| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 141/2026/00011/И |
| Дугаар | 141/ШШ2026/00018 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 141/ШШ2026/00018
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч П.Доржбал би,
Нэхэмжлэгч: ................ байрлах Т.Б.ФББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ................багт оршин суугч П.Ад холбогдуулан 8,886,468.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Б.ФББСБ” ХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч П.А зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч П.А нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна.
Yүнд: Талуудын хооронд байгуулсан ....... дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, ................ дугаар ............... дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 5,152,019.99 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 2,588,145.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 114,303.18 төгрөг, нотариатын зардалд 32,000 төгрөг, бүгд 8,886,468.98 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч П.Аээс гаргуулж хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.
Хариуцагч П.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие Т.Б.ФББСБ” ХХК-иас 8,886,468.98 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх мөнгийг төлж барагдуулах тул надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Б.ФББСБ” ХХК нь хариуцагч П.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 8,886,468.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.А нь “...Миний бие Т.Б.ФББСБ” ХХК-иас 8,886,468.98 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх мөнгийг төлж барагдуулах тул надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй...” гэж зааснаар хариуцагч П.А нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Б.ФББСБ” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,134 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Аээс 78,567 төгрөгийг, төрийн сангийн данснаас 78,567 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 157,134 төгрөгийг нэхэмжлэгч Т.Б.ФББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ ТУС ТУС УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Б.ФББСБ” ХХК-ний хариуцагч П.Ад холбогдуулан гаргасан 8,886,468.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Б.ФББСБ” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,134 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Аээс 78,567 төгрөгийг, төрийн сангийн данснаас 78,567 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 157,134 төгрөгийг нэхэмжлэгч Т.Б.ФББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч П.А нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ