Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 146/шш2026/00022

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: ********************************нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ************************************************************холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 1 061 138.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч **************************нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

************************ нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан 745 000 төгрөгийг сарын 3.18 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлсэн. Гэтэд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний үүрэгт 1 061 138.52 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ************************нь шүүхэд гаргасан тайлбартаа:

****************** миний бие ********************** нэхэмжилсэн 1 061 138.52 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ***********************нь хариуцагч ********************** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 061 138.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ***************** нь нэхэмжлэгч ***************** нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 1 061 138.52 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ***************** нь *********************** нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг 1 061 138.52 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30 017 төгрөгийн зарим болох 15 008.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 15 008.5 төгрөг, хариуцагч ********************15 008.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *************************олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА