| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2026/00117/И |
| Дугаар | 315/ШШ2026/00100 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 315/ШШ2026/00100
хийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
*******,*******,*******,*******,*******, ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ,,,,
Хариуцагч: , нарт холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 13,736,777.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн тусгайлсан журмаар хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: , нар нь 2024.05.13-ны өдөр ЗГ3205137811 тоот Зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/-г байгуулж, 27,320,000 төгрөгийн зээлийг жилийн 13,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, сард 2 удаа (сар бүрийн 15, 30-нд) буцаан төлөх үүрэг хүлээн авсан. Гэтэл зээлдэгч нь ЗГ3205137811 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ын дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай утсаар холбогдож, мэдэгдэл хүргүүлж мэдэгдсэн боловч төлөөгүй хуваарьт хугацааг хэтрүүлэн банкийг хохироож байна. Иймд 2026.01.08-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,736,777,47 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт Голомт банкинд олгуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч , нар нэхэмжлэлийн шаардлага 13,736,777.47 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн *******-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй хариуцагч , нар холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 13,736,777.47 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч , нар нэхэмжлэлийн шаардлага 13,736,777.47 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн *******-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266,634 төгрөгийн тал хувь 133,317 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 133,317 төгрөгийг хариуцагч , нараас тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч , нар нэхэмжлэлийн шаардлага 13,736,777.47 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн *******-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266,634 төгрөгийн тал хувь 133,317 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 133,317 төгрөгийг хариуцагч , нараас тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН