| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 193/2026/00159/И |
| Дугаар | 193/ШШ2026/00175 |
| Огноо | 2026-01-23 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 193/ШШ2026/00175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/-д холбогдох
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч М.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Серк нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарласан тайлбарын агуулга: Хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргахад өмнө нь хариуцагчийн хаяг тодорхойгүй гэдэг шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Би *******-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөр төлсөн. Гэтэл *******, түүний гүйцэтгэх захирлыг эрэн сурвалжилсан боловч хилээр гарсан байна. Миний урьдчилгаанд тооцож өгсөн төлбөрийг Э. хүлээж авсан. Э. нь уг компанийн санхүү эрхэлсэн захирал юм. Түүний хаяг тодорхойгүй байгаа тул шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Нэхэмжлэгээс нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, орон сууц захиалан бариулах гэрээ, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, эд хөрөнгө хүлээлгэн өгсөн акт, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн албан бичиг зэргийг баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч М.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу тус шүүхэд гаргасан.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Э.гийн хаяг тодорхойгүйгээс гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Э.гийн оршин суугаа хаяг, утас, эрхэлдэг газар нь тодорхойгүй байгаа гэсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна дараах үйл баримт тогтоогдож байна.
- М.******* нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийн дагуу шаардах иргэний маргаанд оролцвол зохих этгээд болох нь,
- Э.гийн оршин суугаа /байгаа/ хаяг тодорхойгүй болох нь тус тус тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч М.******* нь Э.г иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлон шүүхэд хандсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1.-д нийцэж байх тул түүнийг эрэн сурвалжилж оршин суугаа /оршин байгаа/ газрыг олж тогтоолгох үндэслэлтэй.
Иймд Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт ын /РД:, хаяг: ,,, тоотод оршин суух бүртгэлтэй/-гийн оршин суугаа /байгаа/ газрын хаягийг тогтоож, нэхэмжлэгч М.*******т мэдэгдэх ажиллагааг гүйцэтгэхийг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэв.
Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс нь уг шүүхийн шийдвэрийн биелэлтийг тус шүүхэд мэдэгдэх үүрэгтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд овогт ын /РД:, хаяг: ,,, тоотод оршин суух бүртгэлтэй/-г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, Э.гийн оршин суугаа /байгаа/ хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.гийн хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч ******* овогт *******гийн ******* /РД:*******, утас:, /-д мэдэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.НЯМСҮРЭН