Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2025/ДШМ/42

 

 

 

 

 

 

 

 2025         07        02                                         2025/ДШМ/42

 

    Ш.И, Д.И, Д.Б,

Х.Б нарт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Э.Гэрэлтуяа,

Шүүгдэгч: Ш.И, Д.И, Х.Б,

Шүүгдэгч Ш.Игийн өмгөөлөгч: Б.Ганчимэг, Т.Мөнх-Оргил, Ц.Баяртогтох /цахим/,

Шүүгдэгч Д.Иийн өмгөөлөгч: Б.Манлайбаяр, Э.Энх-Эрдэнэ /цахим/, 

Шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч: Б.Батдорж, 

Шүүгдэгч Х.Бы өмгөөлөгч: Г.Цагаанбаяр,

Нарийн бичгийн дарга: Ц.Баасанжав нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/114 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн Нийслэлийн прокурорын газрын Дээд шатны прокурорын эсэргүүцлээр Ш.И, Д.И, Д.Б, Х.Б нарт холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 1.Монгол Улсын иргэн, Б овогт Шийн И,  000 оны 0 дугаар сарын 00-ний өдөр Завхан аймагт төрсөн, 00 настай эрэгтэй, дээд боловсролтой, мэдээллийн технологийн инженер мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Ардчилсан намын дарга ажилтай, ам бүл 00, эхнэр, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаар баг 000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 000/.

2.Монгол Улсын иргэн, О овогт Хгийн Б, 000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засаг мэргэжилтэй, “О” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, О00 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас Алтангадас одонгоор шагнагдсан, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 000/.

3.Монгол Улсын иргэн, И овогт Дын И, 000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр төрсөн Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 00 настай эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн удирдлага мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга ажилтай байсан, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сум 0 дугаар баг, 00 дугаар байр 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 000/.

4.Монгол Улсын иргэн, О овогт Д-ийн Б, 00 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дүгээр багийн 0 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 000/.

1. Шүүгдэгч Ш.И нь Хөвсгөл аймгийн Засаг дарга буюу Улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах;”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх;”, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх;”, 39.1.4-д “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэж заасныг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын байр буюу ажлын байран дээрээ Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр П.Аыг томилох зорилгоор Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаартай “Х.Гыг төрийн албанаас халах тухай” захирамжаар тус аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Гыг “...албаны эрх ашгийн эсрэг удаа дараа хууль бус шийдвэр гаргасан...” гэсэн үндэслэлээр хууль бусаар чөлөөлж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, мөн хуулийн 27.2, 43 дугаар зүйлийн 43.3.2 дахь заалтуудыг тус тус зөрчиж 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Б/08 дугаартай захирамжаар П.Аыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, бусдад давуу байдал бий болгосон.

Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр П.Мыг томилох зорилгоор Г.Эыг тус газрын даргаар ажиллаж байх хугацаанд нь П.Мыг тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр нэр дэвшүүлж, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1/1956 дугаартай албан бичгээр Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулж, мөн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1/2102 дугаартай албан бичгээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн П.Мыг тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт шилжүүлэн ажиллуулах тухай албан бичгийг тус тус хүргүүлж, улмаар аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/570 дугаартай “Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын бүтэц, орон тоог батлах тухай” захирамжаар Төрийн албаны зөвлөлөөс албан тушаалын тодорхойлолт батлагдаагүй Аялал жуулчлалын менежмент, бүтээгдэхүүн үйлчилгээ хариуцсан мэргэжилтний орон тоог тухайн газарт шинээр нэмж баталж, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Хт П.Мыг ажилд томилох тухай хууль бусаар үүрэг өгсний дагуу тус газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/91 дүгээр “П.Мыг шилжүүлэн томилох тухай” тушаалаар П.Мыг тус газрын Аялал жуулчлалын менежмент, бүтээгдэхүүн үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр томилж, мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, мөн хуулийн 27.2, 43 дугаар зүйлийн 43.3.2 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 63 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалын тодорхойлолтын 3 дахь хэсэг “албан тушаалд тавигдах шаардлага”-ыг тус тус зөрчиж, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/63 дугаартай захирамжаар П.Мыг Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж бусдад давуу байдал бий болгосон. 

Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Мыг томилох зорилгоор В.Нг тус газрын даргаар ажиллаж байх хугацаанд аймгийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 1/571 дугаартай албан бичгээр Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст Г.Мыг тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр нэр дэвшүүлэхээр хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулж, улмаар 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1/1885 дугаар албан бичгээр санхүүгийн хяналт шалгалтын Улсын байцаагчийн эрхтэй дотоод аудиторын орон тоог нэгээр нэмэгдүүлэхийг зөвшөөрч, аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын Б/09 дүгээр тушаалаар Г.Мыг дотоод аудитораар томилж, улмаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, мөн хуулийн 27.2, 43 дугаар зүйлийн 43.3.2 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 63 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны даргын албан тушаалын тодорхойлолтын 3 дахь хэсэг “албан тушаалд тавигдах шаардлага”-ын тус тус зөрчиж 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/39 дүгээр захирамжаар П.Мыг тус аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж бусдад давуу байдал бий болгосон.

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Дийг томилох зорилгоор Б.Болдыг тус газрын даргаар ажиллаж байх хугацаанд аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1/359 дугаар албан бичгээр Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст Б.Дийг тус албан тушаалд нэр дэвшүүлэхээр хувийн ашиг сонирхлыг урьдчилсан мэдүүлгийг хянуулж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, мөн хуулийн 27.2, 43 дугаар зүйлийн 43.3.2 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 63 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалын тодорхойлолтын 3 дахь хэсэг “албан тушаалд тавигдах шаардлага’’-ын тус тус зөрчиж 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар Б.Дийг Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж бусдад давуу байдал бий болгосон.

Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Бийг томилох зорилгоор Н.Сыг тус театрын даргаар ажиллаж байх хугацаанд аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1/2505 дугаартай албан бичгээр Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст Б.Бийг тус албан тушаалд нэр дэвшүүлэхээр хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулж, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7, Соёлын сайдын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/75 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Орон нутгийн өмчит театр, чуулгын даргын албан тушаалын жишиг тодорхойлолтын 3 дахь хэсэгт заасан “Албан тушаалд тавигдах шаардлага”-ын тус тус зөрчиж 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/10 дугаартай захирамжаар Б.Бийг Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчит театр, чуулгын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж бусдад давуу байдал бий болгосон.

Хөвсгөл аймгийн Орон нутгийг судлах музейн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Рг томилох зорилгоор Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэг тухайн байгууллагын чиг үүрэгт хууль тогтоомжоор өөрчлөлт орсноос бусад тохиолдолд энэ хуулийн 23.5-д заасан тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт оруулахыг хориглоно. 43 дугаар зүйлийн 43.3.1, 43.3.2-т зааснаас бусад тохиолдолд албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэх гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/05 дугаартай захирамжаар Х.Рг аймгийн Орон нутгийг судлах музейн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж бусдад давуу байдал бий болгосон.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Д.Иийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 01/191 дугаартай “иргэн Б.Хд газар эзэмшүүлэх” гэсэн утгатай албан бичгийг үндэслэн, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг Жаст ойлын хажууд байрлах Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор, зориулалттай 367 м.кв хэмжээтэй газрыг иргэн Б.Хд газар эзэмшүүлэх тухай 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/97 дугаартай захирамжийг гаргаж, бусдад давуу байдал бий болгосон.

1.2 Шүүгдэгч Ш.И нь Хөвсгөл аймгийн Засаг дарга буюу Улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа Х.Бы 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн Засаг даргыг сонгох сонгуулийн хурлаар иргэн Д.Вг тус багийн Засаг даргаар томилуулах гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор, Монгол Улсын засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дүгээр зүйлд заасан аймгийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарахгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Х.Баас 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 5114124738 тоот дансаар 3,000,000 төгрөгийг шилжүүлэн авч хахууль авсан.

1.3  Шүүгдэгч Ш.И нь Хөвсгөл аймгийн Засаг дарга буюу төсвийн ерөнхийлөн захиРр ажиллаж байхдаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэг “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь хэсэгт “Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах”-т заасныг зөрчиж, Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаартай “Аймгийн 2020 оны төсвийн гүйцэтгэл, 2022 оны төсөв батлах тухай” тогтоолоор батлагдсан “Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр хураамж болох даатгалын үйлчилгээ, тээврийн хэрэгслийн татвар, оношилгоо, мэдээллийн технологийн үйлчилгээ, газрын төлбөрт” зарцуулагдахаар төсөвлөгдсөн төсвийн хөрөнгөнөөс 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Б/02 дугаартай “Нөхөн төлбөр олгож, хохирол барагдуулах тухай” захирамж гарган, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаартай захирамжаар төрийн албанаас халагдсан Х.Гын ажилгүй байх хугацааны цалин хөлс болох 27,380,778 төгрөгийг түүнд олгож, төсөв захирагч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг.

2. Шүүгдэгч Х.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн Засаг даргыг сонгох сонгуулийн хурлаар иргэн Д.Вг тус багийн Засаг даргаар томилуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс улс төрд нөлөө бүхий этгээд болох Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Игийн албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ш.Игийн эзэмшлийн Хаан банкны 5114124738 тоот дансанд 3,000,000 төгрөгийг шилжүүлэн өгч хахууль өгөх гэмт хэргийг.

3. Шүүгдэгч Д.И нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын засаг дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсэг заасан өргөсөн тангарагтаа үнэнч байж нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус шударга бус явдалтай эвлэрэхгүй байх, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах бусдын эрхийг хязгаарлах, мөн хуулийн 7.1.5 албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах, 7.1.7 албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх гэснийг тус тус зөрчиж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ажлын байран дээрээ хахууль өгөгч Д.Бгийн “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг Жаст ойлын хажууд байрлах 367 м.кв хэмжээтэй газрыг эзэмших” гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор, 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 01/191 дугаартай “Б.Хд газар эзэмшүүлэх” гэсэн утгатай албан бичгийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Ид хүргүүлж, Хөвсгөл аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Эд “Аймгийн Засаг дарга Ш.Итай ярьсан байгаа, Б.Хд газар эзэмшүүлэх аймгийн Засаг даргын захирамжийн төслийг боловсруулж гарга” гэж хууль бус үүрэг, чиглэл өгч улмаар Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Игийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/97 дугаартай “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг “Жаст ойл" ШТСтанцын хажуу талд байршилтай Худалдаа нийтийн үйлчилгээний зориулалттай 367 м.кв2 бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх” тухай захирамж гаргуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр С.Бын Хаан банкны 000 дугаарын дансаар дамжуулан Д.Бгээс 20,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг.

4. Шүүгдэгч Д.Б нь “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг Жаст ойлын хажууд байрлах 367 м.кв хэмжээтэй газрыг эзэмших” гэсэн ашиг сонирхол, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтан буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Д.Иөөр 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 01/191 дугаартай “Б.Хд газар эзэмшүүлэх” гэсэн утгатай албан бичгийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Ид хүргүүлүүлж, улмаар Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Игийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/97 дугаартай “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг ‘Жаст ойл" ШТСтанцын хажуу талд байршилтай Худалдаа нийтийн үйлчилгээний зориулалттай 367 м.кв бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх” тухай захирамж гаргуулсны хариуд Д.Иөд албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний найз С.Бын Хаан банкны 000 дугаартай дансаар дамжуулан 20,000,000 төгрөгийг шилжүүлэн өгч хахууль өгөх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/114 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Шийн Ид холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар, шүүгдэгч Хгийн Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дах хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Даваадоржийн Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Их мэргэд овогт Дын Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж,  шүүгдэгч Их мэргэд овогт Дын Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэмт буруутайд тооцож, шүүгдэгч Д.Иөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан 15,000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Иөд оногдуулсан 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.И нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогчийн  хууль ёсны төлөөлөгчийн 27,380,778 /хорин долоон сая гурван зуун наян мянга долоон зуун далан найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн 000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.И, Д.И, Х.Б, Д.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулга TDB-100 гэсэн бичиглэлтэй шар өнгийн 1 ширхэг сиди, Төрийн банкны депозит дансны хуулга АТГ-100 тоот гэсэн бичиглэлтэй зурагтай 1 ширхэг сиди, Ш.Игийн албан өрөө, орон байрт нэгжлэг хийсэн бичлэгийг хуулбарласан Авилгагүй нийгмийн төлөө хамтдаа гэсэн бичиглэл бүхий флаш 1 ширхэг, Д.Б, Д.И нарын орон байрт нэгжлэг хийсэн бичлэг бүхий 2 ширхэг сиди, Д.Б түүний өмгөөлөгч Б.Батдоржоос гаргаж өгсөн харилцан ярианы 1 ширхэг цагаан өнгийн сиди бичлэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах Б.Оюунчимэгт даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн прокурорын газрын Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ: “...Шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж цагаатгах ёсгүй этгээдийг цагаатгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн үндэслэлүүд тогтоогдож байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

...Ш.И нь Хөвсгөл аймгийн Засаг дарга буюу улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа төрийн албан тушаалд өөрийн танил хүмүүсийг томилох зорилгоор уг албан тушаалыг хашиж байсан хүмүүсийг халах, өөр ажилд шилжүүлэн томилох, цар тахлын үед орон тоо нэмэх, үүргээ гүйцэтгэж байсан албан тушаалтнууд байсаар байтал Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст тухайн албан тушаалд нэр дэвшүүлэхээр хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүргүүлж давхар томилсон зэргээр хууль зөрчсөн үйлдэл хийсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогддог.

...Өөрөөр хэлбэл шүүх цар тахлын үед сонгон шалгаруулалт хийх боломжгүй нөхцөл байдлаас шалтгаалсан гэж дүгнэсэн ч тухайн үеийн нөхцөл байдлаар төрийн албан хаагчийг заавал сольж өөр хүнийг томилох хэрэгцээ шаардлага харин ч байх ёсгүй нөхцөл байдал үүссэн байсан. Зөвлөмжид “албан ажлын зайлшгүй шаардлага, хүний нөөцийн хүрэлцээ, нөхцөл байдлын үнэлэлт, дүгнэлтэд үндэслэн тухайн төрийн байгууллагын сул орон тоонд төрийн албаны нөөцөд бүртгэлтэй иргэн, мэргэшил, ур чадвар, туршлагаараа тохирох нарийн мэргэжлийн хүнийг хөдөлмөрийн хугацаатай гэрээгээр томилон ажиллуулах асуудлыг тухайн үргэлжлэх хугацаанд шуурхай шийдвэрлэх” гэж заасан байхад ажлын зүйлшгүй хэрэгцээ шаардлага үүсээгүй, хүний нөөц хүрэлцээтэй, сул орон тоо байгаагүй байхад ямар ч үнэлэлт, дүгнэлтгүйгээр дураараа шийдвэр гаргасныг шүүх уг зөвлөмжийг баримталсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

...Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн учраас уг хуульд зааснаар хариуцлага оногдуулах ёстой гэсэн агуулгаар шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Ш.Игийн үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн зөрчил мөн. Гэхдээ улс төрийн албан тушаалтан буюу Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр П.Аыг, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр П.Мыг, Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Мыг, Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Дийг, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Бийг, Хөвсгөл аймгийн Орон нутгийг судлах музейн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Р нарыг томилсон үйлдэл нь нийтийн албан тушаалтан нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” гэж хуульчилсан бөгөөд 3 дахь хэсэгт “энэ зүйлийн 1,2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд ...үйлдсэн бол” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг зааж өгсөн.

Ш.И нь Хөвсгөл аймгийн Засаг дарга тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1,4.“нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг; 4.1 .Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.

...Ш.Игийн цар тахлын үед хэрэгцээ шаардлага үүсээгүй байхад бусдыг албан тушаалд томилсон үйлдэл нь томилогдсон этгээдүүдэд давуу байдал олгоод зогсохгүй төрийн албаны үйл ажиллагааны хууль ёсны байдалд нь хор уршиг учруулсан байх тул эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэхээр байна.

...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Д.Иийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 01/191 дугаартай “иргэн Б.Хд газар эзэмшүүлэх” гэсэн утгатай албан бичгийг үндэслэн, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг Жаст ойлын хажууд байрлах Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор, зориулалттай 367 мкв хэмжээтэй газрыг иргэн Б.Хд газар эзэмшүүлэх тухай 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/97 дугаартай захирамжийг гаргаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг нь гэрч Б.Х, Х.Ц, Б.Э, С.Б, Д.Бгийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, Д.Бгээс хийсэн дансны гүйлгээний хуулбар, С.Б, Д.И нарын дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогддог.

Шүүх “...хэрэгт авагдсан баримтаар Х нь 2023 оны 3 сарын 09-ний өдөр аймгийн Засаг дарга Ш.Ид "Мөрөн сумын 5-р багт дахин ашиглах, дахивар хог хаягдал цуглуулах төвийн үйл ажиллагааг явуулах зорилготой 367 мкв газрыг Мөрөн сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулсан тул уг газарт гэрчилгээ олгож өгнө" утга бүхий өргөдлийг гаргажээ” гэж дүгнэсэн ч Б.Х “уг өргөдлийг бичээгүй” гэж мэдүүлдэг.

Уг өргөдлийг бичих хүсэл зориг Б.Хд байхгүй харин түүний хүргэн дүү Д.Бд бол ашиг сонирхол байсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон.

Шүүхийн шийдвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1,2-д “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана...” гэж заасны дагуу хэргийн үйл баримтыг үндэслэлтэй үгүйсгэж чадаагүй гэж үзэхээр байна.

...Прокуророос Ш.И нь Хөвсгөл аймгийн Засаг дарга буюу Улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа, Х.Бы 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн Засаг даргыг сонгох сонгуулийн хурлаар иргэн Д.Вг тус багийн Засаг даргаар томилуулах гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор, Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дүгээр зүйлд заасан аймгийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарахгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Х.Баас 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 5114124738 тоот дансаар 3,000,000 төгрөгийг шилжүүлэн авч хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдсэн.

Тухайн цаг хугацаанд Ш.И нь Хөвсгөл аймгийн засаг даргаар томилогдсон байсан нь Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 111 дугаартай захирамжаар нотлогдсон байхад шүүхээс “Хөвсгөл аймгийн Ардчилсан намын дарга байсан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Шүүхээс “багийн засаг даргыг Аймгийн засаг дарга томилох эрх бүхий этгээд биш” гэж дүгнэсэн ч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дүгээр зүйлд заасан аймгийн Засаг даргын бүрэн эрхэд хамааралгүй буюу багийн засаг даргыг томилох эрхгүй байтал Ш.И нь Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Мөрөн сумын 8 дугаар багийн засаг даргыг сонгох хуралд оролцож Д.Вг дэмжихийг хуралд оролцогч нарт уриалсан, түүнчлэн багийн засаг даргаар иргэн Д.Вг дэмжиж, томилуулах зорилгоор хахууль өгөгч Х.Баас Хаан банкин дахь өөрийн эзэмшлийн дансаар дамжуулан 3,000,000 төгрөгийг шилжүүлэн авч 2,000,000 төгрөгийг өөртөө захиран зарцуулжээ. Энэ нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, татгалзах бүрэн боломж байсаар байтал зориуд хүсэж шунахайн сэдэлтээр хахууль авах гэмт хэргийг үйлдсэн.

Нөгөө талаас Х.Б нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн Засаг даргаар Д.Вг томилуулах ашиг сонирхлын үүднээс улс төрд нөлөө бүхий этгээд болох Ш.Игийн албан тушаалын байдалтай нь холбогдуулан Хаан банкны 5114124738 тоот дансанд 3,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Үүнээс Ш.И нь 2,000,000 төгрөгийг өөртөө захиран зарцуулсан үйл баримт тогтоогддог.

...Х.Бы холбогдсон хэргийн тухайд:

Шүүхээс “хахууль өгөх гэмт хэргийн шинжгүй харин хандив өгсөн үйлдэл” гэж дүгнэсэн ч Х.Б нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн Засаг даргаар Д.Вг томилуулах ашиг сонирхлын үүднээс улс төрд нөлөө бүхий этгээд болох Ш.Игийн албан тушаалын байдалтай нь холбогдуулан Хаан банкны 5114124738 тоот дансанд 3,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогддог.

Д.Вг сумын 8 дугаар багийн Засаг даргад нэр дэвшиж байгаатай холбогдуулан хандив өгсөн гэж үзэхэд учир дутагдалтай байна. Учир нь хандив байсан бол Х.Бы өгсөн мөнгө яагаад Ш.Ид очсон тухайд шүүхээс үндэслэлтэй дүгнэлт хийж, улсын яллагчийн дүгнэлтийг няцаагаагүй байна. Хахууль өгсөн гэмт хэргийн шинжид хахууль өгөгч нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн үйлдлийг ойлгох бөгөөд Мөрөн сумын 8 дугаар багийн Засаг даргаар Д.Вг томилуулах ашиг сонирхлын үүднээс Ш.Игийн дансанд мөнгө хийсэн нь уг гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна. Шүүх “багийн засаг даргыг Аймгийн засаг дарга томилох эрх бүхий этгээд биш” гэж дүгнэсэн ч тухайн албан тушаалд томилуулахын тулд багийн засаг даргыг сонгох хуралд оролцож Д.Вг дэмжихийг хуралд оролцогч нарт уриалж, улмаар мөнгө авсан үйл баримт тогтоогдсон байхад шүүхээс хэргийн бодит байдлаас өөрөөр дүгнэсэн байна.

...Д.Бгийн холбогдсон хэргийн тухайд:

...Д.Бгийн ашиг сонирхлын дагуу дээрх газрын захирамжийг Ш.И албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгон гаргаж, уг газрыг Д.И нь албан үүргийн хувьд бусдын эзэмшил, өмчлөлд байгаагүйг мэдэж улмаар бусдад захирамжийн төслийг хурдан гарга гэж хууль бус үүрэг, чиглэл өгч, гэрчилгээ гаргуулсны хариуд хахууль авсан, Д.Б нь газар эзэмшүүлэх захирамж гаргуулсны хариуд Д.Иөд албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний найз С.Бын Хаан банкны 000 дугаартай дансаар дамжуулан 20,000,000 төгрөгийг шилжүүлэн өгч хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар буюу гэрч Б.Х, Х.Ц, Б.Э, С.Б, Д.Бгийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, Д.Бгээс хийсэн дансны гүйлгээний хуулбар, С.Б, Д.И нарын дансны хуулга зэргээр нотлогдон тогтоогдож байна. Газрын гэрчилгээ байгаагүй ч Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Игаар иргэн Б.Хд газар эзэмшүүлэх тухай 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/97 дугаартай захирамжийг гаргуулсан үйлдэлд нь прокуророос Ш.Иг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэмт хэрэгт, Д.Иийг ийнхүү гэрчилгээ гаргуулсны хариуд хахууль авсан, Д.Бг хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэж нийлмэл гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн юм. Шүүхийн шийдвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1,2-д “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана...” гэж заасны дагуу хэргийн үйл баримтыг үндэслэлтэй үгүйсгэж чадаагүй гэж үзэхээр байна.

...Д.Иийн хахууль авсан гэмт хэргийн талаар:

...Д.И нь ...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ажлын байран дээрээ хахууль өгөгч Д.Бгийн “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг Жаст ойлын хажууд байрлах 367 мкв хэмжээтэй газрыг эзэмших” гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор, 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 01/191 дугаартай “Б.Хд газар эзэмшүүлэх” гэсэн утгатай албан бичгийг Хөвсгөл аймгийн Засагдарга Ш.Ид хүргүүлж, Хөвсгөл аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Эд “Аймгийн Засаг дарга Ш.Итай ярьсан байгаа, Б.Хд газар эзэмшүүлэх аймгийн Засаг даргын захирамжийн төслийг боловсруулж гарга” гэж хууль бус үүрэг, чиглэл өгч, улмаар Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Игийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/97 дугаартай “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг “Жаст ойл" ШТСтанцын хажуу талд байршилтай Худалдаа нийтийн үйлчилгээний зориулалттай 367 м.кв бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх” тухай захирамж гаргуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр С.Бын Хаан банкны 000 дугаарын дансаар дамжуулан Д.Бгээс 20,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч Б.Х, Х.Ц, Б.Э, С.Б, Д.Бгийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, Д.Бгээс хийсэн дансны гүйлгээний хуулбар, С.Б, Д.И нарын дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогддог.

...Гэтэл шийтгэх тогтоолд залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон байна.

...Шүүхийн шийдвэрүүдийг судалж үзэхэд залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт нийтийн албан тушаалтныг хамааруулдаг практик тогтоогүй байна. Д.Иийн албан тушаалын байдлаа ашиглаж өөртөө ашиг олох зорилгоор хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд хахууль авсан хэргийг залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үйлдсэн гэж шүүхээс зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлийг бий болгосон байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/114 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.” гэв.

Шүүгдэгч Ш.И, Д.И, Х.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ш.Игийн өмгөөлөгч Б.Ганчимэг, Т.Мөнх-Оргил, Ц.Баяртогтох нар шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн холбогдох хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.Иийн өмгөөлөгч Б.Манлайбаяр, Э.Энх-Эрдэнэ нар шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч Б.Батдорж шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.” гэв.

Шүүгдэгч Х.Бы өмгөөлөгч Г.Цагаанбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Ид холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар, шүүгдэгч Х.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Ш.И, Х.Б, Д.Б нарыг цагаатгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Шүүх хэргийн үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан сэргээн тогтоож, эрх зүйн үнэлэлт, дүгнэлт өгөхдөө буруутгагдаж буй этгээдийн гэмт буруутай байдлыг тухайн гэмт хэргийн шинжийг хөдөлбөргүй тогтоосны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмыг баримтлах ба үүнд гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлох нь ач холбогдолтой.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинжийг судлан үзвэл тусгай субъект буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүргийн хувьд гэм буруугийн зөвхөн шууд санаатай хэлбэрээр хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хориглосон үйлдлийг гүйцэтгэх, эсхүл хуульд заасны дагуу хийх ёстой зүйлийг хийж гүйцэтгээгүйн улмаас өөртөө болон бусдад хууль бус давуу байдал олгосон байх шинжийг гэмт хэрэгт тооцохоор зохицуулжээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад Ш.И нь нэр бүхий 6 иргэнийг албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон үйлдлийн тухайд тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөн этгээдүүд хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн талаар эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлсэн, Ш.Ид уг албан тушаалтнуудыг чөлөөлсөнтэй холбогдуулан хариуцлага тооцсон талаарх баримт хэрэгт авагдаагүйн дээр Аймгийн Засаг дарга нь харъяа байгууллагуудын даргыг томилох эрх бүхий этгээд тул нэр бүхий 6 иргэнийг албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь тэдэнд давуу байдал бий болгосон, Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай үйлдэл гэж үзэх боломжгүй.

Учир нь ажлаас үндэслэлгүй халагдсан талаарх маргаантай холбоотой асуудлыг Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулсан тул тухайн маргааныг дээрх хуульд заасан журмаар шийдвэрлэнэ.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Д.Иийн албан бичгийг үндэслэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг “Жаст ойл” ШТСтанцын хажуу талд байршилтай Худалдаа нийтийн үйлчилгээний зориулалттай 367м2 газрыг иргэн Б.Хд газар эзэмшүүлэх тухай 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/97 дугаартай захирамж гаргасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх үйлдлийн тухайд Аймгийн Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд газар эзэмшүүлэх захирамж гаргасан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахууль авах” гэх гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдоогүй.

Өөрөөр хэлбэл Ш.И хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн, уг үйлдлийн хариуд хахууль авсан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Мөн шүүгдэгч Ш.Иг Хөвсгөл аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байх цаг хугацаанд буюу 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр  намын гишүүн Х.Б нь намаас нэр дэвшигч Д.Вг дэмжиж 3,000,000 төгрөгийг “хандив Д.В” нэрээр түүний дансанд шилжүүлснийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан гэж үзэх үндэслэлгүй. Учир нь хэрэгт авагдсан дансны хуулгад уг мөнгийг ямар зориулалтаар шилжүүлж буй талаар тодорхой тусгасан байна.

Ш.И нь Хөвсгөл аймгийн Засаг дарга буюу төсвийн ерөнхийлөн захиРр ажиллаж байхдаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэг “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь хэсэгт “Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах”-т заасныг зөрчиж, Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаартай “Аймгийн 2020 оны төсвийн гүйцэтгэл, 2022 оны төсөв батлах тухай” тогтоолоор батлагдсан төсвийн хөрөнгөнөөс Х.Гын ажилгүй байх хугацааны цалин хөлс болох 27,380,778 төгрөгийг “Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр хураамж болох даатгалын үйлчилгээ, тээврийн хэрэгслийн татвар, оношилгоо, мэдээллийн технологийн үйлчилгээ, газрын төлбөрт” зарцуулагдахаар төсөвлөгдсөн төсвийн хөрөнгөөс зарцуулаагүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Тодруулбал Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 дугаар “Нөхөн төлбөр олгож, хохирол барагдуулах тухай” захирамжид аль сангаас төлбөр олгох талаар заагаагүй байх тул түүнийг “Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр хураамж болох даатгалын үйлчилгээ, тээврийн хэрэгслийн татвар, оношилгоо, мэдээллийн технологийн үйлчилгээ, газрын төлбөрт” төсөвлөгдсөн хөрөнгөөс төлбөр гаргуулсан гэж буруутгах боломжгүй.

Шүүгдэгч Х.Б нь Хөвсгөл аймгийн Ардчилсан намын даргад  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт нэр дэвшигч Д.Вг дэмжих зорилгоор 3,000,000 төгрөгийг Ардчилсан намын дарга Ш.Игийн дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгөх” гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.

Учир нь Х.Бы Ардчилсан намын дарга Ш.Игийн дансанд 3,000,000 төгрөг шилжүүлсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгөх” гэмт хэргийн субьектив талын шинж тогтоогдоогүй гэж үзнэ.

Ш.И нь багийн засаг даргыг томилох эрх бүхий этгээд биш бөгөөд тухайн үед аймгийн Ардчилсан намын дарга байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, хандивт шилжүүлсэн мөнгөнөөс Д.Вгийн сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулсан үйл баримт тогтоогджээ.

Иймд анхан шатны шүүхийн шүүгдэгч Ш.И, Х.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд нийцсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Иийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ажлын байран дээрээ хахууль өгөгч Д.Бгийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг Жаст ойл" ШТСтанцын хажуу талд байршилтай Худалдаа нийтийн үйлчилгээний зориулалттай 367м2 газрыг эзэмших гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор, 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 01/191 дугаартай “Б.Хд газар эзэмшүүлэх” гэсэн утгатай албан бичгийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Ид хүргүүлж, Хөвсгөл аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Эд “Аймгийн Засаг дарга Ш.Итай ярьсан байгаа, Б.Хд газар эзэмшүүлэх аймгийн Засаг даргын захирамжийн төслийг боловсруулж гарга” гэж хууль бус үүрэг, чиглэл өгч улмаар Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Игийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/97 дугаартай “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг “Жаст ойл" ШТСтанцын хажуу талд байршилтай Худалдаа нийтийн үйлчилгээний зориулалттай 367 м.кв2 бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх” тухай захирамж гаргуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр С.Бын Хаан банкны 000 дугаарын дансаар дамжуулан Д.Бгээс 20,000,000 төгрөгийн хахууль авсан гэх гэмт хэргийн тухайд шүүгдэгч нь дээрх газрыг бусдын эзэмшил өмчлөлд очоогүй болохыг Мөрөн сумын Засаг даргын албан тушаалтны хувьд мэдсээр байж албан тушаалын байдлаа ашиглаж өөрт байхгүй газрыг Д.Бд “манай эгчийн газар” гэж худал хэлж улмаар гэрчилгээ олгогдоогүй уг газрыг худалдана гэж бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 20.000.000 төгрөгөөр худалдаж залилсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Шүүгдэгч Д.Иийн дээрх нийгэмд аюултай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, түүний үйлдлийн шинжид үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иймд Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, мөн зүйлд заасан хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэмт буруутайд тооцож, 15,000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын дүгнэлт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болсон байна. 

Шүүхээс шүүгдэгч Д.Иөд оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Б нь бусдад албаны чиг үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэх үйлдэл тогтоогдоогүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд нийцсэн гэж үзнэ.

Учир нь Д.Б нь Д.Иийн бусдыг хууран мэхэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгосон үйлдлийн улмаас түүнд 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдсон байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/114 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,       2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                              Б.СОСОРБАРАМ

                                         ШҮҮГЧИД                                  Л.ЭРДЭНЭБАТ

                                                                            Н.БАЯРХҮҮ