2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2026/00282

 

 

 

 

 

 

 

2026 01 02 191/ШШ2026/00282

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ........... хаягт оршин байрлах, ******* ******* ******* ББСБХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* *******-*******/РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* Монгол инвест ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* *******-*******/РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч нь манай байгууллагатай 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр № тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулж 2,480,000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэй 9 сарын хугацаатай зээлсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Манай зүгээс хариуцагчийн .......хаягаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч дээрх хаягт бүртгэлгүй оршин суудаггүй учир хүлээн авахаас татгалзсан. Иймээс Д.*******-*******-г өөрийн зүгээс олох боломжгүй байгаа тул эрэн сурвалжлах шийдвэр гаргаж холбогдох газарт хүргүүлж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлдээ: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Зээлийн зээлийн гэрээ, Зээл, зээлийн хүүгийн тооцоолол, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.09.05-ны өдрийн 197/ШЗ2025/51053 захирамж, зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Д.*******-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гаргах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргана.

 

Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: Д.*******-******* нь ******* Монгол инвест ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, .......хаягт бүртгэлгүй, мөн .......хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.09.05-ны өдрийн №197/ШЗ2025/51053 захирамжаар тогтоогдсон гэжээ.

 

6. Түүнчлэн Д.*******-******* нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь зээлийн гэрээ болон холбогдох бусад баримтуудаар тогтоогджээ.

 

Иймд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтад үндэслэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.*******-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч ******* Монгол инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

7. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.*******-Эрдэнийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэхийг даалгав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* *******-*******/РД:*******/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* овогт ******* *******-*******/РД:*******/-ийг .......хаягаар эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоон, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. /утасны дугаар: , /-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* Монгол инвест ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД