Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2018\ШЦТ\159

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,

Улсын яллагч А.Оргилбаяр,

Хохирогч*****,

Шүүгдэгч***** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****овогт *****холбогдох эрүүгийн 1818001710176 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ****овогт ***** /РД:*****/, 1999 оны 6 дугаар сарын 18-нд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, ээж, эгч, 2 дүү, эгчийн 2 хүүхдийн хамтаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ***** тоотод оршин суух хаягтай бөгөөд, Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, *****түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч***** нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 3 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан-Өргөө” политехникийн коллежийн оюутны дотуур байрны ***** дугаар тасагт*****ыг “***** зодоон хийсэн гэж байрны багшид хов зөөлөө” хэмээн хэл амаар доромжилж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч***** нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 3 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан-Өргөө” политехникийн коллежийн оюутны дотуур байрны ***** дугаар тасагт*****ыг “***** зодоон хийсэн гэж байрны багшид хов зөөлөө” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж  эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхины шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч ****** өгсөн: Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Манай ээж Төв аймгийн Лүн суманд цайны газар ажиллуулдаг. Би цайны газарт нь ажиллаад хохирол, төлбөр, торгуулиа төлнө гэх мэдүүлэг,

Хохирогч*****ын өгсөн: 2018 оны 3 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө дотуур байрны 2 дугаар давхарт хүүхдүүд муудалцаад байхаар нь салгачхаад өрөөндөө унтах гээд байж байхад***** орж ирээд миний нүдэн тус газар луу цохисон. Тэгээд тэр үед өрөөнд байсан хүүхдүүд ******г салгаад аваад явсан. Тухайн үед миний нүдний доор 3 см хэртэй хөхөрсөн байсан. Би шүүгдэгчээс 50.000 төгрөг авсан. Одоо нэмж 100.000 төгрөг авахаар баталгаа бичсэн байгаа. 100.000 төгрөг нь нүдэндээ түрхэх тосны мөнгө юм. Шүүгдэгч бичсэн баталгааныхаа дагуу хохирлоо төлчихвөл надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Шүүгдэгч ****** өгсөн: Би 2018 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 18 цагийн үед найз****** 1.5 литрийн хэмжээтэй шар айраг хувааж уусан. Тэгээд шөнө сургуулийн дотуур байранд очтол байрны багш 2 давхарт хүүхдүүд зодолдоод байна гээд дээшээ гарсан. Тэгээд бууж ирэхдээ найз С.***** дагуулаад ирсэн.******* юу болсныг асуухад тэр “байрны хүүхдүүд адилхан зодолдчихоод намайг бухчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би дээшээ ***** тоот өрөөнд ороод тэнд байсан хүүхдүүдэд хандаад “та нар яагаад манай найзыг багшид матаад байгаа юм бэ?” гэхэд хүүхдүүд “яасан хэн тэгсэн юм бэ?” гэхээр нь*****ын нүүр лүү нь нэг удаа цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 14, 32-33/,

Гэрч ****** өгсөн: 2018 оны 3 дугаар сарын 04-ний орой 00 цагийн үед унтах гэж байж байтал***** гаднаас орж ирээд “та хэд ***** бухлаа” гэж хэлээд орон дээр хэвтэж байсан*****ын нүүр лүү нэг удаа цохисон. Тэгээд ******“яаж байгаа юм бэ” гээд ******г холдуулаад авч гарсан.***** босож ирэхэд нүднийх нь доод хэсгээс цус гарч байсан гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

Гэрч Л.Цэрэндуламын өгсөн: ...хүүхдүүд ирээд “багшаа***** *****ыг цохичихлоо” гэж хэлэхээр нь ***** тоот тасагт очиход *******/жижиг/, *******/том/, ******, ******,***** нар байсан.*****ын зүүн нүднээс цус гарсан, хавдсан байдалтай зогсож байсан.***** хэлэхдээ гаднаас***** орж ирээд шууд зүүн нүд рүү гараараа цохичихлоо гэсэн. Дотуур байрны үүдэнд ******г барьж авахад түүнээс архи үнэртэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

Гэрч ******ын өгсөн: 2018 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 00 цагийн үед***** гаднаас орж ирээд “***** бухлаа” гээд орон дээр хэвтэж байсан*****ын нүүр рүү нэг удаа цохисон. Тэр үед гаднаас ******орж ирээд “яаж байгаа юм бэ” гээд ******г аваад гарсан.*****ын зүүн нүдний зовхиноос цус гараад хавдчихсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

Гэрч ******ын өгсөн: 2018 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 00 цагийн үед***** гаднаас орж ирээд “***** бухлаа” гээд орон дээр хэвтэж байсан*****ын нүүр лүү нэг удаа цохисон. Тэр үед гаднаас ******орж ирээд “яаж байгаа юм бэ” гээд ******г аваад гарсан.*****ын зүүн нүдний зовхиноос цус гараад хавдчихсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

Гэрч *****ын өгсөн: ...******2 давхраас буугаад ирэхээр нь би “хаашаа явсан юм бэ” гэж асуухад***** “чамайг өмөөрөөд ***** тоотод очоод*****ыг нэг цохичихлоо” гэж хэлсэн.***** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн “******* нь бусдад зодуулсан гэх, үзлэгээр зүүн нүдний доод зовхинд 3 см орчим язарсан шархтай” гэх тодорхойлолт /хх-ийн 24/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 323 дугаартай “*******ын биед зүүн нүдний зовхины шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу хүчтэй цохигдох үед үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч ****** дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч*****ын биед зүүн нүдний зовхины шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний зардал 100.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч***** нь 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн болох нь шүүгдэгч, хохирогч нарын бичсэн баталгаа /хх-ийн 84/, тэдний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс 100.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, шүүгдэгч нь хохирлыг 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрснийг дурдах нь зүйтэй байна.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч***** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байгаа ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.    

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан түүнд  оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ****овогт ******Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар*****эс 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Дархан-Өргөө Политехникийн Барилгын техникчийн ангийн оюутан, Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, Жаргалант өргөө дотуур байрны 203 тоотод оршин суух***** /РД: *****, утас:******,********/-т олгосугай.

3. Шүүгдэгч нь 100.000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор нөхөн төлөхөө илэрхийлэн хохирогчтой эвлэрсэн болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******г 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар*****д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан авсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*****д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ИХТАМИР