| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 141/2026/00026/И |
| Дугаар | 141/ШШ2026/00026 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 141/ШШ2026/00026
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч П.Доржбал би,
Нэхэмжлэгч: З Т с д с д п н газар ........... нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............. багт оршин суугч Б.Н холбогдох “Цэргийн албаны дүйцүүлэх мөнгөн төлбөр болох 889,125 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн шүүхэд ирүүлсэн баримтыг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийг төлөөлж З Т с д с д п н газар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Завхан аймгийн Засаг даргын 2022 оны ..... дугаартай захирамжаар иргэн Б.Н цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаах шийдвэрийн дагуу 889,125 төгрөгийг гаргуулж, Төрийн сангийн ................ /Цэргийн мөнгөн төлбөрийн дансанд төвлөрүүлж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З Т с д с д п н газар нь хариуцагч Б.Н. “Цэргийн алба дүйцүүлэх мөнгөн төлбөр болох 889,125 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Н. нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрийн сан ............ тоот дансанд тушаасан үнэмлэхийн хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагч Б.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч З Т с д с д п н газар нэхэмжлэлтэй хариуцагч Б.Н “Цэргийн алба дүйцүүлэх мөнгөн төлбөр болох 889,125 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах зүйтэй байна.
3. Зохигч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ