Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 197/ШШ2026/00636

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ,,, -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ,,, -т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2024.09.23-ны өдрийн дугаартай үнэлгээний тайланг хүчингүй болгуулах иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхзаяа, нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...төлбөр төлөгч хуулийн этгээдийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Ц.аас үнийн санал аваагүй, 93 хувийн гүйцэтгэлтэй барилгын ажил явагдаж байхад хөрөнгийн үнэлгээг 75 хувийн гүйцэтгэлтэй гэж үнэлж буруу үнэлсэн, харьцуулсан хөрөнгүүд нь хийцийн хувьд өөр байсан ба зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн...шүүх нэхэмжлэл буцаасан 2025.05.09-ний өдрийн захирамжийг 2025.06.25-нд хүлээж аваад наадмын баярын өдрүүдийг өнгөрөөж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан гэж,

Хариуцагч татгалзлын үндэслэлээ...иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, талуудад мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлж мэдэгдсэн, нэхэмжлэлийг 2024.05.09-ний өдрийн захирамжаар буцаасан... нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргаж байна.

2.Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.07.20-ны дугаар захирамжаар ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч -д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 1,496,224,500 төгрөг гаргуулах, хариуцагч төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд , ,, тоотод байршилтай, дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын дугаартай, үйлчилгээтэй орон сууцны зориулалтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, эзэмших эрхтэй 1869 мкв газрыг, 9-р хороо, лол,, 282 дугаарт байршилтай, ******* дугаарын гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн 5731 мкв талбайтай, орон сууцны зориулалттай 50 хувийн гүйцэтгэлтэй, үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар харилцан тохиролцсон талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулсан байна.

Мөн тус шүүхийн шүүгчийн 2023.09.27-ны ******* тоот захирамжаар албадан гүйцэтгэх захирамж, 2023.09.27-ны 101/******* тоот гүйцэтгэх хуудас бичигдснээр, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2023.10.06-ны ******* дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна.

Төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэж зааснаар хариуцагч нь төлбөр төлөгчийн хувьд хөрөнгийн үнэлсэн үнэлгээний тайлангийн талаар гомдол гаргах эрхтэй этгээд байна.

Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээний төрөлд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн бие, бэлэн мөнгө, бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах, хураан авсан эд зүйл, хөрөнгийг хадгалуулах, хамгаалуулахаар хүлээлгэн өгөх зэрэг ажиллагаа багтах бөгөөд хариуцагч нь эдгээр ажиллагааг хуульд зааснаар явуулсан гэж үзэхээр байна.

Дээрх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага нь шүүгчийн 2023.07.20-ны дугаар захирамжид заасан төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө болох -ийн өмчлөлд бүртгэгдсэн 9-р хороо, лол,, 282 дугаарт байршилтай, ******* дугаарын гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн 5731 мкв талбайтай, орон сууцны зориулалттай 50 хувийн гүйцэтгэлтэй, үл хөдлөх хөрөнгө,

Иргэн Б.*******ын эзэмшилд бүртгэгдсэн , ,, тоотод байршилтай, дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын дугаартай, үйлчилгээтэй орон сууцны зориулалтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, эзэмших эрхтэй 1869 мкв газрыг

-2023.11.01-ний ******* тоот тогтоолоор битүүмжилж, 2024.09.04-ны *******-161/03 тоот тогтоолоор хурааж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болон газрын эзэмшигч Б.******* нараас үнийн санал авахад төлбөр төлөгч нь 2024.09.04-ний 65/24 тоотоор газар болон үл хөдлөх эд хөрөнгийг 60 тэрбум төгрөгөөр, газрын эзэмшигч Б.******* 4 тэрбум төгрөгөөр, ХХК 1,500,080,650 төгрөгөөр үнийн санал гаргасан нь талууд үнийн талаар тохиролцоонд хүрээгүй гэж үзэж 2024.09.10-ны 9/267 тоот шинжээч томилох тогтоолоор Г.ыг дээрх хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээ тогтоохоор шинжээчээр томилжээ.

Шийдвэр гүйцэтгэгч нь шинжээч Г.т Шүүх шинжилгээний тухай хуулийн 8,9,13,14,35,49 дугаар зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11,12,13,14 дүгээр зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлин 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дах заалтыг тус тус танилцуулсан байна.

Улмаар үнэлгээчин Г. нь шинжээч томилох тухай 2024.09.10-ны 9/267 тоот тогтоолд заасан төлбөр төлөгчийн 2 нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнийг 17,161,636,405 төгрөгөөр үнэлж, 2024.09.23-ны өдөр дугаартай үнэлгээний тайлан гаргасан байна.

Хариуцагч нь үнэлгээчний 2024.09.23-ны өдрийн дугаартай үнэлгээний тайланг -ид 2024.09.24-ний өдрийн 04-161/21580, газрын эзэмшигч Б.*******т 2024.09.24-ний 04-161/21582, төлбөр авагчид 2024.09.24-ний өдрийн 04-161/21581 тоотоор тус тус мэдэгдэж, энэ талаар тэмдэглэл үйлдсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заажээ.

Төлбөр төлөгч нь үнэлгээчин Г.ын 2024.09.23-ны өдрийн дугаартай үнэлгээний тайланг 2024.09.24-ний өдөр мэдснээр 2024.09.27-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхэд гомдол гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2025.05.09-ний өдрийн ******* тоот захирамжаар нэхэмжлэлийг буцаасан байна. Энэ үйл баримтаар төлбөр төлөгч хуульд заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан гэж үзэхээр байна.

Шүүх 2025.05.09-ний өдрийн ******* тоот нэхэмжлэлийг буцаах тухай захирамжийг 2025.05.14-ний өдөр нэхэмжлэгч -ийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн болох нь Монгол шуудан ХХК-ийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

Гэтэл нэхэмжлэгч нь дээрх шүүгчийн захирамжийг 2025.06.25-ны өдөр шуудангаас хүлээн авсан гэх боловч энэ талаар баримт гаргаагүй байх ба тус шүүхэд 2025.07.30-ны өдөр гомдол, нэхэмжлэл гаргасан байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасан хугацаа хэтрүүлсэн гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч нь 2024.09.23-ны өдрийн дугаартай үнэлгээний тайлангийн гомдлыг хуульд заасан хугацаа хэтрүүлж гаргасан байх тул үнэлгээний тайлангийн талаар гаргасан бусад үндэслэлийг талаар дүгнэлт хийх шаардлагагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 759 дүгээр зүйлийн 759.1, 75 9.2 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дүгээр зүйлийн 55.7-д зааснаар т холбогдох 2024.09.23-ны өдрийн дугаартай үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай -ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН