Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 150/шш2026/00011

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 150/ШШ2026/00011

Сэлэнгэ аймаг

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

                                            

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: * хот * дүүрэг*-р хороо * тоот хаягт байрлах “* ” ХХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: * аймаг * сум *р баг * тоот хаягт оршин суух, * овогт * (РД:*)-д холбогдох,

Хариуцагч: * аймаг * сум *р баг * тоот хаягт оршин суух, * овогт * (РД:*)-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 6,147,000төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн * нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... * нь Сант сумын 1 дүгээр багт оршин сууж байхдаа 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр "Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр"-ийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгт хамрагдаж 7,000,000 төгрөгийг 36 сарын хугацаанд эргэн төлөхөөр гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хавсралтад заасны дагуу сар бүр 194,000 төгрөгийн эргэн төлөлт хийх байсан боловч эргэн төлөлтийг төлөхгүй байгаа нь * хохирол учруулсаар байна. *нь зээлийн үлдэгдэл болох 6,147,000 төгрөгийн төлөлт хийлгүй өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. *болон түүний батлан даагч * нараас зээлийн гэрээний үүрэг болох 6,147,000 төгрөгийг гаргуулан Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 100130037010 тоот дансанд төлүүлж өгнө үү...” гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *нь шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие *нь Сэлэнгэ аймгийн *раас авсан 6,147,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. * нь миний төрсөн эгч бөгөөд энэ мөнгөнөөс төлөх шаардлагагүй болно. Би энэ мөнгийг 2026.01.30-ны өдөр гэхэд төлж барагдуулна...” гэх тайлбарыг гаргасан. /хавтаст хэргийн 29-р хуудас/

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн *рын итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч *гийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хариу тайлбартай танилцлаа. Уг тайлбарт хариуцагч *нь 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 6,147,000 төгрөгийг төлнө гэжээ. Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч 2026 оны 01 дүгээр сард багтаан төлөхийг зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 25-р хуудас/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн * нь хариуцагч *, * нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,147,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие *нь Сэлэнгэ аймгийн *раас авсан 6,147,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. * нь миний төрсөн эгч бөгөөд энэ мөнгөнөөс төлөх шаардлагагүй болно. Би энэ мөнгийг 2026.01.30-ны өдөр гэхэд төлж барагдуулна...” гэсэн тайлбарыг,

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн *рын итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч * 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хариу тайлбартай танилцлаа. Уг тайлбарт хариуцагч *нь 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 6,147,000 төгрөгийг төлнө гэжээ. Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч 2026 оны 01 дүгээр сард багтаан төлөхийг зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн *рын нэхэмжлэлтэй хариуцагч *, * нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,147,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Сэлэнгэ аймгийн * нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 56,651 төгрөгийг хариуцагч *гаас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн *рын нэхэмжлэлтэй хариуцагч *, * нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,147,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Сэлэнгэ аймгийн * нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 56,651 төгрөгийг хариуцагч *гаас гаргуулан улсын орлогод оруулсугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч *нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

          

ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН