Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 312/ШШ2025/02468

 

2025 11 27 312/ШШ2025/02468

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, шүүгч Б.Дэлгэрцэцэг, шүүгч Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******, утас: /,

Хариуцагч: ***** тоот хаягт оршин суух, овогт /РД: , утас: /,

Хариуцагч: ***** тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын /РД: , утас: / нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд хариуцагч С.*******аас 663,083,960 төгрөг, хариуцагч М.ээс 26,166,600 төгрөг, хариуцагч Ц.аас 6,268,360 төгрөг, нийт 695,518,920 төгрөг гаргуулах тухай иргэний иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. /цахимаар/

Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******

Иргэдийн төлөөлөгч Д.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч С.*******, М., Ц. нарт холбогдуулан Гэм хорын хохиролд хариуцагч С.*******аас 663,083,960 төгрөг, хариуцагч М.ээс 26,166,600 төгрөг, хариуцагч Ц.аас 6,268,360 төгрөг, нийт 695,518,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

I. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.******* нь иргэн С.*******т 2014 оноос 2017 оны хооронд 21 удаагийн үйлдлээр нийт 175,000 ам.доллар, 148,400,000 төгрөгийг өгч залилуулсан талаар цагдаагийн байгууллагад гомдол гарган түүнийг шалгуулсан боловч Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар Прокурорын тогтоолоор С.*******ыг худал хэлж хуурч зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар Ц. төөрөгдөлд оруулж ХК-д ажилладаг төслүүдэд хамтарч ажиллана, хүмүүстэй уулзана, хүмүүст мөнгө өгнө гэх зэргээр 2014 оноос 2017 оны хооронд буюу нийт 21 удаагийн үйлдлээр удаа дараа мөнгө авч, залилах гэмт хэргийг үйлдсэн боловч цаашид хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон буюу Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т тус тус заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Ц. зүгээс 2014 оноос 2017 он хүртэлх хугацаанд С.*******д 12 удаагийн үйлдлээр бэлнээр болон дансаар 220,000 ам.доллар, 8 удаагийн үйлдлээр 158,400,000 төгрөгийг, түүний эхнэр М.т 16 удаагийн үйлдлээр дансаар 26,166,600 төгрөгийг, түүний хүү Ц. бэлнээр болон дансаар 2,176,600 төгрөг, 2000 ам.долларыг нийт 186,743,200 төгрөг, 222,000 ам.долларыг тус тус шилжүүлсэн.

Огноо

Мөнгөн дүн /$/

Эх сурвалж

Ханш

Дүн /₮/

данснаас

дансанд

огноо

дүн

1

2014.04.16

20,000

Хас банк , Хаан банк

бэлнээр

2014.04.16

3,376.11

67,522,200 /баримт 1/

2

2016.07.01

50,000

Хаан банк

бэлнээр

2016.07.01

1,992.76

99,638,000 /баримт 2/

3

2016.09.07

1,000

Хаан банк

бэлнээр

2016.09.07

2,220.22

2,220,220

/баримт 3/

4

2017.02.09

8,000

Хаан банк ,

Бэлнээр

 

2,481.67

19,853,360

/баримт 4/

5

2017.05.12

10,000

Хаан банк

 

2017.05.12

2,418,37

24,183,700

/баримт 5/

6

2017.05.30

30,000

Хаан банк

 

2017.05.30

2,402.35

72,070,500 /баримт 6/

7

2017.06.07

5,000

Хаан банк

 

2017.06.07

2,383.68

11,918,400

/баримт 7/

8

2017.08.21

6,000

Хаан банк

 

2017.08.21

2,444.38

14,666,280 /баримт 8/

9

2017.11.10

15,000

Худалдаа, хөгжлийн банк

 

2017.11.10

2,452.82

36,792,300

/баримт 9/

10

2017.12.26

10,000

Худалдаа, хөгжлийн банк

 

2017.12.26

2,462.79

24,627,900

/баримт 10/

11

 

20,000

Хаан банк ,

 

2016

2,489.53

49,790,600

12

2014.05.19

45,000

 

 

2014.05.19

1,808.9

81,400,500

Нийт

220,000

 

504,683,960

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасны дагуу энэхүү 220,000 ам долларын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцов.

С.*******д өгсөн мөнгө

Огноо

Мөнгөн дүн /₮/

Эх сурвалж

Хаана

Зорилго

Данснаас

Дансанд

 

 

1

2014.07.10

28,000,000

Хаан банк

бэлнээр

*******ын ажлын өрөөнд

Эрдэнэт хотод байдаг өөрийн байрны засварт

/баримт 1/

2

2015.02.17

5,000,000

Хаан банк

Голомт банк /С.*******/

банкнаас

Цагаан сарын хэрэглээнд

/баримт 2/

3

2015.07.09

30,000,000

Хаан банк

бэлнээр

Нүүдэл хаус

Хүмүүстэй уулзах шалтгаанаар

/баримт 3/

4

2016.07.25

400,000

шилжүүлэг

Голомт банк /С.*******/

Банкнаас

Өөрийн хэрэгцээнд

/баримт 4/

5

2016.07.25

10,000,000

Хаан банк ,

Голомт банк /С.*******/

Голомт 1 салбараас

Ажил амжуулах яаралтай хэрэгтэй гэсэн шалтгаанаар /баримт 5/

6

2016.11.30

20,000,000

Хаан банк

бэлнээр

ХУД-н 11-р хороо 7 хэсэг Фловерс таун 46а байрны гадна

Ажил ярих, хүмүүстэй уулзах шалтгаанаар /баримт 6/

7

 

25,000,000

 

Бэлнээр

Бээжинд

Бээжинд

8

2015.05.21

40,000,000

 

Бэлнээр

МУИС-н 2-р байрны урд байрлах Blue moon

Ажил ярих, хүмүүстэй уулзах

Нийт

158,400,000

 

 

               

 

С.*******ын эхнэр М.ид өгсөн мөнгө

Огноо

Мөнгөн дүн

Эх сурвалж

Зорилго

1

2015.04.01

8,000,000

Бэлэн орлого

Хаан банк /М./

2015.04.01-нд 16:01 цагт дугаар данснаас бэлэн зарлагадаад ийн данс руу орлогодсон

2

2015.07.10

5,000,000

Бэлэн орлого

Хаан банк /М./

2015.07.01-нд 13:19 цагт дугаар данснаас бэлэн зарлагадаад ийн данс руу орлогодсон.

3.

2015.10.13

1,500,000

Хаан банк

Хаанбанк /М./

Бэлэн бусаар шилжүүлсэн

4.

2016.05.04

1,000,000

Хаан банк

Хаанбанк /М./

Интернэт банкаар шилжүүлсэн

5

2016.05.04

4,000,000

Хаан банк

Хаанбанк /М./

Интернэт банкаар шилжүүлсэн

6

2016.11.21

550,000

Хаан банк

Хаанбанк /М./

Интернэт банкаар шилжүүлсэн

7

2017.01.13

2,000,000

Хаан банк

Хаанбанк /М./

Интернэт банкаар шилжүүлсэн

Нийт

22,050,000

 

             

С.*******ын эхнэр М.ийн нийгмийн даатгалыг төлсөн

Огноо

Мөнгөн дүн /₮/

Эх сурвалж

Зорилго

данснаас

дансанд

1

2014.09.05

630,000

Хаанбанк

Хаанбанк

Нийгмийн даатгал

2

2014.11.03

361,200

Нийгмийн даатгал

3

2014.12.26

361,200

Нийгмийн даатгал

4

2015.03.11

361,200

Нийгмийн даатгал

5

2015.04.07

361,200

Нийгмийн даатгал

6

2015.06.05

180,600

Нийгмийн даатгал

7

2015.06.30

180,600

Нийгмийн даатгал

8

2015.08.04

180,600

Нийгмийн даатгал

9

2015.10.13

1,500,000

 

 

С.*******ын хүү т өгсөн мөнгө

Огноо

Мөнгөн дүн

Эх сурвалж

Хаана

Тайлбар

Данснаас

Дансанд

 

 

1

2015.07.10

440,000

Хаан банк

Хаан банк /Күнз/

Банкнаас

Күнз ХХК-ийн данс руу ын Хятад хэлний анхан шатны сургалтын төлбөрийг төлсөн

2

2015.12.31

515,000

Хаан банк

Хаан банк /Сити Эйр майлс/

Сити эйр майлс ХХК

Ц. нь БНХАУ-н Бээжин хот руу явах болсон. С.******* нь би завгүй байгаа тул тийз авчих гэж хэлээд авахуулсан

3

2016.02.19

1,221,600

Хасбанк

бэлнээр

Айртикет ХХК

Ц. нь БНХАУ-ын Бээжин хотруу явах тийз авахуулсан.

Нийт

2,176,600

 

 

С.*******ын хүү т өгсөн мөнгө

Огноо

Мөнгөн дүн /$/

Эх сурвалж

Ханш

Дүн //

данснаас

дансанд

огноо

дүн

 

1

2016.03.08

2,000

Хаанбанк

бэлнээр

2016.03.08

2,045.88

4,091,760

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасны дагуу энэхүү 2,000 ам.долларын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцов.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэт, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад С.******* нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, нийт 695,568,320 төгрөгийн бодит хохирлыг Ц.*******д учруулсан болох нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар Прокурорын тогтоол, холбогдох дансны хуулга, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон байдаг. Гэтэл, С.*******ын энэхүү гэмт хэргийн шинжтэй үйлдэлд цаашид мөрдөн шалгах ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн буюу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Ц. зүгээс өөрт учирсан хохирлоо барагдуулах боломжгүй болж, өнөөдрийг хүртэл хохирсоор байна. Иймд, С.*******аас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 695,568,320 төгрөгийг гаргуулж, Ц.*******д олгож өгнө үү. Жич: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т шүүхэд гаргасан дараах нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө мөн зүйлийн 41.1.7-т гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл гэж заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс тус шүүхэд гаргасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй бөгөөд чөлөөлж өгнө үү гэжээ.

II. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Б. миний бие, Ц. нэхэмжлэлтэй С.*******д холбогдох гэмт хэргийн улмаас учирсан хохирол нийт 695,568,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашгийг хамгаалж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр өөрчилж байна. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар Прокурорын тогтоолоор С.*******ыг худал хэлж хуурч зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар Ц. төөрөгдөлд оруулж ХК-д ажилладаг төслүүдэд хамтарч ажиллана, хүмүүстэй уулзана, хүмүүст мөнгө өгнө гэх зэргээр 2014 оноос 2017 оны хооронд буюу нийт 21 удаагийн үйлдлээр удаа дараа мөнгө авч, залилах гэмт хэргийг үйлдсэн боловч цаашид хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон буюу Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т тус тус заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн тул Ц.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 695,568,320 төгрөгийг С.*******аас гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргасан билээ. Ц. зүгээс уг 695,568,320 төгрөгөөс С.*******т 12 удаагийн үйлдлээр бэлнээр болон дансаар 220,000 ам.доллар буюу 504,683,960 төгрөгийг, 8 удаагийн үйлдлээр 158,400,000 төгрөгийг, түүний эхнэр М.т 16 удаагийн үйлдлээр дансаар 26,166,600 төгрөгийг, түүний хүү Ц.т бэлнээр болон дансаар 2,176,600 төгрөг, 2000 ам.доллар буюу 4,091,760 төгрөгийг тус тус шилжүүлсэн байдаг. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэт, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад С.******* нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, нийт 695,568,320 төгрөгийн бодит хохирлыг Ц.*******д учруулсан болох нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар Прокурорын тогтоол, холбогдох дансны хуулга, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон байдаг. Иймд, С.*******аас 220,000 ам.доллар буюу 504,683,960 төгрөг болон 158,400,000 төгрөгийг, М.ээс 26,166,600 төгрөгийг, Ц.т 2,176,600 төгрөг, 2000 ам.доллар буюу 4,091,760 төгрөгийг тус тус гаргуулж, Ц. олгож өгнө үү гэжээ.

III. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хоёр агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэсэн тайлбар гаргаж байх шиг байна. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар гэм буруутайд тооцсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй тохиолдолд хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй гэж заасан байдаг гэж хэлж байна. Хуульд ингэж заасан байдаг учир үүнтэй бол маргаан байхгүй. Харин Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай тогтоолоор хэргийг хааж шийдвэрлэхдээ С.*******ыг гэмт хэрэг үйлдсэн үйл баримтыг тогтоосон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэргийг хаасан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэсэн байдаг. Тэгэхээр хариуцагчийн яриад байгаа шиг заавал гэм буруутайд тооцсон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх ёстой гэсэн зүйл байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан Ц.*******, Г. нарт холбогдох хэргийн 3-н шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг харахаар Ц.*******эс мөнгө авсан талаар дурдаагүй. Уг тогтоолын тогтоох хэсгийг харахаар Ц.******* нь ХХК-ийн 5 хувийн хувьцаа эзэмшигч удирдах албан тушаалтан хийж байх үедээ 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд ХХК-ийн дээрх данснуудаас нийт 576,346,861.15 төгрөгийг өөрийн хувийн дансаар шилжүүлэн авч албан тушаалын байдлаа ашиглаж, хохирол учруулсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон байна гэсэн байгаа. Өнөөдрийн энэ асуудлыг өмнө нь шийдсэн зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц. итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагаа ярилаа, нотлох баримт шинжлэн судаллаа, асуулт хариулт явлаа. Үүнээс дараах үйл баримт тогтоогдож байна гэж харж байна. Нэхэмжлэгч Ц.******* нь 2014 оноос 2017 он хүртэлх хугацаанд хариуцагч нар луу 21 удаагийн гүйлгээрээр нийт 695,568,320 төгрөгийг шилжүүлсэн гэдэг нь нотлогдож, тогтоогдсон гэж харж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байдаг ба энэ үндэслэлээр шаардаж байгаа. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар прокурорын тогтоолоор дараах үйл баримтыг тогтоосон боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэргийг хаасан. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэдэг боловч энэ тохиолдолд энэ хуулийн заалтыг хэрэглэх боломжгүй гэж харж байгаа. Гэмт хэргийн шинжгүй гэж хэргийг хаасан бол харин ийм үндэслэл байж болох юм. Гэвч Ц.*******д холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна. Гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир цаашид мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй гэж үзэж хэргийг хаасан. Тиймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

2. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн тайлбар гаргадаг. Үүнд:

I. Хариуцагч С.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц. тус шүүхэд гаргасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол нийт 695,568,320 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай тогтоолын тухайд: Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан. Нэхэмжлэлд дурдсан буюу Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай тогтоолоор С.******* нь гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон зүйл байхгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 695,568,320 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь Үндсэн хуульд зааснаар гэм буруутайг шүүхээр тогтоогоогүй байхад гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй болох нь дараах үндэслэлээр нотлогдохгүй байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж заасан бөгөөд гэм хор учруулсан гэдгийг өнөөдрийн байдлаар хариуцагч С.*******ыг шүүхээс гэм буруутай гэдгийг тогтоогоогүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн эсэхийг прокурорын байгууллага болон Цагдаагийн байгууллага тогтоогоогүй бөгөөд зөвхөн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааг явуулж цаашид мөрдөн шалгах ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн буюу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хэргийг хааж шийдвэрлэсэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай тогтоол.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэх хэсэгт заасан 695,568,320 төгрөгийн хохирлын тухайд: Хариуцагч С.******* нь ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд нэхэмжлэгч Ц.******* нь мөн тус компанийн 5%-ийн хувьцааг эзэмшдэг хувьцаа эзэмшигч юм. ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.*******тэй 2013 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд бид нэг компанийн хувьцаа эзэмшигч улмаар бизнесийн хамтрагчид билээ. Гэтэл 2014-2017 оныг хүртэлх хугацаанд нийт 21 удаагийн үйлдлээр нийт 175,000 ам.доллар, 148,000,000 төгрөгийг өгч залилуулсан гэж нэхэмжилжээ. Нэхэмжлэгчийн яриад байгаа үнийн дүнг би хүлээж аваагүй бөгөөд компанийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой хоорондын төлбөр тооцоо байсан бөгөөд залилан мэхэлсэн үйлдэл байхгүй. Харин эсрэгээрээ би хохирогч юм. Учир нь Ц.******* нь нөхөр Г.ын хамт миний хувьцааг нь эзэмшдэг ХХК-иас залилан хийж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн. Дээрх гэмт хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1496 дугаар шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 837 дугаар магадлал, УДШ-ийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч Ц.******* болон түүний нөхөр Г. нарыг гэм буруутайд тооцож ял шийтгэл оноосон байдаг. Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч нь ял шийтгэлээ эдэлсэн бөгөөд нэхэмжлэгчийн яриад байгаа нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мөнгөн дүн энэ гэмт хэрэгт мөн дурдагдан шийдвэрлэгдсэн байдаг. Иймд нэхэмжлэгчийн гаргаад буй нэхэмжлэлийн шаардлага нь МУ-ын Үндсэн хууль болон Иргэний хуулийн 497-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн болохыг шүүхээс гэм буруутайд тооцож тогтоогоогүй байхад гэмт хэргийн улмаас учирсан хохирол мэтээр шаардаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Иймд Ц. нэхэмжлэлтэй С.*******д холбогдуулан гаргасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол нийт 695,568,320 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй тайлбараа хэрэг хянан шийдвэрлэх явцад нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэх, нотлох баримтыг гаргаж өгөх зарчмаар бүрдүүлэн өгнө гэжээ.

II. Хариуцагч С.******* нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ...Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно;" гэж заасныг зөрчиж байна. Шүүхээр ял шийтгэл хүлээж байгаагүй эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэдгийг Е-Mongolia цахим сайтаас авсан лавлагаагаар тогтоогдож байна. Тодруулбал нэхэмжлэлийн шаардлага өөрөө гэмт хэргийн улмаас хохирсон хохирлыг шаардаад байгаа гэтэл би өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр шүүхээс гэм буруутайд тооцож гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон шүүхийн шийдвэр нэг байхгүй бөгөөд дээрх лавлагаа тодорхойлолтоор бүрэн нотлогдож байна. Харин эсрэгээрээ Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч нөхөр ын хамт гэмт хэрэг үйлдсэн улмаар ял шийтгэл эдэлж байсан гэдэг нь тогтоогдож байна. Иймд Ц. нэхэмжлэлтэй С.*******д холбогдуулан гаргасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол нийт 695,568,320 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй тайлбараа хэрэг хянан шийдвэрлэх явцад нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэх, нотлох баримтыг гаргаж өгөх зарчмаар бүрдүүлэн өгнө гэжээ.

III. Хариуцагч М.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц. тус шүүхэд гаргасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол нийт 695,568,320 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний нөхөр хариуцагч С.******* нь ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд нэхэмжлэгч Ц.******* нь мөн тус компанийн 5%-ийн хувьцааг эзэмшдэг хувьцаа эзэмшигч юм. Нэхэмжлэгчийн яриад байгаа үнийн дүн болох 26,166,600 төгрөгийг Ц.*******эс ямарваа нэгэн байдлаар хүлээж аваагүй бөгөөд ХХК-ийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой манай нөхөр С.*******д төлбөр төлөх, хоорондын төлбөр тооцоо байсан бөгөөд залилан мэхэлсэн үйлдэл байхгүй. Улмаар манай нөхөрт төлөх ёстой байсан төлбөрөө миний дансанд гуйж шилжүүлсэн бөгөөд би ямар нэгэн байдлаар гэмт хэрэг үйлдэж нэхэмжлэгчийг хохироосон зүйл огт байхгүй. Учир нь Ц.******* нь нөхөр Г.ын хамт миний нөхрийн хувьцааг нь эзэмшдэг ХХК-иас залилан хийж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэж манай нөхрийг хохироосон нь шүүхээр тогтоогдож ялаа эдэлсэн байдаг. Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч нь ял шийтгэлээ эдэлсэн бөгөөд нэхэмжлэгчийн яриад байгаа нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мөнгөн дүн энэ гэмт хэрэгт мөн дурдагдан шийдвэрлэгдсэн байдаг. Иймд нэхэмжлэгчийн гаргаад буй нэхэмжпэлийн шаардлага нь МУ-ын Үндсэн хууль болон Иргэний хуулийн 497-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн болохыг шүүхээс гэм буруутайд тооцож тогтоогоогүй байхад гэмт хэргийн улмаас учирсан хохирол мэтээр шаардаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Мөн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно гэж заасныг зөрчиж байна. Би өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр шүүхээс гэм буруутайд тооцож гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон шүүхийн шийдвэр нэг ч байхгүй бөгөөд ямар гэмт хэрэг М. үйлдээд хохироосон нь тодорхой бус байна. Иймд Ц. нэхэмжлэлтэй М.ид холбогдуулан гаргасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол нийт 26,166,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй тайлбараа хэрэг хянан шийдвэрлэх явцад нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэх, нотлох баримтыг гаргаж өгөх зарчмаар бүрдүүлэн өгнө гэжээ.

IV. Хариуцагч Ц.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц. тус шүүхэд гаргасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол нийт 695,568,320 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний аав хариуцагч С.******* нь ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд нэхэмжлэгч Ц. нь мөн тус компанийн 5%-ийн хувьцааг эзэмшдэг хувьцаа эзэмшигч юм. Нэхэмжлэгчийн яриад байгаа үнийн дүн болох 26,166,600 төгрөгийг Ц.*******эс ямарваа нэгэн байдлаар хүлээж аваагүй бөгөөд миний аавын хувьцааг нь эзэмшдэг ХХК-ийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой С.*******д төлбөр төлөх, хоорондын төлбөр тооцоо байсан бөгөөд залилан мэхэлсэн үйлдэл байхгүй. Улмаар манай аав С.*******д төлөх ёстой байсан төлбөрөө миний тийз захиалгад шилжүүлсэн. Арав гаруй жилийн өмнөх үйл явдал учир ямар учир шалтгаантай аавын өмнөөс миний төлбөрийг шилжүүлснийг мэдэхгүй бөгөөд би ямар нэгэн байдлаар гэмт хэрэг үйлдэж нэхэмжлэгчийг хохироосон зүйл огт байхгүй. Би өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр шүүхээс гэм буруутайд тооцож гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон шүүхийн шийдвэр нэг ч байхгүй бөгөөд ямар гэмт хэрэг үйлдээд хохироосон нь тодорхой бус байна. Иймд Ц. нэхэмжлэлтэй М.ид холбогдуулан гаргасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол нийт 2,176,600 төгрөг, 2000 мянган ам доллар буюу 4,091,760 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

V. Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2017 онд Ц.*******, Г. нарыг компанийнхаа мөнгийг залилуулсан талаараа цагдаад шалгуулж, 2022 онд хэргийг шийдэх хүртэл 5 жилийн хугацаанд энэ хоёр хүн хэдэн тэрбумын худал баримт бүрдүүлж, Эрүүгийн Цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бүгдийг нь шалгуулсан. Энэ хоёр хүний мөнгө гэж байхгүй, энэ яриад мөнгө нь манай компанийн мөнгө ба энэ хоёр хүн залилан хийж авсан. ХХК-ийг ХК-тай нийлж байх явцад нэхэмжлэгч нөхрийн хамт манай компанийн үйл ажиллагааг хууль бусаар шилжүүлж авсан нь тогтоогдсон. Ц.******* нь ХК-ийн хүмүүстэй нийлж луйвар хийсэн үйлдлийг шалгуулж холбогдох байгууллагаар нь шалгуулж байгаа. Би одоог хүртэл хохирогч хэвээрээ явж байгаа. Өмнө нь шүүхээр нотлогдсон зүйлийг ярих шаардлагагүй байх. Надтай холбоотой бүх зүйлийг 5 жилийн хугацаанд Авлигатай тэмцэх газар болон Эрүүгийн Цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс бүгдийг шалгасан. Энэ хоёр хүн надад өс хонзон санасандаа иймэрхүү зүйл хийгээд яваад байгааг мэдэж байна. Манай компанийг луйвардаж авсан хэрэг шалгагдаж байгаа ба нэхэмжлэгч нөхөртэйгөө хамт шалгагдаж байгаа, түүнийгээ явуулахгүйн тулд ийм арга хэрэглэж байгаа. Авлигатай тэмцэх газраас шалгаж ХК-ийн 4-н ажилтан ган бөмбөлгийн хэргээр баригдсан, үүнийг нэхэмжлэгч мэдэж байгаа. Би одоо болтол хохирогч хэвээрээ байгаа гэдгийг дахин хэлмээр байна. Бид нар 2017-2022 оны хооронд энэ гэмт хэргийг илрүүлэх гэж удсан, яагаад гэхээр санхүүгийн гэмт хэрэг удаан хугацааны дараа шийдэгддэг юм билээ. Энэ хугацаанд Ц.*******, Г. нар нь янз бүрийн хуурамч баримт гаргаж ирж, хугацаа их алдуулсан. Тэрний нэг хэсэг нь өнөөдрийн энэ яриад байгаа мөнгөний асуудал юм. Эрүүгийн Цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бүгдийг нь шалгаж, 3-н шатны шүүхээс хэлэлцэгдэж, Ц.*******, Г. нарыг гэмт хэрэг хийснийг тогтоож, ялыг нь өгсөн. Энэ үйл баримтыг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад дахиад шийдэх тийм хуулийн зохицуулалт байхгүй байх гэж бодож байна гэв.

3. Иргэдийн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Би анх удаа шүүх хуралд орж байна. Талуудын тайлбарыг сонсоод хэнийх нь зөв, буруу гэж хэлж мэдэхүй байна, зарим зүйлсийг сайн ойлгосонгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй, үндэслэлгүй гэж хэлж мэдэхгүй байна гэв.

4. Нэхэмжлэгч талаас: 2024.09.20-ны өдрийн дугаартай итгэмжлэл, нэхэмжлэгчээс 2020.02.27-ны өдөр Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газарт гаргасан гомдол болон Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2020.04.03-ны өдрийн хэрэг бүртгэлийн дугаартай тогтоол, 2020.03.13-ны өдөр хохирогч Ц.*******эс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020.03.30, 2023.04.19-ний өдрүүдэд Ц.*******эс хохирогчоор дахин мэдүүлэг авсан тэмдэглэлүүд, Иргэн С.*******д өгсөн мөнгөний баримт /ам доллараар/, 2014.04.16-ны өдрийн дугаартай кассын орлогын ордер, Ц. Хаан банк дахь тоот харилцах дансны 2016.07.01, 2016.09.07, 2017.02.09, 2017.05.12, 2017.08.21-ны өдрүүдийн хуулга, Хаан банк ХК-ийн 2016.07.01, 2016.09.07, 2017.05.12, 2017.05.30, 2017.08.21-ний өдрийн Зарлагын баримт-ууд, Ц. Худалдаа, хөгжлийн банкны 2017.11.10, 2017.12.26-ны өдрийн Зарлагын маягт, мөн банкны 2017.11.10-ны өдрийн Валют худалдах, худалдан авах маягт, 2017.12.26-ны өдрийн Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн зарлагын баримт, Иргэн С.*******д өгсөн бэлэн мөнгөний баримт /төгрөгөөр/, Ц. Хаан банк дахь тоот харилцах дансны 2014.07.10, 2015.02.17, 2015.07.08, 2016.11.30-ны өдрийн хуулга, Хаан банкны 2014.07.10, 2015.07.08, 2016.11.30-ны өдрийн Зарлагын баримт-ууд, Ц. Голомт банкны 2015.02.17, 2016.07.25-ны Орлогын мэдүүлэг-ийн баримт, Хаан банкны 2016.05.11-ний өдрийн Мөнгөн шилжүүлэг-ийн баримт, Ц. Хаан банк ХК дахь тоот харилцах дансны 2016.07.25-ны өдрийн дансны хуулга, Иргэн С.*******ын эхнэр М.ид өгсөн мөнгөний баримт /төгрөгөөр/, Ц. Хаан банк ХК дахь тоот харилцах дансны 2014.09.05, 2014.11.03, 2014.12.26, 2015.03.11, 2015.04.07, 2015.06.05, 2015.06.30, 2015.10.13-ны өдрүүдийн хуулга, Иргэн С.*******ын хүү Ц.т өгсөн мөнгөний баримт-ууд /төгрөгөөр/, Хаан банкны 2015.04.01, 2015.07.10-ний өдрийн Орлогын мэдүүлэг, мөн банкны 2015.04.01, 2016.08.03-ны өдрүүдийн Зарлагын мэдүүлэг-ийн баримтууд, Ц. Хаан банк дахь дугаартай дансны 2015.04.01, 2015.07.10, 2015.10.13, 2016.05.04, 2016.11.21, 2017.01.13-ны өдрүүдийн хуулга, Хаан банкны 2015.07.10, 2015.12.31-ны өдрийн Мөнгөн шилжүүлэг-ийн баримт, Ц. Хаан банк дахь тоот харилцах дансны 2016.08.03-ны өдрийн хуулга, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол зэрэг баримтуудын хуулбар, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа-ууд, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага зэргийг шүүхэд гаргаж өгсөн. (хх 5-80, 154-160, 161 тал)

5. Хариуцагч талаас: 2025.01.30-ны өдрийн дугаартай Итгэмжлэл, Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн Засаг даргын 2025.01.31-ний өдрийн дугаартай албан бичиг, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, С.*******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт, С.*******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт, Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (иргэн), 2025.07.02-ны өдрийн 0606 дугаар болон 2025.06.30-ны өдрийн 0424 дугаартай Итгэмжлэл-үүд, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан хариу тайлбарууд, С.*******ын Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт, Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (иргэн)зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 80-81, 54-65, 164-166 , 175-176, 179-182, 185-187 тал)

6. Хариуцагч С.*******ын хүсэлтээр нотлох баримт гаргуулахаар шүүгчийн захирамжаар шийдвэрлэсний дагуу Орхон аймгийн Цагдаагийн газраас 2025.04.21-ний өдрийн 42/07-2112 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгийг, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025.04.22-ны өдрийн дугаартай албан бичгээр Ц.ын Төрсний бүртгэлийн лавлагаа, С.*******, М. нарын Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргийг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архиваас 2025.04.21-ний өдрийн 1/3535 дугаартай албан бичгийг, Улсын Ерөнхий Прокурорын газрын Эрүүгийн хэргийн тусгай архивын 2025.05.19-ний өдрийн дугаартай Баримтын хуулбар хүргүүлэх тухай албан бичгээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.06.10-ны өдрийн дугаартай Хэргийг прокурорт буцаах тухай захирамж болон Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.08.23-ны өдрийн дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.10.12-ны өдрийн дугаартай Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоол зэргийн хуулбарыг тус тус ирүүлсэн болно. (хх 126-131, 138-150 тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ц. төлөөлж Б. нь хариуцагч С.*******д холбогдуулан гэм хорын хохиролд 695,568,320 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. (хх 1-4 тал)

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хамтран хариуцагчаар М., Ц. нарыг татаж, нэхэмжлэлийн шаардлагаа Гэм хорын хохиролд хариуцагч С.*******аас 663,083,960 төгрөг, хариуцагч М.ээс 26,166,600 төгрөг, хариуцагч Ц.аас 6,268,360 төгрөг, нийт 695,518,920 төгрөг гаргуулах-аар өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 49,400 төгрөгөөр багасгажээ. (хх 161-162 тал)

Нэхэмжлэгч тал ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нараас нийт 695,518,920 төгрөг гаргуулах тухай гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шаардах эрхийн үндэслэлээ ...Ц.******* нь хариуцагч С.*******д 2014-2017 оны хооронд 21 удаагийн үйлдлээр мөнгө өгч залилуулсан талаар цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулсан боловч Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын 2024.04.19-ний өдрийн дугаар тогтоолоор С.*******ыг худал хэлж хуурч зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар Ц. төөрөгдөлд оруулж ХК-д ажилладаг төслүүдэд хамтарч ажиллана, хүмүүстэй уулзана, хүмүүст мөнгө өгнө гэх зэргээр удаа дараа мөнгө авч, залилах гэмт хэргийг үйлдсэн боловч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчээс хариуцагч С.*******д 663,083,960 төгрөг, хариуцагч М.ид 26,166,600 төгрөг, хариуцагч Ц.т 6,268,360 төгрөг, нийт 695,518,920 төгрөг шилжүүлсэн болох нь баримтаар нотлогдож байгаа. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэсэн байдаг. Тэгэхээр хариуцагчийн яриад байгаа шиг заавал гэм буруутайд тооцсон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх ёстой гэсэн зүйл байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан Ц.*******, Г. нарт холбогдох хэргийн 3-н шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг харахаар Ц.*******эс мөнгө авсан талаар дурдаагүй. Өнөөдрийн энэ асуудлыг өмнө нь шийдсэн зүйл байхгүй. Тиймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү... гэж тайлбарладаг.

Хариуцагч С.*******, М., Ц. нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн тайлбар гаргадаг бөгөөд тэд татгалзлын үндэслэлээ ...МУ-ын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан. Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2024.04.19-ний өдрийн дугаартай тогтоолоор С.******* намайг гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон зүйл байхгүй, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Гэтэл Үндсэн хуульд зааснаар гэм буруутайг шүүхээр тогтоогоогүй байхад нэхэмжлэгч нь гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй. 2017 онд Ц.*******, Г. нарт компанийнхаа мөнгийг залилуулсан талаараа цагдаад шалгуулсан бөгөөд 2022 онд хэргийг шийдэх хүртэл 5 жилийн хугацаанд энэ хоёр хүн хэдэн тэрбумын худал баримт бүрдүүлж, хугацаа их алдуулсан. Энэ хоёр хүний мөнгө гэж байхгүй, энэ яриад мөнгө нь манай компанийн мөнгө ба энэ хоёр хүн залилан хийж авсан. Эрүүгийн Цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бүгдийг нь шалгаж, 3-н шатны шүүхээр хэлэлцэгдэж, Ц.*******, Г. нарыг гэмт хэрэг хийснийг тогтоож, ялыг нь өгсөн. ХХК-ийг ХК-тай нийлж байх явцад нэхэмжлэгч нөхрийн хамт манай компанийн үйл ажиллагааг хууль бусаар шилжүүлж авсан нь тогтоогдсон. Ц.******* нь ХК-ийн хүмүүстэй нийлж луйвар хийсэн үйлдлийг шалгуулж холбогдох байгууллагаар нь шалгуулж байгаа. Би одоог хүртэл хохирогч хэвээрээ явж байгаа. Өмнө нь шүүхээр нотлогдсон зүйлийг ярих шаардлагагүй. Надтай холбоотой бүх зүйлийг 5 жилийн хугацаанд Авлигатай тэмцэх газар болон Эрүүгийн Цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс бүгдийг шалгасан. Энэ хоёр хүн надад өс хонзон санасандаа иймэрхүү зүйл хийгээд яваад байгааг мэдэж байна. Энэ үйл баримтыг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад дахиад шийдэх тийм хуулийн зохицуулалт байхгүй байх гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэж тайлбарладаг.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч Ц.******* нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газарт ...С.******* 2014-2017 оныг дуустал хугацаанд Ц.******* миний итгэл эвдэж, байнга худлаа ярьж залилсаар 21 удаагийн үйлдлээр нийт 631,050,000 төгрөгийг залилан мэхэлж авсан... гэх агуулга бүхий гомдол гаргасан байх ба тус цагдаагийн газар уг өргөдлийг харъяаллын дагуу Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст шилжүүлжээ. (хх 6 тал)

2. Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч дээрх гомдлыг хүлээн авч, хянаад хэрэг бүртгэлийн дугаартай хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай санал гарган Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт хүргүүлснийг прокурор хүлээн авч, хянаад 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар тогтоолоор хэрэг бүртгэлийн дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хааж шийдвэрлэсэн байна. (хх 7-21, 79-80 тал) Эдгээр үйл баримтуудын талаар талууд маргаагүй.

3. Үүнээс гадна нэхэмжлэгч Ц.******* нь:

I. Хаан банк дахь өөрийн тоот харилцах данс /USD буюу долларын/-наас:

- 2016.07.01-ний өдөр 40,000 ам доллар (хх 25-26 тал),

- 2016.09.07-ны өдөр 1,514.04 ам доллар (хх 27-28 тал),

- 2017.02.09-ний өдөр 5,000 ам доллар (хх 29 тал),

- 2017.05.12-ны өдөр 70,000 ам доллар (хх 30-31 тал),

- 2017.05.30-ны өдөр 30,000 ам доллар (хх 32-33 тал),

- 2017.06.07-ны өдөр 5,000 ам доллар (хх 34 тал),

- 2017.08.21-ний өдөр 6,000 ам доллар (хх 35-36 тал),

- 2016.07.25-ны өдөр 7,360.16 ам доллар (хх 48 тал),

- 2016.08.03-ны өдөр 2,500 ам доллар (хх 77-78 тал) тус тус зарлагадаж авчээ.

II. Худалдаа, хөгжлийн банк дахь өөрийн 410023028 тоот харилцах данснаас:

-   2017.11.10-ны өдөр 36,855,000 төгрөг зарлагадаж авсан байхаас гадна,

-   мөн өдөр тус банкнаас 15,000 ам доллар худалдан авчээ. (хх 37-38 тал)

III. Худалдаа, хөгжлийн банк дахь өөрийн 410055298 тоот харилцах данс /USD-наас:

-   2017.12.26-ны өдөр 10,000 ам доллар зарлагадаж авчээ. (хх 39 тал)

IV. Хаан банк дахь өөрийн тоот харилцах данснаас:

-   2014.07.10-ны өдөр 28,500,000 төгрөг (хх 41-42 тал),

-   2015.02.17-ны өдөр 15,000,000 төгрөг (хх 43 тал),

-   2015.07.08-ны өдөр 30,000,000 төгрөг (хх 45-46 тал),

-   2016.11.30-ны өдөр 30,000,000 төгрөг (хх 50-51 тал),

-   2015.04.01-ний өдөр 8,000,000 төгрөг (хх 65 тал),

-   2015.07.10-ны өдөр 5,000,000 төгрөг (хх 67 тал) тус тус зарлагадаж авчээ.

V. Хаан банк дахь өөрийн тоот харилцах данснаасаа:

      Хаан банк дахь тоот харилцах данс /нэхэмжлэгч тал уг дансыг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын данс гэдэг боловч үүнтэй холбоотой баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй/-нд:

- 2014.09.05-ны өдөр 630,000 төгрөгийг (хх 53 тал),

- 2014.11.03-ны өдөр 361,200 төгрөгийг (хх 54 тал),

- 2014.12.26-ны өдөр 361,200 төгрөгийг (хх 55 тал),

- 2015.03.11-ний өдөр 361,200 төгрөгийг (хх 56 тал),

- 2015.04.07-ны өдөр 361,200 төгрөгийг (хх 57 тал),

- 2015.06.05-ны өдөр 180,600 төгрөгийг (хх 58 тал) тус тус ()- scttc гүйлгээний утгатайгаар,

- 2015.06.30-ны өдөр 180,600 төгрөгийг SCTTC ХХК ******* НДШ гэсэн гүйлгээний утгатайгаар (хх 59-60 тал),

      Хариуцагч М.ийн Хаан банк дахь тоот харилцах данс /хариуцагч С.******* нь уг дансыг М.ийн данс гэж хэлсэн/-нд:

- 2015.10.13-ны өдөр 1,500,000 төгрөгийг Орлого гэсэн гүйлгээний утгатайгаар (хх 61, 69 тал),

- 2016.05.04-ний өдөр 1,000,000 төгрөг болон 4,000,000 төгрөгийг тус тус Сувдаа гэсэн гүйлгээний утгатайгаар (хх 70 тал),

- 2016.11.21-ний өдөр 550,000 төгрөгийг Сувдаа гэсэн гүйлгээний утгатайгаар (хх 71 тал),

- 2017.01.13-ны өдөр 2,000,000 төгрөгийг Сувдаа гэсэн гүйлгээний утгатайгаар (хх 72 тал),

   Күнз ХХК-ийн Хаан банк дахь тоот харилцах дансанд:

- 2015.07.10-ны өдөр 440,000 төгрөгийг Ц.*******, Ц. ******* гэсэн гүйлгээний утгатайгаар (хх 74-75 тал),

   Сити эйр майлс-н Хаан банк дахь тоот харилцах дансанд:

- 2015.12.31-ний өдөр 515,000 төгрөгийг ын билетний төлбөр гэсэн гүйлгээний утгатайгаар (хх 76 тал) тус тус шилжүүлсэн байна.

4. Хариуцагч С.*******ын Голомт банк дахь тоот харилцах дансанд:

- 2015.02.17-ны өдөр Зулаа-с орлого гэсэн гүйлгээний утгатайгаар 5,000,000 төгрөгийн орлого орсон (хх 44 тал),

- 2016.05.11-ний өдөр 400,000 төгрөгийг Хаан банк дахь тоот түр данс /данс эзэмшигчийн нэр байхгүй/-наас Орлого гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн (хх 47 тал),

- 2016.07.25-ны өдөр Орлого гэсэн гүйлгээний утгатайгаар 10,000,000 төгрөгийн орлого орсон /орлогын мэдүүлгийн баримтад хэнээс орлого хийсэн нь харагдахгүй/ байна. (хх 49 тал)

5. Хариуцагч М.ийн Хаан банк дахь тоот харилцах дансанд:

- 2015.04.01-ний өдөр 8,000,000 төгрөгийг бэлнээр Чимгээ-с гэсэн гүйлгээний утгатайгаар (хх 63 тал),

- 2015.07.10-ны өдөр 5,000,000 төгрөгийг бэлнээр *******-с гэсэн гүйлгээний утгатайгаар (хх 66 тал) тус тус шилжүүлсэн байна.

6. Дээрхээс гадна нэхэмжлэгч нь 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай, *******аас 20,000 долларыг зээл төлөв гэсэн утгатайгаар орлого хийсэн тухай Кассын орлогын ордер-ыг нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн боловч уг 20,000 долларыг тушаасан болон хүлээлгэн өгсөн этгээдүүдийн гарын үсгийн нэрийн тайлал байхгүй, тамга тэмдэг нь харагдахгүй баримт байна. (хх 24 тал)

Нэхэмжлэгч Ц.******* нь дээрх баримтуудыг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж хариуцагч С.*******аас 663,083,960 төгрөг, хариуцагч М.ээс 26,166,600 төгрөг, хариуцагч Ц.аас 6,268,360 төгрөг, нийт 695,518,920 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

Хуульд ийнхүү зааснаас үзвэл гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл байх, уг үйлдлийн улмаас гэм хор учирсан байх, хууль бус үйлдэл гэм буруу хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа тохиолдолд гэм хорыг хариуцан арилгах үүрэг бий болдог бөгөөд нэхэмжлэгч Ц.******* нь энэ тохиолдолд гэм хор учруулсан этгээдээс гэм хорын хохирлыг нөхөн төлөхийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Ц.******* нь ийнхүү гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй этгээдээс хохирлоо нөхөн төлөхийг шаардах эрхээ хэрэгжүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, харин хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж татгалзаж буй тохиолдолд татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг мөн өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд талууд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлж улмаар мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар хэргийн үйл баримтыг нотлох замаар мэтгэлцэх учиртай.

Гэвч нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч С.*******д 12 удаагийн үйлдлээр бэлнээр болон дансаар 220,000 ам.доллар буюу 504,683,960 төгрөг, 8 удаагийн үйлдлээр 158,400,000 төгрөг, нийт 663,083,960 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Тодруулж хэлбэл, хэргийн 22-23, 40 дүгээр талд авагдсан Иргэн С.*******д өгсөн мөнгөний баримт гэх хүснэгтээр гаргасан 2 баримтыг хариуцагч С.*******д нийт 20 удаагийн үйлдлээр нийт 663,083,960 төгрөгийг өгсөн, шилжүүлсэн баримт гэж үзэх үндэслэлгүйгээс гадна хэргийн 44, 47, 49 дүгээр талд авагдсан хариуцагч С.*******ын Голомт банк дахь тоот харилцах дансанд 2015.02.17-ны өдөр Зулаа-с орлого гэсэн гүйлгээний утгатайгаар орлогодсон 5,000,000 төгрөг болон 2016.07.25-ны өдөр Орлого гэсэн гүйлгээний утгатайгаар орлогодсон 10,000,000 төгрөг, мөн 2016.05.11-ний өдөр Хаан банк дахь тоот түр данс /данс эзэмшигчийн нэр байхгүй/-наас Орлого гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн 400,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Ц. шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч М.ид 16 удаагийн үйлдлээр дансаар 26,166,600 төгрөгийг шилжүүлсэн гэж Хаан банк дахь тоот харилцах дансанд 2015.10.13-ны өдөр 1,500,000 төгрөгийг Орлого гэсэн гүйлгээний утгатайгаар, 2016.05.04-ний өдөр нийт 5,000,000 төгрөгийг болон 2016.11.21-ний өдөр 550,000 төгрөг, 2017.01.13-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус Сувдаа гэсэн гүйлгээний утгатайгаар, 2015.04.01-ний өдөр 8,000,000 төгрөгийг бэлнээр Чимгээ-с гэсэн гүйлгээний утгатайгаар, 2015.07.10-ны өдөр 5,000,000 төгрөгийг бэлнээр *******-с гэсэн гүйлгээний утгатайгаар тус тус нийт 22,050,000 төгрөгийг шилжүүлсэн баримт, мөн Хаан банк дахь тоот харилцах дансанд нийт 7 удаагийн гүйлгээгээр нийт 2,436,000 төгрөг /үүнийг хариуцагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн гэж тайлбарладаг/-ийг шилжүүлсэн баримтууд, бүгд 24,486,000 төгрөгийн баримтыг хэрэгт өгсөн, харин 1,680,000 төгрөгтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй,

хариуцагч Ц.т бэлнээр болон дансаар 2,176,600 төгрөг, 2000 ам.доллар буюу 4,091,760 төгрөг, нийт 6,268,360 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэж Күнз ХХК-ийн Хаан банк дахь тоот харилцах дансанд 2015.07.10-ны өдөр 440,000 төгрөгийг Ц.*******, Ц. ******* гэсэн гүйлгээний утгатайгаар, Сити эйр майлс-н Хаан банк дахь тоот харилцах дансанд 2015.12.31-ний өдөр 515,000 төгрөгийг ын билетний төлбөр гэсэн гүйлгээний утгатайгаар тус тус шилжүүлсэн нийт 955,000 төгрөгийн баримтыг өгсөн, харин 5,313,360 төгрөгтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч Ц.*******эс хариуцагч М.ид 22,050,000 төгрөгийг, Ц.т 955,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх боловч уг мөнгийг хариуцагч М., Ц. нар нь нэхэмжлэгч Ц.*******эс залилах гэмт хэргийг үйлдэж авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнээс гадна Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай тогтоолоор ...С.******* нь худал хэлж, хуурч зохиомол байдлыг зориуд бий болгосон, бодит байдлыг нуух замаар Ц. төөрөгдөлд оруулж хувьцаат компанид ажилладаг төслүүдэд хамтарч ажиллана, хүмүүстэй уулзана, хүмүүст мөнгө өгнө гэх зэргээр 2014 оноос 2017 оны хооронд буюу нийт 21 удаагийн үйлдлээр удаа дараа мөнгө авч, залилах гэмт хэргийг үйлдсэн боловч цаашид хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдож байна. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэж ...тодорхойлсон байх тул дээрх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэл тогтоогдож байна... гэж хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байдаг.

Гэвч прокурорын дээрх дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолд үндэслэж хариуцагч С.*******, М., Ц. нарыг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй буюу нэхэмжлэгч Ц.*******эс хариуцагч С.******* нь 663,083,960 төгрөг, хариуцагч М. нь 26,166,600 төгрөг, хариуцагч Ц. нь 6,268,360 төгрөг тус тус нийт 695,518,920 төгрөгийг залилах гэмт хэргийг үйлдэж, нэхэмжлэгчид хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч С.*******, М., Ц. нарыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр буюу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч С.*******, М., Ц. нарт холбогдох Гэм хорын хохиролд хариуцагч С.*******аас 663,083,960 төгрөг, хариуцагч М.ээс 26,166,600 төгрөг, хариуцагч Ц.аас 6,268,360 төгрөг, нийт 695,518,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц. нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д. нь ...Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй, үндэслэлгүй гэж хэлж мэдэхгүй байна... гэсэн дүгнэлт гаргасан болохыг дурдав.

Нэхэмжлэгч Ц. шүүхэд гаргасан энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан хариуцагч С.*******, М., Ц. нарт холбогдох Гэм хорын хохиролд хариуцагч С.*******аас 663,083,960 төгрөг, хариуцагч М.ээс 26,166,600 төгрөг, хариуцагч Ц.аас 6,268,360 төгрөг, нийт 695,518,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц. нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Ц.******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, талууд хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА

ШҮҮГЧИД Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Ц.АЛТАНГАДАС