| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/00462/И |
| Дугаар | 150/шш2026/00028 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 150/шш2026/00028
| 2026 оны 01 сарын 19 өдөр | Дугаар 150/ШШ2026/00028 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,
Нэхэмжлэгч: * аймаг * сум *-р баг *-р байр * тоот хаягт оршин суух, * овогт * (РД:*),
Хариуцагч: * аймаг * сум *-р баг *-р байр *оот хаягт оршин суух, * овогт * (РД:*),
Хариуцагч: Хариуцагч: * аймаг * сум *-р баг *-р байр *оот хаягт оршин суух, * овогт * (РД:*) -д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 5,729,252.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Зээлдэгч *, * нар нь 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Дугаар №31-1505/000284/2023 тоот Зээлийн гэрээ, Дугаар №ЗБ-1505/000284/2023 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Дугаар №БГ/1505/000284/2023 тоот баталгааны гэрээ байгуулан 30,000,000.00 /Гучин сая төгрөг/ төгрөгийг сарын 1,66%-ийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн Эргэлтийн хөрөнгө ашиглах зориулалтаар зээл авсан. Зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид удаа дараа мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй банкийг хохироож байгаа ба гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл биелэгдэх хугацаа дуусгавар болсон зэргийг үндэслэн Энхтайван овогтой ** нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Дугаар №ЗГ-1505/000284/2023 тоот Зээлийн гэрээ, №ЗБ-1505/000284/2023 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, №БГ/1505/000284/2023 тоот баталгааны гэрээний 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар гэрээний үүрэгт 5,729.252.61 төгрөг гаргуулах...” гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие * *наас нэхэмжилсэн 5,729,252.61 төгрөгийг 2026.02.30-ны өдрөөс эхлэн 8 сарын хугацаанд буюу сард 716,156.7 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..” гэх тайлбарыг гаргасан. /хавтаст хэргийн 28-р хуудас/
Нэхэмжлэгч “*” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч * тайлбартай танилцлаа. “*” ХК нь 5,729,252.61 төгрөг *ос гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрч 2026.02.30-ны өдрөөс эхлэн 8 сарын хугацаанд буюу сард 716,156.7 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрсэн тул хэргийг бүрэн төлж барагдуулах тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 40-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*” ХК нь хариуцагч *д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,729,252.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие * *наас нэхэмжилсэн 5,729,252.61 төгрөгийг 2026.02.30-ны өдрөөс эхлэн 8 сарын хугацаанд буюу сард 716,156.7 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг,
Нэхэмжлэгч “*” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч * тайлбартай танилцлаа. “*” ХК нь 5,729,252.61 төгрөг *ос гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрч 2026.02.30-ны өдрөөс эхлэн 8 сарын хугацаанд буюу сард 716,156.7 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрсэн тул хэргийг бүрэн төлж барагдуулах тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч “*” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,729,252.61 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106,618 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 53,309 төгрөгийг хариуцагч *ос, улсын орлогоос 53,309 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,729,252.61 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 106,618 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 53,309 төгрөгийг хариуцагч *ос, улсын орлогоос 53,309 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН