| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2026/00024/И |
| Дугаар | 193/ШШ2026/00162 |
| Огноо | 2026-01-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 193/ШШ2026/00162
| 2026 01 20 | 193/ШШ2026/00162 |
|
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,******* өөрийн байр, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,******* тоотод байрлах, ******* ХХК /РД:/,
Хариуцагч: Улаанбаатар хот, ,, тоотод оршин суух, овогт ийн /РД:/ нарт холбогдох,
Нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрт 11,003,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК, Л. нарт холбогдуулан 11,003,680 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага 11,003,680 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 95,504.5 төгрөгийн хамт төлж барагдуулан талаар бичгээр тайлбар гаргаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч нар нь улсын тэмдэгтийн хураамжид 95,504.5 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191,009 төгрөгийн 50 хувь буюу 95,504.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 95,504.5 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ******* ХХК, Л. нар нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн 11,003,680 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191,009 төгрөгийн 50 хувь буюу 95,504.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 95,504.5 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, хариуцагч нар улсын тэмдэгтийн хураамжид 95,504.5 төгрөгийг ******* ХХК-д төлж барагдуулсан болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА