| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярмагнайн Хишигзаяа |
| Хэргийн индекс | 193/2026/00013/И |
| Дугаар | 193/ШШ2026/00211 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 193/ШШ2026/00211
| 2026 оны 01 сарын 29 өдөр | Дугаар 193/ШШ2026/00211 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа би
Нэхэмжлэгч: *******, *******,*******, *******, ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******,, т байрлах, /РД:/-д холбогдох,
Нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 4,119,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс:... Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг тус тус зөрчин 2020 оны 10 дугаар сараас 2022 оны 05 дугаар сарын дуустал нийт 4,119,200 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр, авлага үүсгэсн. Уг нэхэмжлэл маргаангүй баримтаар нотлогдсон тул хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 4,119,200 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,073,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,073,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,073,200 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч -д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 4,119,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 4,119,200 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг дээрх хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* *******-ын нэхэмжлэлтэй -д холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн өр 4,119,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 300,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 1,073,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,073,200 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 40,428.5 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100200400941 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА