Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 150/шш2026/00022

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 150/ШШ2026/00022

Сэлэнгэ аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                            

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

     Хүсэлт гаргагч: * аймгийн *сумын * дугаар багт оршин суух * овгийн * /РД:*/-ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

 

     Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *, гэрч * /цахим/, * /цахим/,  * /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч * шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Архангай аймгийн Ихтамир сумын *нд 1988 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд гуталчнаар тасралтгүй 3 жил 5 сар ажилласан. *нд ажиллаж байсан хугацааны Даргын тушаал, лавлагаа Ихтамир сумын архив болон Архангай аймгийн архивд холбогдох бичиг баримт лавлагаа байхгүй байгаа тул сэргээн тогтоолгох хүсэлттэй,

Мөн Улаанбаатар хот Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай Солонгос захиралтай "Автомашины засвар үйлчилгээ, сэлбэг худалдаа"-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "*" ХХК-нд 2005 оны 01 дүгээр сарын 03-аас 2008 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд тогоочоор тасралтгүй 3 жил 6 сар ажилласан. "*" ХХК нь 2008 онд татан буугдаж захирал нь Солонгос улс руу буцсан. Ажиллаж байсан хугацааны ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байна. Дээрх хугацаанд ажиллаж байхдаа цуг ажиллаж байсан хүмүүсийг суран хайж туслах нягтлан бодогч болон сэлбэгийн нярав олсон. Иймд намайг "*" ХХК-д тогоочоор байсныг сэргээн тогтоож өгнө үү....” гэжээ.

 

Хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч * нь шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргасныг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хүсэлт гаргагч * нь Архангай аймгийн Ихтамир сумын *ний газарт 1988 оны 07 дугаар сарын 19-ны өдрөөс 1991 оны 12 сарын 29-ний өдрийг хүртэл гуталчнаар, 2005 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2008 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл “*” ХХК-д тогоочоор тус тус ажиллаж байсан болох нь:

 

Шүүх хуралдаанд:

 

1.Гэрч *гийн: “...2005 оноос 2008 онд бид хамт “*” ХХК-д ажилладаг байсан. * нь тогоочоор ажиллаж байсан. Би нярваар ажиллаж байсан... Бид хамт ажиллаж байсныг гэрчилж байна...” гэх мэдүүлэг,

 

2.Гэрч *: “...* нь 1988 оноос 1991 оны хооронд Архангай аймгийн Их тамир сумын нийтийн аж ахуй үйлчилгээний төвд гуталчнаар ажиллаж байсан. Сар өдрийг нь нарийн сайн санахгүй байна. Эрүүл мэндийн шалтгаантай хагалгаанд орсон тул мартаж санаад байна. Би Архангай аймгийн Их тамир сумын нийтийн аж ахуй үйлчилгээний төвд 1991 оноос эхлэн хамт ажиллаж одоог хүртэл гуталчнаар ажиллаж байгаа...”  гэх мэдүүлэг,

 

3.Гэрч *ын: “...* нь 1988 оноос 1991 оны хооронд Архангай аймгийн Их тамир сумын нийтийн аж ахуй үйлчилгээний төвд гуталчнаар ажиллаж байсан. Гэр бүлээ дагаад 1996 оноос Сэлэнгэ аймаг руу шилжиж байсан санагдаж байна. Би Архангай аймгийн Их тамир сумын нийтийн аж ахуй үйлчилгээний төвд 1981 оноос эхлэн ажиллаж зах зээл гарсны дараа “Алтан сандал” хоршоо болж өөрчлөгдөж байсан. Тус хоршоо нь 1995 оноос “*” нэртэй болж одоог хүртэл ажиллаж байна... сар өдрийг тодорхой санахгүй байна” гэв.

4.Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 519 дугаартай тодорхойлолт /хх-ийн 11 хуудас/

5.1988 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нээсэн 277597 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, тэдгээрийн бичилт /1988-07-19-с 1991-12-29 өдрийг хүртэл гуталчнаар,  /хх-ийн 12-13-р хуудас/,

6.1989 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ҮЭ бүлэг, ХЗЭ-ийн үүр, Ихтамир сумын НАҮ-ийн төвийн захиргаа үйлдвэрчний эвлэлийн хорооны “гутлын тасгийн хамт олонд” гэсэн Баярын бичиг /хх-ийн 22-р хуудас/,

7.1989, 1990 онд ажиллаж байх үеийн гэрэл зураг /хх-ийн 23-р хуудас/,

8.1995 оны 01 сарын 01-ний өдөр нээсэн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 24-25-р хуудас/,

9.* ХХК-д ажиллаж байх үеийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 28-29 хуудас/

10. Гэрч Д.Энх-Амгалангийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 17-18 хуудас/

11. Гэрч *ын хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар /19-20 хуудас/

12. Хүсэлт гаргагч *ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Хүсэлт гаргагч * 1988 оны 07 дугаар сарын 19-ны өдрөөс 1991 оны 12 сарын 29-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Ихтамир сумын *ний газарт гуталчнаар ажиллаж байсан талаар хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн боловч тухайн үеийн ажилд орсон болон чөлөөлөгдсөн тушаал шийдвэр байхгүй боловч бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 Мөн хүсэлт гаргагчийн 2005 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2008 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл “*” ХХК-д тогоочоор ажиллаж байсан талаар тушаал шийдвэр байхгүй боловч нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэхэд ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *ийн ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

            Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *ийн 1988 оны 07 дугаар сарын 19-ны өдрөөс 1991 оны 12 сарын 29-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Ихтамир сумын *ний газарт гуталчнаар, 2005 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2008 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл “*” ХХК-д тогоочоор тус тус ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *ийг 1988 оны 07 дугаар сарын 19-ны өдрөөс 1991 оны 12 сарын 29-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Ихтамир сумын *ний газарт гуталчнаар, 2005 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2008 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл “*” ХХК-д тогоочоор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар  шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ДЭЛГЭРСАЙХАН