| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | И.Амартөгс |
| Хэргийн индекс | 191/2025/01740/И |
| Дугаар | 191/ШШ2025/10174 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2025/10174
| 2025 11 19 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, шүүгч Л.Золзаяа, А.Цэлмэг нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У тоот хаягт оршин суух, Япон улсын иргэн ******* ******* /Паспортын дугаар:*******/,
Хариуцагч: У тоот оршин суух, Япон улсын иргэн ******* ******* /Паспортын дугаар:/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээлгэж, ******* ******* болон ******* ******* нарыг Б.*******ээс уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагч ******* *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,
Хариуцагч ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Иргэдийн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмарал.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Б.******* миний бие гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тогтоолоор тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн /ТУЗ/ гишүүнээр сонгогдон, энэ ажил үүргийг 2024 оны 3 дугаар сар хүртэл гүйцэтгэж ирсэн болно. Энэ компанийн хувьцаа эзэмшигчээр Япон улсын иргэн Хаттори овогтой Жүничи /******* *******/, Монгол улсын иргэн , болон гэсэн 4 /дөрвөн/ хүн бүртгэлтэй байдаг.
Миний бие ТУЗ-ийн ажил үүргийг гүйцэтгэхээс гадна, компанийн дийлэнх буюу 70 хувийн хувьцаа эзэмшигч Хаттори Жүничигийн санал болгосноор 2022 оны 1 дүгээр сараас эхлэн компанийн оффис дахь ажлын байранд хувьцаа эзэмшигч Хаттори Жүничи болон Гүйцэтгэх захирал Окуно Рееко нарын удирдлага дор компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцон, тодорхой ажил үүргүүдийг гүйцэтгэж ирсэн.
Өөрөөр хэлбэл, Б.******* би ТУЗ-ийн гишүүний ажил үүргийг болон компанийн өдөр тутмын ажил үүргийг нэг зэрэг гүйцэтгэж ирсэн юм. Гэвч, хувьцаа эзэмшигч Хаттори Жүничи болон компанийн гүйцэтгэх захирал Окуно Рееко нар нь миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан агуулгатай илт худал мэдээллийг компанийн бусад хувьцаа эзэмшигч болон ТУЗ-ийн бусад гишүүдийн дунд тарааж нэр төр, ажил хэргийн нэр хүндэд минь халдаад байна.
Тодруулбал, Б.******* би компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн сунгалттай холбоотой ажлыг хувьцаа эзэмшигч ын удирдлага дор хамтран хариуцаж гүйцэтгэсэн. Энэ ажил нь 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны 1 дүгээр сарын хооронд явагдсан бөгөөд бичиг цаас гэх мэт баримт материалыг хуулийн дагуу бүрдүүлснээр 2024 оны 1 дүгээр сард тусгай зөвшөөрлийг төрийн байгууллагаас сунгаснаар ажил амжилттай дууссан юм. Гэтэл, 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хувьцаа эзэмшигч надтай утсаар дуудлага хийн холбогдож Таныг манай хуулийн этгээдийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах ажлыг хариуцан ажиллаж байхдаа 5, 6 төрийн албан хаагчид тус бүр ойролцоогоор 7 сая төгрөгийн авлигал өгнө, өгөхгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй гэж айлган сүрдүүлж мөнгө нэхсэн гэсэн яриа гараад байна. Үүнийг хувьцаа эзэмшигч Хаттори Жүничи нь гүйцэтгэх захирал Окуно реекогоос сонссон гээд хувьцаа эзэмшигч , ТУЗ-ийн гишүүн нарт мэйл ирүүлсэн байна.
Та болон гүйцэтгэх захирал Окуно Рееко хоёрын хооронд тийм яриа болсон юм уу. Би захиралд зөндөө загнууллаа гэж ярьсан ба 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр нь вайберын дугаараас миний вайберын 99158515 дугаарт дээрх ярьсан зүйлээ нотолж хувьцаа эзэмшигч Хаттори Жүничи болон нарын хооронд харилцсан цахим захидлыг илгээсэн байдаг.
Тухайн захидал ...Намайг зөвхөн Наскагаас буцаан төлөх татвараа төл гэж хэлсэн, би үүнийг 5, 6 хүнд 300,000 иентэй дүйцэхүйц мөнгө өгнө гэж бодож байна, гэхдээ би Окуно хатагтайгаар дамжуулан сонссон тул нарийн ширийнийг мэдэхгүй байна... гэсэн агуулгатай байгаа нь компанийн гүйцэтгэх захирал Окуно Рееко нь Б.******* /дээрх захидалд Наска гэж бичсэн/ намайг төрийн албан хаагч 5, 6 хүнд тус бүр 300,000 Япон иэн буюу ойролцоогоор 7,000,000 төгрөгийн авлига өгнө гэж хэлсэн гэдэг худал зүйлийг хувьцаа эзэмшигч Хаттори Жүничид хэлсэн байх бөгөөд Хаттори Жүничи нь бусад хувьцаа эзэмшигч нарт хэлж, миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан. /Жич: Хувьцаа эзэмшигч болон Хаттори Жүничи нар нь хэлний асуудалтай байдаг учир хоорондоо ТУЗ-ын гишүүн ээр дамжуулж Хаттори Жүничи нь Англи хэлээр, нь Монгол хэлээр, (Эсээ гэж дууддаг) нь орчуулан албан ёсоор харилцдаг байсан. Зарим тохиолдолд цаг хэмнэх үүднээс гүүгл транслэйт(google translate)-ээр орчуулан шууд явуулдаг байсан/ Улмаар 2024 оны 3 сарын 25-нд компанийн ээлжит бус ТУЗ-ийн хурлыг, зөвхөн Б.******* миний биеийг ТУЗ-ын гишүүнээс чөлөөлөх асуудлаар Хаттори Жүничи зарлан хуралдуулсан. Миний бие уг ТУЗ-ийн ээлжит бус хуралдаан дээр Хаттори Жүничи болон Окуно Рееко нараас намайг чөлөөлөх болсон шалтгааныг маш тодорхой асуусан. Чөлөөлөх болсон шалтгаан нь энэ мөн үү гэж хэд хэдэн байж болох шалтгааныг тоочиж тодруулж асуухад чөлөөлж байгаа шалтгаан бол биш гэдэг хариултыг өгч байсан. Хамгийн сүүлд нь намайг 5, 6 төрийн албан хаагчид тус бүр 7 сая төгрөгийн хахууль өгнө, өгөхгүй бол лиценз сунгагдахгүй гэж мөнгө нэхсэн гэж Рееко Окуно та ярьсан байсан. Энэ нь намайг ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлж байгаа шалтгаан мөн үү гэж асуухад тодорхой хариу өгөөгүй буюу няцаагаагүй, Хаттори Жүничи уурлан бачимдаж зандарснаар тухайн хурал дууссан байдаг. Ийнхүү Б.******* миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан нь гэрчийн мэдүүлгээр нотлогдох боломжтой юм. Түүнчлэн, намайг ТУЗ-ын гишүүнээс чөлөөлсний дараа Окуно Рееко нь ажилчдын Фэйсбүүк-ийн групп дээр Б.*******тэй холбоо тогтоохгүй бай гэх агуулгатай удирдамжийг өгсөн бөгөөд үүнээс болж тус компанид хэвийн харилцаатай байсан ажилчидтай ч харьцах боломжгүй болох нөхцөл байдалд хүрсэн.
/Жич: Окуно Рееко нь зөвхөн Япон хэлээр ярьдаг тул бүх удирдамжаа Ч.Цолмон буюу Томо гэж хүнээр дамжуулан дундын групп дээр тавьдаг байсан/ Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ, 21.3-д Бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2-т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2-т Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно гэж тус тус заасан.
Иймд, Б.******* миний нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, Каттори Жүничи болон Окуно Рееко нарыг Б.*******ээс албан бичгээр уучлал гуйхыг даалгаж өгнө үү. гэв.
2.1.Хариуцагч ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.*******ийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан Нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээлгэж, Хаттори Жүничи болон Окуно Рееко нарыг Б.*******ээс уучлалт гуйхын даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн авч танилцаад бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй байна. Иймд хариуцагч Хаттори Жүничигийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Миний бие ХХК-ийн Хувьцаа эзэмшигч бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга билээ. Б.******* нь манай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг байсан бөгөөд 2024 оны 03 сарын 24-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр компанийг шүүхэд өгсөн бөгөөд ийм үйлдэл гаргасан гишүүн цаашид компанийн төлөө ажиллахад зохимжгүй гэж үзэн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлсөн. Манай компани ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд түүний хүчин төгөлдөр байдал, хугацаа сунгах асуудлыг болон Б.******* нар хамтран 2023 оны 12 сараас эхлэн хийж эхэлсэн. Б.******* нь 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хувьцаа эзэмшигч надтай утсаар дуудлага хийн холбогдож таныг манай хуулийн этгээдийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах ажлыг хариуцан ажиллаж байхдаа 5, 6 төрийн албан хаагчид тус бүр ойролцоогоор 7 сая төгрөгийн авлигал өгнө, өгөхгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй гэж айлган сүрдүүлж мөнгө нэхсэн гэсэн яриа гараад байна. Үүнийг хувьцаа эзэмшигч Хаттори Жүничи нь гүйцэтгэх захирал Окуно Реекогоос сонссон гээд хувьцаа эзэмшигч , ТУЗ-ийн гишүүн нарт мэйл ирүүлсэн байна гэж бичжээ. Миний бие тухайн и мэйлд авлигал гэдэг үг огт бичээгүй бөгөөд утга агуулгыг илт мушгин монгол хэлээр тайлбарлаж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх нөхцөл байдлын тухайд бид 2023 оны 12 сараас эхлэн тусгай зөвшөөрлийг сунгуулахаар ажиллаж байх үед татвар, хураамж хэлбэрээр яригдаж байсан асуудал байсан. Хувьцаа эзэмшигчид бид компанийн үйл ажиллагааны хүрээнд шийдвэрлэх эсэхээ ярилцаж байсан. Гэтэл энэ хэмжээний мөнгөн татвар, хураамжийг өгөхөө больсон тухай бидэнд мэдэгдсэн бөгөөд тухайн үед энэ асуудал шийдэгдээд дууссан байдаг. Би тухайн и мэйлийг Б.*******т илгээгээгүй мөн тухайн үед хийж байсан ажилтай нь холбогдуулан уг асуудал шийдвэрлэгдээд дууссан байхад тус и мэйлийг хууль бусаар олж авч нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1.Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ гэж заасан байна. Гэтэл Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй баримт нь хууль бусаар олж авсан баримт байх бөгөөд бусдын англи хэл дээр илгээсэн захидлыг утгыг нь буруу орчуулж, утга санааг гуйвуулж нэхэмжлэлд авлигал өгнө гэх хэлбэрээр оруулсан нь хууль зөрчиж байна. Хийж гүйцэтгэсэн ажилтай нь холбоотой асуудал яригдаж, улмаар шийдвэрлэгдээд дууссан байхад нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан тухай яриад байгааг ойлгохгүй байна. Миний бие аливаа хэлбэрээр Б.*******ийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан зүйл байхгүй болно. гэв.
2.2 Хариуцагч Окуна Рееко /******* *******/-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан Нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээлгэж, Хаттори Жүничи болон Окуно Рееко нарыг Б.*******ээс уучлалт гуйхын даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү тайлбарыг гаргаж байна.
Б.******* нь манай ХХК-ийн Төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг байсан бөгөөд 2024 оны 03 сарын 24-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдсөн байдаг. Тухайн үед төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа компанийн эрх ашигт шууд халдаж ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэлийг гаргасан. Үүнтэй холбогдуулан төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдсөн байдаг. Б.******* нь нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлохдоо 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хувьцаа эзэмшигч надтай утсаар дуудлага хийн холбогдож таныг манай хуулийн этгээдийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах ажлыг хариуцан ажиллаж байхдаа 5, 6 төрийн албан хаагчид тус бүр ойролцоогоор 7 сая төгрөгийн авлигал өгнө, өгөхгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй гэж айлган сүрдүүлж мөнгө нэхсэн гэсэн яриа гараад байна. Үүнийг хувьцаа эзэмшигч Хаттори Жүничи нь гүйцэтгэх захирал Окуно Реекогоос сонссон гээд хувьцаа эзэмшигч , ТУЗ-ийн гишүүн нарт мэйл ирүүлсэн байна гэжээ. Гэтэл тус и мэйл гэх баримт болон хавсаргаж өгсөн бусад баримтыг харахад гар утасны орчуулгын апплекишнаар орчуулсан текстийг хоорондоо дамжуулан харилцсан байх бөгөөд хэзээ хэн яаж, ямар хүрээнд Б.*******ийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл аль ямар өгүүлбэр нь түүний нэр төр ажил хэргийн нэр хүндийг ямар байдлаар гутааж, тэр мэдээлэл нь ямар цар хүрээнд тарж, ямар үр дагавар үүссэн нь тодорхойгүй байна. ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл сунгах ажлыг Даваажав болон Б.******* нар сунгуулах ажлыг хариуцан хийж байсан бөгөөд 2023 оны 12 сараас эхлэн тусгай зөвшөөрөл сунгах асуудлын хүрээнд бид удаа дараа уулзаж байсан. Энэ хугацаанд Б.******* нь бусад этгээдэд нууц байдлаар мөнгө өгөх талаар надад нэг удаа ярьж байсан бөгөөд тус үйлдэл нь манай компанийн зарчимтай нийцэхгүй тул тэр даруй компанийн дийлэнх хувийн хувьцаа эзэмшигч Хаттори Жүничид хэлсэн. Өөр хэн нэгэнд энэ талаар яриагүй. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Б.******* нь уг мөнгийг өгөхөө больсон талаар надад дуулгасан. Ингээд энэ асуудал хувьцаа эзэмшигч хооронд шийдвэрлэх асуудлын хүрээнд яригдаад дууссан байдаг. Гэтэл 2024 оны 03 сарын 15-ны өдөр Б.******* нь манай ХХК- ийн Төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа компанийг 2 агуулга бүхий нэхэмжлэл гаргаж шүүхэд хандсан байдаг бөгөөд үүний нэг нь нэр төр сэргээлгэх асуудал байсан. Ингээд 2024 оны 03 сарын 24-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний албан тушаалаас Б.*******ийг компанийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж, мөнгө нэхэж шүүхэд хандсан шалтгаанаар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлсөн. Б.******* нь ямар нэгэн нэр хүнд гутаахаар мэдээ мэдээлэл гараагүй байхад 2024 оны 03 сард мөн нэр төр сэргээлгэх гэх зэрэг шалтгаанаар шүүхэд хандсан байсан бөгөөд улмаар 2024 оны 12 сард нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээлгэхээр дахин нэхэмжлэлийг гаргасан. Нэр төр, ажил хэргийн нэр хүнд ялгаатай ойлголт бөгөөд яг алинд нь халдсан гэж үзэж байгааг нэхэмжлэгч тодорхой болгох шаардлагатай байна. Учир нь Нэр төр, ажил хэргийн нэр хүнд гэсэн ойлголт нь өөр хоорондоо уялдаатай боловч бие даасан агуулгатай байдаг. Нэр төр гэдэг нь иргэний зан суртахуун, ёс зүй, ажил үйлс, мэргэжлийн шинжийн талаархи эерэг үнэлгээ юм. Ажил хэргийн нэр хүнд гэдэг нь зах зээлийн харилцаанд оролцогч хувь хүн хуулийн этгээдэд аль алинд нь хамааралтай ойлголт бөгөөд тухайн этгээд ажил мэргэжлийн болон албан тушаалын үүргээ, бусдын өмнө хүлээсэн гэрээний болон бусад үүргээ хэрхэн биелүүлж байгаагаас ихээхэн шалтгаална гэж Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарт тэмдэглэжээ. Тус асуудал нь компанийн дотоод асуудлын хүрээнд тухайн үед шийдвэрлээд дууссан байхад бусад этгээдийн захидал харилцааны нууцад ёс зүйгүй, бүдүүлгээр халдаж, улмаар утга мушгин буруу орчуулж хоорондоо дамжуулж түүнээс үүдэн ийм асуудал үүсгэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох үүрэг хүлээдэг билээ. Хариуцагч нарын зүгээс Нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр төлд халдсан аливаа үйлдлийг хийгээгүй тул Б.*******ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Н.*******ийн нэхэмжлэлтэй, Япон улсын иргэн Хаттори Жүничи /******* *******/, Окуна овогтой Рееко /******* *******/ нарт холбогдох Нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээлгэж, Хаттори болон Окуно Рееко нарыг Б.*******ээс уучлалт гуйхыг даалгах тухай иргэний хэрэгт хариуцагч нарыг буруутай гэж үзэж байгаа буюу нэр төрийг нь гутаасан гэж үзэж байгаа тул нэр төрийг нь сэргээх нь зүйтэй гэв.
4. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний үнэмлэхийн хуулбар, 2024.11.28-ны өдрийн 0803 дугаартай итгэмжлэл, харилцсан зурвас, флюорит ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 20241.03.25-ны өдрийн хурлын тогтоол, флюорит ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 20241.03.25-ны өдрийн хурлын тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШЗ2024/24588 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, 2025.08.27-ны өдрийн 0520 дугаартай итгэмжлэл зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.
5.Хариуцагч Окуна Рееко /******* *******/-с 2025.03.24-ний өдрийн итгэмжлэл, паспортын хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, 2025.04.15-ны өдрийн хариу тайлбар, талуудын хооронд харилцсан мессеж орчуулсан байдлаар зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.
6. Хариуцагч Хаттори Жүничи /******* *******/-с 2025.03.25-ны өдрийн итгэмжлэл, Иргэний үнэмлэхний лавлагаа, 2025.04.15-ны өдрийн хариу тайлбар, зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.
7. Шүүхийн журмаар гэрч , нарын мэдүүлэг, 2025.06.12-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, флюорит ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024.03.25-ны өдрийн ээлжит бус хурлын тогтоол, флюорит ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024.03.25-ны өдрийн ээлжит бус хурлын тэмдэглэл, Ээлжит бус хурал зарлан хуралдуулах тухай флюорит ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024.03.25-ны өдрийн тогтоол, Ээлжит бус хурал зарлан хуралдуулах тухай флюорит ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024.03.25-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2025.08.25-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Япон улсын иргэн ******* ******* болон ******* ******* нарыг холбогдуулан Нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээлгэж, ******* ******* болон ******* ******* нарыг Б.*******ээс уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ ...Б.******* би компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн сунгалттай холбоотой ажлыг хувьцаа эзэмшигч ын удирдлага дор хамтран хариуцаж гүйцэтгэж 2024 оны 1 дүгээр сард тусгай зөвшөөрлийг төрийн байгууллагаас сунгаснаар ажил амжилттай дууссан юм.
Гэтэл 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хувьцаа эзэмшигч надтай утсаар дуудлага хийн холбогдож Таныг манай хуулийн этгээдийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах ажлыг хариуцан ажиллаж байхдаа 5, 6 төрийн албан хаагчид тус бүр ойролцоогоор 7 сая төгрөгийн авлигал өгнө, өгөхгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй гэж айлган сүрдүүлж мөнгө нэхсэн гэсэн яриа гараад байна. Үүнийг хувьцаа эзэмшигч Хаттори Жүничи нь гүйцэтгэх захирал Окуно Реекогоос сонссон гээд хувьцаа эзэмшигч , ТУЗ-ийн гишүүн нарт мэйл ирүүлсэн байна.
Та болон гүйцэтгэх захирал Окуно Рееко хоёрын хооронд тийм яриа болсон юм уу. Би захиралд зөндөө загнууллаа гэж ярьсан ба 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр нь вайберын дугаараас миний вайберын 99158515 дугаарт дээрх ярьсан зүйлээ нотолж хувьцаа эзэмшигч Хаттори Жүничи болон нарын хооронд харилцсан цахим захидлыг илгээсэн байдаг.
Тухайн захидалд ...Намайг зөвхөн Наскагаас буцаан төлөх татвараа төл гэж хэлсэн, би үүнийг 5, 6 хүнд 300,000 иентэй дүйцэхүйц мөнгө өгнө гэж бодож байна, гэхдээ би Окуно хатагтайгаар дамжуулан сонссон тул нарийн ширийнийг мэдэхгүй байна... гэсэн агуулгатай байгаа нь компанийн гүйцэтгэх захирал Окуно Рееко нь Б.******* намайг төрийн албан хаагч 5, 6 хүнд тус бүр 300,000 Япон иэн буюу ойролцоогоор 7,000,000 төгрөгийн авлига өгнө гэж хэлсэн гэдэг худал зүйлийг хувьцаа эзэмшигч Хаттори Жүничид хэлсэн байх бөгөөд Хаттори Жүничи нь бусад хувьцаа эзэмшигч нарт хэлж, миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан.
Хамгийн сүүлд нь намайг 5, 6 төрийн албан хаагчид тус бүр 7 сая төгрөгийн хахууль өгнө, өгөхгүй бол лиценз сунгагдахгүй гэж мөнгө нэхсэн гэж Рееко Окуно та ярьсан байсан. Энэ нь намайг ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлж байгаа шалтгаан мөн үү гэж асуухад тодорхой хариу өгөөгүй буюу няцаагаагүй... гэж тайлбарлажээ.
Хариуцагч ******* ******* нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...Манай компани ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд түүний хүчин төгөлдөр байдал, хугацаа сунгах асуудлыг болон Б.******* нар хамтран 2023 оны 12 сараас эхлэн хийж эхэлсэн.
Миний бие тухайн имэйлд авлигал гэдэг үг огт бичээгүй бөгөөд утга агуулгыг илт мушгин монгол хэлээр тайлбарлаж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх нөхцөл байдлын тухайд бид 2023 оны 12 сараас эхлэн тусгай зөвшөөрлийг сунгуулахаар ажиллаж байх үед татвар, хураамж хэлбэрээр яригдаж байсан асуудал байсан. Хувьцаа эзэмшигчид бид компанийн үйл ажиллагааны хүрээнд шийдвэрлэх эсэхээ ярилцаж байсан. Гэтэл энэ хэмжээний мөнгөн татвар, хураамжийг өгөхөө больсон тухай бидэнд мэдэгдсэн бөгөөд тухайн үед энэ асуудал шийдэгдээд дууссан байдаг. Би тухайн имэйлийг Б.*******т илгээгээгүй мөн тухайн үед хийж байсан ажилтай нь холбогдуулан уг асуудал шийдвэрлэгдээд дууссан байхад тус имэйлийг хууль бусаар олж авч нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй баримт нь хууль бусаар олж авсан баримт байх бөгөөд бусдын англи хэл дээр илгээсэн захидлыг утгыг нь буруу орчуулж, утга санааг гуйвуулж нэхэмжлэлд авлигал өгнө гэх хэлбэрээр оруулсан нь хууль зөрчиж байна. Хийж гүйцэтгэсэн ажилтай нь холбоотой асуудал яригдаж, улмаар шийдвэрлэгдээд дууссан байхад нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан тухай яриад байгааг ойлгохгүй байна. Миний бие аливаа хэлбэрээр Б.*******ийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан зүйл байхгүй болно... гэж маргажээ.
Хариуцагч ******* ******* нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ... Тухайн үед төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа компанийн эрх ашигт шууд халдаж ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэлийг гаргасан.
Үүнтэй холбогдуулан төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдсөн байдаг.
тус имэйл гэх баримт болон хавсаргаж өгсөн бусад баримтыг харахад гар утасны орчуулгын апплекишнаар орчуулсан текстийг хоорондоо дамжуулан харилцсан байх бөгөөд хэзээ хэн яаж, ямар хүрээнд Б.*******ийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан нь тодорхойгүй байна.
Өөрөөр хэлбэл аль ямар өгүүлбэр нь түүний нэр төр ажил хэргийн нэр хүндийг ямар байдлаар гутааж, тэр мэдээлэл нь ямар цар хүрээнд тарж, ямар үр дагавар үүссэн нь тодорхойгүй байна.
ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл сунгах ажлыг болон Б.******* нар сунгуулах ажлыг хариуцан хийж байсан бөгөөд 2023 оны 12 сараас эхлэн тусгай зөвшөөрөл сунгах асуудлын хүрээнд бид удаа дараа уулзаж байсан. Энэ хугацаанд Б.******* нь бусад этгээдэд нууц байдлаар мөнгө өгөх талаар надад нэг удаа ярьж байсан бөгөөд тус үйлдэл нь манай компанийн зарчимтай нийцэхгүй тул тэр даруй компанийн дийлэнх хувийн хувьцаа эзэмшигч Хаттори Жүничид хэлсэн.
Өөр хэн нэгэнд энэ талаар яриагүй. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Б.******* нь уг мөнгийг өгөхөө больсон талаар надад дуулгасан. Ингээд энэ асуудал хувьцаа эзэмшигч хооронд шийдвэрлэх асуудлын хүрээнд яригдаад дууссан байдаг.
Нэр төр, ажил хэргийн нэр хүнд ялгаатай ойлголт бөгөөд яг алинд нь халдсан гэж үзэж байгааг нэхэмжлэгч тодорхой болгох шаардлагатай байна.
Тус асуудал нь компанийн дотоод асуудлын хүрээнд тухайн үед шийдвэрлээд дууссан байхад бусад этгээдийн захидал харилцааны нууцад ёс зүйгүй, бүдүүлгээр халдаж, улмаар утга мушгин буруу орчуулж хоорондоо дамжуулж түүнээс үүдэн ийм асуудал үүсгэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр төлд халдсан аливаа үйлдлийг хийгээгүй тул Б.*******ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.******* ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан флюорит ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол болон 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Хувь эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэл, тогтоолоор тогтоогдож байна.
Түүнчлэн, хариуцагч ******* *******, гэрч нар нь ХХК-ийн хувьцаа эзэмшигч, хариуцагч ******* ******* нь ХХК-ийн гүйцэтгэх захирал, гэрч нь төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болох нь дээрх тогтоолуудаар нотлогдож байна.
Хэрэгт авагдсан Б.******* Окуно Рееко нарын хооронд харилцсан талаарх баримт болох 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн /Лхагва гариг/
(10:33) Naska: Өглөөний мэнд, Окуно сан. Даваа ард ажиллаж байгаа бөгөөд ирэх оны байгаль орчныг хамгаалах төсвийн тал болох 2 сая иен орчмыг Байгаль орчны яамны тусгай дансанд шилжүүлж, Байгаль орчны яамнаас дахин гэрчилгээ авахыг бидэнд зөвлөсөн. Байгаль орчны яамтай холбогдож дансны дугаарыг нь авсан.
Компанийнхаа регистрийн дугаар, лицензийн дугаарыг бичээд төлбөрөө шилжүүлсний дараа Байгаль орчсны яамнаас дахин гэрчилгээ хүсэх тухай бичиг хүргүүлэх шаардлагатай. Төлбөрөө зохих ёсоор төлсөн гэсэн бичгээ авчихвал лицензийг сунгах зөвшөөрөл авах магадлал өндөр байна. 2 сая иен бол хууль ёсны шилжүүлэг учраас лицензийн сунгагдахгүй байсан ч буцаан авч болох юм байна. Дээрх байдлаар ажлаа үргэлжлүүлж болох уу?
Одоогоор нууцаар мөнгө өгөх шаардлагагүй болсон юм шиг байна.
(11:39) *******: Баярлалаа. Хаттори сан байгаа Line группт мэдээллээ оруулаарай.
2023.12.28 (Пүрэв гариг)
(16:19) *******: Наска сан, Ашигт малтмалын газар юу болсон вэ
Naska: Ашигт малтмалын газарт бичиг хүргүүлсэн.
2024.02.08 (Пүрэв гариг)
(9:44) Naska: Окуно сан, Өглөөний мэнд. Би Хаттори сантай өчигдөр уулзсан. Олон төрлийн сэдвээр ярилцах завшаан тохиосонд маш их баяртай байна. Лицензийн сунгалттай холбоотой ажлын үеэр Окуно санд тааламжгүй сэтгэгдэл төрүүлсэндээ уучлалт гуймаар байна. Өнөөдөр эсвэл маргааш хамтдаа цай ууж болох уу
*******: Би өнөөдөр өдөржин Хаттори сантай хамт ажилтай байгаа, одоо IFFC компани руу, маргааш өглөөний 8 цагт аяллын уулзалт хийгээд дараа нь Тэрэлж рүү явна. Хариад Хана уулзая гэсэн тул уулзахаар болсон. Энэ удаад цөөхөн хоногоор ирж байгаа учраас тантай уулзах боломжгүй нь.
Наскагийн хэлмээр байгаа үгийг LINE дээр харсан.
(14:29) Naska: Хариу илгээсэнд баярлалаа. Ойлголоо. гэсэн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний гар утсанд хийсэн үзлэг хийсэн баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.******* Таныг манай хуулийн этгээдийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах ажлыг хариуцан ажиллаж байхдаа 5, 6 төрийн албан хаагчид тус бүр ойролцоогоор 7 сая төгрөгийн авлигал өгнө, өгөхгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй гэж айлган сүрдүүлж мөнгө нэхсэн гэсэн яриа гараад байна. Үүнийг хувьцаа эзэмшигч Хаттори Жүничи нь гүйцэтгэх захирал Окуно Реекогоос сонссон гээд хувьцаа эзэмшигч , ТУЗ-ийн гишүүн нарт имэйл ирүүлсэн байна. Та болон гүйцэтгэх захирал Окуно Рееко хоёрын хооронд тийм яриа болсон юм уу. Би захиралд зөндөө загнууллаа гэсэн яриа
Хаттори Жүничи болон нарын хооронд харилцсан цахим захидлыг илгээсэн захидал ...Намайг зөвхөн Наскагаас буцаан төлөх татвараа төл гэж хэлсэн, би үүнийг 5, 6 хүнд 300,000 иентэй дүйцэхүйц мөнгө өгнө гэж бодож байна. Гэхдээ би Окуно хатагтайгаар дамжуулан сонссон тул нарийн ширийнийг мэдэхгүй байна ... гэсэн агуулгатай байгаа нь компанийн гүйцэтгэх захирал Окуно Рееко нь Б.******* /дээрх захидалд Наска гэж бичсэн/ намайг төрийн албан хаагч 5, 6 хүнд тус бүр 300,000 Япон иен буюу ойролцоогоор 7,000,000 төгрөгийн авлига өгнө гэж Хаттори Жүничи нь бусад хувьцаа эзэмшигч нарт хэлж, миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэх аас Б.*******тэй утсаар харилцан бичсэн баримтыг нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн боловч уг баримтад үзлэг хийлгэх хүсэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй ба хариуцагч тал шүүх хуралдаанд тухайн баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж маргасан бөгөөд шүүх хавтаст хэргийн 8-12 талд авагдсан баримтыг хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй учир нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Харин дээрх дурдсан имэйл болох хариуцагч ******* *******-оос гэрч д 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүргүүлсэн гэх имэйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийж хэрэгт нотлох баримтаар авагдсан болно.
Түүнчлэн, тухайн имэйлийн талаар гэрч шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ... Энэ ажлын хүрээнд анх хахууль төлөх ёстой гэсэн яриаг 2023 оны 12 сард ч билүү, тийм яриа гараад Хаттори сангийн имэйлээс ирж байсан. 1 сарын 07-нд над руу имэйл бичихдээ ерөнхийдөө *******, Даваажав хоёр хээл хахуул хийх гээд байна, үүнийг Бадрахад уламжилж, дамжуулаач гэж надаас хүссэн. Дараа нь 03 сарын 05-нд билүү Бадрах, Хаттори хоёр онлайн уулзалт хийсэн байдаг. Тэр уулзалтад яриа хөндөгдсөн. Татвар, хээл хахуул төлөх ёстой юм шиг яриа хөндөгдсөн учраас тэр хурлын дараа над руу Бадрах холбогдоод чи энэ мөнгө төгрөгийн асуудлаар Хаттори Жүничигээс имэйлээр тодруулж өгөөч, албан бичгээр авмаар байна гэх хүсэлт ирсэн. Тэгэхээр нь би тэр үед хахуулийн мөнгө яригдсан учраас хэчнээн хүнд хэчнээн төгрөгийн асуудал яригдсан талаар Бадрах мэдмээр байна гэж Хаттори руу имэйл бичсэн. Тэрний хариуд 03 сарын 07-нд билүү, хариу ирэх үед 5-7 хүнд тус бүр 7,000,000 төгрөгиййн үнэтэй буюу 300,000 иен төлөх зүйл ярьсан гэх имэйл надад ирсэн. Дараа нь би өөрөө Рееко Окунтай уулзаж хоол идсэн. Тэр үед бас яг тэр 5-7 хүнд тус бүр 7,000,000 төгрөгийн хээл хахуул яригдсан. Тиймэрхүү зүйл болсон.
...Анх имэйлээр тэгж сонссон. Гэхдээ Хаттори Жүничи бол энэ бүх мэдээлэл Рееко Окунагаас ирсэн шүүх гэж ярьж байсан... гэжээ.
Гэрч шүүхэд мэдүүлэхдээ ...2023 оны 11 сард Даваажав гэдэг хүн лиценз сунгуулна гэдэг ажил руу оруулсан. Хаттори Жүничи, Окуна Рееко нар өөрийнхөө ТУЗ-ийн гишүүн Б.*******ийг бичиг баримт бүрдүүлэхэд тусал гэж хэлсэн. Тэгээд энэ хоёр хүн үүн дээр ажилласан. Тэгж байх хооронд 2024 он гараад билүү, он сарыг нь сайн санахгүй байна. Тэр үед Б.*******, нар жаахан мөнгө төгрөгийн асуудал яригдаад байх шиг байна. Энэ дээрээ анхаараарай гэж надад Хаттори сан сануулсан. Тэгэхэд нь би тийм юм байхгүй ээ, санаа зовох асуудалгүй, мөнгө төгрөгийн асуудал байхгүй гэдгээ хэлсэн. Тэгээд сарын дараа билүү, хэзээ билээ, хүн мөнгө, төгрөг хэрэгтэй гэж хэлсэн. Монголоор бол 1 хүнд 7,000,000 төгрөг орчим юм уу даа. Тиймэрхүү зүйл хэлэхээр нь би гайхаад тэр төслийг удирдаж байсан, мөнгө төгрөг ярьсан бол надад хэлэх ёстой, хэлээгүй учир би мэдэхгүй, лавлая гэсэн. Ингэж ярьсныхаа дараа гараад би н.Шүрэнцэцэг рүү яриад яг хэдэн төгрөг, ямар хүнд өгөх гэж байгаа талаар нь чи надад албан ёсоор мэдээлэл явуул гэж хэлсэн Эсэнцэнгэл гэж одоо гадаа байгаа залуугаар дамжуулж Хаттори сантай харьцдаг. Тиймээс би Эсэнцэнгэлээр дамжуулж, Хаттори санг бичиг явуул гэж хэлсэн. Мөн бас би Шүрэнцэцэг рүү хэлсэн. Тэгээд Шүрэнцэцэгээс имэйл ирсэн. Хаттори сангаас ирсэн байхаа, бид одоо мартчихжээ, үзвэл байгаа байх аа. Тэгээд тэр ирсэн имэйлийг харсан чинь баахан мөнгөний тоо байсан. Монголоор тооцоолоход нэг хүнд 7,000,000 орчим төгрөг юм болов уу гээж бодсон. Тэгэхээр 5-6 хүнд 7,000,000 төгрөг өгөхөөр болсон юм байна, тиймэрхүү асуудал шахсан байна гэхээр нь би ыг дуудаад имэйлийг нь үзүүлээд чи одоо ийм хийж байдаг, энийг яагаад надад хэлдэггүй юм гэхэд Тийм юм байхгүй, би ерөөсөө мөнгө төгрөгийн асуудал яриагүй гэж хэлсэн. Хаттори сан бол Б.*******ийг мөнгө хийсэн гэж. Хаттори Жүничи, Окуна Рееко хоёрын ярианы асуудлыг би лавлаад явж байхгүй юу. Тиймэрхүү л юм болсон.
...Имэйлээр. Би Эсэнцэнгэлээр имэйл бичүүлээд, ирсэн имэйлийг би авч уншаад, тэгээд би тэр имэйлийг нь д үзүүлсэн.
... н.Эсэнцэнгэлд л ирсэн имэйл шүү дээ. Тэгээд ирсэн имэйлийг нь авч үзээд ыг дуудаж уулзсан. Би бол Б.*******тэй харьцдаггүй. Би бол Яагаад гэвэл ******* Хаттори Жүничи, Рееко Окуна хоёрын томилсон ТУЗ-ийн гишүүнтэй би харьцдаггүй... гэжээ.
Гэрч шүүхэд мэдүүлэхдээ ...Энэ асуудал нь лиценз сунгахтай холбогдож байна, лиценз сунгахтай холбогдох үйл ажиллагааг би хариуцаж хийсэн. Учир нь Эрхбол ХХК нь ХХК руу лицензээ шилжүүлсэн, иймд би бичиг цаасыг нь хариуцаж хийсэн. Б.******* гэх хүн ХХК-ийг хариуцаж байсан. Би дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй, жилдээ нэг удаа хувьцаа эзэмшигчдийн хуралд суудаг. Хувьцаа эзэмшигчийн хувьд лиценз сунгалтыг хийх нь миний үүрэг гэж үзэж, сунгалтыг хийсэн. Үүнтэй холбоотой бүх мэдээллийг тухайн үедээ Б.******* гэх хүнд танилцуулж байсан. Нэг өдөр захирал ийм имэйл ирсэн, ийм асуудал яригдаж байгаа юу гэх асуудал болсон. 300,000 иен гэсэн имэйл ирсэн байсан. Бид нарын хооронд дотооддоо яригдсан асуудал.
...ад Ж.Хатторигоос ирсэн, энэ имэйлийг над руу явуулсан. Би тэр дор нь Б.******* рүү явуулсан асуусан... гэжээ.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ,
21.3-т бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2-т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ гэж тус тус зохицуулжээ.
Мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ.
Иргэний нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүргийг Иргэний хуулиар тусгайлан зохицуулсан.
Хуулийн дээрх заалтад зохицуулагдсан Гутаасан мэдээ гэдэгт бодит байдалд нийцээгүй, иргэн, хуулийн этгээдийг хууль буюу ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн буюу буруу шударга бус үйлдэл хийсэн гэх агуулгатай мэдээг тарааснаар иргэний нэр төр, алдар хүнд, иргэн, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд нөлөөлсөн, үнэлэмжийг нь доройтуулсан байхыг ойлгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Зохигчид хэн алин нь өөрсдийн гаргаж байгаа шаардлагын үндэслэлийг нотлох үүрэг хүлээдэг ба нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй болно.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан, уг мэдээнийхээ үнэн зөвийг нотолж чадаагүй тохиолдолд хариуцлага хүлээхээр байх ба, түүний тараасан гутаасан мэдээний улмаас нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд нөлөөлж, үнэлэмж нь буурсан тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3-т зааснаар шаардах эрхтэй байна.
Хэрэгт авагдсан 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Лхагва гаригийн 10 цаг 33 минутанд ******* *******-д Б.*******ээс 2 сая иен бол хууль ёсны шилжүүлэг, нууцаар мөнгө өгөх шаардлагагүй болсон юм шиг байна,
2024 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн Пүрэв гариг 9 цаг 44 минутад ******* *******-д Б.*******ээс ...Лицензийн сунгалттай холбоотой ажлын үеэр Окуно санд тааламжгүй сэтгэгдэл төрүүлсэндээ уучлалт гуймаар байна. Өнөөдөр эсвэл маргааш хамтдаа цай ууж болох уу гэсэн тайлбаруудаас үзэхэд нэхэмжлэгч Б.*******ийн компанийн гүйцэтгэх захирал Окуно Рееко нь Б.******* /дээрх захидалд Наска гэж бичсэн/ намайг төрийн албан хаагч 5, 6 хүнд тус бүр 300,000 Япон иен буюу ойролцоогоор 7,000,000 төгрөгийн авлига өгнө гэж Хаттори Жүничи нь бусад хувьцаа эзэмшигч нарт хэлж, миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэх байдал дээрх баримтаар үгүйсгэгдэж гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.
Нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаардлагадаа тухайн имэйлд дурдсан зүйл нь нэр төр, ажил хэргийн нэр хүндийг нь гутаасан гэж заасан байх бөгөөд чухам ямар үг, өгүүлбэр нь түүний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг ямаар байдлаар гутаасан гэж үзснээ тодорхой заагаагүй.
Дээрх хэрэгт авагдсан баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгүүдээр хариуцагч ******* *******, ******* ******* нар нь нэхэмжлэгч Б.*******ийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэх байдал тогтоогдохгүй байх тул Иргэдийн төлөөлөгчийн нэхэмжлэлийг шаардлагыг хангах нь зүйтэй гэх дүгнэлтийг үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ******* *******, ******* ******* нарт холбогдох Нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээлгэж, ******* ******* болон ******* ******* нарыг Б.*******ээс уучлалт гуйхыг даалгах тухай Б.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Япон улсын иргэн ******* *******, ******* ******* нарт холбогдох Нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээлгэж, ******* ******* болон ******* ******* нарыг Б.*******ээс уучлалт гуйхыг даалгах тухай Б.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС
ШҮҮГЧИД Л.ЗОЛЗАЯА
А.ЦЭЛМЭГ