| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0183/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/197 |
| Огноо | 2018-06-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 2018/ШЦТ/197
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,
Улсын яллагч Д.Энхтуяа,
Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* холбогдох эрүүгийн 1818003200215 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэг чийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, ******* ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч******* нь 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн ******* нутаг дэвсгэрт “Күйн” цэнгээний газарт иргэн ******* Самсунг Жи 7 загварын гар утсыг авч, 310.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хэрэгт авагдсан
Хохирогч******* : ...Би 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хуучин хамт ажиллаж байсан ******* цэцэрлэгийнхэнтэй эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэсэн. 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн өглөө цүнхэндээ гар утсаа үзтэл байхгүй байсан. Нөхрийнхөө утсаар өөрийн дугаар луу залгахад холбогдож байснаа холбогдох боломжгүй болсон. Тэгээд хамт баяр тэмдэглэсэн хүмүүс рүү залгаад гар утсаа асуухад мэдэхгүй байсан. ...Би мобикомоос өөрийн дугаарын лавлагааг авахад 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 05:00 цагт миний дугаараас******* гэсэн дугаар луу 2800 нэгж шилжүүлсэн байсан ба ******* гэх дугаар нь үйлчлэгч ******* охины утасны дугаар байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
Гэрч ******* ...2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр ажил дээрээ ирэхэд ******* гар утас алга болсон гэсэн яриа манай ажлаар яригдаж байсан. 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр******* манай ажил дээр ирээд “миний гар утаснаас ийм дугаар луу нэгж шилжүүлсэн байна” гэхээр нь би цагдаад ханд гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 18/,
Гэрч ******* ...2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр гэртээ байхад ******* над руу залгаад гар утсаа алга болгочихлоо гэж хэлсэн. Мөн******* нь манай ажил дээр өөрийн дугаараас******* дугаар луу 2800 нэгж шилжүүлсэн гэх хуулга авч ирээд ******* гэсэн дугаар луу залгаад ******* охин мөн үү гэж асуусан. Тэгээд ******* охин мөн байна гээд ******* нь******* уулзаад байсан гэх мэдүүлэг /хх-ийн 19/,
Гэрч******* ...2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр над руу залгаж гар утас алга болчихлоо гээд надаас асуусан. Тэгээд 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр******* манай ажил дээр ирээд******* захирал нартай уулзсан. Юу ярьсныг мэдэхгүй. ******* захирлын өрөөнөөс гарч ирээд “миний гар утсыг ******* аваад охиныхоо дугаар луу нэгж шилжүүлсэн байна” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 20/,
Гэрч ******* : ...Өглөө босоход ээжийн өмдний хажууд Самсунг жи 7 маркийн гар утас байхаар нь аваад өөрийн******* дугаар луу 1000 нэгжээр 2 удаа, 700 нэгжээр 1 удаа, 100 нэгжээр 1 удаа нийт 2800 нэгж шилжүүлсэн. Тэгээд би тэр гэр утсыг зарын дагуу хүүхэдтэй хятад гар утсаар сольсон гэх мэдүүлэг /хх-ийн 21/,
Насанд хүрээгүй гэрч******* : Манай ээж******* 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр архи үнэртүүлж орж ирээд унтсан. Манай ах ******* ээжийн куртикийн халааснаас гар утас аваад оролдоод байсан. Маргааш нь ээж надаас халаасанд байсан гар утсыг харсан уу гэж асуухаар нь би “******* ах оролдож байсан” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 24/,
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би буйдан дээр байсан 3 цүнхийг эмхлээд цааш нь тавихад Самсунг Жи 7 маркийн, саарал өнгийн, шигтгээгээр наасан тогосны зураг бүхий гэртэй гар утас байхаар нь би аваад өмднийхөө халаасанд хийсэн гэх мэдүүлэг /хх-ийн 35-38/,
“Капитал зууч” ХХК-ний 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Самсунг Жи 7 маркийн хуучин гар утас 310.000 төгрөгийн үнэтэй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч ******* дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч******* гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч******* 310.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирогчид 300.000 төгрөг төлсөн, хохирогч нь санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч ******* бичсэн “Миний бие гар утасны 310.000 төгрөгөө бүрэн авч ******* тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй эвлэрсэн болно” гэх хүсэлт /хх-ийн 71/, шүүгдэгч ******* ХААН банкны 5055099703 тоот данснаас 100.000, 200.000 төгрөгөөр 2 удаа******* тоот данс руу шилжүүлэг хийсэн тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 45, 46/, хохирогч ******* бичсэн “Миний алдсан гар утасны үнэ болох 310.000 төгрөгийн 100.000 төгрөгийг Л.Саранцэцэг нь 2018 оны 4 дүгээр сарны 26-ны өдөр ХААН банкны дансанд шилжүүлсэн болно” гэх тодорхойлолт /хх-ийн 15/-оор тус тус нотлогдож байна.
Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байгаа ба гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь******* үйлчлэгчээр ажилладаг, сард 371.016 төгрөгийн цалин хөлс авдаг болох нь ******* дугаартай нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдож байх тул түүний цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч******* Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ******* нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар ******* 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар ******* оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР