Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2025/ДШМ/430

 

 

 

 

 

 

 

      2025         04            09                                        2025/ДШМ/430

 

Э.Т, Э.Б,

С.М, Б.У, Б.Н,

Р.Э, Б.Лх нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор С.Баяр-Эрдэнэ,

шүүгдэгч Э.Б, Б.У, тэдгээрийн өмгөөлөгч Д.Ганбаатар,

шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч А.Буянжаргал,

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч П.Гансүх,

шүүгдэгч Э.Т, Б.Лх, тэдгээрийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

шүүгдэгч Р.Э, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/1070 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б, шүүгдэгч Э.Б, Б.У нарын өмгөөлөгч Д.Ганбаатар, шүүгдэгч С.Мн өмгөөлөгч А.Буянжаргал, шүүгдэгч Э.Т, Б.Лх, шүүгдэгч Р.Э, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Э.Т, Э.Б, С.М, Б.У, Б.Н, Р.Э, Б.Лх нарт холбогдох эрүүгийн 2110023210094 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Х овгийн Э-ын Т, .................. тоотод оршин суух, урьд нэг удаа: -2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 585 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийтгэгдэж байсан;

2. Д овгийн Б-ын Лх .......  тоотод оршин суудаг бүртгэлтэй боловч хаягтаа амьдардаггүй, урьд 3 удаа:

 - 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 231 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/1865 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолыг хойшлуулсныг хүчингүй болгож, хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хэмжээг нь 2 жил 6  сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон,

- 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 806 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, өмнөх 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10  сар 19  хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 2 жил 10 сар 19  хоногийн хорих ялаар тогтоосон, тус ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 2 хоногийн хорих ялыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЗ/397 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар 2 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2021/ХМЗ/56 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлээгүй 1 жил 5 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ял болгон сольж шийтгэгдэж байсан;

3. Х овогт Б-ийн Ул, .............. тоотод оршин суудаг гэх, урьд 4 удаа:

- 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн; 

- 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, өмнөх 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялын хэмжээг 1 жил 2 сар 2  хоногийн хорих ялаар тогтоосон;

- 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт,  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн  шийтгэх тогтоолоор  оногдуулсан  ялаас эдлээгүй үлдсэн 11 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7  дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/479 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тус ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, түүний өмнөх шийтгэх тогтоолын хорих ялд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэн 3 жил 9 сар 25 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял болгож, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нь 5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийтгэсэн;

4. С овгийн Б-ийн Н, /..................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

5. О овогт Э-ын Б, .................. тоотод оршин суух, урьд 2 удаа:

- 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

- 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 560 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2  дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаар шүүгчийн захирамжаар тус зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 1 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 8 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж шийдвэрлэсэн;

6. А овгийн С-ийн М, ..................................тоотод оршин суух, урьд 3 удаа:

- 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 192 цагийн албадан ажил хийлгэх ялаар,

- 2018 оны 10  дугаар сарын 02-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 172 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11  дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/773 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, тус хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн;

7. М овогт Р-ийн Э .................................... тоотод оршин суух, урьд 2 удаа:

- 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 121 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/834 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 2  дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар 7.1, 7.2 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг хэрэглэн 1 жилийн хорих ял, 1 жил 7 сар 27 хоногийн сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн;

 Шүүгдэгч:

- Э.Т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт;

- Б.Лх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт;

- Б.У Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1.3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт;

- Б.Н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг ту журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт;

- Э.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;

- С.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт;

- Р.Э Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

- Э.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт;

- Б.Лх-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт;

- Б.У-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1.3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт;

- Б.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг ту журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт;

- Э.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;

- С.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт;

- Р.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Х овогт Э.Т-г “Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэгт, “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн” гэмт хэрэгт , “Мөнгө угаах” гэмт хэрэгт, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар  8 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 4 хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн  биечлэн эдлэх хорих ялыг 11 жил 8 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 903 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

шүүгдэгч Д овогт Б.Лх-ийг “Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэгт, “Үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан” гэмт хэрэгт, “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 4 хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг нийт 7 жил 6  сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч цагдан хоригдсон 887 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Х овогт Б-ийн У-г “Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэгт, “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 4 хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нийт 10 жилийн хугацаагаар тогтоож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг нийт 15 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Угийн цагдан хоригдсон 1128 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

 С овогт Б.Н-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэгт, “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан” гэмт хэрэгт,  “Мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 4 хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг нийт 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч Б.Н-ын цагдан хоригдсон 476 хоног, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг түүнд анхааруулж,

О овогт Э-ын Б-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг нийт 3 жил 11 сар 5 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 679 хоногийг  эдлэх ялд оруулан тооцож,

А овогт С.М-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэгт, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5  сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 4 хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг нийт 2 жил 5 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 787 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

М овогт Р.Э-ыг Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 518 цагийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг нийт 1 жил 2 сар 5 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэр бүхий шүүгдэгч нараас шийтгэх тогтоолын хавсралтад заасан хохирлыг гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 20 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Б.У-гийн өмгөөлөгч Д.Ганбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дугаар хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг эс зөвшөөрч зүйлчлэлийг хөнгөрүүлэх хууль зүйн дүгнэлтэд тулгуурлан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд шүүхээс тооцохдоо эргэлзээтэй нөхцөл байдлыг үл харгалзсан тул энэхүү гомдлыг гаргаж байна.

1. Хулгайлах гэмт хэргийн тухайд:

Шүүгдэгч Б.У нь 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 50 удаагийн хууль бусаар, нууцаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд буруутгагддаг.

Буруутгагдаж буй 50 удаагийн хулгайлах үйлдлийн 20 удаагийн үйлдлийг ганцаараа, бусадтай бүлэглэн үйлдсэн 30 удаагийн үйлдлээс дараах үйдлүүдийг эс зөвшөөрч, мөн зүйлчлэл тохироогүй гэх үндэслэлээр анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд маргаж оролцсон байдаг. Үүнд:

1. 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр БЗД-ийн 25 дугаар хороо, Рич Файлд хүнсний дэлгүүрээс хохирогч С.С-ийн гар утас хулгайлсан үйлдэл нь 7 дугаар хавтаст хэргийн 13-19 дүгээр талд авагдсан баримтаар тогтоогддоггүй.

Шүүгдэгч Б.У нь дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг мэдэж байсан, хулгайн эд зүйлийн борлуулсан, түүнтэй холбоотой ямарваа мөнгө хувааж авсан гэх үйл баримт хавтаст хэрэгт байдаггүй.

2. 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах Элбэг их дэлгүүрт хохирогч О.А-гийн Оппо загварын гар утсыг хулгайлсан гэх үйлдэл нь 11 дүгээр хавтаст хэргийн 45 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдоггүй.

Шүүгдэгч Б.У нь бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх баримт хавтаст хэрэг байдаггүй.

3. 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Вокзалын автобусны дэргэдэх түцнээс хохирогч Т.Нарайгулын гар утсыг хулгайлсан гэх үйлдэл нь 13 дугаар хавтаст хэргийн 32,45-46, 52-53, 56-57 дугаар талд авагдсан баримтуудаар нотлогддоггүй.

Харин бусад холбогдогчийн мэдүүлгээр шүүгдэгч Б.У нь дээрх хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг мэдээгүй, түүнд хэлээгүй гэх ба хохирогчийн мэдүүлэгт мөн 1 хүний идэвхитэй үйлдлийн талаар мэдүүлсэн байдаг.

4. 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Болор дэлгүүрээс хохирогч Ч.Б-ийн гар утсын хулгайлах үйлдэл нь 14 дүгээр хавтаст хэргийн 148, 155-156, 160-161, 171-172, 184 дүгээр талд авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгддэг.

Шүүгдэгч Б.Уг хэргийн газар байсан гэх нотлох баримт хавтаст хэрэгт байдаггүй.

5. 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Пийс Молл худалдааны төвд хохирогч Б.Х-ын гар утсыг хулгайлсан гэх үйлдэл нь 17 дугаар хавтаст хэргийн 57-58,67-68, 70-77 дугаар талд авагдсан баримтуудаар нотлогддоггүй.

Шүүгдэгч Б.У нь хэргийн газар байлцаагүй, хулгайн эд зүйлийг бусдад борлуулахад хамт байгаагүй, мөн үрэлцээгүй гэх баримтууд авагдсан байдаг.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.У нь ганцаараа 20, бусадтай хамтран 25 удаагийн үйлдпээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар өөрийн болгосон нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогддог бөгөөд шүүгдэгчээс маргадаггүй.

Шүүгдэгч Б.У нь хулгайлах гэмт хэргийн замаар олсон эд хөрөнгө, олсон орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгосон гэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд мөн нотлогдоогүй.

Улсын Дээд шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 462 дугаар тоггоолд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинжийг “нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгосон гэмт этгээдийн хэвшмэл шинжтэй болсон үйлдлийг илэрхийлсэн хууль зүйн шинэ ойлголт юм” гэж тодорхойлж байдаг.

Улсын Дээд шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 154 дугаартай тогтоолд дурдсанаар хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тогтоохдоо гэмт хэргийн үйлдлийн тооноос гадна гэмт хэргийг харьцангуй удаан хугацаагаар, тогтвортой байдлаар үйлдсэн… зэрэг хүчин зүйлсийг цогц байдлаар үнэлж хууль зүйн дүгнэлт хийвэл зохино” гэжээ.

Шүүгдэгч Б.У нь 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу ердөө 2 сарын хугацаанд үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь харьцангуй тогтвортой хугацаанд, тогтвортой үргэлжилсэн гэж үзэх шинжийг агуулахгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.У нь яллах дүгнэлтэд дурдсан хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр 2 сарын хугацаанд үйлдсэн нь Улсын Дээд шүүхийн 154 дугаартай тогтоолын тайлбарт тусгагдсанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 -д заасан гэмт хэргийн шинжийг тодорхойлох хүчин зүйлсийн цогц байдлыг хангахгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа болно.

Иймд шүүгдэгч Б.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар хүндрүүлэх нөхцөлтэйгээр зүйлчилж ялласан нь гэмт хэрэг үйлдэгдсэн үргэлжилсэн цаг хугацааны хувьд нийцэхгүй байгаа тул зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэлтэй байна.

2. Дээрэмдэх гэмт хэргийн тухайд:

2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч Б.Н-ийн толгой, мөр хэсэгт цохиж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүч хэрэглэсэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт нь:

1. Цаг хугацааны хувьд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эн Ёи стори шоп” дэлгүүрийн лангуунаас хохирогч Б.Н-ын гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлсан үйлдэлтэй ойролцоо,

2. Хохирогч Б.Н- бусдад дээрэмдүүлсэн гэх Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, 45 дугаар гудамж буюу Толгойт Орбитын гудамжаас даруй 10 орчим километр хол зайд байрлах “Эн Ёи стори шоп” дэлгүүрийн лангуунаас хохирогч Б.Н-ын гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлсан үйл баримт нь камерын бичлэгээр нотлогддог.

3. Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эн Ёи стори шоп” дэлгүүр болон Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо 45 дугаар гудамжинд гарсан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд нь 2 цагийн зайтай үйлдэгдсэн нь цаг хугацааны хувьд эргэлзээтэй байдаг.

4. “Эн Ёи стори шоп” дэлгүүрийн лангуунаас хохирогч Б.Н-ын rap утсыг нууцаар, хууль бусаар хулгайлах үедээ өмсөж явсан хувцас болох цагаан канттай хар өнгийн хувцас нь хохирогч Б.Н-ийн хохирогчоор өгсөн мэдүүлэгт дурдсан /ногоон куртик/ өмсөж явсан хувцаснаас зөрдөг.

Өөрөөр хэлбэл эргэлзээтэй нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдсоор байтал гэм буруутайд тооцсон нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Шүүгдэгчийн хувьд дээрх гэмт хэргийн талаар буюу өөрийн үйлдээгүй гэмт хэргийн шинжгэй үйлдлийг цагдаагийн албан хаагчийн шахалтаар өөртөө холбогдуулан шалгуулах болсон гэдэг.

Өөрөөр хэлбэл бусдын хууль бус гэмт хэргийн шинжтэй үйлдлийг бусдын шахалтаар хүлээх болсон талаараа өмгөөлөгчдөө илэрхийлдэг.

Хавтаст хэрэгт авагдсан таньж олуулах ажиллагаа нь урьдаас зохион байгуулалттай явагдсан гэх тул хохирогч Б.Н- /утас: 89ххххххх/-ийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах хүсэлтээ анхан шатны шүүхэд 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр бичгээр гаргасан боловч шүүхээс хангаж шийдвэрлээгүй.

Шүүх хуралдааны явцад хохирогч Б.Н- таньж олуулах ажиллагааны талаар болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн дүр төрхийг үнэн зөвөөр мэдүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа тул давж заалдах шатны шүүх хуралд хохирогч Б.Н-ийг биечлэн оролцуулах хүсэлтэй байгаагаа үүгээр дахин илэрхийлж байна.

Шүүгдэгч Б.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэгт холбогдуулсан гэх Эрүүгийн төлөөлөгчийг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар 2025 оны 01 дүгээр сард Цагдан хорих 461 дүгээр ангиас Улсын Ерөнхий прокурорын газрын ерөнхий прокурор, Цагдаагийн Ерөнхий газарт гэж хаяглан өргөдөл гаргаад байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт буюу гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг тогтоогоогүй, мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэх ажиллагаа хийгдээгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдпыг эргэлзээгүй тогтооно” гэсэн хуулийн заалт биелэгдээгүй байна гэж өмгөөлөгчөөс анхан шатны шүүхийн шатанд маргасан байдаг.

Энэ үүднээс мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгч ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн үндэслэлээр шүүгдэгч Б.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байна гэж өмгөөлөгчөөс үзэж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1070 дугаартай шийтгэх тогтоолын шүүгдэгч Б.Уд холбогдох тогтоох хэсэгт шүүгдэгч Б.У-гийн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, оролцсон оролцоо зэргийг харгалзан зүйлчлэлийг хөнгөрүүлэх, мөн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүрэг болон Сонгинохайрхан дүүрэгт тус тус үйлдэгдсэн хулгайлах болон дээрэмдэх гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зайн хэмжээс, нотлох баримтын зөрүүтэй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үйлдлийг хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн дээрх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан магадлан шийдвэрлэж өгөхийг хүсье.

Эцэст нь идэр залуу насандаа шүүхээс нийт 15 жилийн хорих ялыг нээлттэй ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг шүүгдэгчийн ирээдүйг харгалзан бууруулж өгөхийг өмгөөлөгчийн зүгээс хичээнгүйлэн хүсье. ...” гэв. 

Шүүгдэгч Э.Бн өмгөөлөгч Д.Ганбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм бурууг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хуралдаж, 1070 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих анги эдлүүлэхээр шийдвэрлэхдээ:

- маргаж буй зарим үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагааг хийгдээгүй атал үнэлснийг,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаар хэрэг нэгтгэн шийдвэрлүүлэх саналыг хүлээн авч шийдвэрлээгүйгээс эрх зүйн байдал дордож буй үйл баримтыг үл харгалзсаныг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

1. Маргаж буй үйлдлүүдийн тухайд:

Шүүгдэгч Э.Б нь 19 удаагийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон.

Шүүгдэгч Э.Б нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд, мөн тухайн үед мөрдөн шалгах, прокурорын хяналтын шатанд өөрийн үйлдсэн бусад үйлдлийг илчлэн мэдээлж нэгтгэн шалгуулах, хамтатган шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлж байсан боловч хүсэлтийг ханган шийдвэрлээгүй байдаг.

Улсын яллагчаас үйлдсэн яллах дүгнэлтэд тусгагдсан 19 удаагийн нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэх үйлдлээс дараах 4 үйлдлийг эс зөвшөөрч анхан шатны шүүх хуралд маргаж оролцсон.

Тодруулбал,

1. 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон бөмбөгөр худалдааны төвд хохирогч М.О-ийн гар утсыг хулгайлах үйлдэлд шүүгдэгч Э.Тг яллагдагчаар татсан тогтоолд “Э.Бгээс уг хэрэгт холбогдуулан авсан мэдүүлэг хавтаст хэрэгт байхгүй” гэж дүгнэсэн байтал яллах дүгнэлт үйлдснийг шүүхээс хүлээн авч гэм буруутайд тооцсон. 2 дугаар хавтаст хэргийн 30, 38-42, 57-59, 65-67 талд авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б нь уг гэмт хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогддог.

2. 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах Хархорин худалдааны төвийн байранд хохирогч А.А-гийн гар утсыг шүүгдэгч Э.Т хулгайлах үед хамт байсан гэх нотлох баримт хавтаст хэрэгт байдаггүй бөгөөд 46 дугаар хавтаст хэргийн 69-71 дэх талд шүүгдэгч Э.Бгээс гэрчийн мэдүүлэг авсан байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэх нотлох баримт хавтаст хэрэгт байдаггүй.

3. 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Их наяд худалдааны төвд хохирогч Г.Х-гийн гар утсыг шүүгдэгч Э.Т биечлэн хулгайлсан гэх үйлдэлд шүүгдэгч Э.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотлох баримт байдаггүй. 40 дүгээр хавтаст хэргийн 126-127, 138, 151-152, 153-154 дэх талд авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгч Э.Бг дээрх үйлдэлд гэм буруутай болохыг нотолдоггүй.

4. 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сутайн буянт худалдааны төвд хохирогч Д.Г-ийн гар утсыг шүүгдэгч Э.Т биечлэн хулгайлсан үйлдэлд шүүгдэгч Э.Бг бүлэглэн үйлдсэн гэмт буруутайд тооцсон. 41 дүгээр хавстаст хэргийн 182,193-194,195-196 талд хохирогч Д.Г-ийн гар устыг хулгайлсан гэх нотлох баримтууд авагдсан байх бөгөөд шүүгдэгч Э.Бг уг хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан болон гэрчийн эсхүл сэжигтний мэдүүлэг авсан талаар, мөн түүнд холбоотой гэм буруутайд тооцуулах нотлох баримт хавтаст хэрэгт баримт огт авагдаагүй байдаг.

Анхан шатны шүүхээс өмгөөлөгчөөс шинжлэх судлуулахаар гаргасан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлох баримт шинжлэн судлуулсан баримтуудыг үл харгалзан дээрх 4 үйлдэлд шүүгдэгч Э.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт буюу гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг тогтоогоогүй, мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэх ажиллагаа хийгдээгүй.

Иймд нотлох баримтаар нотлогдохгүй байгаа дээрх үйлдлүүдэд гэм буруутайд тооцсон нь бусдад учруулсан хохирлын дүнтэй харилцан хамааралтай учир давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудыг бүхэлд нь хянаж улмаар шүүгдэгч Э.Б нь хохирогч М.О-, хохирогч А.А-, хохирогч Г.Х-, хохирогч Д.Г- нарын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлсан гэх үйл баримтууд нь нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул дээрх үйлдлүүдэд гэм буруугүй болохыг тогтоож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

Эцэст нь шүүгдэгч Э.Б нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаар 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар ял шийтгэсэн 19 удаагийн үйлдлээ нэгтгэн шийдвэрлүүлж чадаагүй нь түүний эрх зүйн байдал дордсон байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг энэхүү гомдолд дурдсан үндэслэлийг харгалзан бууруулж өгөхийг хүсье. ...” гэв. 

Шүүгдэгч С.Мн өмгөөлөгч А.Буянжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс С.М нь хүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан үйлдэл болон хулгайн гэмт хэргийн үргэлжилсэн 7 үйлдэлтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хохирлоо төлөхөө илэрхийлж, 900.000 төгрөгийг шүүхийн торгуулийн дансанд байршуулсан, 787 хоног цагдан хоригдсон байдлыг харгалзан үзэж, цагдан хоригдсон хугацаанд нь дүйцүүлэн хорих ял оноож, ял эдэлсэнд тооцож, суллаж өгнө үү хэмээн эрүүгийн хариуцлагын санал хэлсэн боловч шүүхээс түүнд 2 жил 5 сарын хорих ял оногдуулсан.

Түүнд ийнхүү 2 жил 5 сарын хорих ял оногдуулснаар олон оролцогчтой, зарим шүүгдэгч нар нь хүндрүүлсэн зүйлчлэлтэй, олон хохирогчтой хэрэг тул давж заалдах гомдол гаргахад хугацаа их орох, магадгүй давж заалдах шатны шүүхээс тогтоолыг хүчингүй болгож, буцаах зэрэг нөхцөл байдал үүсэж, хэрэг удааширсан тохиолдолд анхан шатны шүүхээс оногдуулсан ялын хугацаа дуусаж, илүү хоригдож болзошгүй байх тул түүнийг өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон хугацааг нь эдлэх ялд нь оруулан тооцож дүйцүүлэн, ял эдэлсэнд тооцож, цагдан хорих ангиас суллаж өгнө үү. ...” гэв. 

Шүүгдэгч Р.Эын өмгөөлөгч А.Буяндэлгэр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг холбогдсон Р.Эт 01 жилийн хорих ял ногдуулсан нь ял хүндэдсэн байна гэж үзэж байна.

Р.Эын хувьд 2018 онд тухайн хэрэгт холбогдсон бөгөөд тус нэг удаагийн үйлдэл дээрээ анхнаасаа гэм буруугаа хүлээн өөрийн холбогдсон үйлдэлээ нэгтгүүлэхээр мөрдөгч прокурорт удаа дараа хүсэлтээ гаргаж байсан боловч тэдний зүгээс Р.Эын энэ үйлдэл Т-тэй бүлэглэн үйлдсэн хэрэг учир нэгтгэхгүй Т-гийн холбогдсон хэрэг олон холбогдогчтой учир үйлдэл нэмэхгүй гээд яллагдачаар татахгүй байснаа удаа дараа хүсэлт гаргасны дараагаар Р.Эт чиний холбогдсон хэрэг Өршөөлийн хуулинд хамрагдаж байгаа тул нэгтгүүлэх шаардлага байхгүй хэрэгсэхгүй болж байгаа гэж хэлсэн. Р.Э итгээд тус 1 удаагийн үйлдэлээ нэгтгүүлэлгүй Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж хорих ял авч хорих ангидаа очсоны дараа тус хэрэгт нь яллагдагчаар татаж эрх зүйн байдлыг дордуулсан бөгөөд 6 жилийн дараа шүүх Р.Эыг гэм буруугаа хүлээн хохиролоо төлсөн байхад 01 жилийн хорих ял ногдуулсанд гомдолтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж заасан тул түүний эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү....” гэв. 

Шүүгдэгч Э.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрт холбогдох хэргээс өөрийн хийгээгүй хэргүүдийг цагаатгах, хохирлын тооцоог зөвтгүүлэх, нэмт нэгтгэсэн хорих ялыг хорих ялыг багасгаж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргаж байна.

Миний бие нэр бүхий хохирогчтой /А.А-, Д.Г-/ хэргүүдийг цагаатгах хүсэлтэй байна. А.А- нь 2022 оны 5 дугаар сарын 22-нд Хархорин захийн өөрийн лангуун дээрээс гар утсаа алдсан байдаг. Тухайн үед миний бие Хархорин худалдааны төвд Э.Ттэй хамт орсон үнэн, гэхдээ дээрх хэрэгт оролцоогүй, хяналтын камерын бичлэг болон Э.Тгийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэргээс харж болно. Мөн Д.Г- хохирогчтой 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Сутайн буянт техникийн захад болсон гэх хэрэг нь ямар нэгэн камерын бичлэггүй, нотлох баримтгүй хэрэг байхад намайг яллаж байна. Миний бие Э.Т-тэй үгсэн тохиролцож зарим гэмт хэргүүдийг үйлдсэн нь үнэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүхээс надад холбогдох дээрх 2 хэрэгт нотлох баримт хангалгүй байхад гэм буруутайд тооцож байгаад гомдолтой байна.

Хохирлын хувьд Д.О- хохирогчтой Ногоон өндөр хүнсний дэлгүүрээс анхнаасаа 100,000 төгрөг авсан гэж хэлдэг, хяналтын камерын бичлэгээр нотлох боломжтой, энэ хохирлыг зөвөөр шийдэж өгнө үү.

Мөн О.Н- гэх хохирогчтой хэргийн хохирлыг Мандал даатгал компани төлсөн байдаг, ийм учир О.Н-д биш Мандал даатгал компанид төлөхөөр шийдвэрлэж өгнө үү.

2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 68 дугаартай захирамжид 01 жил 08 сар 1 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаар сольсон бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр уг хэрэгт дуудагдан ирсэн. 2022.10.25-ны өдрөөс 2023.01.27-ны өдрийн хүртэл 03 сар 02 хоног болсон байдаг. 01 жил 08 сар 1 хоногийн хорих ялаас 03 сар 02 хоногийг хасах юм бол 01 жил 4 сар 29 хоног болох атал 01 жил 05 сар 05 хоног гэж эрх зүйн байдлыг дордуулсан байгааг зөвөөр шийдвэрлэж өгнө үү.

Өөрийн холбогдсон хэргийг нэмж нэгтгүүлэн шийдвэрлүүлэхийг хичээдэг боловч 2020/ШЦТ/111 дүгээр шийтгэх тогтоол яллагдагчаар татсан тогтоол байхгүй, 2022/ШЦТ/560 дугаар шийтгэх тогтоолд Э.Б болон нэр бүхий шүүгдэгч нарт нийслэлийн хэмжээнд дахин гэмт хэрэг байхгүй гэсэн албан бичиг гарган өгдөг. Мөрдөн байцаалтад Нийслэлийн цагдаагийн газар шалгагдаж байгааг дурдсан байдаг. Тухайн үед Өршөөлийн хууль гарч хаагдсан байна гэж бодсон, мөн прокурорын албан бичигт итгэн 2 жилийн хорих ялын Өршөөлийн хуульд хамрагдан зорчих эрх хязгаарлах ялаар солин өөрийн ухамсаргүй үйлдлээс болон хорих ялаар солиулсан. Энэ ухамсаргүй үйлдлээсээ болж ээж болон эгчийнхээ буяны ажилд оролцож, уулзаж чадаагүйдээ харамсаж, өмнөх шийтгэх тогтоолын хохирлыг батлан даалтад байхдаа барагдуулсан. 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн зорчих эрх хязгаарлах ял эдлэж байх хугацаанд дахин гэмт хэрэгт холбогдоогүй, нийгэмшиж байсныг минь харгалзан үзэж хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэв. 

Шүүгдэгч Э.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Шийтгэх тогтоолын 30 дугаар нүүрэнд шүүгдэгч Т- нь ганцаараа үйлдсэн гэмт хэргийн талаарх нотлох баримтууд гэсэн хэсэгт:

Хохирогч С.Б-ийн 1-р хавтаст хэргийн 96 дугаар талд өгсөн мэдүүлэгт “...миний гар утсаа алдсан гэх хэсэгт хяналтын камер байсан. ....2-уулаа 17-20 орчим насны хүмүүс байна лээ...” гэх мэдүүлэг.

Хохирогч Ц.Б-ийн 3-р хавтаст хэргийн 191 дүгээр талд өгсөн мэдүүлэгт “...20-22 насны 2 залуу тус тусдаа орж ирээд хувцас сонирхсон...” гэх мэдүүлэг.

Хохирогч Б.Б-ийн “...гар утсаа алдсан хяналтын камерын бичлэгт 2 хүн явж байсан нь тодорхой харагддаг...” гэх мэдүүлэг.

Хохирогч Г.О-ийн 29-р хавтаст хэргийн 233 дугаар талд мэдүүлсэн “...хяналтын камерын бичлэгийг үзэхэд 20-25 орчим насны 2 залуу орж ирсэн бичлэг байсан...” гэх мэдүүлэг.

Хохирогч Н.М-ийн 30-р хавтаст хэргийн 163 дугаар талд өгсөн “...гоо сайхны салондоо байж байтал 3 залуу орж ирээд үсээ засуулах болсон...” гэх мэдүүлэг. Мөн иргэний нэхэмжлэгч Ч.Э-ын 30-р хавтаст хэргийн 166 дугаар талд өгсөн “...Манай А ломбард тухайн 2 гар утсыг 250,000 төгрөгийн барьцаанд тавьсан ба 250,000 төгрөгөө нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг. Тухайн үед надтай хамт явсан 2 залуугийн нэг нь өөрийн бичиг баримтаар тухайн хулгайлсан 2 гар утсыг А ломбарданд барьцаанд тавьж 250,000 төгрөгийг гурвуул тэнцүү хуваан авсан.

Хохирогч Э.О-гийн  33-р хавтаст хэргийн 212 дугаар талд өгсөн “...14:30 цагийн үед гаднаас 5 банди, нэг эмэгтэй орж ирсэн...” гэх мэдүүлэг.

Хохирогч П.Н-гийн 36-р хавтаст хэргийн 249 дүгээр талд өгсөн “...тухайн үед 20-25 орчим насны 3 залуугаас өөр хүн манай лангуунд орж ирээгүй...” гэх мэдүүлэг.

Хохирогч Н.Д-гийн 39-р хавтаст хэргийн 146 дугаар талд өгсөн “...гаднаас үл таних 2 эрэгтэй хүн орж ирээд...” гэх мэдүүлэг.

Хохирогч Г.Б-гийн 40-р хавтаст хэргийн 73-р талд өгсөн “...удалгүй 25 орчим насны 2 эрэгтэй орж ирээд...” гэх мэдүүлэг.

Хохирогч Б.Ч-ын 43-р хавтаст хэргийн 43-р талд өгсөн “...Удалгүй гаднаас үл таних 2 эрэгтэй хүн орж ирээд...” гэсэн мэдүүлэг.

Миний бие эдгээр хохирогч нарт хохирол учруулсан үйлдэдлээ ганцаараа байгаагүй гэдэг нь хохирогч нарын мэдүүлэг, камерын бичлэгээр тогтоогдож байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлд гэмт хэргийн хамжигч гэсэн хуулийн заалт бий. Бид нар гэмт хэрэг үйлдэхдээ 2-6 хүний бүрэлдэхүүнтэй явж нэг нь хохирогчийн анхаарлыг нь сарниулж байхад нэг нь лангууны араас гар утас, бэлэн мөнгө авах зэргээр үйлддэг. Энэ анхаарлыг сарниулж байгаа үйлдэл нь гэмт хэргийн хамжигч гарцаагүй мөн. Гэтэл прокурор, мөрдөгч, шүүх бүрэлдэхүүн надтай хамт гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг үл хайхран орхигдуулж, улмаар тэдэнд давуу байдал олгож, ял завших боломжоор хангаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй зөвхөн надад ял халдааж миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Бид гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлээ зарж борлуулаад мөнгөө адил тэгш хувааж авдаг. Гэтэл мөрдөгч, прокурор, шүүх эдгээр хүмүүст ял завшуулахаас гадна, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг дан ганц надаар төлүүлэх шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна.

2. Шийтгэх тогтооолын 82-р нүүрэнд Э.Т, Э.Б нарын бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн талаарх нотлох баримтууд гэсэн хэсэгт:

Хохирогч Б.Н-ийн 2-р хавтаст хэргийн 214-215-р талд мэдүүлсэн “...20-23 насны 4 эрэгтэй байж байсан. Нэг нь хүн хараад шатны хажууд зогсож байсан, нөгөө хаалган дээр, нөгөө нь текний хажууд, нэг нь болохоор нөүтбүүк авч байсан нь камерт бичигдсэн байгаа юм...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Д.О-ийн 2-р хавтаст хэргийн 30-р талд өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 16 цаг 10 минутын үед ажил дээрээ сууж байсан чинь гаднаас эхнийх нь хар бараан өнгийн бараан хүрэм өмссөн 165 см орчим өндөртэй, 2 дахь нь бор хүрэн өнгийн судалтай урт пальто өмссөн, 175см орчим өндөр, 3 дахь нь 165 см орчим өндөртэй...” гэх мэдүүлэг. Энэ 2 үйлдэл нь үргэлжилсэн үйлдэл ба 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 14-16 цаг хүртэлх буюу 1-2 цагийн зөрүүтэй камерын бичлэгт 4-үүлээ явж байгаа нь тодорхой харагддаг. Гэтэл мөрдөгч, прокурор, шүүх энэ бүхнийг харгалзан үзэлгүй зөвхөн Билгүүтэй бид хоёрт ял халдааж бусад этгээдүүдэд ял завших боломжоор хангаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй, хохирлыг Э.Б бид 2-оос төлүүлэх шийдвэр гаргаж, эрх зүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой байна.

3. Насанд хүрээгүй хохирогч С.С-ийн 9-р хавтаст хэргийн 169-р талд өгсөн “...Дараа нь би халаасандаа байсан гар утсаа үзтэл алга болсон байсан...” гэх мэдүүлэг. Шийтгэх тогтоолын 10-11 дүгээр нүүрний 41 дэх хэсэгт “Шүүгдэгч Э.Т нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цахирмаа” дэлгүүр дотроос хохирогч С.С-ийн өмчлөлийн “Айфоне экс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 750,000 төгрөгийн хохирол учруулсан” гэж бичсэн байгаа боловч шийтгэх тогтоолын 139-р нүүрний 42-т С.С-өд 7,500,000 төгрөг төлөх гэж бодит хохирлыг 10 дахин нэмэгдүүлэн бичиж эрх зүйн байдлын дордуулж байна.

Шүүгдэгч Э.Т, Э.Б нар нь бүлэглэн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Н-Ө” нэртэй дэлгүүрийн кассанд байсан 1,095,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч бусдад 1,095,000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Д.О-гийн 6-р хавтаст хэргийн 195-р талд өгсөн “...Би хувиараа Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н-Ө нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулаад жил болж байгаа юм. Өнөөдөр 16 цаг өнгөрөөгөөд дэлгүүртэй очсон юм. Тухайн үед манай 3 худалдагч байсан. Тэр хэд жимс ногоо янзлаад кассан дээрээ байгаагүй. Тэгээд удаагүй манай худалдагч эмэгтэй ирээд кассаас мөнгө алга болчхож гэсэн. Тэгээд орлогоо бүртгэж үзэхэд өчигдөр өнөөдөр 2-ын орлогоос 1,095,000 төгрөг алга болсон байсан. Тэгээд дэлгүүрийнхээ хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд насанд хүрсэн 2 эрэгтэй хүн мөнгийг кассаас авч байгаа дүрс бичлэг үлдсэн байсан. Хар өнгийн юүдэнтэй куртиктэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, цагаан өнгийн кеттэй нөгөөх нь юүдэнтэй хүрэн өнгийн цамцтай юүдэнгээ өмссөн,  хар өнгийн савхи гадуураа өмссөн, хар өнгийн даавуун өмдтэй, цагаан өнгийн найк пүүзтэй 2 этгээд байсан. Насны хувьд 25-35 насных болов уу...” гэх мэдүүлэг байгаа, ...хяналтын камерийн бичлэг дээр Э.Т миний бие маш багахан хэмжээний мөнгө авч байгаа дүрс зураг байгаа. Үүн дээр мөрдөгч, прокурор нь бодит үнэлгээг тогтоогоогүй, хохирогчийн мэдүүлгээр хохирлыг тогтоосон. Үүнд маш их гомдолтой байна. 

4. Э.Т миний бие мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч, цагдаа нарын дарамт шахалданд орж, тэдэнд зодуулж, хүчээр гарын үсэг зурсан. Надаас мэдүүлэг авахдаа өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авч миний эрх зүйн байдлыг дордуулсан. Гэмт хэргийн хамтрагч нарыг ялгаварлан үзэж нэг хэсэг болох намайг яллаж, нөгөө хэсэгт болох “Х, Ж, Б, Б, М” нарт давуу эрх олгож, улмаар ял завшуулж, эрүүгийн хариуцлага, хохирлоос чөлөөлсөн. Үүнд маш их гомдолтой байгаа ба Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн 3-р албаны мөрдөгч комиссар Б.Э нь 1397 гомдлын дугаартай хэргийг шалгаж байгаа болно.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “1.Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

2.Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж,

Мөн хуулийн 1.12 дугаар зүйлд “Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасан.

Гэтэл мөрдөгч, прокурор нь хэргийг тал бүрээс нь үнэн бодитоор шалгахгүй эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдсэн зарим этгээд болох “Х, Ж, Б, Б, М” нарт давуу эрх олгон ял завших, улмаар хохирол төлүүлэхгүй, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байгаад гомдолтой байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, надад холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгөхийг хүсэж байна. ...” гэв. 

Шүүгдэгч Б.Лх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Миний нийт цагдан хоригдсон хоног өнөөдрийг хүртэл нийт 3 жил 5 сар 17 хоног байхад шийтгэх тогтоолд 887 хоног буруу тооцсон тул цагдан хоригдсон хоногийг үнэн зөвөөр тооцож, эрх зүйн байдлын минь дээрдүүлж өгнө үү.

2. Хамт хэрэг үйлдсэн хүмүүсийн үйлдлийг хэрэгт нэгтгээгүй тусгаарласан атлаа хохирлын нийт дүнг хувааж тооцоогүй зарим хохирлыг ганц Б.Лх надаас гаргуулахаар тооцож, эрх зүйн байдлыг минь дордуулсан.

3. Яллагдагчаар татсан хулгайн 31 үйлдлийг нэмж нэгтгээгүй. Жишээ нь:

Яллагдагчаар татсан хэргийн дугаарыг дурдахад

2306012142239-БЗД, 2310011230759, 231001123760, 2310010090750-ХУД, 2034005310027, 2034003220028-Төв аймаг, 204000140053-Хэнтий аймаг Бор-Өндөр, 2027000780014-Өвөрхангай аймаг Хархорин, 2027000480016, 2227001740018 Өвөрхангай аймаг. Энэхүү үйлдлүүдийг нэмж нэгтгэн шийдвэрлээгүй нь эрх зүйн байдлыг минь дордуулж байна. Иймд гомдолд дурдсан байдлыг харгалзан үзэж хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хүсэж байна. ...” гэв.  

Шүүгдэгч Р.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлдсэн хэрэг нь 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр болсон бөгөөд өнөөдрийг хүртэл 6 жил үргэлжилж, анх хэрэг үйлдсэг цагаас хойш гэм буруугаа хүлээн зөвшөөрч, дуудсан цагт тухайд нь очиж байсан. 2019 оны 3 дугаар сараас хойш 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 834 дугаартай шийтгэх тогтоол гарах хүртэл удаа дараа уг хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж байсан боловч Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгч, ахлах дэслэгч С, хяналтын прокурор Г нар нь энэ хэрэг хаагдсан, өршөөлд орсон гэх зэргээр намайг хуурч эрх зүйн байдлыг минь дордуулж байсан. 2021 оны 12 дугаар сард 441-р хорих ангид байхад надаар ирж яллагдагчаар мэдүүлэг авсан. Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр суллагдаж, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ээж бурхан болсон. Энэ өдрөөс хойш дахин гэмт хэрэг үйлдээгүй болно. миний бие засрал хүмүүжлийг олж, 2024 оны 5 дугаар сард Налайх дүүрэгт тоосгоны үйлдвэрт ажиллаж байгаад дизель түлш дэлбэрт хүнд түлэгдэж 2 сар эмчилгээ хийлгээд шүүх дээр очиж чадаагүй байсан. Шүүхээс намайг хорих захирамж гарсаныг сонссон. Тухайн үед би айгаад очиж чадаагүй. Ажил хийе гэж шийдээд Хэнтий аймгийн Баянмөнх суманд Золот ХХК-д том тэрэгний жолоочоор ажилд орж 11 сарын 15-нд ажил зогсож хотод ирсэн. Миний бие нь хохирогч С.Эт 375,000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулж, баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Анхан шатны шүүх хуралдаанд дээр улсын яллагчийн зүгээс миний хохиролгүй болсон нэг удаагийн үйлдэлд 2 жил хорих ял, мөн 22 удаагийн үйлдэлтэй Н-д адилхан 2 жил хорих ял санал болгосон. Шударга бус ялласан мэт санагдсан. Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна. Би одоо тал цус харвасан аав болон дүүгийн хамт Баянгол дүүргийн .... дүгээр хороо, ....... тоотод байнга оршин суух хаягтай болно. Миний төрсөн дүү болох Р.Э- нь 2025 оны 5 дугаар сард цэрэгт явж бие муутай аав минь ганцаараа үлдэж байгаа. Энэ бүгдийг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна.

Бусад шүүгдэгч нарын хэрэг анхан шатны шүүхэд буцах болбол миний хэргийг тусгаарлан шийдвэрлэж өгөхийг гуйж байна. ...” гэв.

Шүүгдэгч Э.Т, Б.Лх нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.Тгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд миний үйлчлүүлэгчийг нийт 108 үйлдэлд гэм буруутайд тооцсон. Нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэсэн. Эдгээрээс 9 үйлдэлд миний үйлчлүүлэгч маргадаг. “Энэ үйлдлүүдэд хамтран оролцсон этгээдийн үүрэг оролцоо байхад би дангаараа татагдан хариуцлага хүлээж байна.” гэж маргадаг. Хохирогч мэдүүлдэг мөн камерын бичлэгт 2 оролцож байгаа болох нь харагддаг. Хамтран үйлдсэн этгээд ял завшиж байна гэдэг. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Хамтран оролцсон байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар дутуу шалгасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль ёсны байх зарчмыг хангахгүй байна гэсэн агуулгатай үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч Э.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан мөнгө угаах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон. Мөнгө угаах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон хууль зүйн дүгнэлт ойлгомжгүй. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Г-ийн хулгайлах үйлдлийн улмаас авсан гар утсыг илт хууль бусаар олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж авч мөнгө угаасан гэж дүгнэдэг. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэг, нотлох баримтуудад энэ талаар нэг ч дурдагдаагүй. Яллах дүгнэлтэд тодорхой зөрүүтэй тусгагдсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36, 37 дугаар зүйлд тус тус заасан шийтгэх тогтоолд тавигдах хууль зүйн шаардлагыг хангаагүй байна. Г-ийн үйлдлийн улмаас мөнгө угаасан гэж үзвэл мөнгө угаах гэмт хэргийн үндсэн шинж буюу үндсэн хэрэгт мөнгө угаасан этгээд хамааралгүй байхыг ойлгодог. Хамтран оролцсон талаар дүгнэлт өгөөгүй байхад мөнгө угаасан гэж дүгнэсэн нь хууль зүйн шинжийг бүрэн хангахгүй байна. Өөрөөр хэлбэл 2 этгээд нэг хонь хулгайлан авч, худалдан борлуулан мөнгөө хувааж авсан үйлдлийг мөнгө угаасан гэж үзэх боломжгүй. Тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоотой байвал үндсэн гэмт хэрэгтээ багтаж явдаг тул мөнгө угаах гэмт хэрэг гэж үзэхгүй байна. Шүүгдэгч Э.Тгийн хувийн байдалтай холбоотой асуудал байгаа. Шийтгэх тогтоол гарахад цагдан хоригдсон хоногийг оногдуулсан ялаас хасаж тооцох ёстой. Миний үйлчлүүлэгчийн цагдан хоригдсон хоногийг дутуу тооцогдсон. Цагдан хоригдсон хоногийн тооцоо зөрүүтэй. Цагдан хорих 461 дүгээр хорих ангид энэ тухай хүсэлтээ гаргасан. Хүсэлтийг хангах байдал удааширдаг ба энэ талаараа мөн гомдол хэлбэрээр гаргасан. Өнөөдрийн шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон тооцоо байхгүй байна. Миний гар дээр одоо байхгүй болохоор би шүүхэд гаргаж өгөх боломжгүй байна. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж байгаа учраас цагдан хоригдсон хоногийг хуульд заасан журмын дагуу тооцож, нийт эдлэх ялаас нь хасаж өгнө үү. Шүүгдэгч Б.Лх-ийн хувьд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч Батбаяр өмгөөлж байсан. Шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд байгаа. Энэ гэмт хэргээс өөр газарт үйлдэгдсэн шалгагдаж байгаа хэргүүдээ тодорхой нотлох баримтаар гаргаж өгсөн. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь прокурорын газраас миний үйлчлүүлэгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж мэдүүлэг авсан. Албан ёсны хуулбар үнэн баримтыг шүүхэд явуулж чадсангүй. Гэхдээ өмнө гаргаж өгсөн баримтууд болон өөрийн мэдүүлэг зэрэг нь үндэслэлтэй. Ялыг нэмж нэгтгэхгүйгээр хэргийг нэгтгэн шийдвэрлэх нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхэд хууль зүйн үр дагавартай. Өөрийн үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлуудыг дэмжиж оролцож байна. ...” гэв. 

Шүүгдэгч Б.Нарансолонгийн өмгөөлөгч П.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Гэм буруу дээрээ маргадаггүй. Хохирлоо төлөхөө илэрхийлдэг. Гэмт хэрэгт холбогдох үедээ өсвөр настай байсан. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан шүүхээс үндэслэлтэй дүгнэлт гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч Б.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийнхөө өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Ял хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв. 

Шүүгдэгч С.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхээс надад 2 жил 5 сарын хугацаатай хорих ял оногдуулсан. Өнөөдрийн байдлаар би 2 жил 6 сар хоригдож байгаа учраас гомдолтой байна. ...” гэв. 

Шүүгдэгч Б.Н шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй гэв. 

Прокурор С.Баяр-Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд томилолтоор оролцож байна. Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдолтой танилцлаа. “Тодорхой хэргүүдийн талаар нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Мөрдөгч, прокурорт өөр хэрэгт шалгагдаж байгаа, хэргүүдээ нэгтгүүлэх санал, нотлох баримтуудыг гаргаж өгч байсан” гэсэн гомдлыг гаргасан байна. Яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагч, шүүгдэгч нарт холбогдох өөр хэрэг шалгагдаж байгаа эсэх лавлагааг явуулан баримтыг авсан. Нотлох баримтыг хүрээнд өөр хэрэг байхгүй байна гэсэн баримтууд ирсэн учраас яллах дүгнэлт үйлдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүгдэгч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг дахин үйлдсэн, эсхүл урьд нь үйлдсэн өөр гэмт хэрэг илэрсэн нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.” гэж заасан. Анхан шатны шүүхээс хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэсэн. Мөн шүүгдэгч нараас “гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдүүд байгаа. Энэ талаараа хэлсэн” гэж гомдол гаргасан байна. Хавтаст хэрэгт авагдсан өөрсдийнх нь өгсөн ”ганцаараа үйлдсэн” гэх мэдүүлэг байгаа. Цагдан хорих болон хохиролтой холбоотой асуудлын талаар нэмж тайлбарлах зүйлгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбаатарын зүгээс “шүүгдэгч Э.Бд холбогдох хэргээс 5 үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна” гэж тайлбарлсан. 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүрэгт хохирогч Одгэрэлийн гар утсыг хулгайлсан хэрэгт 30 дугаар хавтаст хэргийн 38-42 дугаар хуудсанд авагдсан камерын бичлэг байгаа. Тус камерын бичлэгт 2 хүн бичигдсэн талаар баримт байгаа. Уг гэмт хэргийг үйлдэхэд 2 хүн оролцсон болох нь тогтоогддог. 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хохирогчийн гар утсыг хулгайлсан үйлдэлд шүүгдэгч Э.Б оролцоогүй гэдэг. Гэтэл 40 дүгээр хавтаст хэргийн 143-144 хуудсанд камерын бичлэг байгаа. Уг камерын бичлэгт бичигдсэн. Гэрчийн мэдүүлгээр 2 хүн байсан. Тухайн гэмт хэргийг 2 этгээд үйлдсэн болох нь тогтоогддог. Мөн шүүгдэгч Б.Уд холбогдох хэрэгт 5 үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж өмгөөлөгчийн зүгээс гомдолдоо дурдсан. Гэтэл 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүнсний дэлгүүрт хохирогч Сарангэрэлийн гар утсыг хулгайлсан үйлдэл тогтоогдохгүй байна гэсэн. 7 дугаар хавтаст хэргийн 13-19 дүгээр хуудсанд авагдсан баримтаар насанд хүрээгүй хохирогч П-гийн гар утсыг хулгайлсан баримтууд байгаа.  2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүрэгт хохирогчийн гар утсыг хулгайлсан үйлдэлд 13 дугаар хавтаст хэргийн 42-45 дугаар хуудсанд хохирогч, гэрчийн мэдүүлэг байгаа. Ундаа авахаар ороод жигнэмэг авсан байгаа. Ундаа авах гэж ороогүй хулгай хийх гэж үйлдлээрээ санаатай нэгдэж орсон болох нь тогтоогдсон. 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Хишигжаргалын гар утсыг хулгайлаагүй, энэ гэмт хэргийг үйлдээгүй гэж гомдолдоо дурдсан. 17 дугаар хавтаст хэргийн 70-72, 76 дугаар хуудсанд авагдсан баримтаар гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Иймд шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Э.Т, Э.Б, С.М, Б.У, Б.Н, Р.Э, Б.Лх нарт холбогдох эрүүгийн 2110023210094 дугаар эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.  

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.

1. Шүүгдэгч Э.Т нь:

1.1. 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хугацаанд үргэлжилсэн үйлдлээр бусдын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 107 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогч нарт нийт 136,868,682 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,

1.2. Э.Т нь А.Е-, Б.Т- нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 6  дугаар хорооны нутаг дэвсгэрт ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн хөл бөмбөгийн талбайд тоглож байсан насанд хүрээгүй хохирогч болон Б.Г-, Г.М-, Б.Б-, Ө.Ананда, М.Т- нарын эд хөрөнгийг авах зорилгоор цаасны хутга ашиглан амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж довтлон 2,716,000 төгрөгийн үнэтэй 6  ширхэг гар утас, бэлэн 5000 төгрөг зэрэг эд хөрөнгийг дээрэмдэж авсан,

1.3. Э.Т нь Э.Г-ийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Фокус” биллиард тоглоомын газрын лангуунаас хохирогч Б.Лх-ын өмчлөлийн “Самсунг А71” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 520,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнийг мэдсээр байж, хулгайлах гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болох “Самсунг А71” загварын гар утсыг өөртөө авч, түүнийг бусдад худалдан борлуулж хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор мөнгө угаасан,

1.4. Э.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хот Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Энжоё” баарны гадна талд хохирогч Г.А-ийн эрүүл мэнд эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус хуралт, зүүн доод уруулын дотор салстад цус хуралт, хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Б.Х- /1хх-ийн 31-35/, М.С /1хх-ийн 38/, С.Б- /1хх-ийн 96/, Г.Х- /1хх-ийн 149/, Д.Т /1хх-ийн 233/, Ж.М- /2хх-ийн 166/, О.Лх- /3хх-ийн 103/, А.А- /3хх-ийн 144/, Ц.Б- /3хх-ийн 191/, У.Б- /3хх-ийн 222/, П.У /4хх-ийн 50/, Б.Э- /4хх-ийн 86/, О.О /4хх-ийн 124/, Г.Х- /4хх-ийн 151/ Б.Э- /5хх-ийн 7/, Д.Б- /5хх-ийн 79/, Б.А- /6хх-ийн 54/, Ц.О- /6хх-ийн 99/, Л.Ж- /7хх-ийн 97/, Э.Х- /8хх-ийн 135/, Б.У /8хх-ийн 246/, У.А- /9хх-ийн 98/, С.С- /9хх-ийн 162/, Б.Лх- /1хх-ийн 196/, Г.О /29хх-ийн 122/, Б.Э /29хх-ийн 154/, Б.М /29хх-ийн 197/, Г.О /29хх-ийн 233/, И.С /30хх-ийн 9/, Н.Б /30хх-ийн 41/, Э.Э /30хх-ийн 71/, О.У /30хх-ийн 99/, Б.У /30хх-ийн 127/, Н.М- /30хх-ийн 163/, Б.Н /30хх-ийн 208/, О.Ж /30хх-ийн 242/, Э.О /31хх-ийн 42/, Г.А- /31хх-ийн 94/, А.Г /31хх-ийн 143/, Д.А /31хх-ийн 212/, Э.О- /33хх-ийн 212/, Ч.С /34хх-ийн 30/, Б.Лх /34хх-ийн 190/, Г.М /35хх-ийн 167/, Ц.О /36хх-ийн 84/, П.Н- /36хх-ийн 230/, Э.Ш /37хх-ийн 5/, Д.Д /37хх-ийн 49/, Б.Н /37хх-ийн 99/, Т.А /38хх-ийн 126/, Б.Ө /38хх-ийн 171/, Г.Ц /39хх-ийн 100/, Н.Д- /39хх-ийн 146/, Х.С /39хх-ийн 154/, Э.Н /40хх-ийн 10/, Г.Б- /40хх-ийн 59/, З.М /41хх-ийн 62/, Д.О /41хх-ийн 107/, Б.Ч- /43хх-ийн 43/, Т.Э /43хх-ийн 167/, М.Д /43хх-ийн 190/, Ю.Ө /43хх-ийн 218/, Ч.Э /43хх-ийн 239/, Б.М /44хх-ийн 9/, О.Н /45хх-ийн 124/, Э.О /45хх-ийн 141/, Ш.О /45хх-ийн 166/, Б.Т /45хх-ийн 187/, Р.М /45хх-ийн 209/, Б.Г /28хх-ийн 248/, Г.М /29хх-ийн 1/, Б.Б /29хх-ийн 5/, Ө.А /29хх-ийн 8/, М.Т /29хх-ийн 11/, П.Б /29хх-ийн 17/, С.Э /42хх-ийн 28/, Ө.Б /38хх-ийн 21/, С.С /38хх-ийн 87/, О.А /31хх-ийн 181/, Г.Н /37хх-ийн 134/, Э.С /32хх-ийн 249/, Ш.О /5хх-ийн 39/, С.Т- /5хх-ийн 125/, Б.Т- /8хх-ийн 48/, Б.Х /8хх-ийн 103/, Л.М /42хх-ийн 135/, С.Т /42хх-ийн 188/, Б.А /33 хх-ийн 240/, Ш.Б /35хх-ийн 76/, Д.О- /6хх-ийн 195/, Д.О- /2хх-ийн 30/, Б.Н- /2хх-ийн 120/, Б.Б /2хх-ийн 225-226/, А.Ө /37хх-ийн 205/, Д.Н /38хх-ийн 225/, Б.П /36хх-ийн 179/, А.А- /39хх-ийн 234/, Б.Б /40хх-ийн 233/, О.Н- /34хх-ийн 75/, Б.Т- /4хх-ийн 11/, Г.С /3хх-ийн 49/, Н.Б /39хх-ийн 197/, Г.Х- /40хх-ийн 146/, Д.Г- /41хх-ийн 193/, Ө.Ө /44хх-ийн 130/, Л.Н /6хх-ийн 248/, Ө.О- /7хх-ийн 189/, Ю.Ц /9хх-ийн 31/, Т.Х- /9хх-ийн 35/, Б.С- /9хх-ийн 192/, Б.Х- /9хх-ийн 250/, С.С- /8хх-ийн 13/, Н.Ц /4хх-ийн 194/, Ю.Т /44хх-ийн 34/, Г.С /7хх-ийн 65/, Ө.Х- /7хх-ийн 121/, О.Т- /7хх-ийн 127/, Б.С- /10хх-ийн 50/, Э.А /10хх-ийн 54/, Б.О- /8хх-ийн 179/ нарын мэдүүлгүүд,

гэрч С.С /3хх-ийн 152/, Э.П- /7хх-ийн 5/ иргэний нэхэмжлэгч Ч.Э /30хх-ийн 166/, Ц.О /28хх-ийн 244/ нарын мэдүүлэг, Г.С /34хх-ийн 77/ нарын мэдүүлгүүд

хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 42-44, 46-48, 206, 106-107,154-155, 240, 2хх-ийн 174, 3хх-ийн 112, 215, 158, 204, 235, 4хх-ийн 65, 98, 133, 162, 6хх-ийн 64, 7хх-ийн 98, 8 хх-ийн 138, 9хх-ийн 7, 19, 85, 115, 169, 29хх-ийн 130, 161, 46хх-ийн 86, 30хх-ийн 12, 47, 74 107, 131, 176, 31хх-ийн 3, 56, 149, 220, 33хх-ийн 188, 34хх-ийн 37, 197, 35хх-ийн 179, 36хх-ийн 91, 235, 37хх-ийн 12, 58, 105, 132, 38хх-ийн 179, 105, 158, 40хх-ийн 21, 73, 41хх-ийн 143, 111, 52, 43хх-ийн 170, 193, 220, 243, 44хх-ийн 12, 45хх-ийн 126, 146, 168, 189, 211, 29хх-ийн 20-50, 38хх-ийн 29, 99, 46хх-ийн 99, 108, 5хх-ийн 45, 131, 8хх-ийн 49, 42хх-ийн 138, 189/, 33хх-ийн 249, 35хх-ийн 132, 2хх-ийн 54, 234, 37хх-ийн 228, 38хх-ийн 228, 36хх-ийн 188, 39хх-ийн 242, 41хх-ийн 8, 4хх-ийн 23, 3хх-ийн 55, 39хх-ийн 203, 40хх-ийн 160, 41хх-ийн 202, 44хх-ийн 135, 7хх-ийн 11, 194, 9хх-ийн 52, 203, 10хх-ийн 9, 8хх-ийн 22, 4хх-ийн 2, 44хх-ийн 37, 7хх-ийн 72, 137, 10хх-ийн 56, 8хх-ийн 200/,      

мөрдөгчийн магадалгаа /34хх-ийн 151/,

бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 193/,

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /30хх-ийн 155, 155/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 142, 2хх-ийн 3-4, 38, 96-99, 218-220,190-193, 4хх-ийн 4-6, 38-39,183-186, 5хх-ийн 10-11, 36, 99, 119, 6хх-ийн 109 205-208, , 8хх-ийн 27-28, 59-60, 98-99, 196, 218, 29хх-ийн 226-230, 30хх-ийн 35, 66, 158-160, 197-205, 197-205, 31хх-ийн 34-38, 90 , 33хх-ийн 178, 237, 34хх-ийн 27,176-182 , 35хх-ийн 155-156, 36хх-ийн 75-80, 249, 37хх-ийн 90, 38хх-ийн 119-120, 166-167, 40хх-ийн 47-53, 228, 41хх-ийн 102-104, 43хх-ийн 33, 37хх-ийн 136-140, 234-235, 39хх-ийн 225-230, 40хх-ийн 228, 187-194, 143, 7хх-ийн 174-183, 135, 9хх-ийн 183/ ,    

таньж олуулах ажиллагааг явуулсан тэмдэглэл /46хх-ийн 41, 47, 145, 40хх-ийн 3, 33хх-ийн 13/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /37хх-ийн 86-89, 196-201, 38хх-ийн 117-118,164-165, 39хх-ийн 140, 40хх-ийн 40-44, 139-142, 224-227, 41хх-ийн 51-55, 28хх-ийн 210-215, 34хх-ийн 23-26, 68-72, 9хх-ийн 88-92, 42хх-ийн 24-25, 2хх-ийн 31, 91-93/, 214-215, 36хх-ийн 173, 3хх-ийн 40-42, 7хх-ийн 166-167, 9хх-ийн 245-246, 4хх-ийн 179-182/,

“Хаан” банкнаас ирүүлсэн 503ххххххх дугаартай С.Өсөхбаярын, 584хххххххх дугаартай С.Т-ын  эзэмшлийн дансны мэдээлэл /42хх-ийн 201-204/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд /9хх-ийн 119-121, 1хх-ийн 49-61, 31хх-ийн 98, 41хх-ийн 72-86/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12  дугаар сарын 10-ны өдрийн 01/003 дугаартай “...Дүгнэлт: 2. Шинжилгээнд ирүүлсэн 1, 2 дугаартай гарын мөр нь санд MN000720005462 дугаараар байрласан, Э-ын Т-гийн зүүн гарын эрхий, зүүн гарын дунд хуруугаар үүсгэгдсэн байна...” гэх дүгнэлт /42хх-ийн 40-44/,   

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Дүгнэлт 2.Шинжилгээнд тэнцэх 1 гэж дугаарласан гарын мөр нь Папилон санд МN000510014537, MN000610015299, MN000720005462, MN003010012713, MN005210010383, MN005210010710, MN000110017127, MN000610016003, МN005210011276, MN0000XXT00054 бүртгэлийн дугааруудаар тус тус бүртгэгдсэн Э /Э, Э/-ийн Т-гийн баруун гарын эрхий хурууны хээний дардастай, 2 гэж дугаарласан гарын мөр баруун гарын дунд хурууны хээний дардастай, 4 гэж дугаарласан гарын мөр нь баруун гарын долоовор хурууны хээний дардастай тус тус тохирч байна...” гэсэн дүгнэлт /40хх-ийн 240-242/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 01/410 дугаартай  “...1. Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 10, 11, 12, 13 гэж дугаарласан гарын мөрүүд харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд тэнцэх 1 гэж дугаарласан гарын мөр нь папилон санд MN000120001077 дугаарт бүртгэгдсэн Б овогтой У-ийн зүүн гарын алганы дардастай, 3, 6 гэж дугаарласан гарын мөрүүд нь зүүн гарын дунд хурууны дардастай, 4 гэж дугаарласан гарын мөр нь зүүн гарын ядам хурууны дардастай, 5 гэж дугаарласан гарын мөр нь зүүн гарын эрхий хурууны дардастай, 12, 13 гаж дугаарласан гарын мөрүүд нь баруун гарын алганы дардастай тус тус тохирч байна. Уг тохирч буй гарын мөрүүд нь эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлэн авсан гарын мөрүүдтэй тохирохгүй байна. 3. Шинжилгээнд тэнцэж байгаа бусад 2, 7, 10, 11 гэж дугаарласан гарын мөрүүд нь папилон санд бүртгэгдсэн бусад гарын хээний дардасууд болон эзэнгүй хэргийн газраас бэхжүүлж авсан гарын мөрүүдтэй тохирохгүй байна. 5. Уг Б овогтой У гэх этгээдийн гарын хээний дардас нь папилон MN000120001077, MN000610018201, MN000710016536, MN00071004538, MN000210023218, MN000510014452, MN005610002114 дугааруудад нийт 7 удаа санд бүртгэгдсэн байна...” гэсэн дүгнэлт /7хх-ийн 199-201/,

“Сод” ломбардын барьцаат зээлийн гэрээ /2хх-ийн 194  дүгээр тал/,

хохирогч Ж.М-д эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-ийн 195 дугаар тал/,

гэрч С.С-аас “Айфоне икс” загварын гар утас хураан авсан тухай тэмдэглэл /3хх-ийн 135 дугаар тал/,

хохирогч А.А-д “Айфоне икс” загварын гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3хх-ийн 136 дугаар тал/,

насанд хүрээгүй сэжигтэн А.Е-эс “Самсунг эс5” загварын гар утас, “K-sport” загварын бугуйн цаг, насанд хүрээгүй сэжигтэн Б.Т-гээс хар өнгийн хүрээтэй тунгалаг өнгийн нүдний шил, “Casio alarms” бугуйн цаг зэрэг эд зүйлс, Э.Тгээс “G-Shock protection” загварын цаг, саарал өнгийн хүрээтэй, ар талдаа “Сони икспира”  бичиглэлтэй гар утас, бэлэн 561,600 төгрөг хураан авсан тухай тэмдэглэлүүд /28хх-ийн 231-233 дугаар тал/,

гэрч Ц.О-аас “айфоне7, айфоне 5 эс” загварын гар утас хураан авсан тухай тэмдэглэл, “Соин икспира” загварын гар утсыг насанд хүрээгүй хохирогч Ө.А-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл, “Самсунг галакси эс-5” загварын гар утсыг насанд хүрээгүй хохирогч М.Т-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл, “ай фоне7” загварын гар утсыг насанд хүрээгүй хохирогч Б.Г-т хүлээлгэн өгсөн тэмдэглэл, “айфоне6” загварын гар  утсыг насанд хүрээгүй хохирогч Б.Б-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл, “айфоне 5эс” загварын гар утсыг насанд хүрээгүй хохирогч Г.М-ын аав Д.Гад хүлээлгэн өгсөн тэмдэглэл, “айфоне6” загварын гар утсыг насанд хүрээгүй хохирогч П.Б-ий аав Б.П-д хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /28 хх-ийн 231-241 дүгээр тал,

561,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ц.О-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /28 хх-ийн 246 дугаар тал/,

шүүгдэгч Э.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: /3хх-ийн 176 дугаар тал/, /2хх-ийн 65/, /28хх-ийн 8/, 28хх-ийн 9-10/,

шүүгдэгч Б.Угийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /28 хх-ийн 5/ зэргээр,

 

2. Шүүгдэгч Б.Лх нь:

2.1. 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хугацаанд үргэлжилсэн үйлдлээр бусдын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 44 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогч нарт нийт 61,641,340 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

2.2. 2019 оны 04 дүгээр сарын 03-аас 05-ны өдрийн хооронд Л.С-гийн фейсбүүк хаягт нэвтрэх эрхийг хууль бусаар олж аван ашиглаж, улмаар Г.Ц-, Т.Т- нарын фейсбүүк хаяг руу мөнгө зээлүүлэхийг хүссэн мессеж илгээн хуурч, цахим хэрэгсэл ашиглан бусдыг төөрөгдөлд оруулж Г.Ц-аас 100,000 төгрөг, Т.Т-аас 100,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

2.3. 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мийтинг” бааранд хохирогч Э.Х-гаас “гар утсаа түр өгөөч ярьчихаад буцаагаад өгнө” гэж итгүүлэн авч буцаан өгөлгүйгээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын 420,000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг залилсан

2.4. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЗ/397 дугаартай захирамжаар хорих ялын эдлээгүй үлдсэн 01 жил 06 сар 02 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон байхад 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчиж хяналт тавих зориулалт бүхий тоног төхөөрөмжийг хууль бусаар устгаж гэмтээн 930,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Г.А /14хх-ийн 126/, Г.Ц- /15хх-ийн 14/, Т.Т- /15хх-ийн 19/, Э.Х- /15хх-ийн 111/, /15хх-ийн 113/, У.Ж /15хх-ийн 166/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.С /17хх-ийн 9/, Ж.Б /20хх-ийн 173/, Б.Г /50хх-ийн 97-98/, Б.Э- /50хх-ийн 147-148/, Н.Э /50хх-ийн 147-148/, Д.У /50хх-ийн 173/, Ж.Ж /49хх-ийн 234 дүгээр тал/, Г.С /50хх-ийн. ... тал/, Д.Х /50хх-ийн ... тал/, Г.С /7хх-ийн 65/, Б.О- /8хх-ийн 179/, О.А- /11хх-ийн 19/, Д.Д /13хх-ийн 229/, Г.Ц /16хх-ийн 182/, Б.Н /25хх-ийн 192/, Ж.Т /11хх-ийн 61/, Г.З /11хх-ийн 85/, Б.Э /11хх-ийн 126/, И.С /11хх-ийн 204/, Э.А /13хх-ийн 3/, Н.Н /13хх-ийн 132/, Г.М /14хх-ийн 197/, Б.Н /15хх-ийн 235/, Н.Г /20хх-ийн 132/, М.А /25хх-ийн 134/, Б.О /45хх-ийн 19/, Д.Б- /15хх-ийн 188/, Б.О /16хх-ийн 93/, Б.Б /11хх-ийн 164/, Ц.Ж /11хх-ийн 238/, Д.У /12хх-ийн 35/, Т.Н /13хх-ийн 45/, Г.Т /14хх-ийн 85/, Ч.Б- /14хх-ийн 155/, Г.Б /16хх-ийн 225/, О.Э /19хх-ийн 43/, А.Б /19хх-ийн 112/, Д.Д /19хх-ийн 219/, Х.Д /23хх-ийн 32/, А.Г /13хх-ийн 88/, С.С /45 хх-ийн 66/, Т.Н /13хх-ийн 192/, Б.Х- /17хх-ийн 67/ нарын мэдүүлгүүд,

гэрч Т.Б /15хх-ийн 31/, Т.Н /13хх-ийн 49/, Т.Н /13хх-ийн 194/, Д.Д /17хх-ийн 82/ нарын мэдүүлгүүд,

эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /13хх-ийн 23-24/,

Хөрөнгийн үнэлгээний тайлан /7хх-ийн 72, 14хх-ийн 131, 15хх-ийн 120, 15хх-ийн 168, 200, 240, 20хх-ийн 182, 50хх-ийн 105-108, 152-153, 181-182, 210-211, 1-2, 8хх-ийн 200, 11хх-ийн 38, 93, 137, 177, 216,  13хх-ийн 16, 60, 98, 149, 202, 241, 16хх-ийн 192, 25хх-ийн 187, 14хх-ийн 100, 163, 212, 231, 20хх-ийн 144, 25хх-ийн 137, 45хх-ийн 28, 82, 16хх-ийн 10, 12хх-ийн 1, 43, 19хх-ийн 53, 61, 124, 227, 17хх-ийн 87/, 

“Хаан” банк дахь Т.Т-ын эзэмшлийн 546ххххххх, Г.Ц-ын эзэмшлийн 502хххххх, Т.Б-ын эзэмшлийн 562ххххххх дугаарын данснуудын дэлгэрэнгүй хуулга /15 хх-ийн 27, 33, 64/,

“Хаан” банкны 2021 оны 9  дүгээр сарын 08-ны өдрийн 50/8051 дугаартай албан тоот /14хх-ийн 7 дугаар тал/, “Б.Лх-ийн эзэмшлийн 502ххххххххх, Д.Д-гийн эзэмшлийн 50хххххххххх, Б.Э-гийн эзэмшлийн 517ххххххххх  дугаарын дансны дэлгэрэнгүй хуулганууд /14хх-ийн 8-9, 12/, Б.Х-ын эзэмшлийн 507ааааа, “Голомт” банк дахь 30ххххххххх  дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /17хх-ийн 60-62/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /15хх-ийн 177, 210, 50хх-ийн 110-112, 49хх-ийн 23, 8хх-ийн 196, 13хх-ийн 27-28, 226, 16хх-ийн 2-12, 173, 11хх-ийн 57, 183, 14хх-ийн 173, 183-184, 231, 20хх-ийн 152-153, 25хх-ийн 152-153, 45хх-ийн 26, 85-86, 19хх-ийн 80-83 242, 23хх-ийн 51-55, 13хх-ийн 106-112, 184-190/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /16хх-ийн 166-168, 209-210, 14хх-ийн 149-152, 193-195, 20 хх-ийн 125, 11хх-ийн 228, 154-158, 19хх-ийн 101-107, 210-212/,

хэргийн газрын гэрэл зургууд /13хх-ийн 177-178/,

таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /15хх-ийн 37, 138-141, 50хх-ийн 113-116,  12хх-ийн 8/,

хохирогч нараас цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл /7хх-ийн 60, 11хх-ийн 55, 79, 13хх-ийн 225, 14хх-ийн 122, 15хх-ийн 12, 109, 16хх-ийн 208, 17хх-ийн 56, 19хх-ийн 98, 25хх-ийн 188/,

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үйлдсэн 2021  оны 07  дугаар сарын 20-ны өдрийн 36  дугаартай “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол” /16хх-ийн 244/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07  дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЗ/397 дугаартай шүүгчийн захирамж /16хх-ийн 245/,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 09  дүгээр сарын 10-ны өдрийн 5/16817 дугаартай “Ял солих санал хүргүүлэх тухай” тоот, шийдвэр гүйцэтгэгчийн санал /17хх-ийн 11-12/,

мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Лх-ийн /28хх-ийн 2/, Б.У-гийн /28хх-ийн 42, 28хх-ийн 41/ яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэргээр,

 

3. Шүүгдэгч Б.У нь:

3.1. 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн хугацаанд үргэлжилсэн үйлдлээр бусдын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 50 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогч нарт нийт 72,113,600 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

3.2. 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 1  дүгээр хороо 45  дугаар гудамжинд хохирогч Б.Н-ийн толгой, мөрөн тус газарт чулуугаар цохиж, биед нь хүч хэрэглэн довтолж түүний өмчлөлийн унжлагатай мөнгөн ээмэг, зүүлт, монетон бөгж, жижиг гар цүнх, арьсан түрийвч, иргэний үнэмлэх, банкны карт, “айфоне 6 плас” загварын гар утас, “редми нөүт-7” загварын гар утас зэрэг эд хөрөнгийг дээрэмдэн авч 2,206,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч С.Д /16хх-ийн 27/, Б.Х /16хх-ийн 127/, Н.Э /17хх-ийн 132/, Н.Д /17хх-ийн 174/, Г.А /17хх-ийн 206/, Х.Э /18хх-ийн 92/, Х.О /18хх-ийн 130/, Ж.Д /18хх-ийн 167/, Б.М /18хх-ийн 197/, насанд хүрээгүй хохирогч Б.Х /18хх-ийн 236/, О.Г /18хх-ийн 241/, Б.Б /19хх-ийн 168/, Ц.О /20хх-ийн 21/, А.Б /23хх-ийн 156/, Д.Б /23хх-ийн 235/, Б.А /24хх-ийн 23/, Б.М /24хх-ийн 59/, Б.Н- /24хх-ийн 147/, Л.А /24хх-ийн 200/, Ц.О /43хх-ийн 75/, О.Б /43хх-ийн 127/, Л.Н /6хх-ийн 248/, Ө.О- /7хх-ийн 189/, Ю.Ц /9хх-ийн 31/, Т.Х- /9хх-ийн 35/, Б.С- /9хх-ийн 192/, Б.Х- /9хх-ийн 250/, С.С- /8хх-ийн 13/, Н.Ц /4хх-ийн 194/, Ю.Т /44хх-ийн 34/, Б.О- /8хх-ийн 179/, О.А- /11хх-ийн 19/, Д.Д /13хх-ийн 229/, Г.Ц /16хх-ийн 182/, Б.Н /25хх-ийн 192/, Б.Б /11хх-ийн 164/, Ц.Ж /11хх-ийн 238/, Д.У /12хх-ийн 35/, Т.Н /13хх-ийн 45/, Г.Т /14хх-ийн 85/, Ч.Б- /14хх-ийн 155/, Г.Б /16хх-ийн 225/, О.Э /19хх-ийн 43/, А.Б /19хх-ийн 112/, Д.Д /19хх-ийн 219/, Х.Д /23хх-ийн 32/, А.Г /13хх-ийн 88/, С.С /45 хх-ийн 66/, Т.Н /13хх-ийн 192/, Б.Х- /17хх-ийн 67/, Д.О /24хх-ийн 98/, Д.Т /26хх-ийн 35/, С.С /22хх-ийн 237/ нарын мэдүүлгүүд,

гэрч С.Д /16хх-ийн 29/, Р.Б /23хх-ийн 174/, Г.О /24хх-ийн 207/, Э.П- /7хх-ийн 5/, Т.Н /13хх-ийн 49/, Т.Н /13хх-ийн 194/, Д.Д /17хх-ийн 82/, Б.Цэцгээ /26хх-ийн 101/ нарын мэдүүлгүүд,

хөрөнгийн үнэлгээний тайлан /14хх-ийн 48, 16хх-ийн 132, 17хх-ийн 139, 17хх-ийн 179, 17хх-ийн 216, 18хх-ийн 103, 18хх-ийн 138, 18хх-ийн 175, 18хх-ийн 209, 18хх-ийн 247, 19хх-ийн 3, 19хх-ийн 178, 20хх-ийн 44, 23хх-ийн 182, 23хх-ийн 237, 24хх-ийн 25, 24хх-ийн 62, 24хх-ийн 162, 24хх-ийн 218, 43хх-ийн 77, 43хх-ийн 135, 7хх-ийн 11, 7хх-ийн 19, 7хх-ийн 194, 9хх-ийн 52, 9хх-ийн 203, 10хх-ийн 9, 8хх-ийн 22, 4хх-ийн 209, 44хх-ийн 37, 8хх-ийн 200, 11хх-ийн 38, 13хх-ийн 241, 16хх-ийн 192, 25хх-ийн 187, 11хх-ийн 177, 12хх-ийн 1, 12хх-ийн 43, 13хх-ийн 60, 14хх-ийн 100, 14хх-ийн 163, 16хх-ийн 231, 19хх-ийн 53, 61, 19хх-ийн 124, 19хх-ийн 227, 23хх-ийн 47, 13хх-ийн 98, 45хх-ийн 82, 13хх-ийн 202, 17хх-ийн 87, 24хх-ийн 101, 26хх-ийн 40, 22хх-ийн 237/,  

эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл, хохирогч О.А-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /11хх-ийн 48/,

эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /26хх-ийн 66-67/,

“Хаан” банк дахь А.Б-ны эзэмшлийн 5057ххххххх, Р.Бийн эзэмшлийн 51ххххххх дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /23хх-ийн 201, 206/,

хохирогч Л.А-ийн эзэмшлийн “Хаан” банк дахь 5014хххххххх дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /24хх-ийн 188/,

“Хаан” банкны 2021 оны 9  дүгээр сарын 08-ны өдрийн 50/8051 дугаартай албан тоот /14хх-ийн 7 дугаар тал/, “Хаан” банк дахь Б.Лх-ийн эзэмшлийн 5024хххххх, Д.Д-гийн эзэмшлийн 500аххххх, Б.Э-гийн эзэмшлийн 517хххххххх  дугаарын дансны дэлгэрэнгүй хуулганууд /14хх-ийн 8-9, 12/,

“Хаан” банк дахь хохирогч Б.Х-ын эзэмшлийн 507хххххх, “Голомт” банк дахь 305ххххххххххх  дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /17хх-ийн 60-62/,

хохирогч Д.Т-ийн эзэмшлийн “Хаан” банк дахь 502хххххххх дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /26хх-ийн 37/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /14хх-ийн 58-60, 16хх-ийн 36, 16хх-ийн 148-152, 17хх-ийн 148-152, 17хх-ийн 225-228, 18хх-ийн 181-185, 18хх-ийн 219-221, 24хх-ийн 195, 7хх-ийн 174-183, 9хх-ийн 183, 8хх-ийн 27-28, 4хх-ийн 183-186, 8хх-ийн 196, 13хх-ийн 226, 16хх-ийн 173, 11хх-ийн 183, 14хх-ийн 97, 14хх-ийн 173, 183-184, 19хх-ийн 80-83, 19хх-ийн 242, 23хх-ийн 51-55, 13хх-ийн 106-112, 45хх-ийн 85-86, 13хх-ийн 184-190, 26хх-ийн 43-46, 23хх-ийн 3-7/,  

хохирогч нараас цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл /18хх-ийн 122, 18хх-ийн 227-229, 24хх-ийн 187, 8хх-ийн 9, 4хх-ийн 178, 13хх-ийн 225, 25хх-ийн 188, 16хх-ийн 208, 19хх-ийн 98, 17хх-ийн 56, 24хх-ийн 93, 26хх-ийн 33/,

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /14хх-ийн 61-67, 17хх-ийн 229-234, 18хх-ийн 109-111, 19хх-ийн 8-9, 24хх-ийн 139-142, 12хх-ийн 8, 25хх-ийн 35-37/,

 хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /16хх-ийн 123-124, 18хх-ийн 163, 19хх-ийн 161-162, 23хх-ийн 149-151, 24хх-ийн 133, 7хх-ийн 166-167, 9хх-ийн 245-246, 4хх-ийн 179-182, 16хх-ийн 166-168, 11хх-ийн 228, 11хх-ийн 154-158, 14хх-ийн 149-152, 16хх-ийн 209-210, 19хх-ийн 101-107, 19хх-ийн 210-212/,

хэргийн газрын гэрэл зургууд /13хх-ийн 177-178/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 01/410 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 10, 11, 12, 13 гэж дугаарласан гарын мөрүүд харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд тэнцэх 1 гэж дугаарласан гарын мөр нь папилон санд MN000120001077 дугаарт бүртгэгдсэн Б овогтой У-гийн зүүн гарын алганы дардастай, 3, 6 гэж дугаарласан гарын мөрүүд нь зүүн гарын дунд хурууны дардастай, 4 гэж дугаарласан гарын мөр нь зүүн гарын ядам хурууны дардастай, 5 гэж дугаарласан гарын мөр нь зүүн гарын эрхий хурууны дардастай, 12, 13 гаж дугаарласан гарын мөрүүд нь баруун гарын алганы дардастай тус тус тохирч байна. Уг тохирч буй гарын мөрүүд нь эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлэн авсан гарын мөрүүдтэй тохирохгүй байна. 3. Шинжилгээнд тэнцэж байгаа бусад 2, 7, 10, 11 гэж дугаарласан гарын мөрүүд нь папилон санд бүртгэгдсэн бусад гарын хээний дардасууд болон эзэнгүй хэргийн газраас бэхжүүлж авсан гарын мөрүүдтэй тохирохгүй байна. 5. Уг Б овогтой У- гэх этгээдийн гарын хээний дардас нь папилон MN000120001077, MN000610018201, MN000710016536, MN00071004538, MN000210023218, MN000510014452, MN005610002114 дугааруудад нийт 7 удаа санд бүртгэгдсэн байна...” гэсэн дүгнэлт /7хх-ийн 199-201/,

Шүүгдэгч Б.У /28 хх-ийн 5, 28хх-ийн 41-42, 28хх-ийн 46/, Э.Т /28хх-ийн 10/, Б.Лхийн /28 хх-ийн 2/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэргээр;

 

4. Шүүгдэгч Б.Н нь:

4.1. 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хугацаанд үргэлжилсэн үйлдлээр бусдын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 22 удаагийн үйлдлээр нэр бүхий  хохирогч нарт нийт 47,814,500 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, 

 4.2. Б.Н нь Б.Н-Э, С.Т нартай бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд иргэн Б.Т-ыг “гар утсаа түр хэрэглүүлээч” гэж хуурч, түүний эзэмшлийн 669,600 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг А-51” загварын гар утсыг залилж авсан,

4.3. Б.Н нь 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Б.У, Б.Лх нарын бүлэглэн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оюу” хүнсний дэлгүүрээс хохирогч Б.Нгийн өмчлөлийн “Айфоне 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдад 700,000 төгрөгөөр худалдаж, өөрт эдийн ашигтай байдлыг бий болгож, мөнгө угаасан болох нь:

хохирогч Б.Б /20хх-ийн 69/, Б.Т- /25хх-ийн 70/, О.А- /11хх-ийн 19/, Д.Д- /13хх-ийн 229/, Г.Ц /16хх-ийн 182/, Б.Н /25хх-ийн 192/, Ж.Т-Э /11хх-ийн 61/, Г.Зын /11хх-ийн 85/, Б.Энхзул /11хх-ийн 126/, И.С /11хх-ийн 204/, Э.А /13хх-ийн 3/, Н.Н /13хх-ийн 132/, Г.М /14хх-ийн 197/, Б.Н /15хх-ийн 235/, Н.Г /20хх-ийн 132/, М.А /25хх-ийн 134/, Б.О /45хх-ийн 19/, М.Ч /21хх-ийн 40/, У.А /23хх-ийн 83/, Б.Г /23хх-ийн 89/, С.А /24хх-ийн 249/, Э.Ж /49хх-ийн 162/, Д.О /24хх-ийн 98/, А.Б /26хх-ийн 124/ нарын мэдүүлгүүд,

гэрч Н.Г /20хх-ийн 72/, Ү.И /18хх-ийн 22/, С.Д /25хх-ийн 10/, Ч.Г /49хх-ийн 162/, Б.Н-Э /49хх-ийн 173/, Б.Н /49хх-ийн 176-177/ нарын мэдүүлгүүд,

хөрөнгийн үнэлгээний тайлан /49хх-ийн 21-22, 20хх-ийн 94, 25хх-ийн 83, 2хх-ийн 54, 11хх-ийн 38, 13хх-ийн 241, 16хх-ийн 192, 25хх-ийн 187, 11хх-ийн 93, 11хх-ийн 137, 11хх-ийн 216, 13хх-ийн 16, 13хх-ийн 149, 14хх-ийн 212, 15хх-ийн 240, 20хх-ийн 144, 25хх-ийн 137, 45хх-ийн 28, 23хх-ийн 99, 25хх-ийн 22, 49хх-ийн 193-194, 24хх-ийн 101, 26хх-ийн 135/,

“Хаан” банк дахь Б.Бийн эзэмшлийн 5736014295 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /20хх-ийн 64/,

“Хаан” банкны 2021 оны 9  дүгээр сарын 08-ны өдрийн 50/8051 дугаартай албан тоот /14хх-ийн 7 дугаар тал/, “Хаан” банк дахь Б.Лх-ийн эзэмшлийн 502хххххх, Д.Д-гийн эзэмшлийн 500ххххххх, Б.Э-гийн эзэмшлийн 51хххххх  дугаарын дансны дэлгэрэнгүй хуулганууд /14хх-ийн 8-9, 12/,

“Хаан” банк дахь Ү.И-ын эзэмшлийн 516хххх дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /18хх-ийн 74/,

хохирогч С.А-ийн эзэмшлийн “Хаан” банк дахь 576ххххххх, 510ххххххххх дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /25хх-ийн 2-3/,

хохирогч Ч.Г-ын Хаан банкны 502ххххххх дугаартай дансны лавлагаа /49хх-ийн 167/,

гэрч С.Д-ийн эзэмшлийн “Хаан” банк дахь 502ххххххх дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /25хх-ийн 11/,

эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /13хх-ийн 23-24/

эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл, хохирогч О.А-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /11хх-ийн 48/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 38, 13хх-ийн 226, 16хх-ийн 173, 11хх-ийн 57, 13хх-ийн 27-28, 14хх-ийн 231, 16хх-ийн 2-12, 20хх-ийн 152-153, 25хх-ийн 152-153, 45хх-ийн 26, 25хх-ийн 25-28, 26хх-ийн 141-142/,

хохирогч нараас цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл /20хх-ийн 59, 13хх-ийн 225, 25хх-ийн 188, 11хх-ийн 79, 11хх-ийн 55, 18 хх-ийн 6, 24хх-ийн 93/,

 таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /49хх-ийн 10-13, 25хх-ийн 93-99, 18хх-ийн 70-72, 25хх-ийн 35-37/,

 хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /16хх-ийн 166-168, 14хх-ийн 193-195, 20 хх-ийн 125, 18хх-ийн 7-13/,

шүүгдэгч Б.Лх /28хх-ийн 2/, Б.У /28хх-ийн 42/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэргээр;

 

5. Шүүгдэгч Э.Б нь:

5.1. 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хугацаанд үргэлжилсэн үйлдлээр бусдын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 19 удаагийн үйлдлээр нэр бүхий 19 хохирогчид нийт 25,796,750 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

хохирогч О.Х /32хх-ийн 123/, Д.О- /6хх-ийн 195/, Д.О- /2хх-ийн 30/, Б.Н- /2хх-ийн 120/, Б.Б /2хх-ийн 225-226/, А.Ө/37хх-ийн 205/, Д.Н /38хх-ийн 225/, Б.П /36хх-ийн 179/, А.А- /39хх-ийн 234/, Б.Б /40хх-ийн 233/, О.Н- /34хх-ийн 75/, Б.Т- /4хх-ийн 11/, Г.С /3хх-ийн 49/, Н.Б /39хх-ийн 197/, Г.Х- /40хх-ийн 146/, Д.Г- /41хх-ийн 193/, Ө.Ө /44хх-ийн 130/, Ж.О /39хх-ийн 21/, З.С /44хх-ийн 162/ нарын мэдүүлгүүд,

хөрөнгийн үнэлгээний тайлан /46хх-ийн 104, 2хх-ийн 54, 2хх-ийн 234, 37хх-ийн 228, 38хх-ийн 228, 36хх-ийн 188, 39хх-ийн 242, 41хх-ийн 8, 4хх-ийн 23, 3хх-ийн 55, 39хх-ийн 203, 40хх-ийн 160, 41хх-ийн 202, 44хх-ийн 135, 39хх-ийн 29, 44хх-ийн 168/, 

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /6хх-ийн 205-208, 2хх-ийн 96-99, 2хх-ийн 218-220, 37хх-ийн 234-235, 8хх-ийн 218, 39хх-ийн 225-230, 40хх-ийн 228, 4хх-ийн 4-6, 3хх-ийн 59-60, 39хх-ийн 187-194, 40хх-ийн 143, 44хх-ийн 157/,       

хохирогч нараас цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл /38хх-ийн 216, 36хх-ийн 169, 39хх-ийн 224, 4хх-ийн 2, 41хх-ийн 184, 44хх-ийн 92/,

Э.Б-гээс эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /44хх-ийн 153/,

эд зүйлийг хохирогч З.С-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /44хх-ийн 154/,

 хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 31, 2хх-ийн 91-93, 2хх-ийн 214-215, 37хх-ийн 196-201, 36хх-ийн 173, 40хх-ийн 224-227, 34хх-ийн 68-72, 3хх-ийн 40-45, 40хх-ийн 139-142/,     

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Дүгнэлт 2.Шинжилгээнд тэнцэх 1 гэж дугаарласан гарын мөр нь Папилон санд МN000510014537, MN000610015299, MN000720005462, MN003010012713, MN005210010383, MN005210010710, MN000110017127, MN000610016003, МN005210011276, MN0000XXT00054 бүртгэлийн дугааруудаар тус тус бүртгэгдсэн Э /Э, Э/-ийн Т-гийн баруун гарын эрхий хурууны хээний дардастай, 2 гэж дугаарласан гарын мөр баруун гарын дунд хурууны хээний дардастай, 4 гэж дугаарласан гарын мөр нь баруун гарын долоовор хурууны хээний дардастай тус тус тохирч байна...” гэсэн дүгнэлт /40хх-ийн 240-242/,

мөрдөгчийн магадалгаа /34хх-ийн 151/,

шүүгдэгч Э.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн /2хх-ийн 65, 28хх-ийн 8, 28хх-ийн 9/ мэдүүлгүүд зэргээр;

 

6. Шүүгдэгч С.М нь:

6.1. 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хугацаанд үргэлжилсэн үйлдлээр бусдын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 7 удаагийн үйлдлээр нэр бүхийн 7 хохирогчид нийт 3,650,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

6.2. 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, “Жасиун” төвийн Б1 давхарт байрлах нийтийн байрны өрөөнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч С.Т-тэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохиж, хутгаар зүүн гарын бугалга, дал хэсэгт нь хутгалж баруун дал, зүүн бугалгад шарх, зүүн болон баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч С.Г /33хх-ийн 119/, Ж.Б /35хх-ийн 241/, Б.А /36хх-ийн 49/, С.Т /49хх-ийн 69-71/, Д.Г /50хх-ийн 53-56/, О.А /31хх-ийн 181/, Г.Н /37хх-ийн 134/, О.Х /32хх-ийн 123/ нарын мэдүүлгүүд,

гэрч Б.Н-Э /49хх-ийн 75/, М.Д /50хх-ийн 56-57/ нарын мэдүүлгүүд,

хөрөнгийн үнэлгээний тайлан /31хх-ийн 185, 36хх-ийн 3, 36хх-ийн 57, 50хх-ийн 60-61, 46хх-ийн 99, 46хх-ийн 104/,  

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /50хх-ийн 44-49, 37хх-ийн 136-140/,   

хохирогч нараас цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл /33хх-ийн 111, 35хх-ийн 236, 36хх-ийн 43, 31хх-ийн 176, 37хх-ийн 129/,

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /33хх-ийн 112, 33хх-ийн 112, 33хх-ийн 112/,    

 хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /49хх-ийн 62-66/, 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн “...С.Т-ийн биед баруун дал, зүүн бугалгад шарх, зүүн болон баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун дал, зүүн бугалгад шарх гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр, зүүн болон баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх эрүү мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2383 дугаартай дүгнэлт /49хх-ийн 118-119/ зэргээр;

 

7. Шүүгдэгч Б.Э нь:

Э.Ттэй бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .....-р байрны ...-р орцонд үйл ажиллагаа явуулдаг 24 цагийн “Хан зүрх” нэртэй эмийн сангаас 750,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч С.Эт 750,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч С.Э-ын /42хх-ийн 28/ мэдүүлэг,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /42хх-ийн 24-25/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01/003 дугаартай “...Дүгнэлт: 2. Шинжилгээнд ирүүлсэн 1, 2 дугаартай гарын мөр нь санд MN000720005462 дугаараар байрласан, РД/УШ98010932/ Эбаярын Т-гийн зүүн гарын эрхий, зүүн гарын дунд хуруугаар үүсгэгдсэн байна...” гэх дүгнэлт /42хх-ийн 40-44/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ. 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

1. Шүүгдэгч Э.Тгийн:

- ганцаараа болон бусадтай бүлэглэн нийт 107 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хугацаанд бусдын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нэр бүхий хохирогч нарт нийт 136,878,682 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” шинжийг, 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “...байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон...” хүндрүүлэх шинжийг, 

- А.Е-тэй бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн хөл бөмбөгийн талбайд тоглож байсан насанд хүрээгүй хохирогч Б.Г-, Г.М-, Б.Б-, Ө.Ананда, М.Т- нарын эд хөрөнгийг авах зорилгоор цаасны хутга ашиглан амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж довтлон 2,716,000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг гар утас, бэлэн 5000 төгрөг зэрэг эд хөрөнгийг дээрэмдэж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн 2 дахь хэсэгт заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон...” гэсэн шинжийг,  

- 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Фокус” биллиард тоглоомын газрын лангуунаас Э.Г-ийг хохирогч Б.Лх-ын “Самсунг А71” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 520,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнийг мэдсээр байж, хулгайлах гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болох “Самсунг А71” загварын гар утсыг өөртөө авч, түүнийг бусдад худалдан борлуулж хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор мөнгө угаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ... түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн…” гэсэн шинжийг,

2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Г.А-ийн эрүүл мэнд эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж “баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус хуралт, зүүн доод уруулын дотор салстад цус хуралт, хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэсэн шинжийг,

2. Шүүгдэгч Б.Лх-ийн:

- ганцаараа болон бусадтай бүлэглэн нийт 44 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хугацаанд бусдын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нэр бүхий хохирогч нарт нийт 67,810,340 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” шинжийг, 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “...байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон...” хүндрүүлэх шинжийг,

- 2019 оны 04 дүгээр сарын 03-аас 05-ны өдрийн хооронд иргэн Л.С-гийн фейсбүүк хаягт нэвтрэх эрхийг хууль бусаар олж аван ашиглаж, улмаар Г.Ц-, Т.Т- нарын фейсбүүк хаяг руу мөнгө зээлүүлэхийг хүссэн мессеж илгээн хуурч, цахим хэрэгсэл ашиглан бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Г.Ц-аас 100,000 төгрөг, хохирогч Т.Т-аас 100,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Э.Х-гаас “гар утсаа түр өгөөч ярьчхаад буцаагаад өгнө” гэж итгүүлэн авч буцаан өгөлгүйгээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын 420,000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг залилсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, ... цахим хэрэгсэл ашиглаж,  бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан...” гэсэн шинжийг,  

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЗ/397 дугаартай захирамжаар хорих ялын эдлээгүй үлдсэн 01 жил 06 сар 02 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон байхад 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчиж хяналт тавих зориулалт бүхий тоног төхөөрөмжийг хууль бусаар устгаж гэмтээн 930,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэсэн шинжийг,

3. Шүүгдэгч Б.Угийн:

- ганцаараа болон бусадтай бүлэглэн нийт 50 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн хугацаанд бусдын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нэр бүхий хохирогч нарт нийт 66,989,200 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” шинжийг, 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “...байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон...” хүндрүүлэх шинжийг,

- 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч Б.Н-ийн толгой, мөрөн тус газарт чулуугаар цохиж, биед нь хүч хэрэглэн довтолж түүний өмчлөлийн унжлагатай мөнгөн ээмэг, зүүлт, монетон бөгж, жижиг гар цүнх, арьсан түрийвч, иргэний үнэмлэх, банкны карт, “айфоне 6 плас” загварын гар утас, “редми нөүт-7” загварын гар утас зэрэг эд хөрөнгийг дээрэмдэн авч 2,206,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн 2 дахь хэсэгт заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон...” гэсэн шинжийг,

 

4. Шүүгдэгч Б.Н-ын:

- ганцаараа болон бусадтай бүлэглэн нийт 22 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хугацаанд бусдын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нэр бүхий хохирогч нарт нийт 47,814,500 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэсэн шинжийг,

- Б.Н-Э, С.Т нартай бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Б.Т-ыг “гар утсаа түр хэрэглүүлээч” гэж хуурч, түүний эзэмшлийн 669,600 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг А-51” загварын гар утсыг залилж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, ... зохиомол байдлыг зориудаар бий болгох, ... бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн шилжүүлэн авсан...” гэсэн шинжийг,

- 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Б.У, Б.Лх нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оюу” хүнсний дэлгүүрээс хохирогч Б.Н-гийн өмчлөлийн “Айфоне 11” загварын гар утсыг хулгайлсан, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдад 700,000 төгрөгөөр худалдаж, өөрт эдийн ашигтай байдлыг бий болгож, мөнгө угаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ... түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, …” гэсэн шинжийг,

5. Шүүгдэгч Э.Б-гийн ганцаараа болон бусадтай бүлэглэн нийт 19 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хугацаанд бусдын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нэр бүхий хохирогч нарт нийт 25,796,750 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэсэн шинжийг,

6. Шүүгдэгч С.М-н: 

- ганцаараа болон бусадтай бүлэглэн нийт 7 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хугацаанд бусдын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нэр бүхий хохирогч нарт нийт 3,650,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэсэн шинжийг, 

- 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч С.Т-тэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохиж, хутгаар зүүн гарын бугалга, дал хэсэгт нь хутгалж баруун дал, зүүн бугалгад шарх, зүүн болон баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэсэн шинжийг,

7. Шүүгдэгч Б.Э-н Э.Т-тэй бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 29-р байрны 7-р орцонд үйл ажиллагаа явуулдаг 24 цагийн “Хан зүрх” нэртэй эмийн сангаас 750,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч С.Эт 750,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэсэн шинжийг тус тус бүрэн агуулсан байна. 

Анхан шатны шүүхээс, шүүгдэгч Э.Т, Б.Лх, Б.У, Б.Н, Э.Б,  С.М, Р.Э нарын үйлдлүүдийг тус тус Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн зүйлчилсэн байх ба тэдэнд оногдуулсан ял шийтгэл нь  тус тус үйлдсэн гэмт хэргүүдийх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээнд нь бүрэн тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж чадсан байна.

Анхан шатны шүүхээс Б.Н-д Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, жирэмсэн /56-р хх-ийн 76-78/ гэх үндэслэлээр түүнд 2 жил, 6 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хойшлуулсныг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. 

Шүүгдэгч Э.Т, Э.Б, С.М, Б.У, Б.Н, Р.Э, Б.Лх нарыг гэм буруутайд тооцсон хэргийн үйл баримтыг тогтоож эцэслэн хянан шийдвэрлэх нотлох баримтын хүрэлцээ хангалттай байсан байх ба  шүүгдэгч нарын давж заалдах гомдолд дурдсан “өөр үйлдсэн хэргүүдийг нэмж нэгтгүүлэх, ганцаараа үйлдээгүй учир бусад этгээдийг нэрлэн тэдэнд холбогдуулан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах, зарим үйлдэлд оролцоогүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлэх” зэрэг үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах шаардлагагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, шүүгдэгч Э.Б, Б.У нарын өмгөөлөгч Д.Ганбаатар, шүүгдэгч Э.Т, шүүгдэгч Б.Лх, шүүгдэгч Р.Э, шүүгдэгч Р.Э-ын өмгөөлөгч А.Буяндэлгэр, шүүгдэгч Э.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.У-гийн үйлдсэн хулгайлах гэмт хэргээс учирсан хохирлын хэмжээ, ялыг ялгамжтай оногдуулах хуулийн шаардлага зэргийг харгалзан анхан шатны шүүхээс Б.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар “Хулгайлах” гэмт хэрэгт нь оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг 6 жилийн хугацаагаар хорих ял болгож, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэрэгт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар хорих ял болгон тус тус хөнгөрүүлж, түүний энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг 8 жилийн хугацаагаар хорих ял болгож, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй 5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хуульд зааснаар хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн сольж, нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 13 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон өөрчлөлтийг, 

шүүгдэгч Э.Б-н ялыг Хорих 423-р ангиас шилжүүлсэн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөр тасалбар болгон тооцоог, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн ялыг 1 жил 4 сар 29 хоногийн хугацаагаар тооцож зөвтгөн, энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэж, түүний биечлэн эдлэх нийт ялыг 3 жил 10 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон өөрчлөлтийг,  

шүүгдэгч Р.Э нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/834 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар хорих ял, 1 жил 7 сар 27 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлэхээр шийтгүүлсэн /40-р хх-ийн 15-40/  байх ба тус 1 жил 7 сар 27 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэсэн эсэх байдлыг хавтаст хэрэгт тогтоогоогүй, энэ талаар нотлох баримт байхгүй байхад анхан шатны шүүх “...Р.Э нь өмнөх шийтгэх тогтоолоос 518 цагийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлээгүй үлдсэн...” гэж үзсэн нь буруу байх тул энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/834 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй 1 жил 7 сар 27 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж зааснаар тус тусад нь эдлүүлсэн өөрчлөлтийг тус тус шийтгэх тогтоолд оруулахаар  давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Мөн хэрэгт авагдсан шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж үзэхэд,

шүүгдэгч Б.У-гийн цагдан хоригдсон  хугацааг тоолохдоо нэмж нэгтгэж тогтоосон өмнөх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7  дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/479 дугаартай шийтгэх тогтоол /21хх 141-144/-оор ял эдлэх хугацаанд нь оруулахаар шийдвэрлэсэн цагдан хоригдсон 31 хоногийг нэмэлгүй орхигдуулсан байх тул шийтгэх тогтоолд заасан Б.У-гийн цагдан хоригдсон 1128 хоногийг гэснийг 1159 хоног гэж зөвтгөсөн өөрчлөлтийг, 

шүүгдэгч Э.Бн өмнөх шийтгэх тогтоол эдлэсэн ялын хугацааг 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөр тасалбар болгон шийтгэх тогтоолд дээрх байдлаар  өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн тул түүний цагдан хоригдсон хугацааг 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс шийтгэх тогтоол гарсан 2024 оны 11 дүгээр сарын 27 өдрийг хүртэл тооцож, энэ шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн хэргийх нь цагдан хоригдсон хугацааг 1 жил 10 сар гэж зөвтгөсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн зохих заалтад оруулав.

Анхан шатны шүүх, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гаргуулахдаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хавсралтад дурдсан хэмжээгээр шүүгдэгч нараас гаргуулж гэж шийтгэх тогтоолыг биелүүлэхэд тодорхой биш, ойлгомжгүй байдлаар заасан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-гээс 103,097,281 төгрөгийг, шүүгдэгч Э.Б-гээс 13,235,875 төгрөгийг, шүүгдэгч Б.У-гаас 49,810,199 төгрөгийг, шүүгдэгч Б.Лх-оос 32,652,796 төгрөгийг , шүүгдэгч Б.Н-ос 22,711,499 төгрөгийг, шүүгдэгч С.М-гээс 2,863,000 төгрөгийг тус тус гаргуулж шийтгэх тогтоолын хавсралтад заасан нэр бүхий хохирогч нарт олгохоор заасан өөрчлөлтийг,

шийтгэх тогтоол гарахаас өмнө шүүгдэгч С.М-гөөс 2024.07.04-ний өдөр Төрийн сангийн 100900005406 дугаар дансанд 500,000 төгрөг/ 56-р хх-ийн 238/-ийг, 2024.10.31-ний өдөр 400,000 төгрөг /57-р хх-ийн 59/-ийг “С.М-гөөс нэр бүхий 7 хохирогч нарт” гэсэн утгатайгаар хохиролд төлөхөөр байршуулсан байгааг буюу нийт 900,000 төгрөгийг С.М-гөөс  төлөх хохиролд олгуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага руу шилжүүлсэн нэмэлт заалтыг оруулах нь зүйтэй байна.

Мөн шийтгэх тогтоолын хавсралтад доорхи өөрчлөлүүдийг оруулах нь зүйтэй байна. Үүнд:

- Шийтгэх тогтоолын хавсралтаас: Хавсралтын 47-51 дүгээр мөр хохирогч Б.Г-ийн хохирол 420,000 төгрөг /29-р хх-ийн 22/, хохирогч Г.М-ын хохирол 90,000 төгрөг /29-р хх-ийн 41/, хохирогч Б.Б-ийн хохирол 124,000 төгрөг /29-р хх-ийн 46/, хохирогч Ө.А-ийн хохирол 83,300 төгрөг /29-р хх-ийн 52/, хохирогч М.Т-ий хохирол 64,000 төгрөг /29-р хх-ийн 28/  тус тус шүүгдэгч Э.Т-гээс төлөгдсөн /28 хх-ийн 235-239 тал/ байх тул хүчингүй болгохоор,

119 дүгээр мөрөнд “Э.Б 1,000,000 төгрөг гаргуулж хохирогч Д.Т-” гэснийг Э.Б энэ үйлдэлд оролцоогүй буюу шүүгдэгч Б.У, Ш.Т- нар нь бүлэглэн үйлдсэн үйлдлийн хохирол байх тул хүчингүй болгохоор,

120 дугаар мөрөнд шүүгдэгч Э.Б-гээс 272,000 төгрөг гаргуулж хохирогч О.Х-д олгохоор заасан байх ба 121 дүгээр мөрөнд уг хохирлыг давхардуулан гаргуулахаар заасан тул хүчингүй болгохоор,

199 дүгээр мөр хохирогч Н.Н-гийн хохирол 787,500 төгрөг /13-р хх-ийин 150/ шүүгдэгч Б.Лх-оос төлөгдсөн /21-р хх-ийн 43-44, 162/ тул хүчингүй болгохоор,

238 дугаар мөр Н.Н-ийн хохирол 787,500 төгрөг /13-р хх-ийин 150/ шүүгдэгч Б.Н-ос төлөгдсөн /21-р хх-ийн 43-44, 162/ тул хүчингүй болгохоор,

хохирогч С.Э-ын хохиролд шүүгдэгч Р.Э-аас 2024.11.27-ны өдөр 16:21:35 цагт хохирогч С.Э-ын Хаан банк дахь 5075484873 тоот дансанд хохирлын 375,000 төгрөг шилжүүлж хохирол төлөгдсөн /57-р хх-ийн 60/ тул хавсралтын 262 дугаар мөр “192,000’' гэснийг хүчингүй болгохоор,

- Шийтгэх тогтоолын хавсралтын:

8 дугаарт “Ж.М” гэснийг “С ломбард буюу Н.Ө /РД: ..../ гэж,

26 дугаарт “Б.О-” гэснийг “Б.О /РД: ........./” гэж,

72 дугаарт “Ш.Б” гэснийг “....... /РД: ......../” гэж,

118 дугаарт “Б.О-” гэснийг “Б.О /РД:........./” гэж,

184 дугаарт “О.Б” гэснийг “О.Б /РД: ......../” гэж

- Хохирлыг буруу тооцсон: Хавсралт хүснэгтийг “гаргуулах хохирол /төгрөгөөр/” гэсэн баганын

42 дугаарт “7,500,000” гэснийг “750,000” гэж,

45 дугаарт “1,487,500” гэснийг “2,975,000” гэж,

112 дугаарт бичигдсэн “500,000 /Р.М-д/” гэснийг “235,000” гэж зөвтгөн өөрчлөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Т, Э.Б, С.М, Б.У, Р.Э, Б.Лх нар нь шийтгэх тогтоол гарсан 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл нийт 133 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/1070 дугаар шийтгэх тогтоолын:

1.1. Шүүгдэгч Б.У-д холбогдох

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Шүүгдэгч Б.У-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 07 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус;...” гэснийг “...“...Шүүгдэгч Б.У-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус;...” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Шүүгдэгч Б.У-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 07 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгг зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг нийт 10 /арав/ жилийн хугацаагаар;...” гэснийг “...Шүүгдэгч Б.У-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгг зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг нийт 8 /найм/ жилийн хугацаагаар;...” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...шүүгдэгч Б.У-д энэ тогтоолоор оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 05 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 05 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг нийт 15 /арван тав/жилийн хугацаагаар,...” гэснийг “...шүүгдэгч Б.У-д энэ тогтоолоор оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 5 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг нийт 13 /арван гурав/ жилийн хугацаагаар, ...” гэж тус тус өөрчилсүгэй.

1.2. Шүүгдэгч Э.Б-д холбогдох

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...шүүгдэгч Э.Б-д энэ тогтоолоор оногдуулсан 02 жил, 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 01 жил, 5 сар, 5 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг нийт 03 /гурав/ жил, 11 /арван нэг/ сар, 05 /тав/ хоногийн хугацаагаар, ...” гэснийг “...шүүгдэгч Э.Бд энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг нийт 3 жил 10 сар 29 хоног /гурван жил арван сар хорин ес хоног/-ийн хугацаагаар хорих ялаар тогтоож,...” гэж,

тогтоох хэсгийн 7 дахь заалтын “...шүүгдэгч Э.Б-н цагдан хоригдсон 679 хоногийг, ...” гэснийг “...шүүгдэгч Э.Б-н цагдан хоригдсон 1 жил 10 сарыг, ...” гэж тус тус өөрчилсүгэй.

1.3. Шүүгдэгч Р. Э-т холбогдох

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...шүүгдэгч Р.Э-т энэ тогтоолоор оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 518 цагийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 02 сар, 05 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг нийт 01 /нэг/ жил, 02 /хоёр/ сар, 05 /тав/ хоногийн хугацаагаар тус тус тогтоосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э-т энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар  сар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/834 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 7 сар 27 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг тус  тусад нь эдлүүлсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

1.4. Тогтоох хэсгийн 10 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэр бүхий шүүгдэгч нараас шийтгэх тогтоолын хавсралтад заасан хохирлыг гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгосугай.” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Т-гээс 103,097,281 төгрөгийг гаргуулж, шүүгдэгч Э.Б-гээс 13,235,875 төгрөгийг гаргуулж, шүүгдэгч Б.У-гаас 49,810,199 төгрөгийг гаргуулж, шүүгдэгч Б.Лх-оос 32,652,769 төгрөгийг гаргуулж, шүүгдэгч Б.Н-ос 22,711,499 төгрөгийг гаргуулж, шүүгдэгч С.М-гөөс 2,863,000 төгрөгийг гаргуулж тус тус шийтгэх тогтоолын хавсралтад заасан нэр бүхий хохирогч нарт олгосугай.” гэж өөрчилж,

тогтоох хэсэгт “...Шүүгдэгч С.М-гөөс “С.М-гөөс нэр бүхий 7 хохирогч нарт” гэсэн утгатайгаар байршуулсан 900,000 төгрөгийг Төрийн сангийн 100900005406 дугаар данснаас гарган С.М-гийн төлөх хохиролд олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад  даалгасугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

1.5. Шийтгэх тогтоолын “Хавсралт” хүснэгтийн  

“Хохирогч нарын нэрс” гэсэн баганын 8 дугаарт “ Ж.М“ гэснийг “С ломбард” буюу Н.Ө /РД: ......./” гэж, 26 дугаарт “Б.О” гэснийг “Б.О /РД:........./” гэж, 72 дугаарт “Ш.Б” дугаарт “Ш.Б” гэснийг “....... /РД: ......../” гэж, 118 дугаарт “Б.О” гэснийг “Б.О /РД:........./” гэж, 184 дугаарт “О.Б” гэснийг “О.Б /РД: ......../” гэж өөрчилж,

“Гаргуулах хохирол /төгрөгөөр/” гэсэн баганын 42 дугаарт “7,500,000” гэснийг “750,000” гэж, 45 дугаарт “1,487,500” гэснийг “2,975,000” гэж, 112 дугаарт бичигдсэн “500,000 /Р.М-д/” гэснийг “235,000” гэж өөрчилж,

гаргуулахаар заасан “47 дугаарт бичигдсэн Э.Т-гээс хохирогч Б.Г-т 420,000 төгрөг, 48 дугаар бичигдсэн Э.Т-гээс хохирогч Г.М-од 90,000 төгрөг, 49 дугаарт бичигдсэн Э.Т-гээс хохирогч Б.Б-д 124,000 төгрөг, 50 дугаарт бичигдсэн Э.Т-гээс хохирогч Ө.А-д 83,300 төгрөг,  51 дугаарт бичигдсэн Э.Т-гээс хохирогч М.Т-д 64,000 төгрөг”, “119 дугаарт Э.Б-гээс хохирогч Э.Т-т 1,000,000 төгрөг”, “120 дугаарт Э.Бгээс хохирогч О.Х-д 272,000 төгрөг”, “199 дугаарт Б.Лх-оос хохирогч Н.Н-д 787,500 төгрөг”,  “238 дугаарт Б.Н-ос хохирогч Н.Н-д 787,500 төгрөг”,  “262 дугаарт Р.Э-аас хохирогч С.Э-т 192,000 төгрөг” гэснийг тус тус хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б, Б.У нарын өмгөөлөгч Д.Ганбаатар, шүүгдэгч Э.Т, шүүгдэгч Б.Лх, шүүгдэгч Р.Э, шүүгдэгч Р.Эын өмгөөлөгч А.Буяндэлгэр, шүүгдэгч Э.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2024 оны 11 дүгээр сарын 27-оос 2025 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хүртэл шүүгдэгч Э.Т, Э.Б, С.М, Б.У, Р.Э, Б.Лх нарын цагдан хоригдсон 133 /нэг зуун гучин гурав/ хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР

            ШҮҮГЧ                                                     Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                     Д.ОЧМАНДАХ