2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 193/ШШ2026/00029

 

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 193/ШШ2026/00029

Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа би

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******,*******, *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, *******, *******, *******, овогт гийн -д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 19,897,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Капитрон банк ХК-иас ... Хариуцагч Д. нь тус банктай 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр № тоот Цахим цалингийн зээлийн гэрээ -ээр 19,897,850 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 18,239,597 төгрөг, хуримтлуулсан хүү 1,634,810 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,444 төгрөг буюу нийт 19,897,850 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ

 

Хариуцагч Д. нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... Капитрон банкны нэхэмжилсэн 19,897,850 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Капитрон банк ХК нь хариуцагч Д.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,897,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг ба хариуцагч Д. нь 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийг гардан аваад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж заажээ.

 

Иймд Капитрон банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Д.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,897,850 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Капитрон банк ХК-аас хариуцагч Д.д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 19,897,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,439 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас 128,719.5 төгрөгийг, Төрийн сангийн тоот данснаас 128,719.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА