Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 150/шш2026/00004

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 150/ШШ2026/00004

Сэлэнгэ аймаг

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

                                            

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: * хот * дүүрэг*-р хороо * тоот хаягт байрлах “*ББСБ” ХХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: * аймаг * сум *р баг * тоот хаягт оршин суух, * овогт * (РД:*)-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 652,346.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Харилцагч * нь 2024 оны 01 сарын 20-ний өдрийн 4551 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж Төрийн банкны * тоот дансанд 200.000 төгрөгний зээлийг UNIPAY зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Харилцагч *ад удаа дараа зээлээ төлөхийг шаардаж холбогдож сануулдаг ч огт төлөлт хийгээгүй өдийг хүрсэн болно...” гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие * *ээс нэхэмжилсэн 652,346.85 төгрөгийг 2026.01.30-ны дотор төлж барагдуулна...” гэх тайлбарыг гаргасан. /хавтаст хэргийн 28-р хуудас/

 

Нэхэмжлэгч “*ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...*ББСБ нэхэмжлэлтэй *ад холбогдох иргэний хэрэг хариуцагч * нь нэхэмжлэлийн шаардлагыг 2026.01.30-ны дотор бүрэн төлж барагдуулах тайлбарыг  хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 29-р хуудас/

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*ББСБ” ХХК нь хариуцагч д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 652,346.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие * *ээс нэхэмжилсэн 652,346.85 төгрөгийг 2026.01.30-ны дотор төлж барагдуулна...” гэсэн тайлбарыг,

 

Нэхэмжлэгч “*ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “...*ББСБ нэхэмжлэлтэй *ад холбогдох иргэний хэрэг хариуцагч * нь нэхэмжлэлийн шаардлагыг 2026.01.30-ны дотор бүрэн төлж барагдуулах тайлбарыг  хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч “*ББСБ” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 652,346.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,206.32 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 10,103.16 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 10,103.16 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 652,346.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 20,206.32 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 10,103.16 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 10,103.16 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*ББСБ” ХХК-д олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

          

ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН