| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 141/2026/00039/И |
| Дугаар | 141/ШШ2026/00020 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 141/ШШ2026/00020
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч П.Доржбал би,
Нэхэмжлэгч: .............. байрлах “Т ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ........................ багт оршин суугч Ч Тд холбогдуулан 1,718,713.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч Ч Т нь Т ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2025 оны 05 дугаар сарын 14-ны өдөр ............. тоот гэрээний дагуу “Нuawei Nova 13” маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 1,588,000.0 төгрөгийн зээлээр 21 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: ..................тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 1,529,979.11 төгрөг, үндсэн хүүнд 172,557.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,177.13 төгрөг, Нотариатын төлбөр 12,000.0 төгрөг, нийт 1,718,713.38 төгрөгийг хариуцагч Ч Таас гаргуулж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч “Т ХХК нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Т. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч Т /............../ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т ХХК-ний хариуцагч Ч.Тд холбогдуулан гаргасан 1,718,713.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Т ХХК нь “...Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч Т /............... нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэсэн агуулга бүхий хүсэлтийг ирүүлж, хүсэлтдээ гарын үсэг зурж, байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “...нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,449.40 төгрөгийн тал хувь болох 21,224.7 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 21,224.7 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Т ХХК-ний хариуцагч Ч.Тд холбогдуулан гаргасан 1,718,713.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,449.40 төгрөгийн тал хувь болох 21,224.7 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 21,224.7 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгч “Т ХХК-д олгосугай.
3. Нэхэмжлэгч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ