| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 191/2026/00019/И |
| Дугаар | 191/ШШ2026/00277 |
| Огноо | 2026-01-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2026/00277
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ..........хаягт байрлах ******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* ******* /*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* ******* /*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Саранцэцэг овогтой ******* нь ******* финанс ББСБ ХХК-тай 2024 оны 01 сарын 26-ны өдөр ******* дугаартай Зээлийн гэрээ-г байгуулсан. Тус гэрээгээр 599,900 төгрөгийн зээлийг сарын 3.5%-ийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар олгосон. Зээлдэгч нь зээл авахдаа ......... оршин сууж байсан боловч 2025-07-04-ны өдрийн Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 301/11132025/01976 тоот захирамжаар тус хаягт оршин суудаггүй нь тогтоогдсон тул С.*******-г эрэн сурвалжлах шийдвэр гарган холбогдох байгууллагуудад үүрэг болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлдээ: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.07.04-ний өдрийн №301/ШЗ20254/01976 дугаар захирамж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлбөрийн баримт, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, итгэмжлэл, зээлийн гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт зэрэг баримтыг ирүүлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
4. С.*******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гаргах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргана.
Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: С.******* нь ******* ******* ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, мөн ........ хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.07.04-ний өдрийн №301/ШЗ20254/01976 дугаар захирамжаар тогтоогдсон гэжээ.
С.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь зээлийн гэрээ болон холбогдох бусад баримтуудаар тогтоогджээ.
6. Түүнчлэн Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.******* нь ........ хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй, мөн .......... багт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь нэхэмжлэлд хавсаргасан хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжаар нотлогджээ.
Иймд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтад үндэслэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.*******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч нь ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
7. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.*******ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Архангай аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* овогт ******* ******* /*******/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* овогт ******* ******* /*******/-ийг /.......... баг/ эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоон, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* утас:, Д. утас:/ нарт мэдэгдэхийг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД