2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2026/01649

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 он 01 сары28 өдөр

191/ШШ2026/01649

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат би,

 

Нэхэмжлэгч:  хаягт байрлах,  ******* ХК/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  оршин суух,  овогт *******ын *******/РД: *******/-т холбогдох,

 

21,922,994.02 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...нийт 21,922,994.02 төгрөгийг зээлдэгч ******* МӨНХЦЭЦЭГ-с гаргуулах. гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...21,922,994.02 төгрөг зөвшөөрч байна. Төлөхдөө энэхүү мөнгийг 16 сарын хугацаанд сар бүр 1,370,187.13 төгрөг төлнө. Сар бүрийн 25нд төлнө. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  ******* ХК, хариуцагч П.*******т холбогдуулан 21,922,994.02/хорин нэгэн сая есөн зуун хорин хоёр мянга есөн зуун ерэн дөрвөн төгрөг хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт хариуцагч П.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч  ******* ХК, хариуцагч П.*******т холбогдуулан 21,922,994.02/хорин нэгэн сая есөн зуун хорин хоёр мянга есөн зуун ерэн дөрвөн төгрөг хоёр мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч П.******* нь 16 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 1,370,187.13/нэг сая гурван зуун далан мянга нэг зуун наян долоон төгрөг арван гурван мөнгө/ төгрөг төлөхөөр зөвшөөрсөн, хариуцагч П.*******ийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч  ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267,565 төгрөгөөс улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 133,782.5 төгрөг, хариуцагч П.*******ээс 133,782.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч  ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ С.ХИШИГБАТ