Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 150/шш2026/00005

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 150/ШШ2026/00005

Сэлэнгэ аймаг

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

                                            

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: * хот * дүүрэг*-р хороо * тоот хаягт байрлах “* ” ХХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: * аймаг * сум *р баг * тоот хаягт оршин суух, * овогт * (РД:*)-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 12,171,158.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Зээлдэгч * нь *тай цахимаар ЗГ-R001536259 тоот "Дижитал зээлийн гэрээ" байгуулж, 2024 оны 09 сарын 09-ны өдөр 1605284028 тоот зээлийн данс үүсгэн 10,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авч ашигласан. 2025 оны 12 сарын 04-ний өдрийн байдлаар 400 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 12,171,158.48 төгрөгийн өр үүсгэж банкыг хохироож байна. Иймд зээлдэгч * с *тай байгуулсан ЗГ-R001536259 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 12,171,158.48 төгрөгийг гаргуулж *анд олгуулж өгнө үү...” гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие * “*” ХК-аас нэхэмжилсэн 12,171,159 төгрөгийг 2026.01.30-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд сард 2,028,526.5 төгрөгөөр төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх тайлбарыг гаргасан. /хавтаст хэргийн 23-р хуудас/

 

Нэхэмжлэгч “*” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч *ийн тайлбартай танилцаж 6 хувааж төлөхийг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /хавтаст хэргийн 24-р хуудас/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХК нь хариуцагч д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,171,158.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие * “*” ХК-аас нэхэмжилсэн 12,171,159 төгрөгийг 2026.01.30-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд сард 2,028,526.5 төгрөгөөр төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг,

 

Нэхэмжлэгч “*” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч *ийн тайлбартай танилцаж 6 хувааж төлөхийг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч “*” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *эд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12,171,158.48 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 209,689 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 104,844.5 төгрөгийг хариуцагч *ээс, улсын орлогоос 104,844.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *эд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12,171,158.48 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 209,689 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 104,844.5 төгрөгийг хариуцагч *ээс, улсын орлогоос 104,844.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

          

ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН