Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 141/ШШ2026/00029

 

 

                                   Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч П.Доржбал би,

Нэхэмжлэгч: ............ багт оршин суугч Б овогт С.Х нэхэмжлэлтэй, “Ажиллаж байсан байдал болон мал маллаж байсан болохоо тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэгч С.Х нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие ... оны ...дугаар сарын ...-ний өдөр ................... суманд төрсөн... нас хүрч тэтгэвэрт гарах гэтэл ажилд орсон гарсан тушаал олдохгүй байгаа тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлага гарсан. Иймд намайг 1986 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Баянхайрхан сумын Батнөхөрлөл нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг мөн 1995-2000 он хүртэл ..................баг мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гомборагчаа нь шүүхэд ирүүлсэн  хүсэлтдээ: “...Тус шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч С.Хүрэлбаатарын ажилласан жилийн талаар шинээр нөхцөл байдал илэрч байгаа тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч .Х нь “Ажиллаж байсан байдал болон мал маллаж байсан болохоо тогтоолгох тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г нь “...Тус шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч С.Х ажилласан жилийн талаар шинээр нөхцөл байдал илэрч байгаа тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна.” гэсэн агуулга бүхий хүсэлтийг ирүүлж, хүсэлтдээ гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “...нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400  төгрөгийн тал хувь болох 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч С.Х ирүүлсэн “Ажиллаж байсан байдал болон мал маллаж байсан болохоо тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400  төгрөгийн тал хувь болох 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгч С.Х олгосугай.

3. Нэхэмжлэгч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

           

 

 

 

     ШҮҮГЧ                                     П.ДОРЖБАЛ