2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2026/01293

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 он 01 сары22 өдөр

191/ШШ2026/01293

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат би,

 

Нэхэмжлэгч: байрлах, ******* ХК/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: оршин суух, ******* овогт *******гийн *******/РД: *******/-т холбогдох

 

21,272,854 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...21,272,854 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...Капитрон банкны нэхэмжилсэн мөнгөн дүн болох нийт 21,272,854 төгрөгийг 2026 оны 2-р сарын 28-ны өдрөөс эхлэн 2027 оны 1-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа тул тайлбарыг хүлээж авч шийдэж өгнө үү.

1.    2026-02-28

2.    2026-03-31

3.    2026-04-30

4.    2026-05-31

5.    2026-06-30

6.    2026-07-31

7.    2026-08-31

8.    2026-09-30

9.    2026-10-31

10. 2026-11-30

11. 2026-12-31

12. 2027-01-31 тус бүр сар сард энэ өдрүүдэд 1,772,737.83 төгрөгийг төлнө. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ХК, хариуцагч Б.******* холбогдуулан 21,272,854/хорин нэгэн сая хоёр зуун далан хоёр мянга найман зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ******* ХК, хариуцагч Б.*******т холбогдуулан 21,272,854/хорин нэгэн сая хоёр зуун далан хоёр мянга найман зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.******* нь 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,772,737.83/нэг сая долоон зуун далан хоёр мянга долоон зуун гучин долоон төгрөг наян гурван мөнгө/, 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 1,772,737.83/нэг сая долоон зуун далан хоёр мянга долоон зуун гучин долоон төгрөг наян гурван мөнгө/, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өдөр 1,772,737.83/нэг сая долоон зуун далан хоёр мянга долоон зуун гучин долоон төгрөг наян гурван мөнгө/, 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 1,772,737.83/нэг сая долоон зуун далан хоёр мянга долоон зуун гучин долоон төгрөг наян гурван мөнгө/, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,772,737.83/нэг сая долоон зуун далан хоёр мянга долоон зуун гучин долоон төгрөг наян гурван мөнгө/, 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 1,772,737.83/нэг сая долоон зуун далан хоёр мянга долоон зуун гучин долоон төгрөг наян гурван мөнгө/, 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 1,772,737.83/нэг сая долоон зуун далан хоёр мянга долоон зуун гучин долоон төгрөг наян гурван мөнгө/, 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,772,737.83/нэг сая долоон зуун далан хоёр мянга долоон зуун гучин долоон төгрөг наян гурван мөнгө/, 2026 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1,772,737.83/нэг сая долоон зуун далан хоёр мянга долоон зуун гучин долоон төгрөг наян гурван мөнгө/, 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,772,737.83/нэг сая долоон зуун далан хоёр мянга долоон зуун гучин долоон төгрөг наян гурван мөнгө/, 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1,772,737.83/нэг сая долоон зуун далан хоёр мянга долоон зуун гучин долоон төгрөг наян гурван мөнгө/, 2027 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,772,737.83/нэг сая долоон зуун далан хоёр мянга долоон зуун гучин долоон төгрөг наян гурван мөнгө/ төгрөг төлөхөөр зөвшөөрсөн, хариуцагч Б.*******ийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,314 төгрөгөөс улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 132,157 төгрөг, хариуцагч Б.*******ээс 132,157 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ С.ХИШИГБАТ