| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 193/2026/00058/И |
| Дугаар | 193/ШШ2026/00054 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 193/ШШ2026/00054
2026 01 07 193/ШШ2026/00054
Тусгайлсан журмаар хэрэг
хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоотод байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******,, тоотод оршин суух, ийн /РД:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,133,117 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Д.гээс 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,133,117 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Д. нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,133,117 төгрөгийг биелүүлж, нэхэмжлэгч ******* ХХК нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,745 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 15,872.5 төгрөгийг хариуцагчаас, 15,872.5 төгрөгийг улсын төсвийн данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ П.НЯМСҮРЭН