| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2202002930216 |
| Дугаар | 2025/ДШМ/811 |
| Огноо | 2025-07-02 |
| Зүйл хэсэг | 22.1.2., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2025/ДШМ/811
2025 07 02 2025/ДШМ/811
Э.Ц, О.П, Э.М нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ч.Түмэн-Өлзий,
шүүгдэгч Э.Ц, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг,
шүүгдэгч О.П, Э.М,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/1055 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Цийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, шүүгдэгч О.П, Э.М нарын өмгөөлөгч Г.Оюунболд нарын тус тус гаргасан давж заалдах гомдлоор Э.Ц, О.П, Э.М нарт холбогдох эрүүгийн 2202002930216 дугаар хэргийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ******** овгийн Энхтайваны Э.Ц, ***** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эхнэр * хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, **-*** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн * дугаар хороо, “Хан-Уул” хотхоны * дугаар байрны ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:**00000000/,
2. **** овгийн О.П, **** оны * дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, бүжигчин мэргэжилтэй, Улаанбаатар зочид буудлын менежер ажилтай, ам бүл *, Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, “Нисэх” хороолол, * дугаар байрны ** тоотод оршин суух хаягтай, /РД:**00000000/,
- Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
3. ***** овгийн Э.М, ** оны * дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, орчуулагч, төрийн захиргааны менежмент мэргэжилтэй, “*********” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл *, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ** дугаар хороо, * дүгээр хороолол, ****** өргөн чөлөө гудамж, ** дугаар байрны *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:**00000000/;
1. Шүүгдэгч Э.Ц нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн соёл, урлагийн газрын урлагийн хэлтсийн даргаар 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1096 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргачлалыг контент болгон түгээх” ажлын хүрээнд 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн соёл, урлагийн газартай өөрийн үүсгэн байгуулсан “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагаар дамжуулан ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, улмаар “Монголын үндэсний олон нийтийн радио телевиз”-ийн хийж гүйцэтгэсэн “Монголын өв соёлын гайхамшиг” нэвтрүүлгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагын хийсэн ажил мэтээр тайлан, ажил гүйцэтгэх гэрээг хуурамчаар О.П, Э.М нараар гүйцэтгүүлж, захиалагч буюу Нийслэлийн соёл, урлагийн газрын гэрээ дүгнэх ажлын хэсэгт орж ажиллан, гэрээ дүгнэсэн протокол, ажил хүлээлцсэн акт зэрэгт гарын үсэг зурж төлбөр шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, Нийслэлийн төсвөөс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Нийслэлийн төрийн сангаас шилжүүлсэн 108.900.000 төгрөгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” ТББ-ын Капитрон банкны 42003000302602222 тоот данс руу шилжүүлэн авч, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас Нийслэлийн соёл, урлагийн газарт 108.900.000 төгрөгийн хохирол учруулсан”,
2. Шүүгдэгч О.П нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн соёл, урлагийн газрын Урлагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Э.Цийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1096 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргачлалыг контент болгон түгээх” ажлын хүрээнд 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн соёл, урлагийн газартай өөрийн үүсгэн байгуулсан “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагаар дамжуулан ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, улмаар “захиалагч” буюу Нийслэлийн соёл, урлагийн газрын гэрээ дүгнэх ажлын хэсэгт орж ажиллан, гэрээ дүгнэсэн протокол, ажил хүлээлцсэн акт зэрэгт гарын үсэг зурж гүйцэтгэлийн төлбөрийг шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, Нийслэлийн төсвөөс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Нийслэлийн төрийн сангаас шилжүүлсэн 108.900.000 төгрөгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” ТББ-ын Капитрон банкны “42003000302602222” тоот дансаар шилжүүлэн авч, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас Нийслэлийн соёл, урлагийн газарт 108.900.000 төгрөгийн хохирол учруулахад “Монголын үндэсний олон нийтийн радио телевиз”-ийн хийж гүйцэтгэсэн “Монголын өв соёлын гайхамшиг” нэвтрүүлгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагын хийсэн ажил мэтээр 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ажлын гүйцэтгэлийн тайлан, 2020 оны 9 дүгээр сарын 11, 16, 17-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнүүдийг Э.Мгийн хамтаар хуурамчаар үйлдэх замаар дэмжлэг үзүүлж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон,
3. Шүүгдэгч Э.М нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн соёл, урлагийн газрын Урлагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Э.Цийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1096 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргачлалыг контент болгон түгээх” ажлын хүрээнд 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн соёл, урлагийн газартай өөрийн үүсгэн байгуулсан “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагаар дамжуулан ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, улмаар “захиалагч буюу Нийслэлийн соёл, урлагийн газрын гэрээ дүгнэх ажлын хэсэгт орж ажиллан, гэрээ дүгнэсэн протокол, ажил хүлээлцсэн акт зэрэгт гарын үсэг зурж гүйцэтгэлийн төлбөрийг шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, Нийслэлийн төсвөөс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Нийслэлийн төрийн сангаас шилжүүлсэн 108.900.000 төгрөгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” ТББ-ын Капитрон банкны 42003000302602222 тоот дансаар шилжүүлэн авч, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас Нийслэлийн соёл, урлагийн газарт 108.900.000 төгрөгийн учруулахад Монголын үндэсний олон нийтийн радио телевиз”-ийн хийж гүйцэтгэсэн “Монголын өв соёлын гайхамшиг” нэвтрүүлгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагын хийсэн ажил мэтээр 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ажлын гүйцэтгэлийн тайлан, 2020 оны 9 дүгээр сарын 11, 16, 17-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнүүдийг О.Пын хамтаар хуурамчаар үйлдэх замаар дэмжлэг үзүүлж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон тус тус гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Э.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
О.П, Э.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э.Цийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг зохион байгуулж, гүйцэтгэсэн гэм буруутайд,
шүүгдэгч О.Пыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд,
шүүгдэгч Э.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
шүүгдэгч Э.Цт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч О.Пт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Цийн энэ хэрэгт цагдан хоригдсон хоёр хоногийн нэг хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож түүний нийт эдлэх торгох ялаас хасаж, нийт биечлэн биелүүлэх торгох ялын хэмжээг 5.970.000 төгрөгөөр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг сануулж,
эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Нэмэлт санхүүжилтийн баримт” гэх 1 хавтас 300 хуудас, “Нэмэлт санхүүжилтийн баримт 18” гэх 1 хавтас 273 хуудас, “Харилцахын баримт 3” гэх 1 хавтас 220 хуудас, “Нэмэлт санхүүжилтийн баримт 12.1-12.31” гэх 1 хавтас 241 хуудас, “Кассын баримт 2020.04.01-2020.12.З1” гэх 1 хавтас 180 хуудас, “Нэмэлт санхүүжилтийн баримт 6-7 сар” гэх 1 хавтас 308 хуудас, “Харилцахын баримт нэмэлт 12 сар” гэх 1 хавтас 64 хуудас, “Харилцахын баримт 2” гэх 1 хавтас 120 хуудас, “Байгууллагуудтай хийсэн ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ” гэх 1 хавтас 168 хуудас, “Байгууллагуудтай хийсэн ажил гүйцэтгүүлэх гэрээ” гэх 1 хавтас 129 хуудас, “Нэмэлтийн баримт 8 сар наадам” гэх 1 хавтас 229 хуудас, “Байгууллагуудтай хийсэн ажил гүйцэтгэх гэрээ” гэх 1 хавтас 168 хуудас, “Нэмэлт санхүүжилтийн баримт 11 сар” гэх 1 хавтас 191 хуудас, нэг ширхэг зөөврийн хард диск, Авлигатай тэмцэх газарт хадгалагдаж байгаа модель “NP530U4В” дугаартай саарал өнгийн “Samsung” маркийн зөөврийн компьютер зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Цт буцаан олгож, 3 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.П, Э.М нарын өмгөөлөгч Г.Оюунболд давж заалдах гомдолдоо: “…Э.М, О.П нарын дээрх үйлдлийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж, хууль хүчин төгөлдөр хэрэгжихээс өмнө үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэсэн.
Мөн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 268 дугаартай “...Яллах дүгнэлтэнд Э.М, О.П нарын дээрх үйлдлийг мөн адил Эрүүгин хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил өнгөрсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэл тогтоогдсон тул яллагдагчаар татах үндэслэлгүй хэмээн дүгнэсэн байхад эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчиж байгаа үндэслэл болж байна.
Ийм дүгнэлт байсаар атал миний үйлчлүүлэгч Э.М, О.П нарыг анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй бөгөөд хууль хэрэглээний талаар ноцтой алдаа гаргасан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хэмээн үзэж байна.
Иймд 2025 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 2025/ШЦТ/1055 дугаартай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг үндэслэн өөрчлөлт оруулан Э.М, О.П нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү…” гэжээ.
Шүүгдэгч Э.Цийн өмгөөлөгч Д.Энхцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…хэрэгт авагдсан нотлох баримт болон үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн.
Учир нь, шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тооцсон үндэслэлээ Монголын үндэсний радио телевизийн нэр бүхий хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, мөрдөгчийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Монголын соёлын аялал жуулчлалын холбоо төрийн бус байгууллагын арилжааны банкны хуулга, шүүгдэгч нарын шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлэг зэргийг үндэслэсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Тодруулбал: Шүүх хуралдаан даргалагч хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авах талаар хуульчилсан байхад дээрх эрх хэмжээгээ хэрэгжүүлээгүй хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр мэдүүлэг өгсөн Н.Ч, Н.Ё, П.А, Д.Г, Н.Б нарын мэдүүлэг зөрүүтэй байхад гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгах ажиллагааг хийгээгүй, гэрчүүдийн мэдүүлгийг гэм буруутайд тооцох үндэслэл болгосон нь хууль зөрчсөн төдийгүй хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэсэн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэжээ.
Гэтэл миний үйлчлүүлэгч Э.Цийг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн, мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр 220200293 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан ба нийт 8 удаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хугацааг сунгасан байдаг. Мөрдөн байцаалтын хугацааг сунгахдаа санхүүгийн баримтуудад шинжээч томилох талаар тусгасан боловч санхүүгийн шинжээч томилж дүгнэлт гаргуулаагүй. Өөрөөр хэлбэл, хэрэгт ач холбогдол бүхий эдийн засгийн шинжээч томилж дүгнэлт гаргалгүйгээр ямар нотлох баримтыг үндэслэн 108.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд эргэлзээтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлын талаар хуульчилсан. Мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...гэмт хэргийн сэдэлт, зорилгыг нотлож тогтоох”-оор заасан бөгөөд энэ хэрэгт дээрх нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй гэж үзэж байна. Учир нь, Э.Цийн хувьд Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1096 захирамжийн хавсралтаар батлагдсан “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргачлалыг контент болгон бэлтгэн түгээх” ажлыг зохион байгуулах ажлын хэсэгт орж ажилласан бөгөөд гэрээг байгуулсан болон санхүүжилтийг олгох эрх бүхий этгээд тухайн ажлыг хянаад ямар нэгэн зөрчил байхгүй гэж үзсэний үндсэн дээр санхүүжилт олгох зөвшөөрлийг олгосон байдаг. Мөн тухайн ажлыг зохион байгуулах ажлын хэсэгт Э.Цаас гадна нэр бүхий 5 гишүүн хариуцаж ажиллаж байсан ба ажлын хэсгийн даргаар Насанжаргал ажилласан ба дээрх хүмүүсээс ямар шалгуураар хэрхэн “Монголын соёлын аялал жуулчлалын холбоо төрийн бус байгууллага”-ыг сонгон шалгаруулсан талаар тодруулаагүй.
Хэрэгт нотлох баримтаар 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Гэрээ дүгнэсэн протоколыг хавсаргасан байдаг. Дээрх гэрээ дүгнэсэн протоколд Нийслэлийн соёл урлагийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Н, статистик, мэдээлэл, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Э.Л нар гэрээг дүгнээд санхүүжилтийг олгохоор шийдвэрлэж гарын үсэг зурсан ба Нийслэлийн соёл урлагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Б танилцаад баталгаажуулан гарын үсэг зурсан байдаг. Гэтэл Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд гэрчийн мэдүүлэг өгөхдөө Э.Ц орж ирж танилцуусан гэж өөрөөсөө зайлуулсан байдлаар мэдүүлэг өгсөн. Үнэхээр Э.Ц ганцаараа энэ ажлыг зохион байгуулаад толгой мэдэж шийдвэр гаргаж байсан бол албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэж дүгнэж болно. Гэтэл хэрэгт авагдсан Монголын соёлын өв нэвтрүүлгийн багийн фэйсбүүк группын чатыг нотлох баримтаар хавсаргасан байдаг. Тухайн групп чатад А, Н.Ч, Н.Ё, Ж, О.П, Э.М, Э.Ц нар бүртгэлтэй ба тухайн “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргачлалыг контент болгон бэлтгэн түгээх” ажил ямар үе шаттай, яаж бүтэж байгаа талаараа харилцан санал солилцож ямар ямар ажлыг хэн, хаана, хэрхэн зохион байгуулах талаараа харилцаж байсан талаар нотолдог.
Дээрх эрүүгийн хэрэгт хяналт тавьж байсан хяналтын прокурорын зүгээс ажлын хэсгийн бусад хүмүүсийг энэ хэрэгт хамааралгүй талаар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд ямар нэгэн үндэслэл бүхий тайлбарыг өгөөгүй бөгөөд Монголын соёлын өв нэвтрүүлгийн багын фэйсбүүк группын чат, гэрээ дүгнэсэн протоколоор тухайн ажлын гүйцэтгэлийг хянаад санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн эрх бүхий хүмүүсийн үйлдэл оролцоог гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн талаар үндэслэл бүхий няцаалт өгч мэтгэлцээгүй байхад шүүх яллах дүгнэлтэд бичигдсэн гэрчүүдийн мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг үнэлж Э.Цийг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Э.Цийн хувьд анхнаасаа гэрээ байгуулах, санхүүжилт олгох эрх мэдэл байхгүй байсан бөгөөд дээрх нөхцөл байдлыг үндэслэн цагаатгах байр сууртай оролцсон өмгөөлөгч нарын саналыг шийтгэх тогтоолд хэрхэн үгүйсгэсэн талаар дүгнээгүй нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Э.Цт холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү…” гэв.
Шүүгдэгч Э.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 онд болоод дууссан ажил дээр 2022 онд хууль шүүхийн байгууллагаар шалгуулж эхэлсэн. 2022 оны 6 дугаар сард 4 газар нэг зэрэг нэгжлэг хийсэн. Тус өдрийн 18 цагт намайг сэжигтнээр татсан. Шөнийн 22 цагт намайг цагдан хорьсон. Маргааш өглөөний 8 цагт 18 сайтууд дээр Нийслэлийн соёл урлагийн газрын урлагийн хэлтсийн дарга Э.Ц бусадтай хуйвалдан 600.000.000 төгрөг завшжээ гэсэн мэдээ гарсан. Эдгээр мэдээнүүд одоо хүртэл сайтууд дээрээ байж байгаа. 6 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар татсан. Яллагдагчаар татахдаа мөнгө угаасан, залилсан гэж үзсэн. 2 сарын дараа эрүүгийн цагдаагийн газраас прокурорт шилжүүлсэн. Прокуророос хэргийг Авилгатай тэмцэх газарт шилжүүлсэн. Мөнгө угаасан, залилсан хэрэг нь тогтоогдохгүй болохоор шилжүүлсэн гэж ойлгосон. 2020 оны 9 дүгээр сард Нийслэлийн Засаг даргын А/1096 дугаартай захирамж гарсан. А/1096 захирамжийн хавсралтаар “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргачлалыг контент болгон бэлтгэн түгээх” гэх 108.900.000 төгрөгийн өртөгтэй ажил батлагдсан. Энэ захирамж гарахдаа Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Бат-Эрдэнэд хэрэгжүүлэхийг даалгасугай гэсэн. Үүний дагуу дарга Бат-Эрдэнэ тушаал гарган ажлын хэсэг байгуулсан. Захиргааны ажилтан, дарга, нарийн бичиг, хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Надтай холбож байгаа төрийн бус байгууллагыг олонхоороо сонгон шалгаруулсан. 100 хувь гүйцэтгэлээр нь санхүүжүүлнэ гэж заасан. Энэ ковид цар тахлын үеийн захирамжийн дагуу төрийн бус байгууллага 100 хувь хөрөнгөө гарган хавтаст хэрэгт дурдагдсан хүмүүстэй хамтран нэвтрүүлгийг бүтээсэн. Нийслэлийн соёл урлагийн газарт тайлагнасан. Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Бат-Эрдэнэ, ажлын хэсгийн дарга, нарийн бичиг нарын бүрэлдэхүүнтэй акт үйлдэж дүгнэж авсан. 2020 оны 12 дугаар сард Ч.Б дарга ажлаа өгсөн.Ж.Д дарга ажлаа авсан. 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр А/65 дугаартай зардал гаргах тухай тушаал гаргасан. 108.900.000 төгрөгийг акт үндэслэж олгосон. Энэ 2020 онд болсон ажил байгаа. Санхүүжилт олгосон дарга Ж.Дээс 2022 оны 6 дугаар сард эрүүгийн цагдаагийн газарт Э.Ц өөрийн хамаарал бүхий этгээдээр дамжуулан ажлыг гүйцэтгэн төрд хохирол учруулсан. Тухайн үед асуудалтай байсан. Гэхдээ би тушаал гаргаж мөнгийг нь өгсөн гэж гомдол гаргасан. Ж.Д дарга өнөөдрийг хүртэл том дарга хийгээд явж байна. Нэг ч удаа энэ хүнээс мэдүүлэг тайлбар аваагүй. Энэ хүмүүсийг асууж тодорхой болгож өгөөч гэж удаа дараа хүсэлтийг бидний зүгээс тавьсан. 2022 оны 8 дугаар сард мөнгө угаасан, залилсан гэдэг нь өөрчлөгдөн албан тушаалын хэрэг болгож, хэргийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн. 2023 оны 8 дугаар сард тогтоолд өөрчлөлт оруулсан. 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаах тухай захирамж гаргасан. Давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгосон. 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр анхан шатны шүүх хэлэлцэн гэм буруутайд тооцсон. Прокуророос 3 зүйл дээр намайг буруутгасан. Манай өмгөөлөгч сая тайлбарласан. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн нэвтрүүлгийг өөрсдөө хийсэн мэтээр 100 хувь хуулбарлан тайлагнасан гэж байгаа. Гэтэл уг нэвтрүүлгийн зохиолыг Соёлын өвийн үндэсний төвийн дарга Э, эрдэмтэд судлаачид долоон нэвтрүүлгийг нэг бүрчлэн бичсэн. 7 ай сав, 362 өв нь ингэж хамаарч байна. Ингэж нэвтрүүлэг хийвэл ингэж болох гэж байна. Нэг бүрчлэн зохиолыг бичсэний дагуу Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн соёлын өвийн хамт олон төрийн бус байгууллагатай хамтарсан. Манай байгууллага арга зүйгээр хангасан. Би уг төсөл дээр удирдлага арга зүйгээр хангасан. 7 дугаар нэвтрүүлгийг шинээр бүтээсэн. Бүтээсэн нэвтрүүлгүүд нь Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр 2020 онд цацагдсан. Монгол Улс 2022 онын 1 дүгээр сард цар тахлын улаан түвшинд шилжсэн. 9 дүгээр сард улбар шар түвшинд шилжсэн. Телевизийн ажилчид цалингүй хэдэн сар болчихсон. Төрийн бус байгууллагын залуучуудтай хувиараа цалингаа тохирч ажилласан. Энэ хүмүүс 2022 оны 6 дугаар сард бүгд худал мэдүүлэг өгч эхэлсэн. Өөрсдөө хамт бүтээчихээд сүүлдээ бүтээгээгүй юм шиг нөхцөл байдал үүсгэсэн. Энэ цуврал контентыг бүтээнэ гэж 108.900.000 төгрөгийг төрийн бус байгууллагын дансаар дамжуулан авсан. Нийслэлийн соёл урлагийн газарт их хэмжээний хохирол учруулан шүүгдэгч Э.Цыг завшсан гэж байгаа. Гэтэл Авилгатай тэмцэх газрын байцаагч Батбаатарын хэргийг прокурорт шилжүүлсэн баримт дотор төрийн бус байгууллагын дансыг шүүж үзэхэд 99.000.000 төгрөг нь бусдын дансанд орсон буюу яг энэ ажлыг хийж гүйцэтгэсэн хүмүүс дансаараа авсан. Н.Ё нь 3.500.000 төгрөгийг 2 хуваан цалингийн дансаараа авсан байдаг. Мэдүүлэгтээ 500.000 төгрөг өгсөн гэж худал мэдүүлсэн. Прокуророос 500.000 төгрөгийг авсан гээд бусдыг нь намайг авсан мэт болгосон. Э.Ц албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж энэ холбоонд давуу байдал үүсгэж мөнгийг идэж уусан гэж байгаа. Гэтэл надад шууд удирдлага байгаагүй. Нийслэлийн Засаг дарга захирамжаа гаргасан. Тухайн үеийн Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Бат-Эрдэнийн тушаалаар ажлын хэсэг байгуулсан. Гэрээ байгуулсан. Тухайн үеийн газрын дарга байсан Дамдинцэрэн тушаал гаргаж санхүүжилт олгосон. Тэгэхээр надад албан тушаалаа урвуулан ашиглах ямар нэгэн боломж байгаагүй. Би төрийн жинхэнэ албан хаагч юм. Төрийн албаны албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээрээ энэ соёлын өвийн нэвтрүүлгийг арга зүй, удирдлагаар хангасан. Миний албан тушаалын тодорхойлолтод байгаа чиг үүргийнхээ дагуу ажилласан. Өөрийн үүсгэн байгуулсан төрийн бус байгууллагадаа давуу байдал олгосон гэж байгаа. Гэрч Шинэбаярын мэдүүлэгт “2016-2017 онд Э.Ц надад төрийн бус байгууллагыг шилжүүлэн өгсөн” гэж мэдүүлдэг. Тэрийг нь прокуророос хамааруулж байгаа. Гэтэл уг төрийн бус байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ дээр 2020 онд байгуулагдсан. Тэгэхээр би хэрхэн 2017 онд Шинэбаярт шилжүүлсэн байх вэ. Дээрх төрийн бус байгууллагын эцсийн өмчлөгч нь Эрхэмбаяр, Шинэбаяр гэх хүмүүс байдаг. Гэтэл Эрхэмбаяр нь Дамдинцэрэнтэй хамт төрийн бус байгуулж байсан. 2022 онд шүүхийн бичиг гаргаж байгаад тухайн хүнийг прокуророос гэм буруугүй болгосон. Анх яллагдагчаар татсан байж байгаад дундаас нь болиулчихсан. Тэгээд Э.Ц, О.П, Э.М нар үлдчихсэн. Ийм л зүйл болсон. 7 дугаар нэвтрүүлгийг цоо шинээр бүтээж хадгалсан байсан. Арга хэмжээн дээр уг нэвтрүүлгийг гаргадаг саарал нөүтбүүк байсан. Энэ нөүтбүүк буюу нотлох баримт мөрдөгч, прокурорын шатанд алга болсон. Прокуророос өнөөдрийг хүртэл шүүхэд уг нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа нотлох баримтыг гаргуулах талаар хүсэлт гаргасан боловч гаргаж өгөөгүй. Тэгэхээр намайг буруутгасан 3 зүйлийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. 99.000.000 төгрөгийг хуваан авсан хүмүүсээс яг үнэн зөв мэдүүлэг авч, 108.900.000 төгрөгийг авсан эсэхийг тодорхой болгож өгнө үү. Үндэсний телевизийн нэвтрүүлгийг хуулбарлаагүй гэдгийг оюуны өмчийн шинжээч томилж тогтоож өгнө үү. 108.900.000 төгрөг дээр 6 удаа санхүүгийн шинжээч ажлуулах гэж прокуророос сунгасан боловч нэг ч удаа ажлуулаагүй. Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэж байвал би тухайн үеийн шийдвэр гаргасан дарга Бат-Эрдэнэ, Дамдинцэрэн нарт хэрхэн нөлөөлж гэрээ байгуулан мөнгийг нь өгүүлсэн юм бэ гэдгийг тогтоож өгнө үү. 3 жилийн турш хууль шүүхийн байгууллагаар явж байна. Маш олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгүүлж байна. Эхнэр, 4 хүүхэд болон эх, 4 дүүгээ авч явж байгаа энгийн нэгэн төрийн албан хаагч байна. Өөрийн өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн хүчингүй болгосон шийдвэрийг дахин гаргаж өгнө үү” гэв.
Шүүгдэгч О.П, Э.М нар “тус шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй” гэв.
Прокурор Ч.Түмэн-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч О.П, Э.М, тэдгээрийн өмгөөлөгч Г.Оюунболд нарын зүгээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх байдлаар яллах дүгнэлтэд тусгасан байтал хууль зөрчин гэм буруутайд тооцон ял халдаасан нь үндэслэлгүй байна гэж гомдол гаргасан. 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 268 дугаартай яллах дүгнэлтэд шүүгдэгч О.П, Э.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэж хэргийг зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч О.П, Э.М нарын үйлдэлд гэрээ байгуулсан болон бусадтай хийсэн ажлын тайлан зэрэг гарын үсэг зурсан үйл баримт нь хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл тухайн гэмт хэргийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар прокурор дүгнэлт гаргасан. Гэтэл шүүгдэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” мэтээр гомдол гаргасан байна. Зөрүүтэй дүгнэлт гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Э.Ц, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг нараас гаргасан гомдлыг анхан шатны шүүх хэлэлцэн хүлээн авч, өмнө нь хэргийг прокурорт буцааж байсан. Үүнийг прокуророос эсэргүүцэл бичсэн. Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэж 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 91 дүгээр магадлал гарсан. Энэ магадлалын талаар гомдолдоо дурдахгүйгээр өнгөрүүлсэн. 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн магадлалыг дурдаж байна. Нэр бүхий хүмүүсийг гэрчээр асуух, бусад хүмүүстэй холбоотойгоор санхүүгийн шинжээч томилох зэрэг асуудлуудтай холбоотой байсан. 91 дүгээр магадлалаар дээрх ажиллагааг хэрэгт хийх шаардлагагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсан. Анхан шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцсэн. Хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд нэр бүхий албан тушаалтанд холбогдох хэргийг хэлэлцэж гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн. Үүнийг эс зөвшөөрч дахин давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж магадлал гарсан. 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэт ерөнхий гарсан байна. Хууль зүйн дүгнэлтийг хэт ерөнхий байдлаар гаргасан. Хамтран оролцсон оролцооны талаар дүгнэлтийг хийгээгүй байна гэж буцаасан. Нотолбол зохих байдалтай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа дутуу гэх байдлаар давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгоогүй. П.А, Н.Ё, Н.Ч гэх хүмүүсийн талаар цар тахалтай холбоотойгоор харилцан тохиролцдог байсан. Мөн тайлан гэрээ зэргийг хүргүүлэн гарын үсэг зурчих гэхээр нь зурдаг байсан гэдэг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар П.А, Н.Ё, Н.Ч нарын өгсөн мэдүүлгээр тухайн чатаар харилцдаг байсан талаар үгүйсгээгүй. Тухайн чатанд “та бүхэнд хийж гүйцэтгэсэн ажилтай чинь холбогдуулан урамшуулал олгох гэсэн юм. Тийм учраас иргэний үнэмлэхийн зургаа явуулаач” гэсэн байдлаар харилцаж байсан болохоос биш хоорондоо гэрээ байгуулсан зүйл байхгүй. Хавтаст хэрэгт энэ талаарх баримтууд авагдсан. Тухайн авагдсан баримт, гэрчээр өгсөн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Тухайн ажлын хэсэгт орж ажилласан Насанжаргал, Лувсанцэрэн, Бат-Эрдэнэ, Дамдинцэрэн нарыг тухайн хэрэгт яллагдагчаар татаж оруулж ирсэнгүй гэж гомдол гаргасан. Нийслэлийн Соёл урлагийн газраас Монголын Соёл урлагийн өвийг бэлтгэн түгээх контентын ажилд анх шүүгдэгч Э.Ц ажлын хэсэгт орж ажилласан. Дарга Бат-Эрдэнэд танилцуулахдаа гэрээ байгуулах, гэрээний төслийг орж танилцуулсан. Тухайн үед баримт бичигтэй холбоотой ямар нэгэн зөрчил байгаагүй учраас ажлыг хүлээн авч санхүүжилт олгосон. Монголын Соёл, аялал жуулчлалын холбоо төрийн бус байгууллага анх үүсгэн байгуулагдахдаа 2017 онд Шинэбаярын нэр дээр үүсгэн байгуулагдсан. Шинэбаяраас ямар замаар үүсгэн байгуулагдсан, ямар үйл ажиллагаа явагддаг талаар гэрчээр мэдүүлэг авсан. Шинэбаяр гэрчээр мэдүүлэгтээ “тухайн төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан цагаас хойш миний бие үйл ажиллагаанд нь оролцож байгаагүй. Э.Ц анх үүсгэн байгуулсан. Э.Ц үйл ажиллагаанд хэрхэн оролцдог талаар гэрч Номин мэдүүлэг өгсөн. Контент бэлтгэн түгээх ажлын хувьд гэрч Номин мэдүүлсэн. Төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд Э.Ц өдөр тутмын хяналтыг тавьдаг. Оффис дээр нь орж, гардаг. Санхүүжилтийг яаж зарцуулах тухай тодорхой зүйлийг хэлдэг байсан. Санхүүгийн тайлан гаргахад хэрхэн ямар байдлаар гаргах талаар заавар зөвлөгөө өгдөг байсан учраас тус төрийн бус байгууллагын тэргүүнийг Э.Ц гэж боддог байсан талаараа хэлдэг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.П, Э.М нарын зүгээс гомдолд дурдсан асуудлаас өөр зүйл хэлдэг. Санхүүжилт, цахим зарцуулалттай холбоотой асуудлыг Э.Ц захиран зарцуулж мэддэг байсан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт дээрх ажлыг төрийн бус байгууллага хийж гүйцэтгэхэд Э.Цийн зүгээс Нийслэлийн Соёл урлагийн газрыг төлөөлж оролцсон уу эсхүл төрийн бус байгууллагыг төлөөлж оролцож байгаа юм уу. Яагаад төрийн бус байгууллагыг төлөөлж үйл ажиллагаанд оролцож байгаа вэ гэдэг дээр тодорхой тайлбар хэлж чадаагүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч энэ талаар мөн адил тодорхой үндэслэлтэй тайлбар гаргаж чадаагүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар төрийн бус байгууллагыг Э.Ц төлөөлөөгүй. Төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд оролцож байгаа нь энэ гэмт хэрэгт анхнаасаа шүүгдэгч О.П, Э.М нартай хамтран үйлдсэн болох нь тогтоогдсон. Иймд өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/1055 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Ц нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн соёл, урлагийн газрын урлагийн хэлтсийн даргаар 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1096 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргачлалыг контент болгон бэлтгэн түгээх” ажлын хүрээнд 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн соёл, урлагийн газартай өөрийн үүсгэн байгуулсан “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагаар дамжуулан ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, улмаар “Монголын үндэсний олон нийтийн радио телевиз”-ийн хийж гүйцэтгэсэн “Монголын өв соёлын гайхамшиг” нэвтрүүлгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагын хийсэн ажил мэтээр тайлан, ажил гүйцэтгэх гэрээг хуурамчаар О.П, Э.М нараар гүйцэтгүүлж, захиалагч буюу Нийслэлийн соёл, урлагийн газрын гэрээ дүгнэх ажлын хэсэгт орж ажиллан, гэрээ дүгнэсэн протокол, ажил хүлээлцсэн акт зэрэгт гарын үсэг зурж төлбөр шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, Нийслэлийн төсвөөс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Нийслэлийн төрийн сангаас шилжүүлсэн 108.900.000 төгрөгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” ТББ-ын Капитрон банкны 42003000302602222 тоот данс руу шилжүүлэн авч, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас Нийслэлийн соёл, урлагийн газарт 108.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,
шүүгдэгч О.П, Э.М нар нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн соёл, урлагийн газрын Урлагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Э.Цийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1096 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргачлалыг контент болгон бэлтгэн түгээх” ажлын хүрээнд 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн соёл, урлагийн газартай өөрийн үүсгэн байгуулсан “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагаар дамжуулан ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, улмаар “захиалагч” буюу Нийслэлийн соёл, урлагийн газрын гэрээ дүгнэх ажлын хэсэгт орж ажиллан, гэрээ дүгнэсэн протокол, ажил хүлээлцсэн акт зэрэгт гарын үсэг зурж гүйцэтгэлийн төлбөрийг шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, Нийслэлийн төсвөөс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Нийслэлийн төрийн сангаас шилжүүлсэн 108.900.000 төгрөгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” ТББ-ын Капитрон банкны “42003000302602222” тоот дансаар шилжүүлэн авч, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас Нийслэлийн соёл, урлагийн газарт 108.900.000 төгрөгийн хохирол учруулахад “Монголын үндэсний олон нийтийн радио телевиз”-ийн хийж гүйцэтгэсэн “Монголын өв соёлын гайхамшиг” нэвтрүүлгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагын хийсэн ажил мэтээр 2020 оны 10 дугаар сарын 15-ны ажлын гүйцэтгэлийн тайлан, 2020 оны 9 дүгээр сарын 11, 16, 17-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнүүдийг хуурамчаар үйлдэх замаар дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Уын “...Нийслэлийн соёл урлагийн газар нь Нийслэлийн харьяа агентлаг бөгөөд төсөв санхүүг манайхаас шийдвэрлэдэг. Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1096 дугаар захирамжаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх чиглэлд тусгагдсан зүүн хойд азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалтыг баталсан. Тухайн захирамжийн хавсралтад Нийслэлийн соёл урлагийн газарт “Морьтны өв соёлд дэмжлэг үзүүлэх, соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргачлалыг контент болгон бэлтгэн түгээх” үйл ажиллагаанд 108.900.000 төгрөг баталсан. А/1096 дугаар захирамжийн 2 дугаар хэсэгт тухайн арга хэмжээг хариуцан ажиллахыг Нийслэлийн соёл урлагийн газарт даалгасан байна. Иймд тухайн байгууллага “Морьтны өв соёлд дэмжлэг үзүүлэх, соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргачлалыг контент болгон бэлтгэн түгээх” ажлыг зохион байгуулах ажлыг өөрөө хариуцан зохион байгуулахаар даалгасан байна. Хэрэг бүртгэлтийн ажиллагаанд тогтоогдсон хохирлыг нэхэмжилнэ. ...” /1хх 44-45/,
гэрч Ч.Б “...Миний хувьд урлагийн хэлтсийн дарга Э.Ц нь Монголын соёлын аялал жуулчлалын холбоо төрийн бус байгууллагын хийж гүйцэтгэсэн ажил бүрэн болсон гэж надад танилцуулснаар би гүйцэтгэлд гарын үсэг зурсан. Надад үзүүлсэн хоёр баримтыг харахад О.П нь Монголын соёлын аялал жуулчлалын холбоо төрийн бус байгууллагын ажлын албаны дарга гэсэн байна. Гэрээ байгуулах үед харж байсан байхаа, сайн санахгүй байна. Гэрээний төслийг урлагийн хэлтсийн дарга Э.Ц зуруулахаар оруулж ирж байсан. ...” /1хх 71-72/,
гэрч П.Аын “...2020 оны 9 дүгээр сард Монголын үндэсний олон нийтийн телевиз дээр О.П, Э.Ц хоёр ирээд Ёлка ахтай уулзсан байсан. Дараа нь О.П, Э.Ц хоёр хажуудаа Монголын соёлын өв төвийн судлаач билүү мэргэжилтэн Жаргалсайхан ахтай хамт ирээд Соёлын биет болоод биет бус өвийн 7 ай савын тухай цуврал долоон нэвтрүүлгийг хамтарч хийх талаар ярилцсан. 2020 оны 9 дүгээр сарын нэвтрүүлгийг хийж эхлээд 2020 оны 11 дүгээр сард Монголын үндэсний олон нийтийн телевизийн эфирээр цацаж эхэлсэн ба эхний дөрвөн нэвтрүүлгийг цацаад үлдсэн, гурван нэвтрүүлгийг эфирээр цацаагүй. Сүүлийн гурван нэвтрүүлгийг эфирээр цацаагүй нь телевизтэй гэрээ байгуулаагүй, эфирийн төлбөрийг аваагүй, эфир, тайз бүх зүйлийг үнэгүй ашиглуулсан гэсэн асуудал гараад, улмаар тэр үедээ би болон найруулагч Н.Ч, Баярмаа бид гуравт сахилгын арга хэмжээ авсан. Монголын соёлын аялал жуулчлалын холбоо төрийн бус байгууллагатай ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Тэгээд энэ гэрээн дээр байгаа П.А гэж миний нэрийг бүтнээр хар өнгөөр бичиж гарын үсэг зурсан нь миний гарын үсэг биш байна. Учир нь, би гарын үсгээ хэзээ ч бүтнээр бичдэггүй, зөвхөн П.Ариунаа гэж ташуу байдлаар бичдэг. Энэ гарын үсэг босоо бичигтэй хүний гарын үсэг байна. Гэрээ байгуулаагүй байхад гэрээ байгуулсан мэтээр хуурамч гарын үсэг зурсан байна. ...” /1хх 74-75/,
гэрч Н.Бгийн “...Миний санаж байгаагаар 2020 оны сүүлээр гэртээ байж байтал түүх, уламжлал, өв соёлын редакцын тухайн үеийн дарга П.А над руу утсаар яриад “Монголын өв соёл нэртэй цуврал нэвтрүүлгийн тайлбарыг та уншаад өгөөч, 1 сая төгрөг өгье” гэж хэлж тохиролцоод арван дугаар бүхий цуврал нэвтрүүлгийн тайлбарыг уншсан. Тухайн ажлын урамшуулал болох 1 сая төгрөгийг миний төрийн банкны “102600016555” тоот дансанд шилжүүлж өгсөн. Тэгтэл хэсэг хугацааны дараа буюу 2021 оны 2 дугаар сарын үед манай байгууллагын хүний нөөцийн ажилтан Саруул гэх эмэгтэй над руу утсаар залгаад “Баярмаа эгчээ танд сануулах сахилгын шийтгэл оногдуулсан байна” гэж анх мэдэгдсэн. Тэгэхээр нь би түүх, уламжлал, өв соёлын редакцын дарга П.А буюу анх тухайн нэвтрүүлгийг унших санал тавьсан хүнтэй холбогдож “Яагаад надад сахилгын шийтгэл оногдуулж байгаа юм бэ” гээд асуусан чинь “Уучлаарай, ийм юм болчихлоо” гэж хэлсэн. Тэгээд би өөр юм ярилгүй чимээгүй өнгөрсөн. Учир нь, П.А надаас уучлалт гуйчихсан болохоор тухайн үедээ би тайвшраад өөр зүйл бодолгүй өнгөрсөн юм. ...” /1хх 68-69/,
гэрч Д.Гийн “...Манай уран бүтээлчид болон тайзны гэрээ зэрэг ямар нэгэн гэрээг 2020 оны 9 дүгээр сард огт ямар нэг төрийн бус байгууллагатай байгуулаагүй. Сайт дээр тавигдсан шиг манай ажилчид нэг хүн 5 сая төгрөг гэх зэргээр авахаар гэрээ хийгдсэн зүйл огт байхгүй. Тэгэхээр тэр төрийн бус байгууллага хуурамч гэрээ байгуулаад тэрийгээ Нийслэлийн соёл урлагийн газарт өгөөд 108.000.000 төгрөг авсан байх гэж бид нар ойлгоод байгаа юм. Тэгээд нэвтрүүлгийг хийж дууссаны дараа манай уран бүтээлчдээс нөгөө урамшууллаа өгөх гэсэн юмаа, иргэний үнэмлэхийн хуулбараа өгчихөө, бид нарт бас баримт үлдэх ёстой гэж хэлээд манай уран бүтээлчдийн иргэний үнэмлэхийн хуулбарыг авсан байсан. Яг хэдэн хүний иргэний үнэмлэхийн хуулбарыг авсан эсэхийг мэдэхгүй байна. Миний хувьд энэ асуудлыг Э.Ц мэдэж байх ёстой гэж бодож байна. ...” /1хх 85/,
гэрч Г.Гийн “...Манай уран бүтээлчид, бид нар ямар нэгэн гэрээ байгуулж гарын үсэг зураагүй, харин урамшуулал өгмөөр байна гэж Э.Ц хэлээд бид нарын иргэний үнэмлэхийг авсан гэж хэлж байсан. Гэтэл манай уран бүтээлчид төрийн бус байгууллагатай байгуулсан гэрээний хуулбар Нийслэлийн соёл урлагийн газраас ирж байсан. Манай телевиз нь Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан олон нийтийн өмчит төрийн бус байгууллагын статустай онцлог бүхий байгууллага боловч худалдан авах үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу явагддаг. Мөн дээрх хуулийн дагуу төсөл бичиж тендерт оролцож болдог. ...” /1хх 87-88/,
гэрч Ж.Дгийн “...Тэр үедээ гүйцэтгэлийн тайлангийн материалуудыг шалгаад цэгцэлж байхад Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтарч хийсэн 108 сая төгрөгийн үнийн дүнтэй тайлангийн материалаас дутуу материал байхаар нь түүнийг ирүүлэх талаар Монголын үндэсний олон нийтийн телевиз рүү албан бичиг хүргүүлсэн. Тэгтэл Монголын үндэсний олон нийтийн телевизээс танай Нийслэлийн соёл урлагийн газартай манай телевиз хамтарч 108 сая төгрөгийн үнийн дүнтэй ажил зохион байгуулж гэрээ хийгээгүй, энэ нэвтрүүлэг нь манай Монголын үндэсний олон нийтийн телевизийн хуваарьт нэвтрүүлэг, зөвхөн телевизийн өөрсдийн төсвөөр хийгдсэн, шалгаж үзээд ийм ийм хүмүүст цалин хассан сахилгын арга хэмжээ авсан гэсэн хариу ирсэн. ...” /1хх 90-91/,
гэрч Н.Чийн “...Надтай Э.Ц гэдэг хүнийг танилцуулж байсан. Тухайн үед Э.Ц нь О.П гэдэг хүнтэй хамт ирсэн. Э.Ц нь Нийслэлийн Соёл урлагийн газарт ажилладаг гэж байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг соёл урлагийн газарт ажилладаг юм байна гэж бодсон. Яг ямар албан тушаалтай гэж танилцуулж байсан эсэхийг нь санахгүй байна. Тэр хоёр “Монгол өв соёлын гайхамшиг долоон цуврал нэвтрүүлгийг 7 ай саваар нь ялгаж үзэгчдэд хүргэх сонирхолтой байна, хийх бололцоо нөхцөл байгаа юу” гэж байсан. Үүнийг хөтлөгч Н.Ё, продюсер П.А 2 нь уламжлан над дээр дагуулж ирсэн байсан. Тэгэхээр нь би энэ нэвтрүүлэгт орох материалууд надад байсан учраас би саналыг хүлээж аваад хамтран ажилласан. Миний хувьд үндсэн ажлын үүрэг чиглэлийнхээ хүрээнд өв соёлоо сурталчлах, өвлөн уламжлагчдын өвийг хальсанд буулгаж авах, олон түмэнд сурталчлах зорилгоор 2014 оноос хойш “Монгол өв соёл”, “Эх өв” зэрэг хөтөлбөрийг тогтмол бэлтгэн явуулж, эдгээр хөтөлбөр нь 7 хоногт нэг удаа төрөл бүрээр явуулж байсан учир олон төрлийн тоо хэмжээтэй нэвтрүүлгүүд бэлтгэгдэж цацагдаж байсан. 2020 онд Соёл, урлагийн газраас манай байгууллагад “Энэ нэвтрүүлгийг хийхэд хамтарч ажиллаач” гэсэн утга агуулгатай хүсэлт ирэхэд нь надтай уулзуулсан байсан. Надад энэ нэвтрүүлгийн талаар эх материалууд хангалттай байсан учир би зөвшөөрч хамтарч ажилласан. “Монгол өв соёлын гайхамшиг долоон цуврал” нэвтрүүлэг нь бүгд миний хийсэн бүтээлүүд байгаа юм. Би энэхүү бүтээлүүдээ Э.Ц, О.П нартай хамтарч хийхдээ ямар нэгэн гэрээ байгуулаагүй, миний зүгээс найруулагчаар оролцсон, найруулагчаар ажилласны хөлсөнд урамшуулал гэж манай продюсер П.А нь 700.000- 800.000 төгрөг дансаар өгсөн шиг санагдаж байна. Монголын Үндэсний олон нийтийн телевизийн бүтээл байгаа юм. Харин тэр хоёрын зүгээс энэ нэвтрүүлэгт 7 ай саваар хиймээр байна гэдэг санаа л гаргасан. Тэрнээс бол шинээр санаачилж гаргасан бүтээл байхгүй. Одоо санахад Соёл урлагийн газраас нэвтрүүлэгт оролцох хүмүүсийн нэрс ирснийг бид харилцан ярилцаж шийдээд оролцуулж байсан. Мөн манайхаас оролцсон хүмүүс байгаа. Э.Ц, О.П нар нь тайзанд ашигласан том бичвэр болон зургуудыг авчирч байсан. Мөн энэ нэвтрүүлгүүдээ Англи хэл дээр олон нийтийн сүлжээгээр нэвтрүүлмээр байна гээд Англи хэл дээр тавьж байсан. Би тэдгээрийн санаачилсан 7 ай сав нэвтрүүлгийг бүгдийг бэлдээд зөвхөн 4-ийг нь эфирт явуулсан. Учир нь, 5 дахь эфир явуулахаас өмнө асуудал үүсэж телевизийн удирдлагын зүгээс нэвтрүүлгийг явуулахыг хориглосон. Одоо болтол үлдсэн 3 нэвтрүүлгээ явуулаагүй байгаа. Миний бүтээл боловч оюуны өмч нь манай Монголын Үндэсний олон нийтийн телевизийн өмч байгаа юм. Энэхүү бүтээлийг би ажил үүргийнхээ хуваариар өөрөө санаагаа гаргаж, өөрөө хийж бүтээж байсан. Контентын зураглаач Б.Н, зураглаач С.Лхамхүү, зураг авалтын эвлүүлэгч Ц.Сэнгэдовдон гэдэг хүмүүс манай байгууллагад байхгүй, нэрийг нь ч сонсож байгаагүй. ...” /1хх 97-98/,
гэрч Н.Ёийн “...Гүйцэтгэгч компаниар ямар байгууллага оролцсон эсэхийг мэдэхгүй. Э.Ц гэдэг залуу л энэ асуудлын талаар уулзаж байсан. Ер нь бол энэ нэвтрүүлэг нь өмнө хийгдсэн байсан материал ашигласан болохоор мөнгө төгрөг зарцуулагдаагүй байх. Миний хувьд дээрх нэвтрүүлгийг хийхдээ орон нутаг руу томилолтоор явж сурвалжлага хийсэн зүйл байхгүй. Гэрээнд зурагдсан гарын үсгийг харлаа, энэ миний гарын үсэг биш байна. Миний гарын үсгийг дуурайлгаж зурсан байна. Мөн би О.П гэх хүнийг танихгүй, хараагүй, уулзаж ч байгаагүй. Харин Э.Ц гэдэг хүнийг мэдэж байна. Нэвтрүүлэгт орсон бүтээлүүдээс харахад орон нутагт хийгдсэн бүтээл нь өмнө Н.Ч найруулагчийн телевизийн төсвөөр хийсэн бүтээл байгаа, харин студид хийсэн ярилцлага нь тухайн үед хийгдсэн. Студид ярилцлага хийх үед дундуур нь өмнө Н.Ч найруулагчийн хийж бүтээсэн бүтээлүүдээс дүрс бичлэгийг ашигласан. …” /1хх 102-103/,
гэрч Б.Нгийн “...Би 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсад байсан. Тухайн үед “Ковид-19” цар тахал өвчин гарч онлайнаар суралцаж байсан үе. 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Монголын соёл, аялал жуулчлалын холбоо төрийн бус байгууллагад ажиллаж байсан. Энэ төрийн бус байгууллагад намайг манай найз Оюун-Эрдэнийн нөхөр Э.М нь холбож өгсөн. Би энэ төрийн бус байгууллагад 1 сар ажилласан. Ажиллах хугацаандаа тухайн төрийн бус байгууллагын ажлын тайлан гаргаж байсан. Одоо би ямар ямар тайлан гаргаж байсан эсэхээ сайн санахгүй байна. Намайг энэ төрийн бус байгууллагад ажиллаж байхад О.П гэдэг хүнтэй оффист хамт суудаг байсан. Харин захирал Э.Ц гэдэг хүн байсан шиг санагдаж байна. Би ажиллаж байх хугацаандаа тэгж ойлгосон. Яагаад тэгж ойлгосон бэ гэхээр надад тайлан бичих хүснэгтийг өгч тайлангийн ажлын явцтай танилцаж заавар зөвлөгөөг 1 удаа өгч байсан. Би энэ төрийн бус байгууллагад 1 сар ажиллаад 1 сая төгрөгийг өөрийнхөө Хаан банкны “5014405371” дугаарын дансанд авч байсан. Утгыг нь санахгүй байна. Миний санаж байгаагаар Улаанбаатар гэсэн логотой тайлан гаргаж байсан. Тэрнээс яг ямар нэртэй тайлан гаргаж байсан эсэхээ санахгүй байна. Уг тайланг гаргахдаа би бичмэл болон зурган тайланг гаргаж байсан. Би О.Птай ямар нэгэн ажил гүйцэтгэх гэрээг байгуулаагүй. Би зураглаачийн ажлыг мэдэхгүй, ямар учраас миний нэрээр гэрээ хийсэн эсэхийг мэдэхгүй. ...” /1хх 105-106/,
шүүгдэгч Э.Мгийн яллагдагчаар өгсөн “...Уг гэрээнүүдээс Б.Н, П.А, Н.Ё нарын өмнөөс гэрээнд гарын үсгийг зурсан. Гарын үсэг зурахдаа би өөрсдөөс нь зөвшөөрөл авч байгаад зурсан. Э.Цийн хувьд ерөнхийдөө энэ ажлыг санаачилсан. Мөн энэхүү ажлыг гүйцэтгэхэд зохион байгуулалтын ажил хариуцсан. Э.Эрхэмбаяр нь энэ ажил гүйцэтгэлд ямар ч оролцоогүй. О.П нь ажлын албаны дарга гэдэг утгаараа Үндэсний телевиз дээр хийгдэж байгаа контент бүтээх ажлыг зохион байгуулсан. Монголын соёл, аялал жуулчлалын холбоо төрийн бус байгууллагын дансаар орж ирсэн мөнгийг захиран зарцуулах, зарцуулдаг хүн Э.Ц. Тухайн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан хүмүүст хэдэн төгрөгийг хэзээ өгсөн эсэхийг би мэдэхгүй. Үүнийг Э.Ц л мэднэ. …” /6хх 220-221/,
шүүгдэгч О.Пын яллагдагчаар өгсөн “...Миний санаж байгаагаар өөрийн найз С.Лхамхүүгээс өөрөөс нь асууж байгаад иргэний үнэмлэхийнх нь зургийг ар өвөргүй даруулаад фейсбүүк чатаар авч байгаад гарын үсгийг нь өмнөөс нь зурсан. Харин бусад үлдсэн гэрээ хийсэн иргэдийн гарын үсгийг Э.М бид хоёрын аль нэг л зурсан. Гэхдээ хоёулаа хүмүүсийн өмнөөс гарын үсэг зурсан. Уг гэрээнүүдэд Э.Цийн зурсан гарын үсэг ч байгаа байх. Э.Ц энэ ажлыг гүйцэтгэхэд санхүү болон бүх зохион байгуулалт буюу хийх ажлыг зохион байгуулсан. Э.Эрхэмбаяр нь энэ ажил гүйцэтгэлд ямар ч оролцоогүй. Гэхдээ студийн тайз чимэглэлд ашигласан Монгол бичгээр бичсэн 3 зураг нь Э.Эрхэмбаярынх. Түүнд Э.Ц 500.000 төгрөгийг өгсөн гэсэн. Харин Э.М нь бичиг цаас боловсруулахтай холбоотой ажлуудыг хариуцаж хийсэн. Миний хувьд зөвхөн телевизийн студи дээрх ажлыг л зохион байгуулж ажилласан. Монголын соёл, аялал жуулчлалын холбоо төрийн бус байгууллагын дансаар орж ирсэн мөнгийг захиран зарцуулах, зарцуулдаг хүн Э.Ц л байсан. ...” /6хх 235-236/,
эд зүйлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх 116-119/, 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 03/94 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ /1хх 125-127/, гэрээ дүгнэсэн протокол /1хх 129/, “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргачлалыг контент болгон бэлтгэн түгээх” ажлын гүйцэтгэлийн тайлан /1хх 133-250/, Э.Цийг ажилд томилох, чөлөөлөх, ажлын байрны тодорхойлолт, төрийн захиргааны зэрэг дэв, нэмэгдэл олгох тухай захирамж, тушаалууд /5хх 198-250/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Э.Цийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг зохион байгуулж, гүйцэтгэсэн гэм буруутайд,
шүүгдэгч О.П, Э.М нарыг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Э.Цын Нийслэлийн соёл, урлагийн газрын урлагийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1096 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргачлалыг контент болгон бэлтгэн түгээх” ажлын хүрээнд 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн соёл, урлагийн газартай өөрийн үүсгэн байгуулсан “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагаар дамжуулан ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, улмаар “Монголын үндэсний олон нийтийн радио телевиз”-ийн хийж гүйцэтгэсэн “Монголын өв соёлын гайхамшиг” нэвтрүүлгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагын хийсэн ажил мэтээр тайлан, ажил гүйцэтгэх гэрээг хуурамчаар гүйцэтгүүлж, захиалагч буюу Нийслэлийн соёл, урлагийн газрын гэрээ дүгнэх ажлын хэсэгт орж ажиллан, гэрээ дүгнэсэн протокол, ажил хүлээлцсэн акт зэрэгт гарын үсэг зурж төлбөр шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, Нийслэлийн төрийн сангаас шилжүүлсэн 108.900.000 төгрөгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” ТББ-ын данс руу шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Э.Цын “Монголын үндэсний олон нийтийн радио телевиз”-ийн хийж гүйцэтгэсэн “Монголын өв соёлын гайхамшиг” нэвтрүүлгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагын хийсэн ажил мэтээр 2020 оны 10 дугаар сарын 15-ны ажлын гүйцэтгэлийн тайлан, 2020 оны 9 дүгээр сарын 11, 16, 17-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнүүдийг хуурамчаар үйлдэхэд шүүгдэгч О.П, Э.М нарын тус тус хамтран оролцсон үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч О.П, Э.М нарын өмгөөлөгч Г.Оюунболд “2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 268 дугаартай “... Яллах дүгнэлтэнд Э.М, О.П нарын дээрх үйлдлийг Эрүүгин хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил өнгөрсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэл тогтоогдсон тул яллагдагчаар татах үндэслэлгүй хэмээн дүгнэсэн байхад эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчиж байна, …Э.М, О.П нарыг анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй бөгөөд хууль хэрэглээний талаар ноцтой алдаа гаргасан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, …Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг үндэслэн Э.М, О.П нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн,
шүүгдэгч Э.Цийн өмгөөлөгч Д.Энхцэцэг “шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тооцохдоо гэрчийн мэдүүлэг, мөрдөгчийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Монголын соёлын аялал жуулчлалын холбоо төрийн бус байгууллагын арилжааны банкны хуулга, шүүгдэгч нарын шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлэг зэрэгт үндэслэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, … Н.Ч, Н.Ё, П.А, Д.Г, Н.Б нарын мэдүүлэг зөрүүтэй байхад гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгах ажиллагааг хийгээгүй, … хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэсэн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, … эдийн засгийн шинжээч томилж дүгнэлт гаргалгүйгээр ямар нотлох баримтыг үндэслэн 108.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байгаа нь ойлгомжгүй, … ажлын хэсгийн нэр бүхий 5 гишүүнээс ямар шалгуураар, хэрхэн “Монголын соёлын аялал жуулчлалын холбоо төрийн бус байгууллага”-ыг сонгон шалгаруулсан талаар тодруулаагүй, … Э.Цт гэрээ байгуулах, санхүүжилт олгох эрх мэдэл байгаагүй, цагаатгах байр суурьтай оролцсон өмгөөлөгч нарын саналыг шийтгэх тогтоолд хэрхэн үгүйсгэсэн талаар дүгнээгүй нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Э.Цт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү…” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж,
мөн зүйлийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” гэж,
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,
2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Э.Ц нь 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1096 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргачлалыг контент болгон түгээх” ажлын хүрээнд 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн соёл, урлагийн газартай өөрийн үүсгэн байгуулсан “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагаар дамжуулан ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, улмаар “Монголын үндэсний олон нийтийн радио телевиз”-ийн хийж гүйцэтгэсэн “Монголын өв соёлын гайхамшиг” нэвтрүүлгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагын хийсэн ажил мэтээр тайлан, ажил гүйцэтгэх гэрээг хуурамчаар О.П, Э.М нараар гүйцэтгүүлж, захиалагч буюу Нийслэлийн соёл, урлагийн газрын гэрээ дүгнэх ажлын хэсэгт орж ажиллан, гэрээ дүгнэсэн протокол, ажил хүлээлцсэн акт зэрэгт гарын үсэг зурж төлбөр шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, Нийслэлийн төсвөөс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Нийслэлийн төрийн сангаас шилжүүлсэн 108.900.000 төгрөгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” ТББ-ын Капитрон банкны 42003000302602222 тоот данс руу шилжүүлэн авсан байх бөгөөд шүүгдэгч Э.Цыг 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар, шүүгдэгч О.Пыг 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр яллагдагчаар, шүүгдэгч Э.Мг 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр яллагдагчаар тус тус татаж, мөн 2023 оны 8 дугаар сарын 2-ны өдөр тус тус яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулжээ.
Шүүгдэгч Э.Ц, О.П, Э.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хугацааны дотор яллагдагчаар татаж, улмаар тэдэнд холбогдох гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа зогсжээ.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Авлигын эсрэг болон Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай Конвенцид албаны чиг үүргийн хувьд хуулиар зөвшөөрөгдөөгүй, эсхүл хориглосон үйлдлийг гүйцэтгэсэн өөртөө, эсхүл бусдад хууль бус давуу байдал олгосон санаатай үйлдлийг гэмт хэрэгт тооцож, хууль тогтоомждоо тусган хэрэгжүүлэх талаар заажээ.
“Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг дээрх Конвенцийн үзэл санаа, зохицуулалтын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, “хийх ёсгүй үйлдлийг хийх”, эрх мэдлээ хэтрүүлж өөртөө, эсхүл бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй болохыг тодорхойлжээ. Субъектив шинжийн хувьд хуулиар хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөртөө давуу байдал олж авах, бусдад давуу байдал бий болгох гэсэн зорилгод үндэслэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байдаг.
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах;” гэж
мөн зүйлийн 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх;” гэж,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх үүрэгтэй.” гэж тус тус заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчилж, ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой.
Санаатай гэмт хэрэгт хамтран оролцсон буюу бүлэглэсэн үйлдлийн объектив шинж нь гэмт хэрэг үйлдэхэд оролцсон хоёр буюу түүнээс дээш этгээдийн нэгдсэн (хамтын) оролцоо байх бөгөөд гэмт хэргийн хор уршиг нь хамтран оролцогчдын хамтын үйлдэлтэй шалтгаант холбоотой байх шаардлагатай.
Гэмт хэргийн хамтран оролцогчид хүчин чармайлтаа нэгтгэх явцад тэдний хооронд тодорхой уялдаа холбоо, үйлдэл ба зорилгын дотоод нэгдэл тогтоогддог ба энэ нь хамтран оролцогч бүр гэмт хэрэг үйлдэхэд өөр бусад хүн оролцож байгаа тухай мэдсэн, гэмт хэрэг үйлдэхэд тэдний оролцсон хэр хэмжээг баримжаалсан зэрэг байдлаар илэрч болох бөгөөд хамгийн чухал шинж нь гэмт хэрэг үйлдэхэд “нэгдэн оролцсон” байх явдал юм.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо буюу нэг зорилгод хамтын хүчин чармайлтаар хүчээ нэгтгэн, үүргээ хуваарилан хүрэх эрмэлзэлтэй байсан эсэх, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэхийг мөрдөн шалгах болон шүүх хуралдааны явцад зайлшгүй нотолбол зохино.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж гэмт хэргийн хамжигч гэж үзэх хууль зүйн шинжийг тодорхойлсон байх бөгөөд шүүгдэгч Э.Ц, О.П, Э.М нар гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагыг байгуулсан, уг байгууллагад эрхэлж байсан ажил, гүйцэтгэсэн үүрэг, оролцооноос үзэхэд О.П, Э.М нарыг хамжигчаар хамтран оролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Ц нь Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1096 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргачлалыг контент болгон бэлтгэн түгээх” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын гишүүнээр ажиллахдаа өөрийн хамаарал бүхий “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулж, Нийслэлийн соёл, урлагийн газартай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, шүүгдэгч О.П, Э.М нараар “Монголын үндэсний олон нийтийн радио телевиз”-ийн хийж гүйцэтгэсэн “Монголын өв соёлын гайхамшиг” нэвтрүүлгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагын хийсэн ажил мэтээр тайлан, ажил гүйцэтгэх гэрээг хуурамчаар гүйцэтгүүлж, захиалагч буюу Нийслэлийн соёл, урлагийн газрын гэрээ дүгнэх ажлын хэсэгт орж ажиллан, гэрээ дүгнэсэн протокол, ажил хүлээлцсэн акт зэрэгт гарын үсэг зурж, төлбөр шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, өөрийн хамаарал бүхий “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагад хууль бус давуу байдал байдал бий болгож, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг зохион байгуулж, гүйцэтгэсэн нь нотлогджээ.
Шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь дангаар бус гэрчүүдийн мэдүүлгүүд, ажил гүйцэтгэх гэрээ, акт, тайлан, протокол, дансны дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, эрх бүхий байгууллагын тушаал, шийдвэрүүд зэрэг баримтуудын нэг нь нөгөөгөө нөхсөн, уялдан холбогдсон байдлаар гэмт хэргийн үйл баримтыг тогтоож байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болоход зөвшөөрөгдөхүйц байх шаардлагыг хангажээ.
“Монголын соёл аялал жуулчлалын холбоо” ТББ-ын Капитрон банкны 42003000302602222 тоот данс руу Нийслэлийн соёл урлагийн газраас 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 108.900.000 төгрөгийг “соёлын биет бус өв контент захирамж а/1096” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлснийг харилцах данснуудын дэлгэрэнгүй хуулга, орлого, зарлага бүрийг тулган гаргасныг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжтой байна.
Энэхүү гэмт хэргийн хор уршиг нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашигласан буруутай үйл ажиллагааны улмаас төсвийн хөрөнгөөр хийгдэх ажлын сонгон шалгаруулалтад бусад аж ахуйн нэгж тэгш, шударгаар өрсөлдөх боломж хязгаарлагдаж, улмаар нийтийн албан тушаалтан хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоос ангид, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг баримтлан, хуульд нийцүүлэн шударгаар хэрэгжүүлж чадна гэсэн олон нийтийн итгэл алдагдсанаар тодорхойлогдоно.
Гэмт хэргийн хохирлын хэмжээг тодорхойлсон арга, аргачлал, ашигласан баримт зэрэг нь санхүүгийн тусгай мэдлэг шаардахгүй, энгийн ухамсарт үйл ажиллагааны үр дүн учраас мөрдөгч, прокурор, шүүхээс тогтоосон хохирлын тооцоо нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.
Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Э.Цийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 6.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч О.П, Э.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд тэдэнд оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоосон.
Иймд шүүгдэгч Э.Ц, Э.М, О.П нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийг няцааж үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй, анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нотлох баримтуудын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох талаар өмгөөлөгч Г.Оюунболд, Д.Энхцэцэг нарын тус тус гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/1055 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Цийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, шүүгдэгч Э.М, О.П нарын өмгөөлөгч Г.Оюунболд нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР