| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2026/00135/И |
| Дугаар | 315/ШШ2026/00101 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 315/ШШ2026/00101
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч *******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,
*******,,, холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 2,112,818.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн тусгайлсан журмаар хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч нь *******-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 1. 2024-12-31-ны өдөр ЗГ2024123148098 тоот гэрээний дагуу IPhone13_128GB, MagSafe Charger маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 2,488,000.0 төгрөгийн зээлээр 24 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 3Г2024123148098 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 1,916,453.25 төгрөг, үндсэн хүүнд 180,115.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,250.36 төгрөг, Нотариатын төлбөрт 12,000.0 төгрөг, Нийт 2,112,818.95 төгрөгийг хариуцагч ээс гаргуулж өгнө үү. гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2,112,818.95 төгрөгийг 6 хувааж буюу сар бүрийн 27-ны өдөр ******* тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* нэхэмжлэлтэй хариуцагч т холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 2,112,818.95 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2,112,818.95 төгрөгийг 6 хувааж буюу сар бүрийн 27-ны өдөр ******* тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,755 төгрөгийн тал хувь 24,377 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 24,377 төгрөгийг хариуцагч ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2,112,818.95 төгрөгийг 6 хувааж буюу сар бүрийн 27-ны өдөр ******* тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,755 төгрөгийн тал хувь 24,377 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 24,377 төгрөгийг хариуцагч ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН