| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярмагнайн Хишигзаяа |
| Хэргийн индекс | 193/2026/00037/И |
| Дугаар | 193/ШШ2026/00178 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 193/ШШ2026/00178
| 2026 оны 01 сарын 26 өдөр | Дугаар 193/ШШ2026/00178 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа би
Нэхэмжлэгч: *******, *******, ******* хаягт байрлах, ******* ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, , , од оршин суух, овогт ы ,
Хариуцагч: *******, , , од оршин суух, овогт ийн нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 16,201,989.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* *******-иас ... Зээлдэгч С., Ш. нар нь ******* ******* *******тай 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дугаартай цалингийн зээлийн гэрээ, Хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээ байгуулан 24,400,000 төгрөгийг сарын 1,73 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 13,773,904.57 төгрөг, хүү 2,284,734.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 116,852.76 төгрөг, нотариатын зардалд 26,500 төгрөг нийт 16,201,989.67 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ...Хариуцагч С. нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 16,201,989.67 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2026 оны 01 дүгээр сарын 28-нб өдөр бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь хариуцагч С., Ш. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,201,989.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С. нь 16,201,989.67 төгрөгийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нь Ш.т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй С., Ш. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,201,989.67 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Нэхэмжлэгч Ш.т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч С. 16,201,989.67 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238,960 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас 119,480 төгрөгийг, Төрийн сангийн тоот данснаас 119,480 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА