2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 191/ШШ2026/01811

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 о н 01 са ы30 өдөр

191/ШШ2026/01811

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  хаягт байрлах, ******* ХХК/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  оршин суух, ******* ******* овогт *******ы *******/РД: *******/-д холбогдох,

14,342,125.50 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 4,780,708 төгрөгөөс татгалзаж байна. гэв.

 

Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...9,561,417 төгрөгийг 2026 оны 06 дугаар сарын 01-ээс өмнө төлж барагдуулна. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан 14,342,125.50/арван дөрвөн сая гурван зуун дөчин хоёр мянга нэг зуун хорин таван төгрөг тавин мөнгө/ гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ: ...Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 4,780,708 төгрөгөөс татгалзан үндсэн шаардлага болох 9,561,417 төгрөгийг төлөхөөр эвлэрэв.

Тус 9,561,417 төгрөгийг 2026.06.01-ээс өмнө төлж барагдуулахаар харилцан тохиролцов. гэж харилцан тохиролцсон болох нь талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн... зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх... зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. гэж заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Б.*******аас нийт 14,342,125.50 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс нэхэмжлэгч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагаас алданги 4,780,708 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.******* үлдэх 9,561,417/есөн сая таван зуун жаран нэгэн мянга дөрвөн зуун арван долоо/ төгрөгийг 2026 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 229,661 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 167,932 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3. Зохигч энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ