Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 315/ШШ2026/00095  

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

*******,*******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ,,, холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт 4,282,476.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч,  2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн тусгайлсан журмаар хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: нь 2024 оны 11-р сарын 08-ны өдөр №ЗГ-R000651083- 2024/11/08 тоот Дижитал зээлийн гэрээ /Дижитал зээл-харилцагч/-г байгуулж 5,600,000.00 (таван сая зургаан зуун мянга) төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, сард 1 удаа (сар бүрийн 30-нд) буцаан төлөх үүрэг хүлээн авсан. Зээлдэгч нь дээрх Дижитал зээлийн гэрээний хавсралтаар Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай удаа дараа мэдэгдсэн боловч графикийн дагуу төлөлгүй, хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байна. Иймд, уг зээлийн гэрээ 2027 оны 04-р сарын 30-ны өдөр дуусахаар байгаа боловч дээрх зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 12-р сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4282 476.21 (дорвон сая хоёр зуун наян хоёр мянга дорвон зуун далан зургаан төгрөг хорин нэгэн мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт Голомт банкинд олгуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 4,282,476.21 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн*******-д төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч*******-ийн нэхэмжлэлтэй хариуцагч холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 4,282,476.21 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 4,282,476.21 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн*******-д төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83,470 төгрөгийн тал хувь 41,735 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 41,735 төгрөгийг хариуцагч гээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч*******-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 4,282,476.21 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн*******-д төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83,470 төгрөгийн тал хувь 41,735 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 41,735 төгрөгийг хариуцагч гээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч*******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                    С.НАСАНБУЯН