| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 141/2026/00026/И |
| Дугаар | 141/ШШ2026/00027 |
| Огноо | 2026-01-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 141/ШШ2026/00027
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч П.Доржбал би,
Нэхэмжлэгч: З.а.Т.с.д.с.д.п.гнэхэмжлэлтэй,
Хариуцагч: .............. оршин суугч Т овогт Сын Б,
Хариуцагч: Завхан аймгийн Нөмрөг сумын Хөдрөг багт оршин суугч И овогт Лын М нараас “Сум хөгжүүлэх сангаас авсан зээл болох 15,025,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн шүүхэд ирүүлсэн баримтыг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийг төлөөлж З.а.Т.с.д.с.д.п.г нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Иргэн С.Б, Л.М нар нь Нөмрег сумын хоршоог хөгжүүлэх сангаас 15,000,000 төгрөгийг хөнгөлөлттэй нөхцөлөөр жилийн З хувийн хүүтэй, 1 жилийн 24 сарын хугацаанд эргэн төлөхөөр гэрээ байгуулан зээлж авсан. Гэвч иргэн С.Б, Л.М нар нь гэрээний дагуу үндсэн зээг 15.000,000 төгрөг, xүү 25,000 төгрөгийг төлөөгүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зөрчсөний улмаас Нөмрөг сумын Хоршоог хөгжүүлэх санд 15.025,000 төгрөгийн хохирол учирсан байна. Иймд гаргуулж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.а.Т.с.д.с.д.п.г нь хариуцагч С.Б, Л.М нараас “Сум хөгжүүлэх сангаас авсан зээл болох 15,025,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Б, Л.М нар нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн ...........хөгжүүлэх сангийн ..................... тоот дансанд 15,025,000 төгрөг тушаасан баримтын хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагч С.Б, Л.М нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч З.а.Т.с.д.с.д.п.гнэхэмжлэлтэй хариуцагч С.Б, Л.М нараас “Сум хөгжүүлэх сангаас авсан зээл болох 15,025,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах зүйтэй байна.
3. Зохигч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ