2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 193/ШШ2026/00027

 

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 193/ШШ2026/00027

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигаяа би

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* овогт *******гийн ******* *******-ын нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэгч: *******, .*******, ,ийн -ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, , , , -д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 3,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш., Б.******* нар нь хариуцагч -нд холбогдуулан гэрээний үүрэг 3,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч төлбөрийг төлж барагдуулсан үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.

Иймд Ш., Б.******* нарын нэхэмжлэлтэй, -нд холбогдох гэрээний үүрэгт 3,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч төлбөрийг төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758 .1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар Ш., Б.******* нарын нэхэмжлэлтэй -нд холбогдох гэрээний үүрэгт 3,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,150 төгрөгийг улсын орлогод үлдээн, Төрийн сангийн тоот данснаас 33,075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА