2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 193/ШШ2026/00181

 

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 193/ШШ2026/00181

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа би

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* хаягт байрлах, ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, *******, , од оршин суух, овогт ын -д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 25,141,838 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* *******-иас ... Зээлдэгч Ч. нь ******* *******тай 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулан 37,357,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 24,441,601 төгрөг, хүү 697,604 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,632 төгрөг нийт 25,141,838 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 3,178,429 төгрөгийг төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч татгалзаж, Хариуцагч үлдэх 21,963,409 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,830,285 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,830,285 төгрөг төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,830,285 төгрөг төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,830,285 төгрөг төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,830,285 төгрөг төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,830,285 төгрөг төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,830,285 төгрөг төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,830,285 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,830,285 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,830,285 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,830,285 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,830,284 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч Ч.ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25,141,838 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 3,178,429 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ч. нь 21,963,409 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг дээрх хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй Ч.ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 25,141,838 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 3,178,429 төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэх 21,963,409 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 1,830,285 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,830,284 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 283,659 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас 141,829.5 төгрөгийг, Төрийн сангийн тоот данснаас 141,829.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА