2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 193/ШШ2026/00053

 

2026            01           06

                                 193/ШШ2026/00053

            

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоотод оршин суух, *******ийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******,,т оршин суух, ийн /РД:/-т холбогдох

 

Хууль бус хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхтуяа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Алтандөш, Б.Баттуяа, Б.Пүрэвсүрэн нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхтуяагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Миний бие дүүргийн,т байрлах, 80 хувийн гүйцэтгэлтэй, дугаартай, 180 мкв талбай бүхий, 2 давхар, зуслангийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой регистрийн дугаартай, 30 мкв талбай бүхий гарааш байдаг. Уг гараашийг одоогоор П. нь хууль бусаар эзэмшин ашиглаж байна. Түүнчлэн манай хашаан дотор нийтийн зориулалтаар баригдсан нойлыг П. нь ашиглаж байна. Мөн миний байшингийн хоёрдугаар давхрыг дутуу орхисон байхад П. нь өөрийн эд зүйлсийг миний байшингийн дээд давхарт хураан байршуулж, улмаар барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн. Барилгачид очих үед хэрвээ эд зүйл алга болсон тохиолдолд цагдаад өгнө, хулгай хийсэн гэж үзнэ гэх зэргээр заналхийлдэг байсан. Үүний улмаас уг барилгад өнөөдрийг хүртэл ямар ч засвар, үйлчилгээ хийх боломжгүй болсон. Үүнээс гадна миний байшинг газар эзэмших эрхийн хамт хууль бусаар авах зорилгоор дүүргийн Газрын албаны кадастрын мэргэжилтэн н. гэх этгээдтэй хамтран нэртэй компаниар кадастрын зураг хийлгэж, уг зураг дээр миний гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурж, н.ээр дамжуулан мэдээллийн санд кадастрын мэдээллийг хууль бусаар өөрчилж оруулсан байдаг. Энэ асуудал нь одоогоор тусдаа шалгагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар би өөрийн албан ёсны гэрчилгээтэй хувийн өмчөө захиран зарцуулах ямар ч боломжгүй нөхцөл байдалд орсон тул уг үл хөдлөх хөрөнгөө хууль ёсны дагуу чөлөөлүүлж, өмчөө буцаан гаргуулж авах, цаашид захиран зарцуулах эрхийг минь бүрэн хэмжээгээр хамгаалж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.гийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний өмгөөлөгч Б.Алтандөш, Б.Баттуяа, Б.Пүрэвсүрэн нарын шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарын агуулга: Миний бие нь 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр П.аас хууль ёсоор олгосон итгэмжлэлийн үндсэн дээр түүнийг төлөөлж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Маргаан үүссэн нөхцөл байдлыг товч дурдвал, анх 2020 оны 10 дугаар сард Д.*******, Э. нар нь ХХК болон түүний гүйцэтгэх захирал тэй маргаан үүсгэж, хууль зүйн туслалцаа хүсэж, гуравдагч этгээдээр дамжуулан ирж зөвлөгөө авсны үндсэн дээр төлөөлүүлэгч тай танилцсан. Тухайн үед олон нийтийн зүгээс Д.*******, Э. нарын эсрэг иргэд болон олны танил хүмүүсийн зүгээс шүүмжлэл, доромжлол ихээр ирж байсан бөгөөд тэдний хүсэлтээр хариуцагч нь хэвлэлийн хурал зохион байгуулж, уг үйл ажиллагааг таслан зогсоож байсан. Тухайн маргаан нь олон нийтийн сүлжээнд ил тод болж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн хүрээнд цацагдсан. Үүнээс үүдэн талууд хоорондоо танилцаж, хууль зүйн туслалцаа үзүүлэн, улмаар найз нөхдийн харилцаа тогтсон. 2021 онд төлөөлүүлэгч нь ковид 19 халдвараар өвчилсөн тул зуслангийн газар хайж байсан Соёл-Эрдэнэ гэх төлөөлүүлэгчийн найз нь хоёр айлын газар байна хэмээн санал болгож, уг газрыг нэг хүн худалдахаар санал болгосон. Газрыг худалдан авах талаар ярихад Д.*******, Э. нар нь нэг газраа өгчих, хөрш болъё хэмээн гуйсны дагуу төлөөлүүлэгч зөвшөөрсөн. Д.*******, Э. нар нь манай найз хөрөнгөө гаргаад дуусгачих, бид хоёр кино зураг авалттай, дараа нь тооцоо нийлүүлнэ хэмээн хүссэн бөгөөд дундын өмчлөлийн гарааш нэг цонх, нэг хаалгатай, бүрэн дуусгаж байж ашиглах шаардлагатай байсан тул төлөөлүүлэгч уг гараашийг бүрэн гүйцээж дуусгасан. 2022 оны хавар Д.*******, Э. нар нь хоёр хүн дагуулан ирж, манай хоёр найз байшин барих гэж байгаа, үзүүлээд явна гэж хэлээд, хоёр эрэгтэй хүнийг үлдээн явсан. Дараа нь тодруулахад тэд барилгачид биш, үнэлгээний компанийн хоёр үнэлгээч байсан. Улмаар 2022 оны намар ямар нэгэн мэдэгдэлгүйгээр үнэгүй.мн сайтад уг байшинг 350,000,000 төгрөгөөр худалдах зар байршуулсан байсан. Ингэж хөршилж амьдрахаар тохиролцсон газрыг гуравдагч этгээдэд худалдахаар зарласнаар анх маргаан үүссэн. Цаашлаад 2024 оны хавар 80,000,000 төгрөгөөр боссон каркасыг 350,000,000 төгрөгөөр зарна, худалдан ав гэж тулгасан боловч төлөөлүүлэгч үнийг хэт өндөр гэж үзэн татгалзсан. Энэ үеэс цагдаагийн байгууллага, газрын алба, улсын бүртгэлийн байгууллагад гомдол гаргаж, ёс зүйгүй өмгөөлөгч гэх утгатай нийтлэл бичиж, блог хийж, бичлэгийг цахим сүлжээ, юүтүб-д нийтэлж, төлөөлүүлэгчийн нэр төрд халдсан. Үүний улмаас *******, нар болон Позитив монголианс хамтран хариуцагчаар татагдаж, хэрэг үүсгэн шалгагдаж байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хувьд тодорхой бус байна гэж үзэж байна. 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гаргасан нэхэмжлэлд хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх гэж заасан боловч яг хэдийд, ямар үндэслэлээр хууль бус эзэмшил үүссэн нь тодорхойгүй. Улмаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, тодруулах тухай бичгийг гаргасан. Уг бичигт гараашны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх, үл хөдлөх өмчийг зөрчигдөхөөс өмнөх байдалд оруулах, зуслангийн зориулалттай үл хөдлөхийн хоёрдугаар давхрыг агуулах байдлаар ашиглаж буйг чөлөөлүүлэх, бохирын холболтыг салгуулах, зөвшөөрөлгүй барьсан барилга, хашааг буулгуулах, албадан чөлөөлүүлэх цаашид миний өмчлөх, эзэмших, ашиглахад хууль ёсны эрхэд саад учруулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхгүй байх зэрэг олон шаардлагыг дурдсан боловч эдгээр нь хоорондоо уялдаа холбоогүй, үндэслэлгүй бөгөөд төлөөлүүлэгч П.ыг хууль бусаар эзэмшил, ашиглалт хийсэн гэдгийг нотлох ямар ч баримтгүй байна. 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дүүргийн Газар зохион байгуулалтын албаны хууль бус эзэмшлийн зөрчилтэй хашааг албадан буулгасан баримт, 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн сумын Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудаар төлөөлүүлэгч П. нь хэний ч өмчийг хууль бусаар эзэмшээгүй, тухайн газарт оршин суухгүй болох нь тогтоогдсон бөгөөд холбогдох байгууллагууд үүнийг хангалттай нотолж, шүүхэд тодорхойлон өгсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч талаас 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн *******, хөх давааны энгэр, нэгж талбарын дугаар бүхий газрыг дугаар гэрчилгээ, 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн *******,,,,тоот хаягт байршилтай, 184 мкв талбайтай, зуслангийн сууцны зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй 2 давхар үл хөдлөх хөрөнгийг дугаарт бүртгэсэн дугаар гэрчилгээ, 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн *******,,,, тоот хаягт байршилтай, 30 мкв талбайтай, гараашийн зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг дугаарт бүртгэсэн дугаар гэрчилгээ, дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 15/22/97 дугаартай албан бичиг, Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай баримт, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дүүргийн газар зохион байгуулалтын албаны хашааг албадан буулгасан баримт, гэрэл зураг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай албан бичиг, Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай албан бичиг зэргийг нотлох баримтаар өгсөн.

 

Шүүхийн журмаар 2025 оны 09 дүгээр 11-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлийг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2.Нэхэмжлэгч Д.******* хариуцагч П.т холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан.

2.1. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд

 

Нэхэмжлэгч 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, гараашийн зориулалттай үл хөдлөхийг өмчлөх эрхийг зөрчихөөс өмнө байдалд чөлөөлүүлж, тусгаарлах, зуслангийн зориулалттай үл хөдлөхийн хоёр дугаар давхрыг агуулах байдлаар ашиглаж буйг чөлөөлүүлэх, төрөөс тогтоосон хэмжээгээр өмч газартаа саадгүйгээр хашаа хамгаалалт барих, зөвшөөрөлгүй миний өмчийн бохирын холболт руу өөрийн бохирыг холбон ашиглаж буй П.ын бохирын ашиглалтыг зогсоож салгах гэсэн шаардлага,

2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж тодруулахдаа Миний өмчилж буй дугаартай газрын дотор зөвшөөрөлгүй барьсан барилга, хашааг хариуцагчаар буулгуулж, албадан чөлөөлүүлэх, Хариуцагчийн хууль бус эзэмшил, ашиглалт, халдлагыг зогсоож, цаашид өмчлөгчид саад учруулахгүй байх үүрэг оногдуулах, Миний өмчлөх, эзэмших, ашиглах хууль ёсны эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх гэсэн,

2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа дүүргийн хөх давааны энгэрт байрлах нэгж талбарын дугаартай газарт байрлах бохирын худгийг ашиглуулахгүй байхыг даалгах, тус газарт баригдсан 30 мкв талбайтай гараашийн зориулалттай баригдсан барилгыг эзэмшиж, ашиглахгүй байхыг даалгах, тус газарт баригдсан хариуцагчийн эзэмшлийн газарт баригдсан хашааг нураахыг даалгах, маргаан бүхий газар, гараашийг хууль ёсоор эзэмшиж ашиглан захиран зарцуулахад саад учруулахгүй байхыг даалгах гэсэн.

 

Нэхэмжлэлийн үндэслэл нь нэхэмжлэгч шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба нэхэмжлэлийн шаардлагатай ямар учир шалтгаантай болохыг тайлбарласан байдаг бол шаардлага нь уг үндэслэлд тулгуурлан шүүхээс юу хүсэж байгааг ойлгоно.

Энэ утгаараа гараашийн хувьд үл хөдлөх хөрөнгийн дугаарт бүртгэлтэй, *******,,,, тоот хаягт байршилтай, 30 мкв талбайтай, гараашийн зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, хууль ёсоор өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгах,

Газар, хашааны хувьд *******, хөх давааны энгэр, нэгж талбарын дугаар бүхий газрыг дугаарт баригдсан хариуцагчийн барьсан хашааг нураахыг даалгах,

Бохирын худгийн хувьд *******, хөх давааны энгэр, нэгж талбарын дугаар бүхий газрыг дугаарт баригдсан бохирын худгийг ашиглуулахгүй байхыг даалгах зэргийг нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж, нэхэмжлэгчийн бусад шаардлагыг зэрэгцүүлэн гаргасан тохиолдолд бие даасан шаардлага гэж үзэхгүй, шаардлагын үндэслэл болно.

 

3.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ...Би П.тай найз нөхдийн холбоогүй, бид тохиролцож зуслангийн байшин барьсан. Бидний дунд үл ойлголцол үүссэн учраас бид тус тусдаа байшингаа барихаар болсон. Гэтэл надаас зөвшөөрөл авахгүйгээр миний өмчлөлийн барилгыг эзэмшсэн. Газар болон гараашийг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан. Би цагдаагийн байгууллага, төрийн байгууллагад хүртэл хандаж үзсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөөгүй. Өөрийн босгосон эд хөрөнгөө өөрийнхөө дураар захиран зарцуулж чадахгүй байгаад гомдолтой байна... гэсэн.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ...Д.*******тай дотно найзууд байсан. Хамтдаа зуслангийн байшин барихдаа байшингийн байрлал, зураг төсөл, худгийн байршил зэргийг ярилцаж байж шийдсэн. Д.******* байшингаа барьж чадахгүй болоод явахдаа гараашаа битүүлээд ашиглаж байхыг надад зөвшөөрсөн. Уг газар, гараашийг хууль бусаар эзэмшиж, ашигласан зүйл байхгүй. Бидний дундын өмч, хөрш болох айлынхаа зөвшөөрөлгүй бусдад худалдахаар зар тавьсан байсан. Д.*******ын өмчлөх эрхтэй хэн ч маргахгүй. Ямар ч хууль бус үйлдэл байхгүй байхад нэхэмжлэгчийн юу хүсээд байгааг ойлгохгүй байна... гэсэн.

 

4.Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

- 2020 онд Д.*******, П. нар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу танилцсан,

- 2021 онд зохигчид зуслангийн байшин барихаар тохиролцож, газар худалдаж авч, зуслангийн байшин барихаар дундын дансанд мөнгөн хөрөнгө хуримтлуулж эхэлсэн,

- 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр *******, хөх давааны энгэр, нэгж талбарын дугаар бүхий газрыг дугаар гэрчилгээний дагуу Д.******* эзэмшиж эхэлсэн,

- 2021-2022 онд зуслангийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, гараашийн хамт барилгын ажил явагдаж эхэлсэн,

- 2022 оны сүүлээр гараашийг битүүлж, ашиглалтад оруулсан,

- 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр *******,,,,тоот хаягт байршилтай, 184 мкв талбайтай, зуслангийн сууцны зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй 2 давхар үл хөдлөх хөрөнгийг дугаарт бүртгэсэн дугаар гэрчилгээний дагуу Д.******* өмчилж эхэлсэн,

- 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр *******,,,, тоот хаягт байршилтай, 30 мкв талбайтай, гараашийн зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг дугаарт бүртгэсэн дугаар гэрчилгээний дагуу Д.******* өмчилж эхэлсэн,

- 2025 оны 02 дугаар сард Д.*******ын нэгж талбарын газар руу П. 3 метр илүү хашаалсан гэх зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.

 

5.Зохигчид нэхэмжлэгч Д.*******ын үл хөдлөх хөрөнгийн өмчлөл, эзэмшил хууль ёсны эсэх, Д.*******, П. тохиролцож зуслангийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө барьсан эсэхэд маргаагүй, харин газар, хашаа, гарааш нь П.ын эзэмшил, ашиглалтад байгаа эсэх, уг эзэмшил ашиглалт нь хууль ёсны эсэх, Д.*******ыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан үйлдэл гаргасан эсэх, уг гараашийг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн зөвшөөрлийг П.т өгсөн эсэх, бохирын худгийг тохиролцож дундын мөнгөн хөрөнгөөс бий болгосон эсэхэд маргасан.

 

6. Зохигчид нэхэмжлэгч Д.*******ын өмчлөх эрх хууль ёсны эсэх талаар маргаагүй боловч өмчлөх эрхийн шаардах эрхийн урьдчилсан нөхцөлийг шалгахын тулд өмч, түүний эрх хэрхэн үүссэн, өмчлөх эрхийн бүртгэл үнэн зөв эсэх, өмчлөх эрх хууль ёсны эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан хууль бус эзэмшлээс гаргуулахыг шаардахын тулд өмчлөх эрх нь хууль ёсны байвал зохино.

 

Нэхэмжлэгч Д.******* нь дугаартай *******, хөх давааны энгэр, нэгж талбарын дугаар бүхий газрыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. Уг газар дээр 184 мкв болон 30 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө анхдагч байдлаар үүсэж, уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх[1] 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д зааснаар үүссэн байна.

 

Д.*******ын зуслангийн сууцны зориулалттай үл хөдлөх, гараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1., 183 дугаар зүйлийн 183.1.-д зааснаар хууль ёсны дагуу улсын бүртгэлд суурилж үнэн зөв үүссэн байна.

Энэ талаар хариуцагч тал маргаагүй, Д.*******ын өмчлөх эрх хууль ёсны дагуу гэж тайлбарласан болохыг тэмдэглэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл зохигчид дундын мөнгөн хөрөнгөөр үүсгэсэн боловч, тус тусдаа гарааш болон зуслангийн зориулалттай барилгыг өмчлөх талаар тохиролцсон болохоо хүлээн зөвшөөрсөн гэж ойлгоно.

 

7.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заажээ.

 

*******,,,, тоот хаягт байршилтай, 80 хувийн гүйцэтгэлтэй, гараашийн зориулалттай, 30 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг эзэмших эрхгүй этгээд боловч эзэмшилд нь бодитоор байгаа тохиолдолд өмчлөгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар шаардах эрхтэй юм.

 

Хариуцагч П. *******,,,, тоот хаягт байршилтай, 80 хувийн гүйцэтгэлтэй, гараашийн зориулалттай, 30 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг өөрийн эзэмшилд байгаа, уг эзэмшил[2] нь хууль ёсны гэж тайлбарласан.

Уг гараашийн хувьд хариуцагч П.ын эзэмшил нь хууль ёсны эсэхийг нотолсон баримт байхгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч уг хөрөнгийг хэлцлийн дагуу эзэмших, ашиглах эрхийг олж авсан бол нотлох үүргийн хуваарилалт хариуцагчид оногдоно.

 

Гэтэл хариуцагч гараашийг эзэмших, ашиглах зөвшөөрлийг нэхэмжлэгч Д.******* олгосон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Хариуцагч П.ын *******,,,, тоот хаягт байршилтай, 80 хувийн гүйцэтгэлтэй, гараашийн зориулалттай, 30 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийн эзэмшил нь өмчлөгч Д.*******ын хүсэл зоригийн эсрэг, Д.*******ыг өмчлөгч гэдгийг мэдэх боломжтой атлаа хууль бусаар эзэмшиж, ашигласан.

Тодруулбал, уг гараашийн хувьд хариуцагч П. нь Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д заасан хууль бус бөгөөд шударга бус эзэмшигч гэж үзнэ.

 

Иймд *******,,,, тоот хаягт байршилтай, 80 хувийн гүйцэтгэлтэй, гараашийн зориулалттай, 30 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч П.ын хууль бус эзэмшлээс чөлөөлөх үндэслэлтэй.

 

Харин хариуцагч П. нь Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.2-д зааснаар уг гараашийг засан сайжруулахад зориулж гаргасан зардлыг өмчлөгчөөс шаардах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

8.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заажээ.

 

Өмчлөгчийн өмчлөх эрх нь абсолют эрх бөгөөд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заасан өмчлөгч өөрийн өмчлөлийн зүйлээ чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах гэсэн үндсэн зарчимд тулгуурладаг.

 

Нэхэмжлэгч Д.******* уг хөрөнгийн өмчлөгчийн хувьд өөрийн үл хөдлөх хөрөнгийг өөрийн хүсэл зоригоор захиран зарцуулах буюу бусдад худалдах эрхийг чөлөөтэй ашиглаж чадахгүй байсан талаар мэдүүлсэн.

Хариуцагч тал Д.*******, П. нар хөрш залгаа бөгөөд хөршийн эдлэх эрхийг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй, хөрш айлаа өөрсдийн үзэмжээр сонгож, өөр хүнийг хөрш болгохгүй, дутуу байшинг хэт өндөр үнийн санал гаргасан гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан.

 

Өмчлөгчийн тухайн өмчийн эзэмшил, ашиглах эрхэд саад болж байгааг хүлээн зөвшөөрөх нөхцөл нь хөршийн эрх зүйн зохицуулалт байдаг. Гэхдээ өмчлөгч өөрийн өмчийн зүйлийг өөрийн хүсэл зоригийн дагуу захиран зарцуулах[3]-д, хөрш өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг зохих ёсоор нь ашиглах боломжгүй нөхцөл байдалд хүргэхгүй тул бусдад худалдан борлуулах, засан сайжруулахад хөршийн эрх хэрэгжихгүй юм.

Өөрөө хэлбэл өмчлөгч өөрийн үл хөдлөх хөрөнгийг хүсэл зориг байгаа бол бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад үнэ төлбөртэй болон үнэ төлбөргүйгээр шилжүүлэх эрхтэй. Энэ нь гагцхүү өмчлөгчид хуулиар олгосон бүрэн эрх бөгөөд энэхүү туйлын эрхийг хүндэтгэх нь өмчлөгч бус этгээдүүдийн үүрэг байдаг.

 

Өмчлөгчийн бусдын хууль бус эзэмшлээс шаардах, өмчлөгчийн эзэмших, ашиглах, захиран зарцуулахад саад учруулсан бүхий л зөрчлийг арилгуулах, таслан зогсоохыг даалгах нь өмчлөгчийн бүрэн эрх хангагдана.

 

Иймд *******,,,, тоот хаягт байршилтай, 80 хувийн гүйцэтгэлтэй, гараашийн зориулалттай, 30 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсоор өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгаж шийдвэрлэв.

 

9. *******, хөх давааны энгэр, нэгж талбарын дугаар бүхий газрыг дугаарт баригдсан бохирын худгийг ашиглуулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Уг бохирын худаг бодитоор байгаа болох нь тус шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон.

 

Уг бохирын худгийг хэрэглэх зориулалт, байрших байрлал, уг хөрөнгийг үүсэх мөнгөн хөрөнгийн талаар талууд тохиролцсон эсэхэд маргаагүй. П., Д.******* нарын хооронд уг бохирын худгийг нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээр байрлуулах саналыг гаргаж, гэрээний саналыг хүлээн авснаар Иргэний хуулийн 39 дүгээр зүйл, 195 дугаар зүйлийн 195.1.-д зааснаар харилцан тохиролцсон хэлцэл байгуулагдсан.

 

Уг хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсанаар Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1.-д зааснаар дундаа хэсгээр өмчлөгч нарын өмчлөх эрх үүссэн гэж дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1.-д Дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт оногдох хэсэгт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй гэж, мөн хуулийн 488 дугаар зүйлийн 488.3.-т Дундаа хэсгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, түүний оногдох хэсгээ ашиглах эрхийг хязгаарлаж үл болно гэж зааснаар П. нь уг бохирын худгийг Д.*******тай тэнцүү хэмжээгээр өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй.

Дундын өмчийн дундаа хэсгээр өмчлөгч нар дундын өмчийн эрхийг хүчингүй болгох эрхийн урьдач нөхцөл тогтоогдсонгүй тул уг нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

 

10.*******, хөх давааны энгэр, нэгж талбарын дугаар бүхий газарт баригдсан хариуцагчийн барьсан хашааг нураахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч Д.******* нь *******, хөх давааны энгэр, нэгж талбарын дугаар бүхий газрын Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1.-д зааснаар шударга эзэмшигч байна.

 

Түүний уг газар нь нэгж талбарын дугаар бүхий газарт байрлалтай, 500 мкв хэмжээтэй, 673973.97 x 5300638.27, 6739736.01 x 5300658.25, 673997.98 x 5300659.46, 673998.94 x 5300639.48 солбилцлийн цэг бүхий байна.

 

Харин 2025 оны 05 дугаар сард Д.*******ын нэгж талбарын газар руу П. 3 метр илүү хашаалсныг тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас зөрчлийг арилгасан байна.

Нэхэмжлэгч Д.******* нь 1 метр зайд илүү хашаалсан зөрчилтэй хэвээрээ байгаа гэж тайлбарласан.

 

Тус шүүхийн үзлэгээр маргаан бүхий гараашийн урт 7 метр, гараашийн баруун талаас (Д.*******ын өмчлөлийн барилга талаас) хашаа хүртэл 2,45 метр, хашаалсан хэсгээс зүүн булан (П.ын өмчлөлийн барилга талаас) хүртэл 4,55 метр болох нь тогтоогдсон.

Гэхдээ тухайн газрын эргэлтийн цэг, хилийн зураас давсан эсэхийг тусгай мэдлэг эзэмшсэн, түүнд үнэлэлт, дүгнэлт, үйл баримтыг шүүхийн ердийн үзлэгээр тогтоох боломжгүй гэдгийг тайлбарлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-д Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн тайлбар, үйл баримт нь хэрэгт авагдсан баримтуудаар харьцуулагдан тогтоогдох ёстой.

 

Д.*******ын нэгж талбарын дугаар бүхий газар руу П. нь илүү хашаалсан талаарх тайлбараа нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Иймд Д.*******ын эзэмшлийн *******, хөх давааны энгэр, нэгж талбарын дугаар бүхий газарт хариуцагчийн барьсан хашааг нураахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

11.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2.,116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2.-т зааснаар *******,,,, тоот хаягт байршилтай, 80 хувийн гүйцэтгэлтэй, гараашийн зориулалттай, 30 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч П.ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгасугай.

 

2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2., 108 дугаар зүйлийн 108.1.-д зааснаар *******, хөх давааны энгэр, нэгж талбарын дугаар бүхий газрыг баригдсан бохирын худгийг ашиглуулахгүй байхыг даалгах тухай, *******, хөх давааны энгэр, нэгж талбарын дугаар бүхий газарт баригдсан хариуцагчийн барьсан хашааг нураахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6., 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 105,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.НЯМСҮРЭН

 

 

 


[1] Үл хөдлөх хөрөнгийн эрх -газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг ойлгоно., Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалт

[2] Эзэмшил-Тухайн эд юмсыг барих, хамгаалах, зөөх зэрэг эд юмсад шууд нөлөөлөх боломжийг ойлгоно.

[3] Захиран зарцуулах-Эд юмс, хуулиар зөвшөөрөгдсөн бусад зүйлсийн хувьд хууль зүйн тодорхой үйлдэл хийж тухайн зүйлийн хамаарал, зориулалт, бусад үндсэн шинжийг нь өөрчлөх талаарх үйлдлийн талаарх хууль зүйн боломжийг ойлгоно.