Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 141/ШШ2026/00021

 

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

       хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

       хэрэгсэхгүй болгох тухай

           

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч П.Доржбал би,

Нэхэмжлэгч: ................ байрлах “Т ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ........................... тоотод оршин суугч Дн Мд холбогдуулан 417,934.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Хариуцагч Д овогтой М нь Т ББСБ ХХК-тай дарах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 04 дүгээр  сарын 25-ны өдөр ......тоот Т кредит үйлчилгээний гэрээг байгуулж 320.000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд. Шүүхэд дараах 2116222 тоот Т кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 317,461.20 төгрөг, үндсэн хүүнд 80,727.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5.045.81 төrpөr, шимтгэлд 5,700.0 төгрөг, нотариатын төлбөрт 9,000.0 төгрөг, Нийт 417,934.19 төгрөгийг хариуцагч Дууч овогт Мгаас гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Д.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие “Т ББСБ” ХХК-иас нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Дээрх мөнгийг төлж барагдуулах тул надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь хариуцагч Д.Мд холбогдуулан 417,934.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.М нь “...Миний бие “Т ББСБ” ХХК-иас нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Дээрх мөнгийг төлж барагдуулах тул надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй...” гэж зааснаар хариуцагч Д.М нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,188 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Гансүхээс 6,594 төгрөгийг, төрийн сангийн данснаас 6,594 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 13,188  төгрөгийг нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ ТУС ТУС УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ний хариуцагч Д.Мд холбогдуулан гаргасан 417,934.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,188 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Мгаас 6,594 төгрөгийг, төрийн сангийн данснаас 6,594 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 13,188  төгрөгийг нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.М нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                       ШҮҮГЧ                                 П.ДОРЖБАЛ