| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 193/2025/02104/И |
| Дугаар | 193/ШШ2026/00046 |
| Огноо | 2026-01-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 193/ШШ2026/00046
2026 01 06 193/ШШ2026/00046
Хялбаршуулсан журмаар хэрэг
хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: *******,*******, *******, өөрийн байранд байрлах, *******ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, *******, *******,******* тоотод оршин суух, ын /РД:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 21,510,349 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Хариуцагч М.аас 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 21,510,349 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М. нь шүүхэд гаргасан хариу тайлбартай: Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 21,510,349 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******ХК нь хариуцагч М.т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 21,510,349 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч *******ХК хариуцагч М.аас 21,510,349 төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний дагуу шаардах эрх үүссэн болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Зохигчид нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй.
Зохигчид нэхэмжлэлийн шаардлагыг хугацаа зааж төлөхөөр эвлэрсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэв.
Уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д заасны дагуу хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгүүлэх болно.
Шүүгчийн захирамж нь шууд хуулийн хүчин төгөлдөр болох тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.6., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч М.т нь зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 21,510,349 төгрөгөөс 2026 оны 01, 02, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10,******* дүгээр сарын 25-ны өдөр тус бүр 1,792,529 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,792,530 төгрөгийг нэхэмжлэгч *******ХК-д төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,502 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 132,751 төгрөгийг хариуцагчаас, 132,751 төгрөгийг улсын төсвийн данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ П.НЯМСҮРЭН