| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2308000000833 |
| Дугаар | 2025/ДШМ/799 |
| Огноо | 2026-06-26 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., 11.6.2., 17.1.2.1., 17.2.3.2., 17.3.1., 17.7.1., 17.8.1., |
| Улсын яллагч | С.Батгэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2025/ДШМ/799
2025 06 26 2025/ДШМ/799
Т.Б, У.У, Н.Б, Т.Х,
М.О, Н.Г, Н.Э нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Батгэрэл,
шүүгдэгч М.О,
шүүгдэгч Т.Бын өмгөөлөгч Л.Цэндоо,
шүүгдэгч У.У, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, Б.Чойжилсүрэн,
шүүгдэгч Т.Хгийн өмгөөлөгч А.Очбадрал,
шүүгдэгч Н.Гийн өмгөөлөгч Х.Чинбат, Ц.Мөнхчимэг,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/1049 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.О, шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Л.Цэндоо, шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Х.Чинбат, Ц.Мөнхчимэг нарын хамтран гаргасан тус тус давж заалдах гомдлуудаар Т.Б, У.У, Н.Б, Т.Х, М.О, Н.Г, Н.Э нарт холбогдох эрүүгийн 2308000000833 дугаар хэргийг 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Н.Б, Т.Б, У.У, М.О, Н.Г, Т.Х,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 599 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5, 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 919 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг хорих 425 дугаар нээлттэй хорих байгууллагад эдэлж байхад нь 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 01 жил 00 сар 14 хоногийн эдлэх ялтай,
7. Н.Э,
1. Шүүгдэгч Т.Б, Н.Б, У.У нар нь бүлэглэж 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “Милко трейд” ХХК-ийн хойд талын далангийн дэргэд насанд хүрээгүй хохирогч Ч.Аын биед хутга тулгаж, 200.000 төгрөгийн үнэ бүхий “LG Х6” маркийн гар утас, 370.000 төгрөгийн үнэ бүхий Санда 9001 бугуйн цаг, 150.000 төгрөгийн үнэ бүхий “Jordan 4 black cat” загварын пүүз, 120.000 төгрөгийн куртик зэргийг дээрэмдэн авч нийт 840.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, “Арьс ширний 60 айл”-ын 17 дугаар гудамжинд машин холдуулах асуудлын улмаас Д.Отай маргалдан муудалцаж, улмаар Д.Оын зүүн талын хавирга хэсэгт 1-2 удаа цохих, зүүн гар руу нь дорцовоор цохих зэргээр хүч хэрэглэн түүний эрүүл мэндэд зүүн гарын сарвуунд шарх, цээж, зүүн суга, бугалга, тохой, баруун өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
3. Шүүгдэгч У.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, “Арьс ширний 60 айл”-ын 17 дугаар гудамжинд машин холдуулах асуудлын улмаас Л.Б, Д.О нартай маргалдан муудалцаж, улмаар Л.Бын эзэмшлийн 09-59 УНЗ улсын дугаартай “Королла” маркийн автомашиныг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,
4. У.У нь 2023 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 32 дугаар гудамжинд хохирогч Б.Цтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар чулуугаар нүүрэн тус газарт цохисноос эрүүл мэндэд нь баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, духанд шарх, хэвлийд цус хуралт, зүүн шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
5. Шүүгдэгч У.У нь 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 30 дугаар гудамжны 35 тоотод оршин суух Н.Оы эзэмшлийн өвлийн сууцны цонхыг эвдлэн орж, цахилгаан халаагуурыг нь эвдэн зэс голыг хулгайлан авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. Шүүгдэгч Н.Г, У.У, М.О, Т.Х нар нь бүлэглэн 2023 оны 6 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор 54-81 УНЗ улсын дугаартай “Киа” үйлдвэрийн К-5 загварын тээврийн хэрэгсэл ашиглан, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу Налайх дүүргийн 6 дугаар хороонд байрлах “ЧТ”амралтын газрын 3 дугаартай гэрт амарч байсан иргэн М.Пгийн эзэмшлийн “Оппо Эйр-17”, “Самсунг А-9 про” загварын, М.Хы эзэмшлийн “Эл жи Экс-4” загварын гар утас болон дуу өсгөгчийг нууцаар авч, хохирогч М.Пд 520.000 төгрөгийн, хохирогч М.Хд 105.000 төгрөгийн тус тус хохирол учруулсан,
7. Шүүгдэгч Т.Х, У.У, Н.Г, М.О нар нь бүлэглэн 2023 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор 76-51 УБВ улсын дугаартай Приус-20 загварын тээврийн хэрэгсэл ашиглан, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу Налайх дүүргийн 6 дугаар хороонд байрлах “ТШ”амралтын газрын 6 дугаартай гэрт амарч байсан Б.Өын эзэмшлийн “Айфони 13 про макс”, Д.Оын “Дуги”, А.Тын “Самсунг А-52”, Д.Бийн “Рэдми-9” загварын гар утаснуудыг нууцаар авч, хохирогч Б.Өд 2.900.000 төгрөгийн, хохирогч Д.От 350.000 төгрөгийн, хохирогч А.Тт 365.000 төгрөгийн, хохирогч Д.Бт 350.000 төгрөгийн тус тус хохирол учруулсан,
8. Шүүгдэгч М.О, Н.Г, У.У, Т.Х нар нь бүлэглэн 2023 оны 6 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор 76-51 УБВ улсын дугаартай Приус-20 загварын тээврийн хэрэгсэл ашиглан, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу Налайх дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Х” амралтын газрын гэрт амарч байсан БНСУ-ын иргэн Ш Г С/SH K S/-ны эзэмшлийн “Самсунг Галакси Эс-21”, М Ж С/М J S/-ны эзэмшлийн “Самсунг Галакси Эс-22 плас” загварын гар утаснуудыг нууцаар авч, БНСУ-ын иргэн Ш Г С/SH K S/-нд 1.369.700 төгрөгийн, М Ж С/М J S/-нд 800.000 төгрөгийн тус тус хохирол учруулсан,
9. Шүүгдэгч М.О, Н.Г, У.У, Т.Х нар бүлэглэн 2023 оны 6 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 76-51 УБВ улсын дугаартай “Приус-20” загварын тээврийн хэрэгсэл ашиглан, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу Налайх дүүргийн 6 дугаар хороонд байрлах “ТШ”амралтын газрын 1, 4 дугаартай гэрт амарч байсан М.Зын эзэмшлийн “Оппо А-32”, Э.Ггийн эзэмшлийн “Айфони-Экс”, Р.Мын эзэмшлийн “Самсунг нөүт-8”, Б.Б.Бы эзэмшлийн “Самсунг А-71”, А.Дийн эзэмшлийн “Рэдми нөүт-8” загварын гар утаснуудыг нууцаар авч, хохирогч М.Зд 245.000 төгрөгийн, хохирогч Э.Гд 475.000 төгрөгийн, хохирогч Р.Мод 235.000 төгрөгийн, хохирогч Б.Б.Бд 216.800 төгрөгийн, хохирогч А.Дт 235.000 төгрөгийн тус тус хохирол учруулсан,
10. Шүүгдэгч У.У, өсвөр насны шүүгдэгч Н.Э нар бүлэглэн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23 дугаар гудамжинд насанд хүрээгүй хохирогч С.Сгийн “Самсунг А-50” загварын гар утас, ногоон хар өнгийн “Рауton” загварын пүүз, цагаан өнгийн шигтгээтэй бүс, ягаан өнгийн “Converse” загварын цүнх, жижиг бөөрөнхий хар өнгийн спикер, насанд хүрээгүй хохирогч Г.Чын “Жордан 6” загварын пүүз, “ай фоне 11 про” загварын гар утас, “Converse” гэсэн бичигтэй түрийвч зэрэг эд зүйлсийг хутгыг зэвсгийн чанартайгаар ашиглан дээрэмдсэн,
11. Шүүгдэгч Т.Б 2024 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, “Соёл” караокены гадаа хохирогч Ш.Гтай “найз охин болох Дөлгөөнийг өдөж хоргоолоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүр, толгой хэсэгт цохисноос эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславч мурийлт, баруун, зүүн дээд, доод зовхи, дух, хамрын нуруу, дээд, доод уруулын салстад цус хуралт, зүүн нүдний алимын салстад цус харвалт, баруун хөмсөг, зүүн доод зовхи, дээд уруулын салст, зүүн дээд 1-р шүдний буйланд шарх, зүүн дээд 1-р шүдний булгарал, баруун 1-р шүдний эмтрэл, баруун хацар, хамрын баруун нүхний хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
12. Шүүгдэгч Т.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 1 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Жанцангийн автобусны буудал дээр тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Э.Л, Б.С нартай маргалдаж, улмаар хохирогч Э.Лг хутгалсны улмаас түүний эрүүл мэндэд цээжний зүүн талд 5-6 дугаар хавирганы түвшинд цээжний хөндий нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндий дэх хий, цусан хураа, зүүн суга, бугалга, баруун нүдний дээд зовхинд шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
мөн хохирогч Б.С хүч хэрэглэсний улмаас эрүүл мэндэд нь нурууны баруун, зүүн тал, зүүн бугалганд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
13. Шүүгдэгч Б.Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 888 нэртэй баарны гадаа иргэн О.Бтай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан пивоны шил хагалж, хагархай хэсгийг нь өмсөж явсан хувцсандаа ороон түүний нүүр хэсэгт цохисноос эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн хацар, уруул, эрүүг хамарсан зүсэгдсэн шарх, уруулын салстад язарсан шарх, зүүн шагайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
14. Шүүгдэгч Б.Т.Б нь 2023 оны 07 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 31-19а тоот хашааны гадаа болон Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянхошууны тойрог дээр насанд хүрээгүй иргэн Г.Н.Гтэй тээврийн хэрэгслээс эд зүйлс хулгайлсан гэх маргаанаас үүдэн түүний нүүр хэсэгт хөлөөрөө өшиглөж, гараараа 2-3 удаа цохисноос эрүүл мэндэд нь хамар яс, таславчийн хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
15. Шүүгдэгч Б.Т.Б нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сейнтпоул” цэцэрлэгийн гадаа хохирогч П.Хийн эзэмшлийн “Айфоне12 промакс” загварын гар утсыг худалдан авахаар түүний эзэмшлийн данс руу мөнгө шилжүүлсэн мэтээр “гүйлгээ амжилттай боллоо” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч П.Хийн эзэмшлийн “Айфоне-12 промакс” загварын гар утсыг шилжүүлэн авч 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,
16. Шүүгдэгч У.У нь 2023 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Оёдлын 1-4 тоотоос хохирогч Д.Мын эзэмшлийн “I phone 11” загварын гар утсыг нууцаар авч, 700.000 төгрөгийн хохирол учруулсан,
17. Шүүгдэгч У.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн цэцэрлэгийн хажуугийн явган хүний зам дээр тодорхой шалтгаангүйгээр Т.Дий толгойн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь дух болон зүүн чихний дэлбээнд шарх, зүүн зовхины цус хуралт, зулгаралт, баруун тохойн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
18. Шүүгдэгч Т.Б нь 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Хан Чандмань заалны гадаа машиндаа сууж байсан хохирогч Д.Утай урьд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний эзэмшлийн 95-33 УКА улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслийн урд талын салхины шилийг хагалж, “ай фоне икс эс” загварын гар утсыг газар шидэн эвдэлж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар эвдэж, гэмтээсний улмаас нийт 1.660.000 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэргүүдэд холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Т.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч У.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар,
шүүгдэгч Н.Б, өсвөр насны шүүгдэгч Н.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар,
шүүгдэгч Т.Х, Н.Г, М.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх:
1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргээс шүүгдэгч У.У, Т.Х, Н.Г, М.О нарыг “хулгайлах” гэмт хэргийг үйлдэхдээ “учрах саадыг арилгах зорилгоор … машин механизм ашиглаж үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
2. У.Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж “Дээрэмдэх” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийг зөршөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан үргэлжилсэн үйлдлээр “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,
Н.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж “Дээрэмдэх” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,
Т.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж “Дээрэмдэх” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан үргэлжилсэн үйлдлээр “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд,
“Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,
“Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Т.Хг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,
Н.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,
М.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,
Н.Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж “дээрэмдэх” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
3. шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял,
шүүгдэгч Т.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
шүүгдэгч У.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 /гурван зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
шүүгдэгч Т.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
шүүгдэгч Н.Гөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
шүүгдэгч М.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
өсвөр насны шүүгдэгч Н.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Т.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч У.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 2 /хоёр/ жилийн хугацаагаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч М.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 1 /нэг/ жилийн хугацаагаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан өсвөр насны шүүгдэгч Н.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож 2 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож 2 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож 2 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын нийт хугацааг 8 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч У.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцон 1 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож 2 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын нийт хугацааг 5 /тав/ жил 9 /ес/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Хд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 919 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 14 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын нийт хугацааг 3 /гурав/ жил 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,
7. шүүгдэгч Н.Бд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Бт оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч У.Ут оногдуулсан 5 жил 9 сар 15 хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Хд оногдуулсан 3 жил 14 хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Гөд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.Од оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
8. өсвөр насны шүүгдэгч Н.Эд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж,
9. шүүгдэгч У.Уын цагдан хоригдсон 143 хоногийг, шүүгдэгч Т.Хгийн цагдан хоригдсон 284 хоногийг, шүүгдэгч Н.Б, Н.Э, М.О, Т.Б нарын цагдан хоригдсон 98 хоногийг, шүүгдэгч Н.Гийн цагдан хоригдсон 1 хоногийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож,
10. шүүгдэгч Н.Гөд тус шүүхээс авагдсан “хувийн баталгаа гаргах” болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний хорих ял эдлэх хугацааг 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолж,
11. шүүгдэгч Н.Б, өсвөр насны шүүгдэгч Н.Э нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,
12. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар:
шүүгдэгч У.Уаас нийт 3.746.100 төгрөг гаргуулж, хохирогч Б.Цад 268.000 төгрөг, хохирогч Н.Од 1.500.000 төгрөг, хохирогч Д.Дд 188.200 төгрөг, хохирогч М.Пд 86.700 төгрөг, хохирогч М.Хаад 17.500 төгрөг, хохирогч Л.Хд /БНСУ-ын иргэн Ш Г С/ 228.300 төгрөг, хохирогч Л.Хд /БНСУ-ын иргэн М Ж С/ 133.300 төгрөг, хохирогч Б.Өд 483.300 төгрөг, хохирогч Д.От 58.300 төгрөг, хохирогч А.Тт 60.800 төгрөг, хохирогч Д.Бт 58.300 төгрөг, хохирогч М.Зд 40.800 төгрөг, хохирогч Э.Гд 79.200 төгрөг, хохирогч Р.Мод 39.200 төгрөг, хохирогч Б.Б.Бд 54.200 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Од 450.000 төгрөг,
шүүгдэгч М.Ооос нийт 1.339.900 төгрөг гаргуулж, хохирогч М.Пд 86.700 төгрөг, хохирогч М.Хаад 17.500 төгрөг, хохирогч Л.Хд /БНСУ-ын иргэн Шин Гюу Сон/ 228.300 төгрөг, хохирогч Л.Хд /БНСУ-ын иргэн Мин Жон Сон/ 133.300 төгрөг, хохирогч Б.Өд 483.300 төгрөг, хохирогч Д.От 58.300 төгрөг, хохирогч А.Тт 60.800 төгрөг, хохирогч Д.Бт 58.300 төгрөг, хохирогч М.Зд 40.800 төгрөг, хохирогч Э.Гд 79.200 төгрөг, хохирогч Р.Мод 39.200 төгрөг, хохирогч Б.Б.Бд 54.200 төгрөг,
шүүгдэгч Т.Хгээс нийт 1.339.900 төгрөг гаргуулж, хохирогч М.Пд 86.700 төгрөг, хохирогч М.Хаад 17.500 төгрөг, хохирогч Л.Хд /БНСУ-ын иргэн Шин Гюу Сон/ 228.300 төгрөг, хохирогч Л.Хд /БНСУ-ын иргэн Мин Жон Сон/ 133.300 төгрөг, хохирогч Б.Өд 483.300 төгрөг, хохирогч Д.От 58.300 төгрөг, хохирогч А.Тт 60.800 төгрөг, хохирогч Д.Бт 58.300 төгрөг, хохирогч М.Зд 40.800 төгрөг, хохирогч Э.Гд 79.200 төгрөг, хохирогч Р.Мод 39.200 төгрөг, хохирогч Б.Б.Бд 54.200 төгрөг,
шүүгдэгч Н.Гөөс нийт 1.339.900 төгрөг гаргуулж, хохирогч М.Пд 86.700 төгрөг, хохирогч М.Хаад 17.500 төгрөг, хохирогч Л.Хд /БНСУ-ын иргэн Ш Г С/ 228.300 төгрөг, хохирогч Л.Хд /БНСУ-ын иргэн М Ж С/ 133.300 төгрөг, хохирогч Б.Өд 483.300 төгрөг, хохирогч Д.От 58.300 төгрөг, хохирогч А.Тт 60.800 төгрөг, хохирогч Д.Бт 58.300 төгрөг, хохирогч М.Зд 40.800 төгрөг, хохирогч Э.Гд 79.200 төгрөг, хохирогч Р.Мод 39.200 төгрөг, хохирогч Б.Б.Бд 54.200 төгрөг,
шүүгдэгч Т.Баас нийт 1.821.636 төгрөг гаргуулж, хохирогч П.Хд 1.300.000 төгрөг, хохирогч Ш.Гт 341.636 төгрөг, хохирогч О.Бт 180.000 төгрөг тус тус олгож,
13. энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүйг дурдаж, шүүхэд хэргийн хамт ирүүлсэн 2 ширхэг СD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээж,
14. шүүхийн шийтгэх тогтоол хүчин У.Т болмогц эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн 1 ширхэг хутгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгахыг тухайн шүүхийн Тамгын газрын эд баримт устгах комист даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Б давж заалдах гомдолдоо: “…Т.Б миний бие хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байдалд өөрийн зүгээс маш их гэмшиж байгаа бөгөөд тухайн гэмт хэрэгт нөлөөлсөн зүйл нь Т.Б би бүрэн төлөвшөөгүй, цаашид гарах муу үр дагаврыг ойлголгүй хүнд гэмтэл учруулсан. Одоо хийсэн гэмт хэрэгтээ ихээр харамсаж байгаа тул шүүх цаашдын минь ирээдүй, сурч боловсрох, нийгэмд зөв хүн байх зэргийг минь харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 8 жилийн хорих ялаас хасаж өгөхийг хичээнгүйлэн гуйж байна.
Т.Б миний бие өөртөө маш их дүгнэлт хийж, гэм бруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, үлдсэн хохирол төлбөрийг төлж барагдуулахаа бүрэн илэрхийлж байна.
Иймд гаргасан гомдлыг минь хүлээн авч, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү, би насанд хүрээгүй байхдаа уг хэргийг санамсар болгоомжгүй үйлдсэн. …” гэжээ.
Шүүгдэгч Н.Г давж заалдах гомдолдоо: “…миний бие өөрийн төрсөн охин болох 3 настай Г.Асури, настай эхийн хамт ам бүл 3-уулаа амьдардаг. Бага насны хүүхдийг минь ээж маань асарч байна. Миний бие хорих ангид байхдаа биеийн байдал муудан Өргөө амаржих эмнэлэгт яаралтай хүргэгдэн мэдээгүйжүүлэлттэй ажилбарт орж, одоо үргэлжлүүлэн хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Өөрийн санамсар болгоомжгүй байдлаас болж уг гэмт хэрэгт холбогдож байх үед буюу 2023 оны 6 дугаар сард өөрийн гэнэн итгэмтгий байдал болон тухайн үед танилцаад удалгүй үерхэж байсан тусгаарлагдсан хэргийн холбогдогч болох Э.Э болон түүний найзуудыг зөв танин нөхөрлөөгүйн улмаас уг хэрэгт холбогдон өндөр настай ээжээрээ өөрийн охиноо асруулан өөрөө хорих ангид хоригдож байна. Гэмт хэргийг мэдчихээд зохих газарт нь үл мэдээлсэн, түүний эрх зүйн үр дагаврын талаар хууль эрх зүйн мэдлэггүйгээсээ болж алдан буруудаж, үүнийгээ гэмшин ухаарч байгаа тул миний эрх зүйн байдлыг минь дээрдүүлсэн шийдвэр гаргаж өгнө үү. …” гэжээ.
Шүүгдэгч М.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…миний бие тухайн холбогдсон хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэн үнэлэлт, дүгнэлт өгөхдөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлээгүй хэмээн үзэж байна. Миний хувьд тухайн гэмт хэрэгт холбогдохдоо анх удаа тохиолдлын журмаар хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдэх болон хариуцлага хүлээх талаар анхнаасаа мэдээгүй, насанд хүрээгүй, хэргийн санаа, сэдэл, зорилго байгаагүй болно. Тийм ч учраас анхнаасаа мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлээд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргалдаж, мэтгэлцээгүй билээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг ч анхан шатны шүүхийн явцад төлөх талаар илэрхийлж байсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ялыг минь хуульд заасны дагуу хөнгөрүүлэн өгөхийг хүсч байна. Насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэгт холбогдож, гэмт хэрэгтэн болж, бага залуу насандаа алдаж оносондоо маш харамсаж байна. Иймд дээрх байдлуудыг харгалзаж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү. ...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч нарын бүх хохирлыг барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Т.Бын өмгөөлөгч Л.Цэндоо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Т.Б нь өсвөр насандаа эцэг, эхийн хайр халамж, хяналт ойлголцол муугаас болж гадуур тэнэж, үе тэнгийн хяналт, халамжгүй хүүхдүүдтэй нийлж дарвиж 4 удаагийн гэмт хэргийг үйлдсэн байдаг бөгөөд үлдсэн 5 үйлдэл нь насанд хүрсэний дараа үргэлжилж үйлдэгдсэн байдаг.
Үүнээс үзэхэд Т.Баас гадна төрүүлсэн эх, эцгийн буруутай байдал энэ хэрэгт ноцтой шалтгаан нь болсон гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгааг ялын бодлогод анхаарч үзэхийг хүсэж байгаа юм.
18 насанд хүрэхээс өмнө үйлдсэн 4 гэмт хэргээс бусдын биед хүнд хохирол учруулсан нэг хэргээс бусад 3 хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн заалтыг хэрэглээгүйг анхаарч үзнэ үү.
2. Т.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, шалгаж байсан мөрдөгч, өмгөөлөгч нараасаа хүртэл “намайг хэрэг шалгаж байх үедээ хорьчихгүйдээ” хэмээн халаглан уйлж гэмшиж байсныг тэмдэглэж байна.
Хохирол төлбөрийн хувьд нэр хаяг нь тодорхой хохирогч нарын төлбөрийг бүрэн төлсөн бөгөөд хохирогч Хонгорзул БНСУ-д байгаа, хаяг тодорхойгүй, хохирогч Ш.Г, О.Б нарт төлөгдөх 1.821.636 төгрөгийг бэлнээр нь хадгалж байна.
Иймд хохирлыг бүрэн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлий 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж өгөхийг хүсье.
Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Т.Бт оногдуулсан 8 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Н.Гийн өмгөөлөгч Х.Чинбат, Ц.Мөнхчимэг нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “…1049 тоот шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 болон 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, 1.2-т шүүх “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасны дагуу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох агуулгаар энэхүү гомдлыг давж заалдах журмаар гаргаж байна.
Н.Гийн үйлдэл Хулгайлах гэмт хэргийн шинжгүй тухайд:
…Н.Г нь шийтгэх тогтоолд дурдсанчлан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддоггүй бөгөөд нэр бүхий шүүгдэгч нартай хулгайлах гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй, үйлдлээрээ санаатай нэгдээгүй, хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаагүй болох нь дараах баримтуудаар тогтоогддог. Үүнд:
Н.Гийн гэрчээр /3хх 80/, яллагдагчаар /3хх 10, 7хх 67/, Э.Эын яллагдагчаар /3хх 51, 168, 341/, У.Уын өсвөр насны яллагдагчаар /3хх 248/, Т.Хгийн яллагдагчаар /3хх 60/, М.Оын насанд хүрээгүй гэрчээр, яллагдагчаар /3хх 86, 161, 235/, И.М.Хы насанд хүрээгүй гэрчээр /4хх 53/ өгсөн мэдүүлгүүд, Н.Гийн хувийн байдлын талаарх тодорхойлолт /8хх 246/, Н.Гийн хохирлын тооцоотой танилцсан тэмдэглэл /6хх 217/,
Гэмт хэргийг үл мэдээлсэн үйлдэл, түүний эрх зүйн үр дагаврын талаар:
Дээрх нотлох баримтуудаар бидний үйлчлүүлэгч Н.Г нь орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа бөгөөд бусад шүүгдэгч нартай хулгай хийх талаар үгсэн тохироогүй, үйлдлээрээ санаатай нэгдээгүй, хулгай гарсан гэх амралтын газрын гэр рүү огт ороогүй бөгөөд өөрийн үерхээд удаагүй байсан найз залуу болох Э.Эын Тэрэлж рүү хамт явж салхинд гаръя гэх гуйлтын дагуу өөрийн түрээсэлсэн байсан Приус маркийн машинтайгаа Тэрэлж рүү явсан. Харин нэр бүхий шүүгдэгч нарыг хулгайлах гэмт хэргээ үйлдсэний дараа гэмт хэрэг болсон гэдгийг олж мэдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, түүний үйлдэл оролцоог харахад хулгайлах гэмт хэрэгт оролцсон бус харин гэмт хэрэг үйлдсэнийг мэдсэн атлаа зохих байгууллагад мэдэгдээгүй үйлдэл, эс үйлдэхүй байх боловч 2002 оны Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлд “Гэмт хэргийг үл мэдээллэх” талаар гэмт хэргийн зохицуулалт 2017 оны Эрүүгийн хуулиар гэмт хэргээс хасагдсан. Иймд хуулийг төсөөтэй хэрэглэж түүнд ял оногдуулах үндэслэлгүй.
Урьдчилан үгсэн тохиролцсон эсэх, үйлдлээрээ санаатай нэгдсэн эсэх талаар:
Мөн шийтгэх тогтоолд Н.Гийг урьдчилан үгсэн тохиролцсон эсэх, эсвэл үйлдлээрээ санаатай нэгдсэн эсэхийн аль болохыг дүгнээгүй, зөвхөн хуулийн заалтыг л бичсэн байдаг. Гэтэл гэмт хэргийн хамтран оролцооны хэлбэр болох “Үйлдлээрээ санаатай нэгдэх” гэдэгт гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, үйлдэл оролцоог хуваарилж, урьдаас төлөвлөөгүй боловч гэмт хэрэг үйлдэх тухайн цаг мөчид бие биеийнхээ үйлдэл, оролцоог үйлдэл, эс үйлдлээр дэмжиж, гэмт үйлдлийн улмаас бий болох үр дагаврыг хүсч бий болгосон байхыг ойлгодог. Харин урьдчилан үгсэж тохиролцсон гэдэг нь нь гэмт хэрэг үйлдэж эхлэхээс өмнө тодорхой хэргийг хамтарч үйлдэхээр тохиролцсон байх бөгөөд харин цаашид өөр гэмт хэрэг үйлдэх санаа зорилго агуулаагүй байхыг ойлгох талаар Улсын дээд шүүхийн тогтоолоор тайлбарлагдсан байх бөгөөд Н.Г нь тухайн гэмт хэрэг гарч байх үед мэдээгүй, аль гэрээс ямар утсыг хэрхэн яаж хулгайлж байгаа талаар мэдээгүй, эд хөрөнгийг хулгайлах санаа зорилгыг урьдаас агуулаагүй, хүн харж өгөх, мэдээлэл өгөх зэргээр үйлдлээрээ дэмжсэн идэвхитэй үйлдэл, эс үйлдэхүй байдаггүй.
Машин механизм ашиглаж гэмт хэрэг үйлдээгуй гэж дүгнэсэн атлаа Н.Гийг машин түрээслэсэн, машин жолоодож байсан тул буруутай гэх дүгнэлтийн талаар:
Түүнчлэн шүүхээс Н.Гийн машин жолоодож байсан үйлдэлд дүгнэлт хийхдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн шинжээр буюу учрах саадыг арилгах зорилгоор ... машин механизм ашиглаж үйлдсэн гэж ялласан хүндрүүлэх шинжийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд халдлагын зүйл болох гар утсыг биеэр авч явахад төвөгтэй, заавал ч үгүй машин механизмаар зөөж тээвэрлэх шаардлагатай гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж дүгнэсэн атлаа “түүнийг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэгт оролцсон, гэрч М.Билгүүн, Л.Лувсанжамц нарын мэдүүлгээр тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно” гэж дүгнэсэн. Гэтэл М.Билгүүн, Л.Лувсанжамц нарын аль нь ч Н.Гийг хулгайлах гэмт хэрэг үйлдэх гэж машин түрээсэлсэн талаар мэдүүлээгүй, харин ч түрээслэж буй машин нь байршил тогтоох GРS-тэй талаар танилцуулж машиныг түрээслээд аваад явсан гэдэг. Тодруулбал, Н.Г нь хулгай хийх зорилгоор бус кино зураг авалт, контент бичлэг хийхийн тулд машин түрээслэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог, мөн байршил тогтоогчтой машинаар хулгай хийх гэж явсан байх логик үндэслэлгүй юм.
Мөн Н.Г нь бусад шүүгдэгч нартай Тэрэлж рүү салхинд гарахаар 2 удаа /2023.06.11, 2023.06.27/ машин барьж явсан. Харин нэг удаад нь /2023.06.23/ тэрээр кино зураг авалтад ороод Э.Эыг машин бариулахаар дуудахад бусад шүүгдэгч нар хамт ирсэн. Гэтэл тус шийтгэх тогтоолд нийт 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр гэж үндэслэлгүй дүгнэсэн, яг тогтоолыг уншаад үзэхээр 3 удаагийн үйлдлийг л дурдаж бичсэн байдаг. Тэрэлжээс ямар шалтгаанаар ирж авахаар дуудуулсан талаар Н.Гийг пэйж, зураг авалтын найзуудаас гэрчийн мэдүүлэг огт авалгүйгээр түүнийг буруутгасан.
Э.Эд холбогдох хэргийг тусгаарласан талаар:
Н.Гөд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хэргийн гол зохион байгуулагч, гүйцэтгэгч Э.Э, У.Т нарын хэргийг 8хх 231 дэх талд “2408000001749 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай” тогтоолоор Э.Эд холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Н.Гийг гэм буруугүйг нотлох, хулгайн гэмт хэрэгт оролцоогүй, Тэрэлж явахад хулгай хийх гэж байгаа мэдээгүй талаарх үйл баримтыг мэдэж буй Э.Э тус шүүх хуралдаанд оролцоогүй нь бидний үйлчлүүлэгч Н.Гийн эрх зүйн байдлыг дордуулсан нөхцөл байдал үүсгэсэн. Тодруулбал, Н.Г нь Э.Этай хайр сэтгэлийн холбоотой болоод удаагүй байсан, Э.Эыг хэнтэй нийлдэг, ямар хүмүүстэй найзалж нөхөрлөдгийг сайн мэдэхгүй байсан үед салхинд гаръя гэдэг гуйлтыг нь үндэслэж Тэрэлж рүү явсан нь түүний амьдралд хар толбо үлдээсэн үйл явдал болсон. Иймд Э.Этай холбоотой хэргийг тусгаарлахдаа Н.Гтэй холбогдох хэргийг хамт тусгаарлах шаардлагатай байсан бөгөөд анх дагуулж явсан Э.Эыг байхгүйд Н.Гийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангагдаагүй, гэмт хэрэг гарсан байдал, хэн оролцсон, сэдэлт зорилгыг огт тогтоогоогүй, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлд дүгнэлт хийгээгүй. Хамт явсан л юм чинь хамт хулгай хийсэн байх ёстой гэх хоосон таамагт тулгуурлаж түүнийг ялласан.
У.Т худал мэдүүлэг өгсөн талаар:
Мөн Н.Гийг буруутгасан У.Тийн хууль сануулж гэрчээр өгсөн 2хх 193-194 дэх талд авагдсан мэдүүлэг нь Н.Гийг үндэслэлгүйгээр гүтгэсэн, илт худал мэдүүлэг байдаг. Шүүгч энэ мэдүүлгээр Н.Гийг буруутгахдаа бусад гэрчүүд, яллагдагч нарын мэдүүлэгтэй харьцуулаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт бодит байдлаар үнэлэх, бусад нотлох баримттай харьцуулан шинжлэн судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгах хуулийн заалтыг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл, У.Тийн мэдүүлэгт Н.Гийг Солонгосчуудтай явалддаг, Н.Г анх тэрэлж явах санааг гаргасан, мөнгөтэй Солонгосчуудын утсыг хулгайлах санааг гаргасан мэтээр түүнийг хүнд гэмт хэрэгт гүтгэсэн, бодит байдалд нийцэхгүй худал мэдүүлгийг хууль сануулсаар байхад өгч гэмт хэрэг үйлдсэн. Түүний энэ мэдүүлгийг нотлох ямар ч нотлох баримт хэргийн материалд байхгүй, харин ч үгүйсгэсэн баримтууд олон бий. Н.Г нь энэ талаарх эрх ашгаа хамгаалуулж, үнэн зөвийг тогтоолгохын тулд У.Тийн худал мэдүүлэг өгсөн асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан байгаа болно. У.Т, Э.Э нартай Н.Гийг нүүрэлдүүлж мэдүүлэг авах боломжтой байсан.
И.М.Хааг гэм буруугуй гэж үзэж, яллагдагчаар татаагүй атлаа ижил үйлдэлтэй Н.Гийг гэм буруутай гэж үзсэн талаар:
Тус хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар И.М.Х, Н.Г хоёр ижил үйлдэлтэй буюу Тэрэлжид очоод машинаасаа буугаагүй, аль аль нь бусад шүүгдэгч нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэний дараа гэмт хэрэг үйлдсэн гэдгийг олж мэдсэн байдаг бөгөөд нэгийг нь гэм буруутай гэж үзээд нөгөөг нь буруугүй гэж үзсэн нь шударга ёсонд нийцэхгүй, хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчсөн гэж үзнэ. Зүй нь Н.Гийг ч бас гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байсан.
Орон байранд нэвтэрч хулгайлсан гэх зүйлчлэл үндэслэлгүй талаар:
Тус хэрэг шүүхээс Н.Гийг “Хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх шинж болох “Үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутай гэж хүндрүүлж зүйлчилсэн боловч хэргийн үйл баримт, нотлох баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй байдлаар үндэслэл бүхий дүгнэлтийг анхан шатны шүүх хийгээгүй.
Учир нь, Эрүүгийн хуульд “орон байр” гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно.” гэж тайлбарласан байдаг. Энэхүү тайлбараас үзвэл орон байранд нэвтэрч гэснийг дээвэр, хана, туурга, цонх, хаалгатай битүү савыг гэж ойлгохоор ба амралтын газрын хашаанд “машинтайгаа очсон үйлдлийг орон байранд нэвтэрсэн гэж уг хүндрүүлэх шинжид хамааруулж ойлгохгүй.
Мөн Н.Гийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэх амралтын газарт амрагч нарын гэр рүү зөвшөөрөлгүй нэвтэрсэн үйлдэл тогтоогддоггүй. Энэ нь гэрч Э.Эын “...Би У.Т ахтай хамт явсан ба машинд Н.Г, М.Х нар үлдсэн” гэх мэдүүлэг, гэрч И.М.Хы “...Тэгээд ар талд сууж явсан 4 залуу буугаад явсан. Би найзтайгаа юм ярьж байсан болохоор хэр удсаныг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч М.Оын “...Э.Э, У.Т, Н.Г, Ууганаа, М.Хаа, би нийт 6 хүн явж байсан. Тухайн үед 2 эмэгтэй машинаас буугаагүй” гэх мэдүүлэг, өсвөр насны яллагдагч У.Уын “...Ингээд замдаа явж байтал замын хажууханд амралтын газрын хажууд зогсоод дахиад бүгдээрээ буусан ба 2 эмэгтэй машиндаа үлдсэн” гэх мэдүүлгээр үйл ажиллагаа явуулах орон байранд нэвтрээгүй бөгөөд Н.Гийг амралтын газрын хашааны гадаа машин дотор үлдсэн талаар гэрчүүд мэдүүлдэг. Харин эсрэгээрээ Н.Гийг орон байранд нэвтэрсэн, хулгайлах гэмт хэрэг үйлдэх санаа сэдэлтэй явсан эсэх талаарх мэдүүлсэн хүн байдаггүй.
Мөн хулгайлах гэмт хэрэг хэзээ төгссөн талаар дүгнэлт хийгээгүй байх бөгөөд орон байранд нэвтэрч эд зүйлийг нууц аргаар авсанаар хулгайлах гэмт хэрэг төгсдөг. Гэтэл хулгайлах гэмт хэрэг төгссөний дараа Н.Гийн машинд суугаад Улаанбаатар хот руу явж байгаа нь гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэл болохгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараахь зүйлийг тусгана” гэж, 2.1-т “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал” гэж, мөн зүйлийн 2.4-т “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт” гэж хуульчилсныг тус тус зөрчсөн. Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго нь хэргийн хүндрүүлэх шинжийг хангаж буй эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу, мөн Н.Гийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй, гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдоогүй.
Харин Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан.
Н.Гийн хувийн байдлын талаар:
Н.Г нь өөрийн төрсөн охин болох Н.Г овогтой Асури (3 настай), өвчтэй ээжийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй. Охин Н.Асури нь эхээс төрөхдөө хагас өнчин бөгөөд ээж нь түүнийг асарч халамжилдаг байсан бөгөөд энэхүү шийтгэх тогтоол гарч хорих ял оногдуулснаар хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгаа юм.
Мөн тэрээр эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, Кино урлагийн дээд сургуулийн төгсөх 4 дүгээр курсийн оюутан охин бөгөөд олон нийтийн сүлжээгээр цацагддаг кино, контент гэх зэрэг бүтээлүүдэд өөрийн мэргэжлийн дагуу тоглодог уран бүтээлч бөгөөд үүний хажуугаар “Энергийн хүч хязгааргүй” ХХК-д тогтвортой цалин хөлс авч байнгын эрхэлсэн ажил хийдэг, түүний дансны хуулгаар цалин орлого нь хулгай хийхээр хэмжээний нөхцөл байдалтай хүн биш гэдэг нь тодорхой харагддаг. Мөн түүний оролцож тоглосон 10 гаруй богино хэмжээний болон бүрэн хэмжээний кино, контент, нийгэмд үзүүлэхээр зорьж буй үзэл санаа зэргийг 8хх 145-157 дугаар талд авагдсан хувийн байдлын талаарх баримтуудаас харах боломжтой.
Түүнчлэн шүүгдэгчийн биеийн байдал 2025.04.14-ний өдрөөс хойш муудаж, удаа дараа хорих ангид мэдэгдэж байсан боловч үзлэг хийгдээгүй, шаардлагатай арга хэмжээ аваагүйгээс болж, биеийн байдал муудаж, 1-р эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасагт яаралтай хүргэгдэж наркозтай хагалгаанд орсон бөгөөд одоогоор биеийн байдал тааруу байгаа юм.
Иймд дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд Н.Гийн үйлдлийг гэм буруутай гэж үзэж шүүхээс 2 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд шүүх бүрэлдэхүүнээс дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Н.Гөд холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгөхийг хүсье.” гэжээ.
Шүүгдэгч Н.Гийн өмгөөлөгч Х.Чинбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие шүүгдэгч Н.Гийн өмгөөлөгчөөр давж заалдах шатны шүүхийн шатнаас эхлэн оролцож байна. Өмгөөлөгч Ц.Мөнхчимэгтэй хамтран давж заалдах гомдлоо гаргасан. Н.Гийн үйлдлийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасны дагуу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү гэсэн гомдлыг гаргаж байна. Н.Гийн хувьд хулгайлах гэмт хэргийн шинжийг түүний үйлдэл бүхэлдээ хангаагүй гэж үзэж байна. Шийтгэх тогтоолд Н.Гийг 4 удаагийн үйлдлээр тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтрэх аргаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилсэн. Гэтэл шийтгэх тогтоолд тээврийн хэрэгсэл ашиглан гэдгийг хэрэгсэхгүй болгосон. Харин орон байранд нэвтэрсэн үйлдэл байна гэж дүгнэсэн. Тээврийн хэрэгсэл ашиглаагүй гэж дүгнэсэн атлаа дараагийн дүгнэлт дээрээ Н.Г тээврийн хэрэгсэл жолоодож явсан байна. Тээврийн хэрэгсэл түрээсэлсэн байна гэсэн агуулгаар буруутгасан. Хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, үзлэг хийсэн баримт, бусад шүүгдэгч, яллагдагч нарын өгсөн мэдүүлгүүдээс харахад Н.Гийн орон байранд нэвтэрсэн ганц ч үйлдэл байдаггүй. Мөн дээрээс нь прокурорын яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд дурдсанчлан 4 удаагийн үйлдлээр огт Тэрэлж явсан асуудал байхгүй. Харин 2 удаа явсан үйлдэл байгаа. Явах шалтгаан нөхцөл нь гэрчийн мэдүүлгүүдээр юу гэж тогтоогддог вэ гэхээр Н.Г нь Э.Э гэх энэ хэргийн тусгаарлагдсан яллагдагчтай хайр сэтгэлийн холбоотой, үерхээд удаагүй 14 хоног болж байсан. Э.Эын хувьд Тэрэлж рүү явж салхинд гарах санал тавихад Н.Г дургүйцсэн. Нялх хүүхэдтэй, цуг явж чадахгүй гэхэд цуг явмаар байна гэж хэлээд цуг явсан. Н.Гийн тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл байгаа. Гэхдээ орон байранд нэвтэрсэн, утас хулгайлах талаар мэдсэн зүйл байдаггүй. Тээврийн хэрэгсэлд суусан хүүхдүүд утас гаргаж ирээд дамжуулах үед анх утас хулгайлах гэмт хэрэг гарсан гэдгийг мэдсэн. Энэ үйлдэлтэй холбоотойгоор шүүгдэгч Н.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хулгайлах гэмт хэрэгт үйлдлээрээ болон бусад байдлаар санаатай нэгдсэн гэх зүйл байхгүй. Хулгай хийсэн гэх утаснаас нэг ч төгрөгийг хувааж аваагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдсон. Гэрчийн мэдүүлгүүдийг давж заалдах гомдолдоо нэг бүрчлэн дурдсан. М.Хаа гэх найз нь цуг явсан. М.Хааг ямар нэгэн байдлаар яллагдагчаар татаагүй. М.Хаа тэр хоёр яг адилхан тээврийн хэрэгсэлд суугаад байж байсан. Тэр хүүхдүүд хаачих гэж байгаа нь мэдэгдэхгүйгээр амралтын газар руу орсон байдаг. М.Хааг яллагдагчаар татаагүй байж Н.Гийг яллагдагчаар татсан нь ялгамжтай гэж үзсэн. Э.Э нь Н.Гийг дагуулж явсан талаараа мэдүүлдэг. Тухайн тээврийн хэрэгсэлд байсан хүмүүсээс Э.Эаас өөр дотно таних хүн түүнд байхгүй. Гэтэл анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Э.Э оргон зайлсан шалтгаанаар оролцоогүй. Н.Гийн талаар яг үнэн зөв мэдүүлэг өгөх хүн байгаагүй. Шийтгэх тогтоолд У.Т гэх хүний мэдүүлгийг үндэслэсэн. У.Т нь “Н.Г бид нарыг дагуулж явсан. Биеэ үнэлэгч байсан” гэх агуулгатай илт худал мэдүүлэг өгсөн. Энэ талаар Н.Гийн хувьд Налайх дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргасан. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэн шалгагдаж байгаа. Энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Өөр шийтгэх тогтоолд Н.Гийг буруутгасан мэдүүлэг, нотлох баримт огт байхгүй. Зөвхөн У.Тийн мэдүүлэг, Э.Эын мэдүүлэг, тээврийн хэрэгсэл түрээсэлсэн гэх мэдүүлгээр буруутгасан. Тээврийн хэрэгсэл түрээсэлсэн шалтгаан болохоор Н.Г нь Кино үйлдвэрийн 4 дүгээр курсийн оюутан байгаа. Хавтаст хэрэгт авагдсанаар маш олон кино, контент, нийгэмд чиглэсэн олон арга хэмжээнд өөрийн дүрийг бүтээсэн. Контент хийх зорилгоор тухайн тээврийн хэрэгслийг түрээсэлсэн. Урьдчилан үгсэн тохиролцоогүй. Үйлдлээрээ санаатай нэгдээгүй. Урьдчилан үгсэн тохиролцох талаар хуулийн тайлбар байдаг. Урьдаас хулгайлах гэмт хэргийг үйлдэхээр тухай хүүхдүүд тохиролцон төлөвлөж явсныг ойлгоно. Үйлдлээрээ санаатай нэгдэх нь орон байрны гадаа явж байгаад хоёулаа зэрэг орохыг ойлгоно. Тухайн гэмт хэрэг гарахыг мэдээд санаатай нэгдсэнийг хэлнэ. Н.Гийн хувьд тухайн хүүхдүүдийг хулгай хийсэн гэдгийг мэдээгүй. Хулгайн гэмт хэрэг гарсны дараа мэдсэн байдаг. Орон байранд орсон, гарсан үйл баримт байхгүй. Амралтын газрын хашаа руу ч ороогүй. Урьдчилан үгсэн тохиролцсон, үйлдлээрээ санаатай нэгдсэн зүйл байхгүй гэж үзэж байна. Тээврийн хэрэгсэл ашиглан гэмт хэрэг үйлдээгүй байгаа. Шүүхээс тухайн гар утсыг хулгайлахад машин механизм ашиглах шаардлагатай зүйл биш учраас хэрэгсэхгүй болгохоор заасан мөртлөө Н.Г тээврийн хэрэгсэл түрээсэлсэн учраас хулгайн гэмт хэрэгт хамтран оролцсон гэж зөрүүтэй дүгнэлт хийсэн нь логик үндэслэлгүй байна. Н.Гийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх У.Т болон Э.Э нарын хэргийг тусгаарласан. Энэ хэрэгт яллагдагчаар оролцож байгаа хүүхдүүд Н.Г гар утсыг хулгайлахаар санаачилсан эсэх, мөнгөнөөс нь авсан эсэх талаар хэн нь ч мэдэхгүй. “Н.Г хулгайлах гэмт хэрэг гарсан талаар мэдээгүй, сүүлд мэдсэн. Н.Гийг салхинд гарна гэж дагуулж явсан. М.Хаа, Н.Г нар хулгайлах гэмт хэрэгт оролцоогүй. Тээврийн хэрэгсэлдээ үлдээд байж байсан.” гэх мэдүүлгийг өгсөн. Н.Гийг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг үгүйсгэх нөхцөл байдал хавтаст хэрэгт байсан. Орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаарх Улсын дээд шүүхийн тогтоол байдаг. Эрүүгийн хуульд “орон байр” гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно.” гэж тайлбарласан байдаг. Энэхүү тайлбараас үзвэл орон байранд нэвтэрч гэснийг дээвэр, хана, туурга, цонх, хаалгатай битүү савыг гэж ойлгохоор ба амралтын газрын хашаанд “машинтайгаа очсон үйлдлийг орон байранд нэвтэрсэн гэж уг хүндрүүлэх шинжид хамааруулж ойлгохгүй. Н.Гийн хувьд гэр, хашаа руу ороогүй. Утас хулгайлсан хүүхдүүдээс мөнгийг нь хуваан аваагүй. Орон байранд нэвтэрсэн гэх гэмт хэргийн шинжийг бүхэлд нь хангахгүй байна. Субьектив санаа зорилгоороо хулгайлах ямар нэгэн хэрэгцээ шаардлага байгаагүй. Сар бүрийн дансны хуулгыг хавсаргаж өгсөн байдаг. Кино болон контентоос орж ирж буй орлогууд байгаа. Хаус тухайн үед худалдан авч байсан. Үл хөдлөх эд хөрөнгө худалдаж байсан гэрээ нь байгаа. Эгчтэйгээ хамтран үүсгэн байгуулсан “Энергийн хүч хязгааргүй” ХХК-ийг удирдан зохион байгуулдаг. Эдгээр хувийн байдалтай холбоотой баримтууд нь байгаа. Н.Гтэй миний хувьд 461 дүгээр анги дээр байнга очиж уулзсан. Надад хулгай хийх шаардлага шалтгаан байгаагүй гэж мэдүүлдэг. Түүнд өөрийгөө аваад явчих орлого байсан. Их дээд сургуулиа улаан дипломтой төгсөхөөр болж, дараагийн кинондоо дүр авчихсан үедээ тухайн хэрэг дээр намайг цуг явж байсан гэдгээр буруутгасан. Анхан шатны шүүх болон прокурорын зүгээс буруу дүгнэлт хийсэн гэж хэлж байсан. Н.Г нь өөрийн төрсөн охин болох Н.Г овогтой Асури /3 настай/, өвчтэй ээжийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй. Охин Н.Асури нь эхээс төрөхдөө хагас өнчин бөгөөд ээж нь түүнийг асарч халамжилдаг байсан бөгөөд энэхүү шийтгэх тогтоол гарч хорих ял оногдуулснаар хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгаа юм. Түүнчлэн шүүгдэгчийн биеийн байдал 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш муудаж, удаа дараа хорих ангид мэдэгдэж байсан боловч үзлэг хийгдээгүй, шаардлагатай арга хэмжээ аваагүйгээс болж, биеийн байдал муудаж, 1 дүгээр эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасагт яаралтай хүргэгдэж наркозтай хагалгаанд орсон бөгөөд одоогоор биеийн байдал тааруу байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд шүүхийн шийдвэр ойлгомжтой тодорхой байх ёстой. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн газар, цаг хугацаа, гэмт хэргийн сэдэл, санаа зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр зэрэг маш тодорхой байх ёстой. Гэтэл энэ хэрэгт Н.Г оролцох шалтгаан нөхцөл байгаагүй. Хулгай хийх шаардлага түүнд байгаагүй. Түүний хийсэн үйлдэл бодит байдал дээр гэмт хэргийн шинжийг хангахгүй байгаа учраас өмгөөлөгчийн зүгээс цагаатгах байр сууринаас оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан. Иймд дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд Н.Гийн үйлдлийг гэм буруутай гэж үзэж шүүхээс 2 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд шүүх бүрэлдэхүүнээс дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Н.Гөд холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгөхийг хүсье. Шүүгдэгч Н.Г болон түүний ар гэрийнхэнтэй нь ярилцсан. Гэмт хэрэгт буруутай зүйл байгаа бол гэмт хэргийг үл мэдээлсэн асуудал байна. 2017 оны Эрүүгийн хуулиас хасагдсан гэмт хэргийг мэдээлээгүй гэж буруутгах үндэслэл байхгүй. Шүүгдэгчийн хувьд хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Шүүгдэгч Н.Гөд холбогдох эрүүгийн хэрэгт анхаарал хандуулан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.
Шүүгдэгч Н.Гийн өмгөөлөгч Ц.Мөнхчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Х.Чинбатын цагаатгах байр суурийг дэмжин оролцож байна. Анхан шатны шүүхээс Н.Гийг У.У, Т.Х, М.О нартай бүлэглэн нийт 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ялыг оногдуулсан. Энэхүү шийтгэх тогтоолыг хүчингүй болгох дараах үндэслэл тогтоогдсон гэж үзэж байна. Анхан шатны шүүх гэмт хэрэгт хамтран оролцсон шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоог гэмт хэргийн үйл баримт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоох ёстой байсан. Н.Гийн хувьд Э.Э гэх залуутай үерхэж байсан. Найз залуу нь Тэрэлж рүү салхинд гаръя гэхэд нь хүлээн зөвшөөрсөн байдаг. 2 удаа хотоос Тэрэлж хүртэл явсан үйл баримт байгаа. Энэ талаар өөрөө мэдүүлэгтээ мэдүүлдэг. 2 удаагийн үйлдэл нь 6 дугаар сарын 11-ний өдөр, мөн 6 дугаар сарын 27-ны өдрүүдэд байдаг. Н.Гийн хувьд яах гэж явсан бэ гэхээр найз залуутайгаа салхинд гарах санаа сэдэлтэй явсан. Тэрэлж рүү явсан үйлдлийг гэмт хэргийн шинжтэй буюу хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдлээр явсан гэж гэмт хэргийн санаа, сэдэл, зорилгыг буруу тодорхойлсон. Анхан шатны шүүх орон байранд нэвтэрсэн гэж хүндрүүлэн гэм буруутайд тооцсон. Гэтэл Н.Гийн үйлдлийг авч үзэхэд хотоос Тэрэлж рүү очоод тээврийн хэрэгсэлдээ байж байсан үйл баримт байдаг. Энэ талаар бүх гэрчүүд маргахгүй мэдүүлдэг. Н.Г найзтайгаа машиндаа үлдсэн гэж мэдүүлдэг. Ямар нэгэн байдлаар хэн нэгэн хүний зөвшөөрөлгүй гэр, орон байранд нэвтэрч хүний утас хулгайлсан үйлдэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй. Н.Гийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч гэж хүндрүүлсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт зэргийг тусгах ёстой гэж заасан. Энэ талаар Н.Гтэй холбогдуулан ямар үйлдэл оролцоотой оролцсон талаарх дүгнэлт анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд байхгүй. Анхан шатны шүүх тухайн сэдэлт, зорилго, гэмт хэрэгт оролцсон үйлдэл оролцоо зэрэг нь хэргийн хүндрүүлэх шинжийг хангаж байгаа эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Н.Гөд холбогдох хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, тухайн гэмт хэрэг үйлдэхэд хамт байгаагүй үйлдэлд гэм буруутай гэж үзсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Гийг бусадтай бүлэглэн нийт 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр гэм буруутай гэж үзсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харахад 6 дугаар сарын 11, 27-ны өдрүүдэд 2 удаагийн үйлдлээр найз залуутайгаа салхинд гарах гэж явсан байдаг. 6 дугаар сарын 23-ны өдрийн тухайд Н.Г хотоос Тэрэлж рүү Э.Этай яваагүй. Тухайн үед контент, зураг авалт хийдэг найзуудтайгаа явсан. Зураг авалт дуусаад Н.Г хот руу буцах шаардлагатай болсон. Э.Эыг утсаар дуудсан. Машин бариад яваад өгөөч гэж гуйсан. Тухайн үед Э.Э бусад шүүгдэгч нартай ирсэн. Н.Гийн зураг авалт хийж байсан найзууд болох Мөнх-Эрдэнэ, Билгүүнтөгс, Бат-М.О, Эрдэнэ гэх хүмүүстэй Н.Гийн байсан газраас машиныг нь авч хот руу шууд ирсэн. Өөрөөр хэлбэл, 6 дугаар сарын 23-ны өдөр Э.Э, У.Т болон бусад шүүгдэгч нар хулгайн гэмт хэргийг үйлдэж дууссаны дараа Н.Г дээр ирдэг. Ийм үйл баримт байгаа. Цуг зураг авалт хийж байсан найзуудаас гэрчийн мэдүүлэг аваагүй. Гэрчийн мэдүүлэг аваагүй учраас Мөнх-Эрдэнэ, Билгүүнтөгс, Бат-М.О, Эрдэнэ нар 2025 оны 5 дугаар сарын 23, 24-ны өдрүүдэд бичгээр 4 хуудас тайлбарыг ирүүлсэн. Тухайн өдөр хамт зураг авалт хийж байгаад хот руу буцахдаа Н.Гийн найз залуу ирж машиныг нь унаад хот руу явсан. Биднийг хүргэж өгсөн гэх тайлбарыг ирүүлсэн. Шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Дээрх нөхцөл байдлыг анхан шатны шүүх тогтоогоогүй. 4 удаагийн үргэлжилсэн үйлдэл гэж буруутгаж байгаа нь Н.Гийг үндэслэлгүйгээр буруутгаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж хуульчилсан. Хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй. У.Тийн мэдүүлэг хавтаст хэрэгт байгаа бусад гэрчийн мэдүүлэгтээ илт зөрүүтэй. Бүх хулгайн гэмт хэргийг зохион байгуулдаг хүнийг У.Т ах гэж мэдүүлдэг. У.Т ах хаашаа хэн орох уу, хулгайлсан утаснуудаа зарж мөнгийг нь авдаг гэж бусад гэрчүүд мэдүүлсэн. Гэтэл У.Т хэрэгт Н.Гийн эсрэг мэдүүлэг өгсөн. Н.Гийн хувьд ямар ч хулгай хийх хэрэгцээ шаардлага байхгүй. Цалин орлогын хувьд тогтвортой байдаг. Дансны хуулгаар хангалттай мөнгө төгрөг эргэлдээд байж байдаг. Өөрийн байр орон сууцтай. Санхүүгийн хувьд хангалттай чадвартай хүн байдаг. Хулгайн гэмт хэрэгт ямар ч оролцоогүй байсан хэдий боловч нэр бүхий 13 хохирогчийн 1.339.000 төгрөгийн хохирлыг төлсөн байдалтай орж ирж байгаа. Н.Гийн биеийн байдал муу байгаа талаар цагдан хорих 461 дүгээр ангийн тодорхойлолтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж миний үйлчлүүлэгч Н.Гөд холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Хэрэв анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчинтэй хэвээр шийдвэрлэх тохиолдолд түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэрийг гаргаж өгнө үү” гэв.
Шүүгдэгч У.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би ар гэрийн нөхцөл байдлаас болж хохирлыг төлж чадаагүй байгаа. Би өөрийн хохирлоо бүрэн төлөхөө илэрхийлж байна. Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Би өөрийн эхтэйгээ хоёулаа амьдардаг” гэв.
Шүүгдэгч У.Уын өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч У.Уын хувьд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу дээрээ маргаагүй. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон. Шийтгэх тогтоол гарсны дараа хохирлын асуудлыг шийдвэрлэх гэж санал, санаачилга гаргасан. Хохирлыг төлж барагдуулна гэсэн боловч хараахан амжаагүй нөхцөл байдалтай байгаа. Шүүгдэгч У.Уын хувьд эхийнхээ хамт хоёулаа амьдардаг. Тухайн гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан. Анхан шатны шүүхээс холбогдох зүйл, заалтад зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийг хэрэглэсэн. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруу дээрээ маргахгүй байгаа, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудал дээр маргахгүй. Нөхөн төлөхөө илэрхийлж байгаа” гэв.
Шүүгдэгч У.Уын өмгөөлөгч Б.Чойжилсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Б.Энхтүвшингийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. Давж заалдах гомдлуудыг дэмжиж байна. Шүүгдэгч У.Уын хувьд нийт 4 төрлийн гэмт хэргийн 11 удаагийн үйлдэл байдаг. Бүх гэмт хэргүүдээ 18 насанд хүрээгүй үедээ үйлдсэн. Гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл нь өсвөр насны хүүхдийн гэнэн томоогүй үедээ үйлдсэн. Энэ гэмт хэргүүд нь 2023 оны 3 дугаар сараас 2023 оны 12 дугаар сар хүртэл үргэлжилсэн хэлбэртэй үйлдэгдсэн. Гэр бүлийн анхаарал халамжгүй байдал, тухайн гэмт хэргийн хор уршгийн талаар тодорхой ойлголтгүй байсан. Нэг удаагийн үйлдлээр дахин ийм үйлдэл хийж болох юм байна гэж ойлгодог. Гэнэн томоогүйгээс болж энэ олон төрлийн гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгч У.Уын зүгээс мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд анхнаасаа гэм буруу дээрээ маргаагүй. Давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт мөн адил гомдол гаргаагүй оролцож байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч У.Ут 5 жил 9 сарын хорих ял оногдуулсан. Тухайн зүйлд заасан хорих ялын хамгийн доод хэмжээгээр тогтоож өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийн хувьд нийт 3,700,000 төгрөгийг нэр бүхий 15 хүнд төлж барагдуулахаар байгаа. Шүүгдэгч У.У нь 461 дүгээр хорих ангид хорих ял эдэлж байгаа учраас хохирогч нартай холбогдож чадаагүй. У.Уын эхтэй холбогдсон. Энэ хохирол төлбөрийг барагдуулах боломжтой, гагцхүү эх нь хүнд өвчтэй. Нэр бүхий 15 хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулах гэхээр бүх хүний утасны дугаарыг мэдэхгүй байна. Эдгээр хүмүүстэй нь холбогдож чадвал хохирлыг барагдуулах бүрэн боломжтой. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлж өгнө үү. Шийтгэх тогтоолд шүүгдэгч У.Уын үйлдсэн 2 гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан ба хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэж байгаа тохиолдолд энэ зүйл дээрээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү. Шүүгдэгч У.Уын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө барагдуулахаа илэрхийлж байгаа нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Т.Хгийн өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/1049 дүгээр шийтгэх тогтоолд гомдол гаргаагүй. 461 дүгээр хорих анги дээр очиж шүүгдэгч Т.Хтэй уулзахад хүсэлт гаргасан. Тухайн хүсэлтийг миний бие давж заалдах шатны шүүхэд дамжуулах гэж ирсэн. Хэргийг хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлсэн. Магадланд орохоос 3 хоногийн өмнө дуудлагаар ачигдаад ирсэн. Энд ирээд 1 жил болсон байна. 2 шийтгэх тогтоол нийлээд магадланд орох хугацаа болсон. Хэргийг хурдан шийдвэрлүүлэх хүсэлтийг тавьж байгаа” гэв.
Прокурор С.Батгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.Б нийт 9 удаагийн үйлдэлтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулахдаа зэвсгийн чанартай зүйл ашиглаж гэмтэл учруулсан хэрэг дээр ялыг багасгаж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан байна. Шүүгдэгч Т.Б 2005 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн. Уг гэмт хэрэг 2024 оны 1 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө буюу 19 настай байхдаа гэмт хэрэг үйлдсэн. Насанд хүрсэн байсан учраас шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1, 8.5 дугаар зүйлийг хэрэглээгүй. 5 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Өмгөөлөгчийн зүгээс 4 гэмт хэрэг дээр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1, 8.5 дугаар зүйлийг хэрэглээгүй гэж гомдолдоо дурдсан боловч тодорхой тайлбар хэлсэнгүй. Шүүгдэгч М.Оын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1, 8.5 дугаар зүйлийг хэрэглэн 2 дахин багасгасан учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй. 1 жилийн хугацаанд хоригдож байгаа. Энэхүү давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Н.Гийн хувьд давж заалдах шатны шүүхэд үйлдэлдээ маргаагүй харагдаж байна. Эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргаж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар бусадтай бүлэглэн 4 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон учраас түүнд 2 жилийн хорих ял оногдуулсан. Гэм буруутайд тооцогдсоны дараа 3 минутын завсарлага авч гарсан. Гэм буруу дээрээ маргахгүй байна. Харин эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргаагүй. Шүүгдэгч Н.Гийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 74 дүгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоолын дагуу авсан мэдүүлгийг 2 өмгөөлөгчийн зүгээс гомдолдоо дурдсангүй. Уг мэдүүлэгтээ 2023 оны 6 дугаар сарын 11-12 нд шилжих шөнө амралтын газар болсон хулгайлах гэмт хэргийг би мэдэхгүй байна. Бусад 3 үйлдлийг би мэдэж байна гэж мэдүүлсэн. Прокурорын шатанд өргөдөл гаргахдаа 3 үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа. 1 үйлдлийг би мэдэхгүй гэж мэдүүлж байсан. Хэрэгт авагдсан болохоор өмгөөлөгч нар нь танилцсан гэж бодож байна. Багахангай, Налайх дүүрэгт үйлдэгдсэн 4 хулгайлах гэмт хэргийг У.Тийн мэдүүлэг, М.Оын мэдүүлэг зэргээр шүүгдэгч Н.Г хулгайлах санаачилгыг гаргасан болох нь тогтоогддог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд зааснаар У.Т гэрчээр мэдүүлэг өгсөн. Хэргийн талаар үнэн зөв бодиттой мэдүүлэг өгсөн гэж үзэж байна. Өмгөөлөгч нарын зүгээс илтэд худал мэдүүлэг өгсөн гэж гомдолдоо дурдсан. У.Тийн мэдүүлэг хэрэгт дэлгэрэнгүй байгаа. 2 дугаар хавтаст хэргийн 190 дүгээр талд авагдсан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт яллагдагч М.О хэргийг үйлдэхдээ тавуулаа явж байсан. Н.Г машиндаа үлдсэн байдаг. Бусад нь гар утсыг хулгайлсан. Үйлдэл оролцооныхоо талаар тодорхой мэдүүлсэн. Гэмт хэрэг үйлдсэн мөнгийг яасан бэ гэхээр бид нар Н.Гийн машинд шатахуун авч хийсэн. Бусад мөнгөөрөө хоол унд аваад идэж уугаад дууссан гэж мэдүүлдэг. Гэмт хэрэг шөнийн 3-4 цаг, 4-5 цагийн хооронд үйлдэгддэг. Солонгос улс руу явсан Э.Этай хайр сэтгэлийн холбоотой байсан байж болно. Контент хийдэг байсан байж болно. Тухайн үед биеийн байцаалтыг авахад компанийн захирал, орлоготой гэсэн зүйл байгаагүй. Кино үйлдвэрийн дээд сургуулийн 3 дугаар дамжааны оюутан байсан. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 2 жил өнгөрсөн байна. Шүүгдэгч М.Оын зүгээс үйл баримтыг санахгүй байна гэж мэдүүлсэн. Тухайн үед өмгөөлөгч Мартын хамт оролцсон. Энэ талаар мэдүүлэг өгч байсан уу гэхэд “Тийм. Манай үйлчлүүлэгч одоо санахгүй байж болно. Тухайн үед өсвөр насны жоохон хүүхэд байсан” гэж мэдүүлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Хэрэгт цуглуулсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон. Гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй яллагдагч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1, 8.5 дугаар зүйлийг хэрэглэсэн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг 2 цаг гаруй зөвлөлдсөн. Эрүүгийн хуульд заасан хамгийн бага ялуудыг шүүгдэгч нарт оногдуулсан. Хүнд хэрэг дээр 2 дахин багасгасан. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгч нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
1. Шүүгдэгч Т.Б, Н.Б, У.У нар нь 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр бүлэглэж насанд хүрээгүй хохирогч Ч.Аын биед хутга тулгаж, улмаар гар утас, бугуйн цаг, пүүз, куртик зэргийг дээрэмдэн авч, нийт 840.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
насанд хүрээгүй хохирогч Ч.А /1хх 9/, насанд хүрээгүй гэрч Б.Нямдорж, Ч.Дөлгөөн /1хх 17, 21/ нарын мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 3-4/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгөийн үнэлгээний тайлан /1хх 42-43/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 86/ зэрэг нотлох баримтуудаар,
2. Шүүгдэгч Т.Б нь 2023 оны 5 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин холдуулах асуудлын улмаас Д.Отай маргалдаж, улмаар Д.Оын зүүн талын хавирга хэсэгт 1-2 удаа цохих, зүүн гар руу нь дорцовоор цохих зэргээр түүний эрүүл мэндэд зүүн гарын сарвуунд шарх, цээж, зүүн суга, бугалга, тохой, баруун өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Д.О /1хх 166-167, 170/, гэрч Б.Нямбаяр /1хх 173/, гэрч Б.Нямгэрэл /1хх 175/, шинжээч эмч Д.Дунгаамаа /1хх 201/ нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 6927 дугаар дүгнэлт /1хх 196/ зэрэг нотлох баримтуудаар,
3. Шүүгдэгч У.У нь 2023 оны 5 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин холдуулах асуудлын улмаас Л.Б, Д.О нартай маргалдаж, улмаар Л.Бын эзэмшлийн 09-59 УНЗ улсын дугаартай “Королла” маркийн автомашиныг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь:
хохирогч Л.Б /1хх 160/, гэрч Б.Нямбаяр /1хх 173/, Б.Нямгэрэл нарын мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 151-153/ зэрэг нотлох баримтуудаар,
4. Шүүгдэгч У.У нь 2023 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө хохирогч Б.Цтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар чулуугаар нүүрэн тус газарт цохисноос эрүүл мэндэд нь баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, духанд шарх, хэвлийд цус хуралт, зүүн шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Б.Ц /1хх 243-244, 247/, гэрч Б.Урантогос /2хх 1-2/, гэрч Н.Магсаржав /2хх 8, 12/ нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 4054 дүгээр дүгнэлт /2хх 24/, хохирлын баримтууд /2хх 28-32/ зэрэг нотлох баримтуудаар,
5. Шүүгдэгч У.У нь 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Н.Оы эзэмшлийн өвлийн сууцны цонхыг эвдлэн орж, цахилгаан халаагуурыг нь эвдэн зэс голыг нь авсны улмаас 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Н.О /2хх 71/, гэрч Т.Жаргалмаа /2хх 73/ нарын мэдүүлэг, “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх 81/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /2хх 62-67/, эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл /2хх 94-95/ зэрэг нотлох баримтуудаар,
6. Шүүгдэгч Н.Г, У.У, М.О, Т.Х нар нь 2023 оны 6 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө бүлэглэн “ЧТ”амралтын газрын 3 дугаартай гэрт амарч байсан иргэн М.П, М.Х нарын гар утас болон дуу өсгөгч /спейкер/-ийг нууцаар авч, хохирогч М.Пд 520.000 төгрөг, хохирогч М.Хд 105.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч М.П, М.Х /2хх 179, 182/ нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /2хх 163-167/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх 227-228, 4хх 7/ зэрэг нотлох баримтуудаар,
7. Шүүгдэгч Т.Х, У.У, Н.Г, М.О нар нь 2023 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө бүлэглэн “ТШ”амралтын газрын 6 дугаартай гэрт амарч байсан Б.Ө, Д.О, А.Т, Д.Б гар утаснуудыг нууцаар авч, хохирогч Б.Өд 2.900.000 төгрөг, хохирогч Д.От 350.000 төгрөг, хохирогч А.Тт 365.000 төгрөг, хохирогч Д.Бт 350.000 төгрөгийн тус тус хохирол учруулсан болох нь:
хохирогч Б.Ө /3хх 77/, А.Т /3хх 77/, Д.Б /3хх 74/, Д.О /4хх 196-197/, гэрч Д.Баярмаа /3хх 68/, М.Билгүүн /3хх 91-92/, Л.Лувсанжамц /3хх 94-95/ нарын мэдүүлгүүд, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх 98/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /3хх 130-134/ зэрэг нотлох баримтуудаар,
8. Шүүгдэгч М.О, Н.Г, У.У, Т.Х нар нь 2023 оны 6 дугаар сарын 27-наас 28-нд шилжих шөнө бүлэглэн “Х” амралтын газрын гэрт амарч байсан БНСУ-ын иргэн Ш Г С/SH K S/, М Ж С/М J S/ нарын гар утаснуудыг нууцаар авч, БНСУ-ын иргэн Ш Г С/SH K S/-нд 1.369.700 төгрөгийн, М Ж С/М J S/-нд 800.000 төгрөгийн тус тус хохирол учруулсан болох нь:
хохирогч Л.Х /7хх 100-101/, гэрч Ш Г С/SH K S/, М Ж С/М J S/ /3хх 16-17, 20/ нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх 30/ зэрэг нотлох баримтуудаар,
9. Шүүгдэгч М.О, Н.Г, У.У, Т.Х нар 2023 оны 6 дугаар сарын 27-наас 28-нд шилжих шөнө бүлэглэн “ТШ”амралтын газрын 1, 4 дугаартай гэрт амарч байсан М.З, Э.Г, Р.М, Б.Б.Б, А.Д нарын гар утаснуудыг нууцаар авч, хохирогч М.Зд 245.000 төгрөгийн, хохирогч Э.Гд 475.000 төгрөгийн, хохирогч Р.Мод 235.000 төгрөгийн, хохирогч Б.Б.Бд 216.800 төгрөгийн, А.Дт 235.000 төгрөгийн тус тус хохирол учруулсан болох нь:
хохирогч М.З /3хх 137/, Э.Г /3хх 140/, Р.М /3хх 143/, Б.Б.Б /3хх 146/ нарын мэдүүлгүүд, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх 7, 25/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /3хх 63-66/ зэрэг нотлох баримтуудаар,
10. Шүүгдэгч У.У, өсвөр насны шүүгдэгч Н.Э нар 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бүлэглэн насанд хүрээгүй хохирогч С.Сгийн гар утас, пүүз, бүс, цүнх, спикер, насанд хүрээгүй хохирогч Г.Чын пүүз, гар утас, түрийвч зэрэг эд зүйлсийг авах зорилгоор хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэж дээрэмдсэн болох нь:
насанд хүрээгүй хохирогч Ц.С.С /4хх 234-236/, Г.Ч /4хх 241-242/, гэрч Н.Ганбаяр /5хх 3-4/, иргэний нэхэмжлэгч С.А /4хх 229/ нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /5хх 10-17/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /5хх 21/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /5хх 70-71/ зэрэг нотлох баримтуудаар,
11. Шүүгдэгч Т.Б нь 2024 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Ш.Гтай “найз охин болох Дөлгөөнийг өдөж хоргоолоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүр, толгой хэсэгт цохисноос эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславч мурийлт, баруун, зүүн дээд, доод зовхи, дух, хамрын нуруу, дээд, доод уруулын салстад цус хуралт, зүүн нүдний алимын салстад цус харвалт, баруун хөмсөг, зүүн доод зовхи, дээд уруулын салст, зүүн дээд 1-р шүдний буйланд шарх, зүүн дээд 1-р шүдний булгарал, баруун 1-р шүдний эмтрэл, баруун хацар, хамрын баруун нүхний хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Ш.Г /5хх 107-108/, гэрч Д.У /5хх 114-115/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 1613 дугаартай дүгнэлт /5хх 130/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /5хх 121-122/ зэрэг нотлох баримтуудаар,
12. Шүүгдэгч Т.Б нь 2024 оны 1 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Л, Б.Снартай маргалдаж, улмаар хохирогч Э.Лг хутгалсны улмаас түүний эрүүл мэндэд цээжний зүүн талд 5-6-р хавирганы түвшинд цээжний хөндий нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндий дэх хий, цусан хураа, зүүн суга, бугалга, баруун нүдний дээд зовхинд шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
мөн хохирогч Б.С хүч хэрэглэн эрүүл мэндэд нь нурууны баруун, зүүн тал, зүүн бугалганд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Б.С/5хх 177-180/, хохирогч Э.Л /5хх 183-186/, гэрч Э.Батмандах /5хх 188-189/, Б.Нямжаргал /5хх 194-195/, Б.Нямбаяр /5хх 200/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 2196 дугаар дүгнэлт /5хх 224/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 2 дугаар сарын 7-ны 2195 дугаар дүгнэлт /5хх 218/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /5хх 163-167/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /5хх 168-169/ зэрэг нотлох баримтуудаар,
13. Шүүгдэгч Б.Т.Б нь 2023 оны 8 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.Бтай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар пивоны шил хагалж, хагархай хэсгийг өмсөж явсан хувцасаараа ороон түүний нүүр хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн хацар, уруул, эрүүг хамарсан зүсэгдсэн шарх, уруулын салстад язарсан шарх, зүүн шагайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч О.Б /6хх 29, 7хх 90/, гэрч Д.Уранчимэг /6хх 31/ нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 10588 дугаар шинжээчийн дүгнэлт /6хх 40/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /6хх 23-24/ зэрэг нотлох баримтуудаар,
14. Шүүгдэгч Б.Т.Б нь 2023 оны 7 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө насанд хүрээгүй Г.Н.Гийг тээврийн хэрэгслээс эд зүйлс хулгайлсан гэх маргаанаас үүдэлтэйгээр түүний нүүр хэсэгт хөлөөрөө өшиглөж, гараараа 2-3 удаа цохисноос эрүүл мэндэд нь хамар яс, таславчийн хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
насанд хүрээгүй хохирогч Г.Н.Г /6хх 85-86/-ийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 8813 дугаар дүгнэлт /6хх 77/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /6хх 93-95/ зэрэг нотлох баримтуудаар,
15. Шүүгдэгч Б.Т.Б нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хохирогч П.Хийн гар утсыг худалдан авахаар түүний эзэмшлийн данс руу мөнгө шилжүүлсэн мэтээр “гүйлгээ амжилттай боллоо” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч П.Хийн эзэмшлийн “Айфоне12 промакс” загварын гар утсыг шилжүүлэн авч 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч П.Х /6хх 155/, гэрч П.Алтантуяа /6хх 157/ нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /6хх 158-163, 164-169/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /6хх 194/ зэрэг нотлох баримтуудаар,
16. Шүүгдэгч У.У нь 2023 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө хохирогч Д.Мын гар утсыг нууцаар авч, 700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Д.М /6хх 246, 249/, иргэний нэхэмжлэгч Г.О /7хх 4-5/ нарын мэдүүлэг, “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /7хх 12/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /7хх 17-18/ зэрэг нотлох баримтуудаар,
17. Шүүгдэгч У.У нь 2024 оны 8 дугаар сарын 26-нд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр Т.Дий толгойн тус газарт цохисны улмаас эрүүл мэндэд нь “дух болон зүүн чихний дэлбээнд шарх, зүүн зовхины цус хуралт, зулгаралт, баруун тохойн зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Т.Д /8хх 10-11, 14-15/-ий мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 11355 дугаар дүгнэлт /8хх 18-19/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /8хх 22-27/ зэрэг нотлох баримтуудаар,
18. Шүүгдэгч Т.Б нь 2024 оны 10 дугаар сарын 11-нд хохирогч Д.Утай урьд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний эзэмшлийн тээврийн хэрэгслийн урд талын салхины шилийг хагалж, гар утсыг газарт шидэн эвдэлж нийт 1.660.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Д.У /8хх 133-137/, гэрч Ө.Оюунсүрэн /8хх 139/, О.Чингүүн /8хх 141/ нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан /8хх 144-145/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч У.Уыг бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж “дээрэмдэх” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд, “автотээврийн хэрэгслийг зөршөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, үргэлжилсэн үйлдлээр хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Н.Бг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж “дээрэмдэх” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Т.Быг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж “дээрэмдэх” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,
үргэлжилсэн үйлдлээр хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
“хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,
“Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан “эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Т.Хг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Н.Гийг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч М.Оыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Н.Эг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж “дээрэмдэх” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Н.Бгийн Т.Б, У.У нартай бүлэглэн хутга хэрэглэн насанд хүрээгүй хохирогч Ч.Аын эд зүйлийг дээрэмдэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар,
шүүгдэгч Т.Бын Н.Б, У.У нартай бүлэглэн хутга хэрэглэн насанд хүрээгүй хохирогч Ч.Аын эд зүйлийг дээрэмдсэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар,
хохирогч Д.Отай “машин холдуулах асуудлын улмаас”, хохирогч Ш.Гтай “найз охин өдөж, хоргоолоо” гэх шалтгааны улмаас, хохирогч Б.Самбуудоржтой “тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас”, хохирогч О.Бтай “тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас”, насанд хүрээгүй хохирогч Г.Н.Гийг “тээврийн хэрэгслээс эд зүйл хулгайллаа” гэх маргаанаас үүдэж тус тус тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
хохирогч Э.Лтэй “тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас” зэвсэг хэрэглэн түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар,
хохирогч П.Хийн эзэмшлийн гар утсыг худалдан авах зорилгоор түүний данс руу мөнгө шилжүүлсэн мэтээр “гүйлгээ амжилттай” гэсэн бичвэрийг утасныхаа дэлгэц дээр харуулан гар утсыг шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
хохирогч Д.Утай урьд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний эзэмшлийн тээврийн хэрэгслийн урд талын салхины шилийг хагалж, гар утсыг нь газар шидэж эвдэлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч У.Уын Т.Б, Н.Б нартай бүлэглэн хутга хэрэглэн насанд хүрээгүй хохирогч Ч.Аын эд зүйлийг дээрэмдэн авсан, Н.Этэй бүлэглэн, хутга хэрэглэн насанд хүрээгүй хохирогч С.С, Г.Ч нарын эд зүйлсийг авсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар,
хохирогч Д.Мын гар утсыг хулгайлж 700.000 төгрөгийн, хохирогч Н.Оы эзэмшлийн өвлийн сууцны цонхыг эвдлэн орж, цахилгаан халаагуурын зэс голыг авч 1.500.000 төгрөгийн тус тус хохирол учруулсан,
мөн Н.Г, М.О, Т.Х нартай бүлэглэн “ЧТ”амралтын газар амарч байсан хохирогч М.П, М.Х нарын, “Х” амралтын газар амарч байсан Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Шин Гюу сон, М Ж Снарын, “ТШ”амралтын газар амарч байсан хохирогч Б.Ө, Л.Отгонбаяр, А.Т, Д.Б нарын, “ТШ”амралтын газар амарч байсан хохирогч М.З, Э.Г, Р.М, Б.Б.Б нарын тус тус гар утсыг нууцаар авсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,
хохирогч Л.Бтай машин холдуулах асуудлын улмаас маргалдаж, улмаар түүний эзэмшлийн автомашиныг завших зорилгогүйгээр авч явсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
хохирогч Б.Цтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, чулуугаар нүүрэн тус газар нь цохисноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, хохирогч Т.Дийг тодорхой шалтгаангүйгээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
шүүгдэгч Т.Хгийн У.У, Н.Г, М.О нартай бүлэглэн “ЧТ”амралтын газар амарч байсан хохирогч М.П, М.Х нарын, “Х” амралтын газар амарч байсан Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Шин Гюу сон, М Ж Снарын, “ТШ”амралтын газар амарч байсан хохирогч Б.Ө, Л.Отгонбаяр, А.Т, Д.Б нарын, “ТШ”амралтын газар амарч байсан хохирогч М.З, Э.Г, Р.М, Б.Б.Б нарын тус тус гар утсыг нууцаар авсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,
шүүгдэгч Н.Гийн Т.Х, У.У, М.О нартай бүлэглэн “ЧТ”амралтын газар амарч байсан хохирогч М.П, М.Х нарын, “Х” амралтын газар амарч байсан Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Шин Гюу сон, М Ж Снарын, “ТШ”амралтын газар амарч байсан хохирогч Б.Ө, Л.Отгонбаяр, А.Т, Д.Б нарын, “ТШ”амралтын газар амарч байсан хохирогч М.З, Э.Г, Р.М, Б.Б.Б нарын тус тус гар утсыг нууцаар авсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,
шүүгдэгч М.Оын Т.Х, У.У, Н.Г нартай бүлэглэн “ЧТ”амралтын газар амарч байсан хохирогч М.П, М.Х нарын, “Х” амралтын газар амарч байсан Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Шин Гюу сон, М Ж Снарын, “ТШ”амралтын газар амарч байсан хохирогч Б.Ө, Л.Отгонбаяр, А.Т, Д.Б нарын, “ТШ”амралтын газар амарч байсан хохирогч М.З, Э.Г, Р.М, Б.Б.Б нарын тус тус гар утсыг нууцаар авсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,
өсвөр насны шүүгдэгч Н.Эгийн Г.У.Утай бүлэглэн, хутга хэрэглэн насанд хүрээгүй хохирогч С.С, Г.Ч нарын эд зүйлсийг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Т.Б “…анхан шатны шүүхээс оногдуулсан 8 жилийн хорих ялаас хасаж өгнө үү…” гэсэн, шүүгдэгч Н.Г “…гэмт хэргийг мэдчихээд зохих газарт нь үл мэдээлсэн, түүний эрх зүйн үр дагаврын талаар хууль эрх зүйн мэдлэггүйгээсээ болж алдан буруудаж, үүнийгээ гэмшин ухаарч байгаа тул миний эрх зүйн байдлыг минь дээрдүүлсэн шийдвэр гаргаж өгнө үү…” гэсэн, шүүгдэгч М.О “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү…” гэсэн, шүүгдэгч Т.Бын өмгөөлөгч Л.Цэндоо “…төрүүлсэн эх, эцгийн буруутай байдал энэ хэрэгт ноцтой шалтгаан нь болсон гэж үзэж байгааг ялын бодлогод анхаарч үзнэ үү, 18 насанд хүрэхээс өмнө үйлдсэн 4 гэмт хэргээс бусдын биед хүнд хохирол учруулсан нэг хэргээс бусад 3 хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн заалтыг хэрэглээгүйг анхаарч үзнэ үү. … П.Х, Ш.Г, О.Б нарт төлөгдөх 1.821.636 төгрөгийг бэлнээр нь хадгалж байна, хохирлыг бүрэн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлий 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж, … Т.Бт оногдуулсан 8 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэсэн, шүүгдэгч Н.Гийн өмгөөлөгч Х.Чинбат, Ц.Мөнхчимэг нар хамтран “…Н.Гийн шийтгэх тогтоолд дурдсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдоогүй, үйлдлээрээ санаатай нэгдээгүй, түүний үйлдэл хулгайлах гэмт хэргийн шинжгүй, Н.Гийг шийтгэх тогтоолд үгсэн тохиролцсон эсэх, эсвэл үйлдлээрээ санаатай нэгдсэн эсэхийн аль болохыг дүгнээгүй, Н.Гийн буруугүйг нотлох, хэргийн үйл баримтын талаар мэдэж буй Э.Э шүүх хуралдаанд оролцоогүй нь Н.Гийн эрх зүйн байдлыг дордуулсан, Э.Этай холбоотой хэргийг тусгаарлахдаа Н.Гтэй холбогдох хэргийг хамт тусгаарлах шаардлагатай, Э.Э байхгүйд Н.Гийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдал тогтоодоогүй, …У.Тийн Н.Гийг гүтгэсэн, илт худал мэдүүлгээр Н.Гийг буруутгахдаа бусад гэрч, яллагдагч нарын мэдүүлэгтэй харьцуулаагүй, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт бодит байдлаар үнэлээгүй, эх сурвалжийг магадлах аргаар шалгах хуулийн заалтыг ноцтой зөрчсөн, …ижил үйлдэлтэй И.М.Хыг гэм буруугүй гэж үзсэн атлаа Н.Гийг гэм буруутай гэж үзсэн нь шударга ёсонд нийцээгүй, хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчсөн, …амралтын газрын хашаанд машинтайгаа очсон үйлдлийг орон байранд нэвтэрсэн гэж уг хүндрүүлэх шинжид хамааруулж ойлгохгүй, Н.Г амрагч нарын гэр рүү зөвшөөрөлгүй нэвтэрсэн үйлдэл тогтоогдоогүй, …хулгайлах гэмт хэрэг төгссөний дараа Н.Гийн машинд суугаад Улаанбаатар явж байгаа нь гэмт хэрэг хамтран оролцсон гэж үзэх үндэслэл болохгүй, …шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго нь хэргийн хүндрүүлэх шинжийг хангаж буй эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. …Н.Гөд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү. …” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчилж, ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой.
Санаатай гэмт хэрэгт хамтран оролцсон буюу бүлэглэсэн үйлдлийн объектив шинж нь гэмт хэрэг үйлдэхэд оролцсон хоёр буюу түүнээс дээш этгээдийн нэгдсэн (хамтын) оролцоо байх бөгөөд гэмт хэргийн хор уршиг нь хамтран оролцогчдын хамтын үйлдэлтэй шалтгаант холбоотой байх шаардлагатай.
Гэмт хэргийн хамтран оролцогчид хүчин чармайлтаа нэгтгэх явцад тэдний хооронд тодорхой уялдаа холбоо, үйлдэл ба зорилгын дотоод нэгдэл тогтоогддог ба энэ нь хамтран оролцогч бүр гэмт хэрэг үйлдэхэд өөр бусад хүн оролцож байгаа тухай мэдсэн, гэмт хэрэг үйлдэхэд тэдний оролцсон хэр хэмжээг баримжаалсан зэрэг байдлаар илэрч болох бөгөөд хамгийн чухал шинж нь гэмт хэрэг үйлдэхэд “нэгдэн оролцсон” байх явдал юм.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо буюу нэг зорилгод хамтын хүчин чармайлтаар хүчээ нэгтгэн, үүргээ хуваарилан хүрэх эрмэлзэлтэй байсан эсэх, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэхийг мөрдөн шалгах болон шүүх хуралдааны явцад зайлшгүй нотолбол зохино.
Тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үздэг. Уг тохиолдолд гэмт хэрэгт хоёр ба түүнээс дээш хүн оролцож, гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг хамтран хэрэгжүүлж, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Хэрэгт авагдаж, гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримтуудаас үзэхэд Н.Гийн гэрчээр “...2023 оны 6 дугаар сарын 17-ны 04 цагт Налайх дүүргийн 6 дугаар хороо, “ТШ”гэх амралтын газарт ирсэн. Тухайн амралтын газрыг 2-3 удаа тойрсон. Тэгээд Т.Х бууцгаая гэхэд У.Т энэ амралтын газар камергүй шүү гэж хэлээд буусан. Удалгүй У.Т, Э.Э нар орж ирээд дараа нь Т.Х орж ирэхдээ У.Тт нэг утас халааснаасаа гаргаж өгсөн. Хамгийн сүүлд М.О орж ирэхэд У.Т удаан хөдөллөө гэж М.Оыг загинаад байсан. Тухайн утсыг У.Т код болон симийг нь гаргаж байгаад Google-ээс ID-г нь хараад энэ кодтой iphone 11 pro max байна, 900.000 төгрөг л хүрэх юм байна гэж хэлсэн, тэгээд Улаанбаатар хотруу явсан, ...2023 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө ... би хотруу явах гээд пиво уучихсан болохоор жолоо бариулах зорилготой Э.Эыг дуудсан. Э.Э тухайн үед Тэрэлжид У.Т, Т.Х нарын хамт байна гээд 05 цагийн орчимд У.Тийн К5 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийг унаад ирсэн. ... 2023 оны 6 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө У.Т надруу залгаад “ТШ”амралтын газар руу хүргээд өг гэсэн. Тэгээд би М.Хаагийн хамт Тэрэлж рүү явсан. Машин дотор У.Т, Э.Э, М.О, Ууганаа нар байсан. Тэгээд “ТШ”амралтын газрын доошоо буудаг хэсгийн шороон зам дээр машинаа тавиад Э.Э, М.О, У.Т, Ууганаа дөрөв буугаад явган амралтын газар руу яваад буцаж ирсэн. ... Тэгээд “Тэрэлж шугуй”-гаас хөдлөхдөө Ууганаа 4 гар утас, тас биздээ гэхэд У.Т ахын дүү яасан аархуу юм бэ гээд хоорондоо хэрэлдээд байсан. Хот руу явах замдаа Тэрэлж-горхи хавьцаа нэг амралтын газар руу Э.Э, М.О, У.Т, Ууганаа нар ороод, хурдан буцаад ирсэн. Тэгээд хоорондоо “за ингээд 6 гар утас боллоо, маргааш бөөндөө гоё хоолонд орцгооё” гээд хот руу явсан...” /2хх 185-186, 3хх 80-81/,
Н.Гийн яллагдагчаар “...2023 оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө “Тэрэлж шугуйд” хулгай хийсэн 1 үйлдэл, 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө дахиад 1 үйлдэл, 6 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө дахин 1 үйлдэл гээд нийт 3 удаагийн хулгай хийсэн үйлдлийг мэдэж байгаа. ...” /4хх 122/,
У.Тийн гэрчээр “...Т.Хгийн авто угаалга дээр Э.Э, Т.Х, Н.Г бид нар бөөндөө сууж байхад Н.Г нь манай хэдэн найз Солонгосчуудтай Тэрэлж рүү явна, тэр үед нь хэдүүлээ шөнө очиж Солонгос хүмүүсийн юмыг авъя гэж хэлсэн. ... тэр хэд намайг Тэрэлж рүү авч явна гэхэд би машинд газны мөнгө байхгүй, би явахгүй гэхэд Н.Г надад 100.000 төгрөг л байна, дараа нь хэдүүлээ дундаасаа гаргана шүү гээд хамгийн анх миний машинаар Тэрэлж рүү явсан.Тэгээд тэнд очиход Н.Г манай Солонгосчууд дээр байгаа охидууд дээр өөр хүмүүс ирэхээр болсон байна, худлаа болчихлоо гээд хэдүүлээ ер нь голын эрэг дагуу явж үзье гээд “ТШ”гэх амралтын газар руу Т.Х ороод нэг гар утас авсан. Тэгээд бид нар дараа нь Э.Э, Т.Х бид гурав 10 хоногийн өмнө “ТШ”амралтын газар руу ороод Doogee8 Samsung A52, Realmi 9i гар утаснуудыг хулгайлаад машинд аваад ирсэн. Тэгээд саяхан 6 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Н.Г, М.Х, Э.Э, У.У, М.О бид зургаа Н.Гийн түрээсэлсэн приус 20 маркийн автомашинаар “ТШ”амралтын газар очоод, машинаа нэг газар орхиод 3 тийшээ салаад явсан. Э.Э бид хоёр, У.У, М.О хоёр нэг тийшээ, Н.Г, М.Х хоёр нөгөө тал руу хуваагдаж явсан. Э.Э бид хоёр нэг амралтын гэр рүү ороод Realmi гар утас авсан, М.О, У.У хоёр ирэхдээ Note 8, Readmi note8, хагархай дэлгэцтэй A53 билүү А71, хагархай дэлгэцтэй OPPO гар утаснуудыг авч ирсэн. Тэгээд бид нар Тэрэлжээс Улаанбаатар руу буцаж байхдаа Агуу хадны хавьд нэг амралтын газар руу Э.Э, У.У нар орж А32, Samsung S22, Samsung S21 утаснуудыг авч гарч ирсэн. ...” /2хх 190/,
Э.Эын яллагдагчаар “…2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр У.Т ах, М.О, Т.Х, Н.Г бид нар Баянхошуунд ойр зуурын юм ярьж байгаад амралтанд явахаар болсон. Ингээд У.Т ахын киа 5 маркийн тээврийн хэрэгсэлтэй 00 цагийн үед байх Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжид ирэхэд У.Т ах “ЧТ”амралтын газрын гадаа очсон. …Н.Гийг 2 дахь удаа явахдаа салхинд гаръя гээд машинтай нь явсан, дараагийн удаа У.Т ах залгаж дуудаад Тэрэлж рүү хүргээд өг гээд дагуулаад явсан. Энэ үйлдэл дээр М.Хаа цуг ирсэн ба М.Хаа бол хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа гэдгийг мэдэхгүй байх. …2023 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хороо, “ТШ”гэх амралтын газрын гадаа Н.Гийн автомашин түрээсийн газраас авсан 76-51 УБВ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй “ТШ”гэсэн хаягтай хаалганы хажууд машинтайгаа очиж зогсоод У.Т ах, М.О, Т.Х бид 4 машинаасаа буугаад Н.Г жолоо барьж явсан болохоор үлдсэн. …Н.Г машинаа бариад У.Т ах, М.О, Т.Х бид 4 гэрийн гадаа очоод Т.Х бид хоёр гэр рүү орж гар утаснуудыг авсан ба гэрт хүмүүс бүгдээрээ унтаж байсан. …Мөнгийг нь бид 5 хоол унд идэж уугаад, машин тэргэндээ бинзен тос хийгээд дуусгасан. …2023 оны 6 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө мөн адил Н.Гийн машинтай “Тэрэлжийн шугуй” амралтын газрын гадаа очоод Н.Г, М.Х нар машиндаа үлдээд У.У, У.Т М.О бид 4 буугаад У.Т бид 2 машины хажууд зогсож үлдээд М.О, У.У 2 амралтын газар руу ороод 4-5 ширхэг гар утас авчираад шууд У.Т ахад өгөөд бид нар хөдлөөд “Х” амралтын газар орсон юм…” /2хх 241, 3хх 117, 168/,
М.Оын яллагдагчаар “…маргааш нь байх 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр … Э.Э, Т.Х, Н.Г нар ирээд ойр зуурын юм ярьж байгаад салхинд гарахаар болсон. Ингээд 00 цагийн үед Тэрэлж рүү явсан, …амралтын гадаа очоод Т.Х, У.Т нар дотогшоо орохдоо гэрүүдээс хүн гарч ирвэл залгаарай гэж хэлээд орсон. …намайг бас буугаад ир, хүн харж бай гэж хэлсэн. …2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр мөн адил намайг ажил тарахад У.Т ах Н.Гийн машинтай Т.Х, Э.Э бид 5 Тэрэлж рүү явсан. …бид 4 машинаасаа буугаад, Н.Г жолоо барьж явсан болохоор үлдээд бид 4 алхаад амралтын газрын хашаа руу ороод нэг гэрийн хажууд очоод зогсоход Т.Х тэр гэр рүү ганцаараа ороод, бид нар хүн хараад зогсож байтал удалгүй Т.Х гарч ирээд шууд буцаад машиндаа суугаад Улаанбаатар хот руу буцсан. …2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 22 цагийн үед … Н.Г машинтай ирсэн ба Н.Г машинаа бариад У.У, М.Хаа, У.Т, Э.Э, Т.Х нар сууж байсан ба 01 цагийн үед байх Тэрэлж рүү гараад “ТШ”амралтын газрын гадаа ирээд хашааных нь хаалганы хажууханд зогсоод Н.Г, М.Хаа нар машиндаа үлдээд, У.Т ах шууд хэн хэн яахыг зааж өгсөн ба У.У бид 2-ыг түрүүлээд амралтын газрын баруун тал руу заагаад тийшээ яваад ир гэхээр нь амралтын газрын хашаа руу ороод У.У онгорхой гэр байсан чинь намайг эндээ хүн харж бай гэж хэлээд Ууганбаяр дотогшоо ороод 4-өөс 5 ширхэг гар утас аваад гараад ирэхээр нь шууд машин дээрээ иртэл бүгдээрээ машин дотроо сууж байсан ба хөдөлсөн. …” /2хх 235, 3хх 127, 161/,
У.Уын яллагдагчаар “…2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр У.Т ахтай утсаар ярьж байгаад уулзахад Э.Э ахтай хамт явж байсан ба бид гурав М.Оын ажилладаг газар дээр очиход приус машинтай 2 эмэгтэй ирээд бид нар бөөндөө Тэрэлж рүү явахаар болсон. У.Т ах машинаа үлдээгээд приус машинтай ирсэн эмэгтэйгийн машинтай 00 цагийн үед Тэрэлж рүү явсан. Бид нар шууд Тэрэлжийн шугуй нэртэй амралтын газрын гадаа очоод бүгдээрээ буухад У.Т ах М.О бид хоёрыг дуудаад, очиход та хоёр хамтдаа явчих гэхээр нь зөвшөөрөөд бид хоёр амралтын газрын гол хэсэг рүү ороод нэг гэр рүү би ганцаараа ороход хүмүүс нь унтаж байхаар нь орны хажуу болон ширээн дээрээс гар утаснууд аваад халаасандаа хийгээд гараад машинаа хайгаад явж байтал нөгөө хэд машиндаа суусан, ирээд бид хоёрыг машиндаа суулгаад хөдлөөд шууд буцсан. Ингээд замдаа явж байтал замын хажууханд амралтын газрын хажууд зогсоод дахиад бүгдээрээ буусан ба 2 эмэгтэй машиндаа үлдсэн. …У.Т ах дээрх хулгайн гэмт хэргүүдийг зохион байгуулсан, … тэр хоёр эмэгтэйг бол сайн мэдэхгүй байна, ямар ч байсан машин барьж байсан эмэгтэйд У.Т ах тийшээ яв, ийшээ яв гээд зааж байсан. …хулгайн гэмт хэрэг үйлдэж байсныг бүгд мэдэж байсан, учир нь амралтын газар руу ороод гар утас аваад гарч ирээд У.Т ахад өгөхийг бүгд харсан. …” /2хх 248/,
И.М.Хы гэрчээр “…би тухайн үед гэрээсээ гарч ирэхэд Н.Г өмнө харж байгаагүй, танихгүй 4 залуутай явж байсан. … би машинд суугаад хотоос гараад явсан, … тухайн үед шөнө байсан болохоор би хаана яваад байгааг огт мэдээгүй, засмал замаар явж байгаад гэнэт баруун тийшээ засмалаас гараад зогссон. Би тухайн үед Н.Гөөс яах гэж байгаа талаар асуухад манай найзууд хүнд юм өгөөд ирнэ гэсэн, ард сууж байсан 4 залуу буугаад явсан. … ойролцоогоор 20-30 минут болсон байх, тэгээд тэр 4 суугаад машинаа Н.Г бариад хөдөлсөн, … түүнээс хойш миний нойр хүрээд зүүрмэглээд унтаж сэрээд явсан, … замдаа 2-3 удаа зогсоод байх шиг байсан. …” /4хх 54/ тус тус өгсөн мэдүүлгүүдээр:
2023 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 6 дугаар сарын 28-ны өдрийн хооронд 4 удаагийн үйлдлээр шүүгдэгч Н.Г, У.У, М.О, Т.Х, Э.Э, У.Т нар нь бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу Налайх дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Чамин тэрэлж”, “Х”, “Тэрэлжийн шугуй” гэх амралтын газруудад амарч байсан нэр бүхий 11 хохирогчийн гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэгт хамтран оролцох” ойлголт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “хамтран оролцогчдын төрөл”, энэ зүйлийн 3 дахь хэсэгт “хамтран оролцох хэлбэр” болон 3.7 дугаар зүйлд “гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэх” талаар тус тус тодорхой заажээ.
Гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зоригоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдэл бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.
Шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь дангаар бус гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, мөрдөгчийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, шүүгдэгч нарын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудын нэг нь нөгөөгөө нөхсөн, уялдан холбогдсон байдлаар гэмт хэргийн үйл баримтыг тогтоож байх бөгөөд шүүгдэгч Н.Гийн өмгөөлөгч нарын “У.Тийн Н.Гийг гүтгэсэн, илт худал мэдүүлгээр Н.Гийг буруутгахдаа бусад гэрч, яллагдагч нарын мэдүүлэгтэй харьцуулаагүй” хэмээн маргаж байгаа нь үндэслэлгүй юм.
Гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Н.Г нь машин жолоодож, шөнийн цагаар тодорхой зорилгогүйгээр Э.Э, У.У, М.О, У.Т, Т.Х нарыг суулган амралтын гадаа буулгаж, тэднийг хүлээж, улмаар хулгайлах гэмт хэрэг үйлдээд ирэхэд нь суулган авч явсан нь дээрх гэмт хэргүүдэд үйлдлээрээ санаатай нэгдэн оролцсон гэж үзэв.
“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс төгссөнд тооцдог.
Шүүгдэгч Э.Э, У.У, М.О, У.Т, Т.Х нарын бүлэглэн 4 удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэргүүдийг үйлдэхэд машин барьж явах үйлдлээр хамтран оролцсон шүүгдэгч Н.Гийг дээрх гэмт хэргүүдийг үйлдэгдэхийг мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй, түүний гэмт хэрэгт оролцсон үйлдлийг няцаан үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.
Түүнчлэн, шүүгдэгч Н.Гийн хувьд, санаа зорилгоороо Э.Э, У.У, М.О, У.Т, Т.Х нартай эхнээс нэгдэж, машин жолоодон хулгай хийх газар хамт ирж, хамт буцсан үйл баримт тогтоогджээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч У.У, М.О, Т.Х, Н.Г нарыг “хулгайлах” гэмт хэргийг үйлдэхдээ “учрах саадыг арилгах зорилгоор … машин механизм ашиглаж үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Н.Гийн хувьд, санаа зорилгоороо Э.Э, У.У, М.О, У.Т, Т.Х нартай нэгдэж, машин жолоодон хулгай хийх газар хамт ирж, хамт буцсан үйл баримтаас үзэхэд түүнийг хулгайлах үйлдэл төгссөний дараа хулгайлсан эд зүйлээ тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизмаар тусласан гэж үзэх боломжгүй.
Хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ, машинтай явж байсан үйлдэл бүрийг “хулгайлах” гэмт хэргийг үйлдэхдээ “учрах саадыг арилгах зорилгоор … машин механизм ашиглаж үйлдсэн” гэж хүндрүүлэх шинжээр зүйлчлэхгүй.
Гагцхүү, хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ “учрах саадыг арилгах зорилгоор … машин механизм ашиглаж үйлдсэн” нь тогтоогдсон тохиолдолд энэ шинжээр зүйлчилнэ.
Өөрөөр хэлбэл, хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгогүйгээр машин механизмтай явж байсан үйлдэл байж болох бөгөөд энэ тохиолдолд хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг болон бусад хүндрүүлэн зүйлчлэх шинжийг хангаж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт өгнө.
Шүүгдэгч Н.Г нь машин жолоодож, шөнийн цагаар тодорхой зорилгогүйгээр Э.Э, У.У, М.О, У.Т, Т.Х нарыг суулган авч явахдаа амралтын гадаа буулгаж, тэднийг хүлээж, улмаар хулгайлах гэмт хэрэг үйлдээд ирэхэд нь суулган авч явсан нь амралтын газар гэрт унтаж байсан хохирогч нарын гар утасыг хулгайлсан Э.Э, У.У, М.О, У.Т, Т.Х нарын үйлдэлд үйлдлээрээ санаатай нэгдэн оролцсон гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно.” гэж,
мөн зүйлийн 7 дахь хэсэгт “Прокурор энэ зүйлд заасны дагуу эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана.” гэж тус тус заасан бөгөөд прокурор өөрийн эрх хэмжээний хүрээнд Э.Эд холбогдох хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай “зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай” прокурорын тогтоолоор /8хх 231-234/ тусгаарласан нь хуульд нийцсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Э.Э нь мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан нь Хил хамгаалах ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2-4в/6527 дугаартай албан бичиг, Э.Эын эцэг П.Энхтөрийн гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байх бөгөөд түүнд холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй, мөн шүүгдэгч Н.Гийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан “Н.Гийн буруугүйг нотлох, хэргийн үйл баримтын талаар мэдэж буй Э.Э шүүх хуралдаанд оролцоогүй нь Н.Гийн эрх зүйн байдлыг дордуулсан, Э.Этай холбоотой хэргийг тусгаарлахдаа Н.Гтэй холбогдох хэргийг хамт тусгаарлах шаардлагатай, Э.Э байхгүйд Н.Гийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдал тогтоогдоогүй” зэрэг нь үндэслэлгүй юм.
Эдгээр нотлох баримтуудыг, тухайлбал, хэргийн газрын үзлэг, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, мөрдөгчийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, шүүгдэгч нарын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалснаар прокурорын яллах дүгнэлтэд тусгасан хэргүүдийг шүүгдэгч Т.Б, У.У, Н.Б, Т.Х, М.О, Н.Г, Н.Э нар үйлдсэн болохыг анхан шатны шүүх эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлон тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих нөхцөл байдлын талаар шийтгэх тогтоолд дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг зөрчөөгүй, гэмт хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн хангажээ.
Иймд шүүгдэгч Н.Гийн өмгөөлөгч Х.Чинбат, Ц.Мөнхчимэг нарын хамтран гаргасан “Н.Гөд холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн, Н.Гийн “эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргаж өгнө үү” гэсэн тус тус гомдлыг хэрэгсэхгүй болгов.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулдаг.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд тухайлбал, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.
Хуульд заасан дээрх үндэслэл, зарчим болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон анхан шатны шүүх нь шүүгдэгч Н.Б, Т.Б, У.У, М.О, Н.Э нарын насанд хүрээгүй байхдаа үйлдсэн гэмт хэргүүдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан ял оногдуулж, шүүгдэгч Т.Бын ялыг нэмж нэгтгэн 8 жилийн хугацаагаар, У.Уын ялыг нэмж нэгтгэн 5 жил 9 сар 15 хоногоор, Т.Хгийн өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 3 жил 14 хоногийн хугацаагаар тус тус тогтоосон нь, мөн Н.Бд 2 жил 6 сар, Н.Гөд 2 жил, М.Од 1 жил, өсвөр насны шүүгдэгч Н.Эд 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь тус тус шүүгдэгч нарын гэм буруугийн болон хувийн байдлуудад тохирсон байна.
Шүүгдэгч Т.Б нь 2023 оны 3 дугаар сараас 2024 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд дээрэмдэх, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, мөн залилах, эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргүүдийг тус тус үйлдсэнээс гадна түүний хувьд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд (Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал) заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэн ял хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж дүгнэж, энэ талаар гаргасан шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Л.Цэндоо, шүүгдэгч М.О нарын тус тус гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн императив шинжтэй хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх хэм хэмжээг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.
Анхан шатны шүүх шүүгдэгч нараас хохирогч нарт хохирол төлбөрийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Харин насанд хүрээгүй хохирогч Ц.С.Сд нийт 659.940 төгрөгийн хохирол учруулснаас 255.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг буцаан өгч, үлдэгдэл 404.940 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Г.Чт нийт 1.228.940 төгрөгийн хохирол учруулснаас 90.000 төгрөгийн үнэ бүхий пүүзийг буцаан өгч, үлдэгдэл 1.138.940 төгрөгийг, мөн иргэний нэхэмжлэгч С.Ад учирсан 120.000 төгрөгийг шүүгдэгч У.У, Н.Э нар төлсөн гэх ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх дээрх хохирлыг шийдвэрлэлгүй буруу тооцсоныг давж заалдах шатны шүүхээс У.У, Н.Э нараас дээрх хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг гаргуулан зөвтгөн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх гар утасаа хулгайд алдсан А.Д нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдоогүй байх тул хохирогч гэж үзэх үндэслэлгүй гээд түүнд холбогдох хохирлын асуудлыг шийдвэрлэхгүй орхижээ.
Харин давж заалдах шатны шүүхээс А.Д нь хохирлын асуудлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Т.Б, У.У, Н.Б, Т.Х, М.О, Н.Г, Н.Э нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 72 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1049 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
11 дэх заалтад “Шүүгдэгч Н.Б, өсвөр насны шүүгдэгч Н.Э нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.” гэснийг “Шүүгдэгч Н.Б бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.” гэж,
12 дахь заалтын “...шүүгдэгч У.Уаас нийт 3.746.100 төгрөг гаргуулж...” гэсэн хэсгийг “...шүүгдэгч У.Уаас нийт 4.578.040 гаргуулж ...” гэж,
мөн 12 дахь заалтын “... шүүгдэгч Т.Баас нийт 1.821.636 төгрөг гаргуулж, хохирогч П.Хд 1.300.000 төгрөг, хохирогч Ш.Гт 341.636 төгрөг, хохирогч О.Бт 180.000 төгрөг тус тус олгосугай” гэсэн хэсгийг “... шүүгдэгч Т.Баас нийт 1.821.636 төгрөг гаргуулж, хохирогч П.Хд 1.300.000 төгрөг, хохирогч Ш.Гт 341.636 төгрөг, хохирогч О.Бт 180.000 төгрөг, өвсөр насны шүүгдэгч Н.Эгээс нийт 831.940 төгрөг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч Ц.С.Сд 202.470 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Г.Чт 569.470 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Ад 60.000 төгрөг тус тус олгосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 12 дахь заалтын “... Б.Цад 268.000 төгрөг, ...” гэсний өмнө “... насанд хүрээгүй хохирогч Ц.С.Сд 202.470 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Г.Чт 569.470 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Ад 60.000 төгрөг, ...” гэсэн нэмэлт оруулсугай.
3. А.Д нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.О, шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Л.Цэндоо, шүүгдэгч Н.Г нарын гаргасан, шүүгдэгч Н.Гийн өмгөөлөгч Х.Чинбат, Ц.Мөнхчимэг нарын хамтран гаргасан тус тус давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
5. Шүүгдэгч М.Ооос хохирогч М.Зд 40.800 төгрөг, Д.Б.Бд 54.200 төгрөг, Р.Мод 39.200 төгрөг, Д.От 58.300 төгрөг, Д.Бт 58.300 төгрөг, Э.Гд 79.200 төгрөг, Б.Өд 483.300 төгрөг, А.Тт 60.800 төгрөг, Л.Хд 133.300 төгрөг, М.Хд 17.500 төгрөг, Л.Хд 228.300 төгрөг, М.Пд 86.700 төгрөг,
шүүгдэгч Н.Гөөс хохирогч М.Зд 40.800 төгрөг, М.Пд 86.700 төгрөг, М.Хд 17.500 төгрөг, Б.Өд 483.300 төгрөг, Э.Гд 79.200 төгрөг, А.Тт 60.800 төгрөг, Д.От 58.300 төгрөг, Д.Бт 58.300 төгрөг, Б.Б.Бд 54.200 төгрөг, Р.Мод 39.200 төгрөг, Л.Хд 361.600 төгрөг тус тус төлснийг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б, У.У, Н.Б, Т.Х, М.О, Н.Г, Н.Э нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 72 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.
7. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР