Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 150/шш2026/00019

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 150/ШШ2026/00019

Сэлэнгэ аймаг

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

                                            

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: * хот * дүүрэг*-р хороо * тоот хаягт байрлах “* ” ХХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: * аймаг * сум *р баг * тоот хаягт оршин суух, * овогт * (РД:*)-д холбогдох,

 

"*" ХХК-д холбогдуулан 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын шүүхэд гаргасан "*" ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч * 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгон шалгаруулалтын журам зөрчиж, дүнг үл харгалзан Хуулийн хэлтсийн даргаар *ыг томилсон тушаалыг хүчингүй болгож, сонгон шалгаруулах журмын хүрээнд ажилтныг томилохыг "*" ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч * нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... * миний бие 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр * Их сургуулийг "*" мэргэжлээр, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр * сургуулийг "* магистр" зэрэгтэй төгссөн бөгөөд 2019 оын 10 дугаар сарын 08-ны өдөр Монголын Хуульчдын холбооны гишүүнээр элссэн буюу хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ авсан. 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Компанийн засаглал, 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх суурь мэдлэг олгох сургалт (АЗ)-д хамрагдаж гэрчилгээ авсан. * оны хооронд *байгууллагад туслах ажилтан, Тамгын хэлтсийн дарга, *оор тус тус ажиллаж байсан ажлын туршлагатай.

2025 оны 04 дүгээр сард "*" ХХК-иас Zangia.mn сайтад нээлттэйгээр зарлагдсан хуулийн хэлтсийн мэргэжилтэн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцож 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/281 дугаартай "*" ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн тушаалаар Хуулийн хэлтэст хуулийн мэргэжилтнээр томилогдсон.

Одоо "*" ХХК-ийн хуулийн хэлтэст хуулийн ахлах мэргэжилтнээр ажилладаг. Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан * 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тул миний бие хуулийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байна. "*" ХХК-иас Zangia.mn сайтад Хуулийн хэлтсийн даргын ажлын байрны сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарласан байсан. Уг зарын дагуу өөрийн танилцуулга болон холбогдох материалыг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 19 цаг 07 минутад хүргүүлсэн.

Сонгон шалгаруулалт 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд тестийн болон ярилцлагын шалгалтад оролцож сонгон шалгаруулалт тухайн өдөр дууссан. Сонгон шалгаруулалт Гүйцэтгэх захирлын 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/160 дугаартай "Ажилтан сонгон шалгаруулах журам батлах тухай" тушаалын дагуу явагддаг. Журамд заасны дагуу анкетын сонгон шалгаруулалт, мэргэжлийн ур чадварын шалгалт, ярилцлагын шалгалтыг өгч 100 оноо авах ёстой. Сонгон шалгаруулалтын дүнгийн талаар хүний нөөцийн хэлтсээс надад мэдэгдээгүй учраас миний бие 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүний нөөцийн хэлтэст сонгон шалгаруулалтын хариуг албан ёсоор танилцуулаач ээ, хэдэн хүн оролцсон, би шалгалтаа хэрхэн өгсөн, нийт онооны дүнгээр хэддүгээр байрт орсон гэсэн хариуг бичгээр авах хүсэлт бичиж хүргүүлсэн боловч одоог хүртэл хариу ирүүлээгүй.

Хүний нөөцийн мэргэжилтэн * 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15:32 минутад миний * дугаарын утас руу залгаад, сонгон шалгаруулалтын дүн гарсан. *а гэж хүн шалгараад хуулийн хэлтсийн дарга болж байгаа юм байна шүү гэж *дугаарын утсаар мэдэгдсэн. Сонгон шалгаруулалт дуусан дүн гарснаас хойш 9 хоногийн дараа, сонгон шалгаруулалтын дүнгээр шалгараагүй буюу 2 дугаар байранд орсон хүнээ томилсон тухай шийдвэрийг надад танилцуулсан. "*" ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч * болон, хүний нөөцийн хэлтсийн мэргэжилтэн * нар нь Гүйцэтгэх захирлын 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/160 дугаартай "Ажилтан сонгон шалгаруулах журам батлах тухай" тушаалыг хэрэгжүүлж ажиллаагүй, сонгон шалгаруулалтыг уг журмын дагуу явуулаагүй, өөрсдийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосны үндсэн дээр сонгон шалгаруулалтад шалгараагүй хүнийг томилж байна гэж үзсэн. Шалтгаант нөхцөл:

1. Олон нийтийн сүлжээнд нээлттэйгээр ажлын байрны шалгаруулалтын зар байршуулсан атлаа сонгон шалгаруулалтаар шалгараагүй хүнээ томилсон. Сонгон

2. Ажилтан сонгон шалгаруулах журмын 3 дугаар зүйлийн 3.1-т "Сонгон шалгаруулалтад 70-аас дээш оноо авсан иргэдийг нөөцийн жагсаалтад оруулах ба 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр хадгална" гэсэн заалтыг зөрчиж сонгон шалгаруулалтад 64 оноо буюу нөөцийн жагсаалтад орох босго оноонд ч хүрээгүй хүнийг томилсон.

3. Авлигатай тэмцэх газар хүргүүлж буй хувийн ашиг сонирхол байгаа эсэхийг шалгуулах тухай албан бичгийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өөрийн давуу байдлаа ашиглаж албан тушаалд томилж байгаа *ад өөрт нь буюу гарт нь өгч явуулсан. Төрийн өмчит компани, байгууллагаас гадагш явж буй албан ёсны хэвлэмэл хуудас дээр хэвлэгдсэн, тамга дарсан эх хувь албан бичгийг гадны иргэнд өгч явуулсан нь мөн л давуу байдал бий болгож албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байгаа нэг хэлбэр юм.

4. Сонгон шалгаруулалтын материал, шалгаруулалтын дүнг танилцуулахад шалгарсан бус нөгөө л давуу байдал олгож буй, журмын шаардлага ч хангахгүй хүний материал дээр томилох гэж цохолт хийсэн.

5. Хүний нөөцийн мэргэжилтэн буюу ажилтан сонгон шалгаруулалт хариуцсан мэргэжилтэн * нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, ярилцлагын шалгалтын оноог илтэд худал буюу үндэслэлгүй оноог өгсөн / Энэ талаар сонгон шалгаруулах комиссын гишүүдээс мэдүүлэг тайлбар авахад хэн нь асуултад яаж хариулсан, ямар байсан, өгсөн оноо, сонгон шалгаруулалт үндэслэлтэй, журмын дагуу үнэн зөв явсан уу гэдгийг тодруулахад л нотлогдох юм/

6. Сонгон шалгаруулалт болдог өдөр буюу 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр тестийн шалгаруулалт эхлэхээс ойролцоогоор 1-2 цагийн өмнө * захирал мэргэжилтэн *ийг юм аваад ир гэсэн гээд өөрийн өрөөндөө дуудаж уулзсан байдаг. /дээрх журамд ажилтанд нөлөөлөхийг хориглох заалт байдаг /. Гүйцэтгэх захирал үүрэг өгсөн болохоор илтэд худал оноо тавьж, сонгон шалгаруулалтад хамт оролцсон хүний нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн * чи *д бага оноо өглөө, *т чи өндөр оноо өгсөн байна гэж дарамталсан. Энэ хоёр хүний хууль бус үйлдлийн уялдаа холбоо, шийдвэрүүд илтэд өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байгаа нь илт байна.

Миний хувьд "*" ХХК-ийн хуулийн хэлтэст 5 сар ажиллах хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай сайн хийж гүйцэтгэж байсан, олон жилийн хураагдсан эмх замбараагүй байсан цаасан суурьтай баримтуудыг архивын нэгж болгон хүлээлгэн өгсөн, шүүхийн шатанд байгаа бүх маргаанд компанийн эрх ашгийг төлөөлж оролцсон бөгөөд шүүх хуралдааны тов зарлагдсан бүх хуралдаанд оролцож, компанийн ажилд санаачилга гарган ажилласан, шинэлэг санаа, хийгдвэл зохих ажил, яаж ажил сайжруулах талаар тодорхой санал гарган үр дүнтэй бүтээмжтэй ажилласан. Одоо ч ажиллаж байгаа. Гэтэл яагаад компанийн хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрх зүйн баримт бичгүүдийг зөрчиж, сонгон шалгаруулалтад тэнцээгүй, нөөцийн жагсаалтын босго оноонд ч хүрэхгүй оноо авсан хүнийг томилох болов. Яагаад байгууллагаас гадагш Төрийн тусгай байгууллагад хүргүүлж байгаа албан бичгийг гадны иргэний гарт *ад өгөөд явуулсан бэ?

Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн шийдвэр гаргасан, мөн өөрсдийн хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/246 дугаартай тушаалаар батлагдсан "Хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчлэн батлах тухай" журмын 12.5.8-д заасан "Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлтод заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй", 12.6.8-д заасан "Ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан", 12.6.16-д заасан "Байгууллагад болон нэгжид мөрдөж буй дүрэм, журам, заавар зөрчсөн", 12.7.2-т заасан "Ажил, албан тушаалын давуу байдлаа ашигласан", 12.7.8-д заасан "Аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхал, сэтгэл зүйн дарамт үүсгэсэн", 12.8.5-д заасан "Албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн ажил, албан тушаалын онцлогоо хувийн зорилгоор ашигласан", 12.8.18-д заасан " бусдын хөдөлмөрлөх эрхийг хууль бусаар хязгаарласан", 12.8.23-д заасан "Албан тушаалын давуу байдлаа ашиглан хууль бусаар ашиглан хууль тогтоомжид нийцэхгүй шийдвэр гаргасан" гэх заалтуудыг зөрчсөн.

Гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/170 дугаартай тушаалаар батлагдсан "Ажилтны ёс зүйн дүрэм"-ийн 4.1.5-д заасан " Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах", 4.2.1-д заасан "Хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөх", 4.2.2-т "Ажил үүргээ хэрэгжүүлэхдээ хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх", 4.2.8-д "Бусдад бие болон сэтгэл санааны дарамт үзүүлэхгүй байх", 4.5.2-т "Ажил үүргээ гүйцэтгэхдээ бусдад давуу байдал олгох", 4.5.5-д "Ямар нэгэн байдлаар хувийн ашиг сонирхлын зөрчилд өртөж болзошгүй шийдвэр гаргахад оролцох, нөлөөлөх тодорхой асуудлаар шийдвэр гаргахад эрх мэдэл, ажил, албан тушаалын байдал, эрхэлж буй ажил, танил талын хүрээгээ ашиглан шууд буюу шууд бусаар нөөлөх", зэрэг заалтуудыг ноцтой зөрчсөн,

Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан "Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, нийгмийн болон гэрлэлтийн байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, улс төрийн үзэл бодол, үйлдвэрчний эвлэлийн гишүүн эсэх, эрүүл мэндийн байдал, жирэмсэн болон амаржсан эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, хөгжлийн бэрхшээл, гадаад төрхөөр нь шууд, эсхүл шууд бусаар ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу байдал олгохыг хориглоно" гэх заалт буюу хөдөлмөрийн эрхийн тэгш байдлын зарчим зөрчсөн,

43.2.4 дэх хэсэгт заасан “ажилтны эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандаагүй", Архив албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан гэж үзэж байна.

Иймд * "*" ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа буюу 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгон шалгаруулалтын журам зөрчин, дүнг үл харгалзан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон гаргасан хууль бус шийдвэр болох Хуулийн хэлтсийн даргаар *ыг томилсон тушаалыг хүчингүй болгож, сонгон шалгаруулах журмын хүрээнд ажилтан томилохыг "*" ХХК-д даалгах шийдвэр гаргаж өгнө үү...” гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “*” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч * нь "*" ХХК-д холбогдуулан 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын шүүхэд гаргасан "*" ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч * 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгон шалгаруулалтын журам зөрчиж, дүнг үл харгалзан Хуулийн хэлтсийн даргаар *ыг томилсон тушаалыг хүчингүй болгож, сонгон шалгаруулах журмын хүрээнд ажилтныг томилохыг "*" ХХК-д даалгах шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * миний бие дараах тайлбарыг гаргаж байна. Тус компанийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хуулийн хэлтсийн даргаар *ыг томилсон тушаал нь Сонгон шалгаруулалтын журмыг зөрчсөн шийдвэр болохыг хүлээн зөвшөөрч байна. Тиймээс дээрх тушаалыг хүчингүй болгож, Ажилтан сонгон шалгаруулах журмын дагуу ажилтныг томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна....” гэжээ. /хавтаст хэргийн 26-р хуудас/

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч * нь хариуцагч * ХХК-д холбогдуулан "*" ХХК-д холбогдуулан 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын шүүхэд гаргасан "*" ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч * 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгон шалгаруулалтын журам зөрчиж, дүнг үл харгалзан Хуулийн хэлтсийн даргаар *ыг томилсон тушаалыг хүчингүй болгож, сонгон шалгаруулах журмын хүрээнд ажилтныг томилохыг "*" ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “*” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч * нь "*" ХХК-д холбогдуулан 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын шүүхэд гаргасан "*" ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч * 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгон шалгаруулалтын журам зөрчиж, дүнг үл харгалзан Хуулийн хэлтсийн даргаар *ыг томилсон тушаалыг хүчингүй болгож, сонгон шалгаруулах журмын хүрээнд ажилтныг томилохыг "*" ХХК-д даалгах шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * миний бие дараах тайлбарыг гаргаж байна. Тус компанийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хуулийн хэлтсийн даргаар *ыг томилсон тушаал нь Сонгон шалгаруулалтын журмыг зөрчсөн шийдвэр болохыг хүлээн зөвшөөрч байна. Тиймээс дээрх тушаалыг хүчингүй болгож, Ажилтан сонгон шалгаруулах журмын дагуу ажилтныг томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна...” гэжээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд *ын нэхэмжлэлтэй, хариуцагч * ХХК-д холбогдох "*" ХХК-д холбогдуулан 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын шүүхэд гаргасан "*" ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч * 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгон шалгаруулалтын журам зөрчиж, дүнг үл харгалзан Хуулийн хэлтсийн даргаар *ыг томилсон тушаалыг хүчингүй болгож, сонгон шалгаруулах журмын хүрээнд ажилтныг томилохыг "*" ХХК-д даалгах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 35,100 төгрөгийг хариуцагч * ХХК-аас, улсын орлогоос 35,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *д олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч *ын нэхэмжлэлтэй, хариуцагч * ХХК-д холбогдох "*" ХХК-д холбогдуулан 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын шүүхэд гаргасан "*" ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч * 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгон шалгаруулалтын журам зөрчиж, дүнг үл харгалзан Хуулийн хэлтсийн даргаар *ыг томилсон тушаалыг хүчингүй болгож, сонгон шалгаруулах журмын хүрээнд ажилтныг томилохыг "*" ХХК-д даалгах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 35,100 төгрөгийг хариуцагч * ХХК-аас, улсын орлогоос 35,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *т олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч "*" ХХК нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

          

ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН