Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 197/ШШ2026/01094

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ,,,, -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,*********************-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 12,312,799 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г., нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.    Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...сарын 1,600,000 төгрөгийн хөлс төлөхөөр гэрээ байгуулж, 2024.12.13-ны өдөр хүртэл хугацааны түрээс алданги төлсөн...2025.01.12-нд гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн...2025 оны 01 сараас 05 сар хүртэл хугацааны түрээс 7,573,333 төгрөг, алданги 3,786,666 төгрөг, 2024 оны 11 сараас хойш хугацааны ашиглалтын зардал 952,800 төгрөг, нийт 12,312,799 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж,

Хариуцагч татгалзлын үндэслэлээ...орон сууцыг сарын 1,600,000 төгрөгөөр түрээсэлж байсан, 2024 оны 7 сард гэрээг нэг жилээр сунгаж, 12 сарын байдлаар төлбөрийг төлсөн боловч миний бие унаж бэртээд түрээсээ төлөх боломжгүй болсон...2025 оны 01 сард гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн...2025 оны 07 сард байрыг сулласан...хүнд өвчтэй хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзнэ үү гэжээ.

2.    Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна.

Талуудын хооронд 2024.07.19-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, нэхэмжлэгч Г.ы өмчлөлийн *******,******* тоот хаягт орших, 56,38 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг, 2025.07.28 хүртэл нэг жилийн хугацаатай, нэг сарын 1,600,000 төгрөгөөр хөлслөх, барьцаа 1,600,000 төгрөгийг байршуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцож, хөлслөгч орон сууцыг хүлээлгэн өгч, хөлслүүлэгч нь хүлээн авсан байна.

Дээрх гэрээгээр талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

Хариуцагч тал 2024.12.13 хүртэл хугацааны төлбөр төлж, үүнээс хойш түрээсийн төлбөр төлөөгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны төлбөр 7,573,333 төгрөгийн талаар мөн нэхэмжлэгч 2025.01.12-нд гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн талаар тус тус маргаагүй байна. Иймд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны төлбөр болох 7,573,333 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Харин нэхэмжлэгч нь 2025.01.12-нд гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлснээр талуудын хооронд байгуулагдсан уг гэрээ цуцлагдсан гэж үзэх тул хариуцагчаас гэрээний хариуцлага буюу алданги шаардах эрхгүй байна. Мөн нэхэмжлэгч нь ашиглалтын зардал нэхэмжилсэн боловч тухайн зардал гарсан талаар баримт эсхүл уг зардлыг эрх бүхий байгууллагад төлсөн талаар бичмэл баримтыг гаргаагүй байна.

Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн шаардлагыг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3.Тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 75дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар хариуцагч Г.*******гээс гэрээний үүрэгт 7,573,333 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,739,466 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 211,965 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 136,123 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН