| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2210000000022 |
| Дугаар | 2025/ДШМ/624 |
| Огноо | 2025-05-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.2.3.2., 17.3.2.2., |
| Улсын яллагч | З.Бат-Амгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2025/ДШМ/624
2025 05 22 2025/ДШМ/624
П.М, Б.Б, П.Д,
Г.Ө нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор З.Бат-Амгалан,
хохирогч Б.Н, Г.А,
хохирогч Б.Э, түүний өмгөөлөгч Ц.С,
хохирогч Ф Ж өмгөөлөгч О.А,
шүүгдэгч П.М, түүний өмгөөлөгч Ж.Э,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.М,
шүүгдэгч П.Д, түүний өмгөөлөгч Б.Ө,
шүүгдэгч Г.Ө түүний өмгөөлөгч Г.Г, Д.Н, С.О,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн 20**/ШЦТ/**** дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.М, түүний өмгөөлөгч Ж.Э, шүүгдэгч П.Д, түүний өмгөөлөгч Б.Ө, Х.Н, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.М, шүүгдэгч Г.Ө өмгөөлөгч Д.Н, Г.Г, С.О, хохирогч Б.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн П.М, П.Д, Б.Б, Г.Ө нарт холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Г.Ө,
2. Б.Б,
3. П.М
4. П.Д
Шүүгдэгч Г.Ө нь ганцаараа “нүүрс тээврийн вагон тавиулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Б.Э 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийт 91,000,000 төгрөгийг бэлнээр авсан, дээрх аргаар Б.Б хуурч, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд 40,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан, мөн 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр “ Г Э” ХХК-ийн захирал Г.А “Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас том оврын машин оруулж ирнэ” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 140,000,000 төгрөгийг бэлнээр авсан буюу залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан,
шүүгдэгч Г.Ө, Б.Б, П.Д, П.М нар нь бүлэглэн 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, Ривер Гарден хотхоны ..... дүгээр байрны ..... тоотод Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ф Ж-д хүч хэрэглэж, түүнийг наалдамхай туузаар хүлж бэлэн 1,052,000,000 төгрөг, 700,000 төгрөгийн үнэ бүхий HUAWEI Р40 загварын гар утас нэг ширхэг, 88,000 төгрөгийн үнэ бүхий куртик, хохирогч Б.Н 1,875,000 төгрөгийн үнэ бүхий iPhone 11 загварын гар утас зэргийг авахдаа зэвсэг буюу гар буу хэрэглэж үйлдсэн, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа шүүгдэгч Г.Ө, Б.Б нар бүлэглэн 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Ривер Гарден хотхоны .... дүгээр байрны ..... тоотод хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ф Ж-г хүлэх явцдаа эрүүл мэндэд нь дух, хүзүү, хоёр бугалгад цус хуралт, 2 нүдний зовхины дотор салст болон нүдний алимны салстад цус харвалт бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: П.Д үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтаар,
П.М үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтаар,
Б.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр,
Г.Ө үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх:
Шүүгдэгч Г.Ө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигчийн эд хөрөнгийг авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар оршин суугаа газраасаа явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 9 жил 3 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 98 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,
Б.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нь нийт 7 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 72 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,
П.Д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцож, шүүгдэгч П.Д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 72 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,
П.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч цагдан хоригдсон 72 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 5,395,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ф Ж д олгож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Б.Б 60,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ф Ж д олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлсийг устгахаар, ИЖ-79-8 саl 8 мм 00000 дугаартай гар буу нэг ширхгийг зохих байгууллагад шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгаж, Ривер гарден хотхоны гаднын камерын бичлэг бүхий сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн **** *** улсын дугаартай Nissan stagea загварын авто машиныг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч П.М давж заалдах гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018 оноос гэр бүл зохиож, эхнэр хүүхдийн хамт амьдарч байна. Хөдөлмөр аюулгүй байдлын инженер, орчуулагч мэргэжилтэй. Одоо “Т А” ХХК нүүрс тээврийн компанид орчуулагч, менежерээр ажиллаж, эхнэр хүүхэд, аав ээжийгээ асран хамгаалж байна. Шийтгэх тогтоолын 26, 27 дугаар хуудас, шүүгдэгч Г.Ө мэдүүлэг: “...Мөнхболд нь их хэмжээний мөнгө дансаар орж ирнэ. Энэ сүүлийн мөнгө юм. Энэ мөнгийг зохицуулж авмаар байна, яаж эвтэйхэн авах вэ гэсэн яриа болсон. Тэгээд сүүлд энэ мөнгөнөөс надад 10 хувь өгнө гэхээр нь би зөвшөөрсөн юм...” нь үндэслэлгүй тухай, Г.Ө гэх хүнтэй бизнес, ажил хэргийн талаар огт холбогдолгүй. Төрсөн ах болох Д найз гэдгээр л мэднэ. Тухайн гэмт хэргийг гол зохион байгуулсан Д, Ө нар намайг мэдүүлгээр огт хэлээгүй, хийгээгүй зүйлээр гүтгэж худал мэдүүлэг өгөөд байна. Г.Ө мэдүүлгийг үндэслэж бусад шүүгдэгч нарын мэдүүлгээр түүний мэдүүлэг үгүйсгэгдэж байгааг шүүх анхааралгүй орхигдуулсан.
Хэргийн тухайд, Г.Ө нь тус гэмт хэргийг мэдүүлэхдээ намайг зохион байгуулсан гэж хэлдэг боловч энэхүү гэмт хэргийг миний ахыг ашиглаж, надаас авсан мэдээллийг үндэслэн урьдаас төлөвлөж гэмт хэргийг үйлдэхдээ малгай, хувцас, машин, галт зэвсэг зэргийн санхүүг гаргаж хийсэн гэж үзэж байна. Уг гэмт хэргийг үйлдэх явцад миний ахад их хэмжээний өртэй гэдгээ хэлж байсан учраас гэмт хэргийг үйлдэхдээ их хэмжээний мөнгийг автомашины тээшинд байрлуулсан. Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн машинаа сольж, Г.Ө 00-00 *** улсын дугаартай бенз машинд шилжүүлсэн хүмүүсээ буулгаж, өөрөө авч явсан. Уг мөнгөнөөс ахад хэлж байсанчлан өр зээлтэй хүмүүсдээ өгсөн. Тухайлбал, А гэх хүнд 140,000,000 төгрөг, Б гэх хүнд 60,000,000 төгрөгийг өгсөн. Үүгээр Г.Ө нь уг гэмт хэргийг Д ашиглан, Ба-г санал болгон үйлдүүлж, өөрөө зохион байгуулан, өр зээлээ дарах зорилгоор үйлдсэн нь шүүгдэгч нар болон өөрийнх нь мэдүүлгээр нотлогдож байна гэж миний бие үзэж байна. Гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөнд миний бие огт оролцоогүй бөгөөд шийтгэх тогтоолд дурдсан 5,395,000 төгрөгийг төлөхийг эс зөвшөөрч байна. Миний ах П.Д нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр бэр /миний эхнэр/ гуйхаар очих үед би халамцуу үедээ ахдаа итгэж, манай компани томоохон хэмжээний ажил гүйцэтгэсэн, удахгүй дүү нь мөнгөтэй болж аав, ээж, гэр бүлээ сайхан авч явна гэж хэлсэн юм. Үүнээс хойш ах над руу залгаж уулзая гэж яриад байхаар нь ТБД андуудын хавьд төрсөн ах Д, Ө нартай уулзсан бөгөөд дүү нь захирлаасаа өөрийнхөө ашгийн мөнгийг авах гэж байгаа талаар хэлсэн. Үүнээс болж төрсөн ахыгаа найз нөхөдтэйгөө нийлж, ийм хэрэг хийсэнд үнэхээр их гомдолтой байна. Би төрсөн ахыгаа ийм санаа бодолтой, гэмт хэрэг үйлдэнэ гэж төсөөлж байсангүй ээ. Ахдаа үнэхээр их гомдож байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч П.Д гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршгийг арилгаж гомдолгүй болсон, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 7 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Мөн өөрийн төрсөн дүү болох П.М энэ хэрэгт өөрийн буруутай үйлдлээс болж татан оролцуулсандаа одоо болтол гэмшиж байна. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, үнэн зөвөөр мэдүүлж, хэргийг илрүүлэх явцад бодитой туслалцаа өгсөн. Таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж байгаагүй, мөрдөгч, прокурор, шүүхээс дуудсан цагт бэлэн байж өөрийн гэм буруугаа ухамсарлаж байсан. Хувийн баталгаанд байх хугацаанд хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер мэргэжлээр суралцан төгсөж, Thinder roud гэх тээврийн компанид ажиллаж, мөн циркийн багш, дасгалжуулагчаар хөдөлмөр эрхэлж байсан. Тухайн үед миний мөрөөдөл болох Нарны циркээс ажиллах урилга ирж, дэлхийн хэмжээний таван тоглолтод явах боломж гарч ирсэн. Гэмт хэрэгт холбогдсоны улмаас өөрт олдсон боломжуудыг алдсандаа маш ихээр харамсаж, гэмт хэрэгт холбогдохын хор уршгийг ойлгож, ухаарч байна. Өндөр настай өвөө, эмээгээ асарч халамжлан, дахин тэднийхээ сэтгэлийг зовоохгүй амьдарч, өөрийн гэм буруутай үйлдлийг ухамсарлаж, оногдуулсан ялыг эдлэж, алдсан цаг хугацаагаа нөхөж, өөрийн мөрөөдөлдөө хүрэхийн төлөө үнэн шударгаар хөдөлмөрлөж, зорилгодоо хүрэх болно. Иймд ялыг хөнгөрүүлж өгнө үү хэмээн хүсэж байна. ...” гэв.
Шүүгдэгч П.М өмгөөлөгч Ж.Э гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь эргэлзээгүй бөгөөд хөтөлбөргүй байх зарчимыг баримталж хууль зүйн дүгнэлт хийгээгүй нэг талыг барьсан гэж үзэж байна.
Шийтгэх тогтоолд /ШТ-ын 31-р тал/, П.М мэдүүлгээр түүний оролцоог бас нотолсон гэж үзнэ гэсэн дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж хуульчилсан байна. Энэ зарчим нь шүүгдэгчид нэгэн адил хамраах бөгөөд дан ганц Г.Ө мэдүүлгийг үндэслэж, бусад шүүгдэгч нарын мэдүүлгээр түүний мэдүүлэг үгүйсгэгдэж байгааг шүүх анхааралгүй орхигдуулсан.
П.М нь өөрийн компанийн дансаар “Х” ХХК-ийн данснаас мөнгө орж ирнэ, уг мөнгийг бэлнээр гаргаж өгөх тухай төрсөн ах П.Д-д 2022 оны 12 сарын 18-ны өдөр өөрийн бэр гуйх ажлын үед халамцуу байхдаа ярьсан гэдгээ үгүйсгэдэггүй бөгөөд дараа нь нэг удаа ахыгаа уулзъя гэж дуудах үед очиж уулзахад ямар асуудал болсон талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой мэдүүлсэн. Түүний энэ мэдүүлэгт мөнгийг орж ирсэн, хаанаас авах гэж байгаа талаар мэдүүлдэггүй. Энэ үед ах нь Г.Ө хамт байсан гэж мэдүүлдэг. Болсон үйл баримтын талаар түүний гэрчээр өгсөн мэдүүлгийг гэмт хэрэг үйлдэх талаар мэдэж байсан, урьдчилан амлаж мэдээлэл өгсөн гэж өөрийнх нь мэдүүлгийг ашиглаж, бусад шүүгдэгч нарын мэдүүлгүүдийг харьцуулан дүгнэх замаар ямар баримтаар үгүйсгэж байгаагаа шүүх тодорхойлох хэсэгтээ бичээгүй байгаа юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэж Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулан хуульчилсан байхад төрсөн ахдаа өөрийн ажил төрөл, компаний дансаар мөнгө орж гарч байдаг талаар хэлсэн асуудлыг гэмт хэрэг үйлдсэн гэж бусдын урьдчилан бэлтгэж хийсэн хэрэгт холбогдуулж ял зэм халдааж байгааг зөвшөөрөх боломжгүй юм. Шүүх өмгөөлөгч миний шүүхэд нотлох баримтаар үнэлүүлэхээр гаргаж өгсөн П.М ******* дугаарын утасны орсон, гарсан ярианы билл, М ХХК-ийн дансны хуулгыг хэрхэн яаж үнэлж байгаа, эсвэл нотлох баримтаар тооцохгүй талаар ямар нэг шийдвэр гаргаагүй, энэ талаар шийтгэх тогтоолдоо огт дурьдаагүй.
Шийтгэх тогтоолд /39-р тал/ залилах гэмт хэргийн объект өмчлөх эрх болох хуульд заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлон бичсэн байна. Тэгвэл П.М нь залилах гэмт хэрэг үйлдэх сэдэлт санаа зорилго байсан эсэх, ах П.Д өөрийн компаний дансаар нэг биш удаа мөнгө орж гарч байдаг талаар хамгийн сүүлд 2021 оны 12 сарын 18-ны өдөр ярьж байсан яриаг гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж мэдээлэл өгсөн гэж буруутгах үндэслэл байхгүй юм. Энэ яриа зөвхөн ах дүүсийн хооронд яригдаад өнгөрөх асуудал гэж ярьсан тухайгаа мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгөх, шүүхийн шатанд тодорхой мэдүүлсэн байхад шүүх шүүгдэгчийн мэдүүлгийг өөрийнх нь эсрэг дүгнэлт хийж байгаа нь Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг баримтлаагүй гэж үзэх үндэсэл болж байгаа юм. Мөн П.М аваагүй, хийгээгүй хэргийнх нь төлөө бусдын хийсэн хэрэгт төлбөр хариуцуулж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 643 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, П.М холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч П.Д өмгөөлөгч Б.Ө, Х.Н нар хамтран гаргасан гомдолдоо болон өмгөөлөгч Б.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анхан шатны шүүх хэрэглвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.
Шийтгэх тогтоолын 53 дугаар талд шүүгдэгч Б.Б, П.Д нар нь гэм буруу дээр маргаагүй боловч тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирол, хор уршгийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглээгүй болохыг дурдах нь зүйтэй. Иймд дээрх шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан дараах байдлаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ гэжээ. Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.1-1.5 дах заалтыг тайлбарлахдаа дээрх заалтуудыг заавал биелүүлэхээр үүрэгжүүлсэн заалт бус тул хэрэглэхгүй гэж дүгнэсэн. П.Д нь гэм буруу дээр маргаагүй /Шийтгэх тогтоолын 53 дугаар талд дээрээсээ 20-25 дахь мөрөнд/, хохирол төлбөрөө бүрэн төлсөн /шийтгэх тогтоолын 54 дүгээр талд дээрээсээ 17-24 дэх мөрөнд/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй /шийтгэх тогтоолын 2 дугаар талд доороосоо 17-22 мөрөнд/ хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй. Гэтэл шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг иш татах атлаа урьд ял шийтгэлтэй /Г.Ө/, шийтгэлгүй /П.Д/, хохирол төлбөрөө бүрэн төлөөгүй /Г.Ө/, бүрэн төлөгдсөн /П.Д/, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, маргаж орсон /Г.Ө/, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй /П.Д/ шүүгдэгч нарт ижил ял шийтгэл оногдуулж, түүнийгээ заавал биелүүлэхээр үүрэгжүүлсэн заалт бус гэж хуулийн үзэл баримтлалыг үгүйсгэж, шүүгчийн үзэмжээр шийдвэрлэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байна гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн 2025/ШЦТ/643 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, бидний үйлчлүүлэгч П.Д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж ял шийтгэлийг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б өмгөөлөгч Ж.М гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлагын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй. Б.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргадаггүй. Анхнаасаа өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж, гэмт хэргийн талаар үнэн зөв, бодитой, тогтвортой мэдүүлгийг мөрдөн байцаалт болон анхан шатны шүүх хуралдааны үед мэдүүлсээр ирсэн.
Г.Ө нь шүүгдэгч Б.Б дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж авсан бэлэн мөнгөнөөс нэг боодол 20,000 төгрөгийн дэвсгэрт бүхий нийт 2,000,000 төгрөгийг өгсөн байдаг. Б.Б нь тус мөнгөнөөс 680,000 төгрөгийг зочид буудалд хэрэглэж, үлдсэн 1,320,000 төгрөгийн бэлэн мөнгөтэй байх үедээ баригдаж, тухайн мөнгийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Үүний дараа мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ф Ж Хаан банк дахь харилцах дансаар үлдэгдэл 680,000 төгрөгийг шилжүүлж өөрийн учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан /5-р хх-ийн 214-215/. Хохирогч Ф Ж өмсөж байсан хүрэм /куртка/, хохирогч Б.Н гар утас зэргийг биет байдлаар хүлээлгэн өгсөн буюу мөрдөн байцаалтын шатанд миний үйлчлүүлэгч Б.Б нь хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан байсан.
Төлөгдөөгүй 21,580,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч тус бүрт хувь тэнцүүлэн 5,395,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хэдийгээр шүүгдэгч Б.Б нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж авсан 1,052,000,000 төгрөгөөс 2,000,000 төгрөг л авсан боловч 5,395,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг бүрэн барагдуулсан.
Дээрхээс үзэхэд миний үйлчлүүлэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн ухамсарласан, бусдад төлөх төлбөргүй болно. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Хоёр: Мөрдөн шалгах ажиллагаа шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн. Дээрэмдэх гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа шуурхай явагдах, холбогдогч нар болон эд мөрийн баримтыг олж тогтоох, алдагдсан их хэмжээний бэлэн мөнгөний байршил зэргийг цаг алдалгүй олж тогтооход миний үйлчлүүлэгч Б.Б нь бодитой туслалцаа, дэмжлэг үзүүлсэн.
Тодруулбал, Б.Б нь мэдүүлэг өгөх замаар тухайн гэмт хэргийг үйлдэхэд ямар хүмүүс оролцсон болох, шүүгдэгч тус бүр гэмт хэрэгт ямар оролцоотой байсан талаар, хохирогчийн гэрт орсон дараалал, шүүгдэгч тус бүрийн хийж байсан үйлдүүдийг үнэн зөвөөр тодорхой мэдүүлсэн,
эд мөрийн баримт болох шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан бэлтгэлийн өмд, цамц, малгай, гутал, бээлий, маск, нүдний шил зэргийг хаана нуусан талаар мэдээлэл өгч, газрыг зааж олоход тусалсан,
хохирогчийн гэрээс бэлэн мөнгийг аваад ямар чиглэлд хаашаа явсан маршрутын талаар, бэлэн мөнгийг хэн авч явсан талаар тодорхой мэдүүлсэн,
гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэглэсэн гар бууг хэнийх болох, тухайн гар буу ямар хэлбэр, дүрстэй болохыг дүрслэн зурж өгсөн зэргээр миний үйлчлүүлэгч нь өөрийн мэдэж байсан бүхий л мэдээллийг цагдаагийн албан хаагчид хэлж, мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай явуулж, хэргийг илрүүлэхэд бодитой туслалцаа дэмжлэгийг үзүүлсэн.
Хэрэв миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагаанд нэн шаардлагатай дээрх мэдээллүүдийг цаг алдалгүй өгөөгүй бол шүүгдэгч Г.Ө-ын авч явсан их хэмжээний бэлэн мөнгө биет байдлаар олдохгүй байх боломжтой, түүгээр зогсохгүй хэргийг шалгах ажиллагаа удааширч гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд болон эд мөрийн баримтуудыг нээн илрүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх байсан гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна.
Гурав. Хувийн байдлын тухайд:
Б.Б нь урьд гэмт хэрэгт холбогдож эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ зөрчөөгүй, мөрдөгч, прокурор, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирдэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байгаагүй.
Б.Б нь Монголын залуу циркчдийн холбоонд циркчийн жүжигчин ажил хөдөлмөр эрхэлдэг байсан. Авьяаслаг, өсөх ирээдүйтэй жүжигчин бөгөөд дотоодын болон олон улсын тэмцээн уралдаанд оролцож амжилт гаргах боломжтой. Монголын залуу циркчдийн холбооны хуулийн байгууллагад гаргаж өгсөн тодорхойлолтод: “...Холбооны зүгээс Б.Б гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаа биелүүлж дуусах хүртэл нь түүний ажлын байрыг нь хадгалж байна” гэж дурдсанаас үзэхэд миний үйлчлүүлэгчийн өсөх ирээдүйтэй сайн тамирчин, хамт олныхоо дунд нэр хүндтэй, харилцаа хандлага сайтай болох нь тогтоогддог. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы явцад буюу 2024 оны зуны улиралд хүүхэд, залуучуудад зөв үлгэр дурайлал олгох зорилгоор сайн дурын ажил хийж, үнэ төлбөргүй циркийн үзүүлбэрүүдийг үзүүлсэн /шуух хуралдаанд гаргаж өгсөн фото зургууд, цахим мэдээллийн сүлжээнд тавигдсан баримтууд/. Зан төлөвийн хувьд төлөв даруу, хүнд тусархуу, хүний үгээр байдаг зөөлөн зантай. Өвөө, эмээгийн хамт амьдардаг, байнга ажил хөдөлмөр эрхэлж, өвөө, эмээгээ асарч тэтгэдэг, өөрийгөө бүх талаас нь хөгжүүлэхийг эрмэлздэг. Хэрэгт шалгагдаж байх цаг хугацаандаа ХАБЭА-н сургалтад сууж хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны сертификат авах зэргээр хувь хүний хөгжилдөө байнга анхаарал тавьж хөгжүүлж байсан. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан миний үйлчлүүлэгч Б.Б гэм буруутайд тооцогдсон гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг хэрэглэх бүрэн боломжтой байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж хуульчилсан.
Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувьд дээрмийн мөнгөнөөс 2,000,000 төгрөг авсан, хохирол төлбөрөө бүрэн төлсөн нөхцөл байдал, хувь хүний хувьд гоц авъяастай, циркийн жүжигчин, зан төлөв сайтай зэрэг хувийн байдал сайтай бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад өөрийн зүгээс шаардлагатай бүхий л мэдээлэл, дэмжлэгийг үзүүлсэн зэргээр энэхүү зохицуулалтад харгалзан үзэхээр хуульчилсан нөхцөлүүдийг хангажээ.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...дээрх хуулийн агуулгаас харвал, заавал биелүүлэхээр үүрэгжүүлсэн заалт бус байх тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирол, хор уршгийн байдал, гэм буруу дээр маргасан байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3,1.4 дэх заалтыг хэрэглэх үндэслэлгүй гэж үзсэн” гэж шүүгдэгч тус бүрт эрүүгийн хариуцлагыг хэрхэн оногдуулсан талаар дүгнэлт хийлгүйгээр бусад шүүгдэгч нарын гэм буруу дээр маргасан нөхцөл байдлыг миний үйлчлүүлэгчид халдааж бүхэлд нь дүгнэсэнд гомдолтой байна.
Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дээрх зүйл, заалтыг шүүхээс заавал биелүүлэхээр үүрэг болгосон шинжтэй зохицуулалт биш боловч анхан шатны шүүхээс шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоо, дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж авсан их хэмжээний бэлэн мөнгийг хэн хэрхэн яаж зарцуулсан болох, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал, гэм буруу дээр маргасан эсэх нөхцөл байдал зэрэгт шүүгдэгч тус бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгч эрүүгийн хариуцлагын хэр хэмжээг тогтоон оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “...ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасныг хэрэглэж миний үйлчлүүлэгч Б.Б анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагын хэмжээг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэж давж заалдах шатны шүүхээс хүсэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Г.Ө өмгөөлөгч Д.Н, Г.Г, С.О нар хамтран гаргасан гомдолдоо: “...Г.Ө холбогдох хэргийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна.
Нэг. Дээрэмдэх гэмт хэргийн тухайд:
1.2. Шүүх, ...шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирол, хор уршгийн байдал, гэм буруу дээр маргасан байдал зэргийг харгалзан шүүхээс шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4 дэх заалтыг хэрэглэх үндэслэлгүй гэж үзсэн.” гэжээ /шийтгэх тогтоолын 53 тал/. Г.Ө нь дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ огтхон ч маргаж байгаагүй бөгөөд харин дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Ф Ж биед хөнгөн гэмтэл учруулсан гэх үйлдэл дээрээ маргадаг.
1.3. Дээрэмдэх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар зүйлчилж, харин Ф Ж биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тус тусдаа гэмт хэрэг хэмээн зүйлчилж, шийдвэрлэсэн атлаа хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл дээрээ маргасныг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн үйлдэл дээрээ маргасан, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэн хүнд ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.
1.4. Шүүгдэгч Г.Ө нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хохирлын мөнгийг хаана байгаа, хэн хэнд хэдэн төгрөг хэрхэн яаж өгснөө нэг бүрчлэн, цагдаад цаг алдалгүй мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлгийг үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа шуурхай явагдсаны үр дүнд гэмт хэргийн улмаас алдагдсан мөнгөний дийлэнх хэсэг буюу 971,120,000 төгрөгийг олж тогтоон хохирогчид хүлээлгэн өгсөн байдаг.
Мөн хохирол төлбөр төлөхөөр завсарлага авсан хугацаандаа хохирлоо бүрэн төлж барагдуулсан.
Гэтэл анхан шатны шүүхээс түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй ял оногдуулсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорилго, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөлийг бүрэн хангаж байгаатай нийцсэнгүй.
1.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрмийн гэмт хэрэг үйлдсэн талаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой мэдүүлсээр ирсэн бөгөөд түүний хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэсэн асуудал дээр ялласантай санал нийлээгүй юм.
1.6. Анхан шатны шүүхээс үүнийг хянан үзэлгүйгээр хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл дээрээ маргаж оролцсон байдлыг дээрэмдэх гэмт хэргийн үйлдэлтэй уядуулан гэм буруугаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-г хэрэглэн ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах өмгөөлөгч нарыг саналыг хүлээн авахаас татгалзаж 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсаныг ял хүндэдсэн гэж үзэж гомдолтой байна.
Хоёр. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн тухайд:
2.1. Анхан шатны шүүхээс дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа шүүгдэгч Г.Ө, Б.Баянмөнх нар нь бүлэглэн хохирогч Ф Ж зодож, эрүүл мэндэд нь дух, хүзүү, хоёр бугалгад цус хуралт, 2 нүдний зовхины дотор салст болон нүдний алимын салстад цус харвалт бүхий хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан гэж үзэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгддэг болно. Учир нь:
2.1.1. Г.Ө нь Б.Б бүлэглэн Ф Ж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үйлдэл нь эргэлзээтэй төдийгүй нотлох баримт болон гэрчийн мэдүүлгүүд бүгд зөрүүтэй байдаг.
2.1.2. Хохирогч Ф Ж нь 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр “... “...хар өнгийн зүйлээр нүүрээ тагласан нүдний шилтэй 170 см орчим өндөртэй том биетэй эрэгтэй хүн шууд миний хоолойг багалзуурдаж шууд гэрлуу түлхэж орж ирэх үед араас нь арай том биетэй эрэгтэй хүн орж ирээд намайг газар дарж унагаахаар нь би орилсон чинь намайг дээш харуулах үед тоглоомон буу жинхэнэ буу алийг нь мэдэхгүй ч хар өнгийн гар буу байсан ба тухайн буугаар миний духан дээр бууны хошуу хэсгээр цохиод юм яриулаагүй...” гэж /1-р хх-ийн 232-233/, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр “...Таны биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэх хүнийг та одоо хараад таних уу? Хэрэв таних бол ямар содон шинж тэмдгээр таних вэ? гэх асуултад “...Манай гэрт орж ирсэн гурван хүний 2-д орж ирсэн нөгөө хоёр хүнээ бодвол арай туранхай өндөрдүү залуу надад буу тулгаад бууныхаа хошуугаар миний дух руу цохиж гэмтэл учруулсан. Шал мөргүүлэх үед ямар нэг гэмтэл учраагүй...” гэж мэдүүлсэн байдаг. /1-р хх-ийн 242-243/
2.1.4. Шүүгдэгч Б.Б 2022 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр сэжигтнээр мэдүүлэхдээ “...хужаа хаалгаа өөрөө онгойлгоод гараад ирэхээр нь би шууд мангасдаж түлхэж гэрлүү нь оруулаад газар унагасан энэ үед араас Д орж ирээд, ...айлгах зорилгоор авч явсан хүүхдийн тоглоомон буугаар хужаагийн аманд хийсэн...” гэж мэдүүлсэн байдаг /3-р хх-ийн 237-238/ болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Б.Б нь буугаар хохирогчийн духанд тулгасан хэмээн өөрөө мэдүүлдэг тул хохирогчийн духанд буугаар цохисон хүн нь Б.Б болох нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад тодорхой болсон.
2.1.5. Шүүгдэгч Г.Ө нь 2022 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ “...403 тоот хятад иргэний амьдардаг гэрийн хаалга онгойж таараад манай нөгөө 2 пижигнэлдээд л явчихсан. Би яг орох үед нь байгаагүй, араас нь орсон. Намайг яг орох үед хаалга нь хаагдчихсан тул орж чадаагуй. Тэгтэл Далай надад хаалга онгойлгож өгөөд ор гэж хэлсэн. Намайг ороход Б цэнхэр куртиктэй хятад эрэгтэй хүнийг хаалгаар ороод үүдний коридорт дараад газар унагачихсан доош нь харуулсан байдалтай байж байсан...” гэж мэдүүлсэн. /4-р хх-ийн 18-22/
Өөрөөр хэлбэл, хохирогч болон шүүгдэгч нарын мэдүүлгээр эхлээд Б.Б, дараа нь Да, гуравт Г.Ө орсон болох нь хөтөлбөргүй тогтоогдсон ба шүүхийн хэлэлцүүлэгт ч шүүгдэгч нарын зүгээс эхлээд Б, дараа нь , гуравт Ө.О орж ирсэн талаар бүгд мэдүүлдэг, энэ үйл явдал дээр маргадаггүй.
2.1.6. Хохирогч өөрөө 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлгээрээ буугаар духанд цохисноос гэмтэл учирсан, шал мөргүүлэхэд ямар нэгэн гэмтэл учраагүй талаар тов тодорхой мэдүүлж, Б буугаар духанд нь цохисон болох нь, мөн хоёрт орж ирсэн хүн нь Д болох нь хохирогч Ф Ж болон Б, Да, Ө нарын мэдүүлгүүдээс тодорхой харагдаж нотлогдсоор байхад Д үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, Г.Ө холбогдуулж ял оноосныг үндэслэлгүй гэж үзэж байна.
2.1.7. Хохирогч Б.Н мэдүүлгээр түүнийг 00-с гарч ирэх үед аль хэдийн хохирогчийг хүлсэн байсан байдаг.
Иймд анхан шатны шүүхийн хийсэн “...Шүүгдэгч Б нь “...тухайн бууг Г.Өгаднаас авч орж ирсэн. Тэгээд надад өгсөн, би нөгөө өрөө рүү орохоос өмнө бууг түүнд буцааж өгсөн” гэсэн мэдүүлгээр шүүгдэгч Г.Ө мэдүүлэг үгүйсгэгдэж байна” гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт авагдсан бусад баримтуудаар үгүйсгэгдэж байгаа ба Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолын тайлбарлах хэсгийн 1 дүгээр зүйлийн 1.15-т “...Мэдүүлгийн агуулга, бүрэн дүүрэн байдалд, зөрүү байгаа эсэхийг шинжлэн судалсаны эцэст бусад нотлох баримтууд, тухайлбал бусад гэрч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэгтэй харьцуулан үзэх замаар шалгана...” гэж тайлбарласныг огт баримтлаагүй.
2.1.8. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан. Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолын тайлбарлах хэсгийн 1 дүгээр зүйлийн 1.2-т “...Шүүгдэгчийн гэм буруутайг тогтоож буй баримтын эх сурвалж хангалттай, хүрэлцэхүйц, эргэлзээгүй буюу үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц эсэхэд эргэлзээ нь дээрх ойлголтод нэгэн адил хамаарна ...” гэж тайлбарласныг анхаарч үзсэнгүй.
Иймд Г.Ө нь Б.Б бүлэглэн хохирогч Ф Ж биед хөнгөн гэмтэл учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж өмгөөлөгч нарын зүгээс үзэж байна.
Гурав. Залилах гэмт хэргийн тухайд:
3.1. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “...Г.Ө нь хохирогч нараас мөнгө авах зорилгоор хохирогч нарт худал мэдээлэл өгч, өөрт олгогдоогүй эрх мэдлийг байгаа мэтээр итгэл үнэмшил төрүүлсэн, мөн нөгөө талаас энэ хэргийн хохирогч нь уг асуудлыг нягтлахгүйгээр шүүгдэгчийн худал үгэнд итгэж мөнгө шилжүүлсэн нь давхар нөлөөлсөн байна. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зорилготой, шууд санаатай, шунахайн сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.” гэж дүгнэж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.
3.2. 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Г Г ХХК-ийн захирал Г.А “БНХАУ-аас том оврын машин оруулж ирнэ” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 140,000,000 төгрөгийг бэлнээр авсан гэх үйлдлийн тухайд:
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “...шүүгдэгч Г.Өнь хохирогч Г.А БНХАУ-аас нүүрс тээврийн авто машин оруулж ирнэ гэж нэг машин авахад урьдчилгаа 70,000,000 төгрөг болно хэмээн 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 2 машины урьдчилгаа төлбөрт тооцон 140,000,000 төгрөг бэлнээр авсан хэдий боловч тухайн машиныг БНХАУ-аас авчрахаар хөөцөлдсөн, захиалга өгсөн, тээвэрлэж авчирсан эсэхийг нотолсон ямар нэгэн баримтгүй тул шүүгдэгч Г.Ө мөн хохирогч Г.А залилж их хэмжээний хохирол учруулсан гэж үзэхээр байна.” гэжээ.
3.2.1. Бидний үйлчлүүлэгч Г.Ө нь анхнаасаа Амартүвшинд вагон тээврийн үйлчилгээнд туслалцаа үзүүлэхээр харилцан тохиролцож төлбөр авсан гэж удаа дараа мэдүүлдэг.
3.2.2. Хохирогч гэх Г.А нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “...Г.Ө нь манай компанид төлөх ёстой 130,000,000 төгрөгийн төлбөрт “Т И” ХХК-тай вагон тээврийн үйлчилгээ авах гэрээг байгуулахад зуучилж өгснөөр төлбөрийг төлөгдсөнд тооцсон. Одоо манай компанид ямар нэгэн өр төлбөрийн асуудал байхгүй гэж хэлж болно.”, “...Надад өөр нэмж ярихад манай компанийн зүгээс Г.Ө ямар нэгэн гомдол санал байхгүй..” гэж мэдүүлсэн байдаг. /7-р хх-ийн 16-17/
Өөрөөр хэлбэл, Г.А авсан мөнгө нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй, талууд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож Г.Ө нь Г.А ажилд туслалцаа үзүүлж байсан нь тодорхой харагдаж байна.
3.2.3. Анхан шатны шүүх Г.Ө БНХАУ-аас авчрахаар хөөцөлдсөн, захиалга өгсөн, тээвэрлэж авчирсан эсэхийг нотолсон ямар нэгэн баримтгүй тул гэм буруутайд тооцлоо гэх дүгнэлтийг хийсэн.
Гэвч Г.А машин авчруулахаар урьдчилгаа өгсөн гэж, Г.Ө нь түүнд вагон тээврийн үйлчилгээнд туслалцаа үзүүлэхээр мөнгө авсан гэж мэдүүлдэг. Хохирогч 2022 оны 10 дугаар сарын 12-нд өгсөн мэдүүлэгтээ “вагон тээврийн үйлчилгээ авах гэрээг байгуулахад зуучилж өгснөөр төлбөрийг төлсөнд тооцсон” гэж мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл, Г.А нь вагон тээврийн үйлчилгээнд туслалцаа авах зорилготой байсан нь үүнээс тодорхой харагддаг. Харин машин авчруулахаар урьдчилгаа өгсөн гэдэг нь Г.А мэдүүлгээс өөр ямар ч нотлох баримтаар нотлогддоггүй.
3.2.4. Хэрэгт цугларсан баримтаар Г.А-с 130,000,000 төгрөг Г.Ө авсан нь, уг мөнгийг вагон тээврийн үйлчилгээ авах гэрээг байгуулахад зуучилж өгснөөр төлбөрийг төлөгдсөнд тооцсон нь хөтөлбөргүй тогтоогддог. Харин ямар зорилгоор уг мөнгийг шилжүүлсэн, Г.Өнь Г.А-г хуурч мэхэлсэн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогддоггүй ба хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг хоорондоо зөрдөг.
Түүнчлэн Г.А нь Г.Ө нь намайг залилан мэхлээгүй гэх гар бичмэл хэрэгт авагдсан.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 24 дүгээр тогтоолын тайлбарлах хэсгийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасны удирдлага болгон шүүгдэгч Г.Ө нь Г.А залилсан гэх үйлдэл нь түүний гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, бидний үйлчлүүлэгчид холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм.
3.2. Иргэн Б.Б 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд 40,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан гэх үйлдлийн тухайд:
3.2.1. Шүүгдэгч Г.Ө нь Б 30 сая төгрөгийг дансаар авсан бөгөөд Б надтай анх уулзаад Говь-сүмбэр аймгийн Чойр өртөөнөөс БНХАУ-руу вагон тээврийн үйл ажиллагааг явуулахад хэрхэн явуулдаг талаар асуугаад вагон явуулж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсны дагуу Батхуягийн “Т”, “С” ХХК-уудад 2021 оны 9 дүгээр сард вагон явуулах зөвшөөрлийг нь хөөцөлдөж явуулсны үр дүнд вагон тээврийн ажил нь явагдаж дууссан, уг мөнгө нь түүнд өгсөн ажлын хөлс болох талаар тодорхой мэдүүлсэн байдаг.
3.2.2. Улаанбаатар төмөр замын Тээвэр зохион байгуулалтын албаны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 03/*** албан тоотоор “...Танай бичигт дурдсан Ш Л Юн ХХК нь 2022 оны 8 сард 354,355 дугаартай албан тоотууд, “Т” ХХК нь 07/28, “С” ХХК нь 22/04 дугаартай тус бүр албан хүсэлтүүд ирүүлж байсан ба дээрх компаниудад ачилт хийх зөвшөөрөл өгөгдөөгүй болно. Харин “Т” ХХК нь 2022 оны 11 сард ачих захиалга АТҮЦС программаар илгээсэн байна. Экспортын бүх захиалгыг цахимд оруулах хүртэл сар бүр цаасаар 200-300-н компани захиалга ирүүлж байсан тул бүх компанид хариу албан тоот өгөх боломжгүй ба зөвшөөрөл нь олгогдсон тохиолдолд өртөөд нь өөрийн үйлчлүүэгч байгууллагууд утсаар мэдэгдэж ажиллаж байсан” гэх албан бичгийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст ирүүлсэн байдаг. /7-р хх-ийн 33-34/
Дээрх баримтаас Г.Ө мэдүүлэг үнэн болох нотлогдож байна.
3.2.3. Анхан шатны шүүхээс цагаатгах талын нотлох баримтыг эсрэгээрээ яллах талын нотлох баримт мэтээр дүгнэж дээрх баримтуудаар түүний гэм буруутай нь нотлогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
Учир нь, Г.Ө нь 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүртэл хугацаанд Б.Б мөнгө авсан байдаг бөгөөд хохирогчийн хамаарал бүхий компаниудын нэр дээр хүсэлт явсан, вагон тавьсан үйл баримтууд нь энэ өдрөөс хойш болсон үйл явдал атал анхан шатны шүүхээс Г.Ө мэдүүлэг үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
3.2.4. Иргэн Г.Ө нь Б урьдчилан амлалт өгч, өөрт байхгүй эрх мэдлийг байгаа мэтээр ойлгуулсан үйл баримт хэрэгт байхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд Г.Ө нь Б-г залилсан гэх үйлдэл нь түүний гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, бидний үйлчлүүлэгчид холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.
3.3. Иргэн Б.Э 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 52,000,000 төгрөг бэлнээр авсан гэх үйлдлийн тухайд:
3.3.1. Иргэн Б.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлгүүдээр Г.Ө өөрөө хайж олон, уулзаж, туслалцаа хүсэн мөнгө өгсөн үйл баримт тогтоогддог. Мөн Г.Ө нь Б.Э урьдчилан амлалт өгч, өөрт байхгүй эрх мэдлийг байгаа мэтээр ойлгуулсан зүйл огт байхгүй ба Б.Э залилсан гэх үйлдэл нь түүний гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, бидний үйлчлүүлэгчид холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.
Хүсэлт:
Иймд гомдлын хууль зүйн үндэслэл болон хэрэгт авагдсан баримт, мөн Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолуудыг баримтлан шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтийг оруулж өгнө үү. Үүнд:
1. Шүүгдэгч Г.Ө, Б.Б нар нь бүлэглэн хохирогч Ф Ж зодож, эрүүл мэндэд нь дух, хүзүү, хоёр бугалгад цус хуралт, 2 нүдний зовхины дотор салст болон нүдний алимын салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх;
2. 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Г Т ХХК-ийн захирал Г.А “БНХАУ-аас том оврын машин оруулж ирнэ” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 140,000,000 төгрөгийг бэлнээр авсан гэх, Б.Б 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд 40,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан гэх, Б.Э 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 52,000,000 төгрөг бэлнээр авсан гэх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгох;
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхээс 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг хэрэглэж, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.
Хохирогч Б.Э гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд: 49 дэх тал: В/-д “...Хохирогч Б.Э хувьд шүүгдэгч Г.Ө 91,000,000 төгрөг өгснөөс 5,000,000 төгрөг буцаан авсан үлдэгдэл 86,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч нь ... хохирогч, иргэний нэхэмжлэгч..., бусад оролцогчоос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдүүлэг авч болно” гэж, 3 дахь хэсэгт “...мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан.
Хохирогч Б.Э нь шүүгдэгч Г.Ө мөнгө өгөхдөө ямар нэгэн баримт үйлдээгүй, өөрийн данснаас гарган авч шүүгдэгчид бэлнээр өгч байсан хэмээн мэдүүлсэн ба холбогдох дансны хуулгыг баримтаар гаргаж өгсөн байна.
Хаан банк дахь иргэн Б.Э эзэмшлийн ****** дугаарын дансны хуулганаас харвал, 2021 оны 8 сарын 24-ний өдөр 15,000,000 төгрөгийн орлогоос 5,000, 000, 5,000,000 төгрөгөөр тус тус бэлнээр гаргуулан авсан, 2021 оны 10 сарын 19-ний өдөр 42,000,000 төгрөгийн орлогоос 32,000,000 төгрөгөөр, 5,000,000, 5,000,000 төгрөгөөр бэлнээр зарлагадаж гарсан буюу нийт 52,000,000 төгрөг гаргаж авсан байна.
Иймээс хохирогч Б.Э мэдүүлсэн хохирлоос 52,000,000 төгрөг нь баримтаар нотлогдож байх тул хохирогч Б.Э гэмт хэргийн улмаас 52,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэхээр байна” гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд хохирогч Б.Э миний бие 2021 оны 12 сарын 28-ны өдөр гэрчээр, 2022 оны 3 сарын 17-ны өдөр хохирогчоор, 2022 оны 9 сарын 30-ны өдөр хохирогчоор дахин, 2022 оны 11 сарын 01-ний өдөр хохирогчоор дахин, 2023 оны 5 сарын 30-ны өдөр хохирогчоор дахин нийт 5 удаа мэдүүлэг өгсөн байна.
Дээрх мэдүүлгүүд нь хоорондоо зөрчилгүй, тогтвортойгоор мэдүүлсэн байх ба 2021 оны 8 сарын 24-ний өдөр 15 сая төгрөгийг, 2021 оны 9 сарын 16-ны өдөр 34 сая төгрөгийг, 2021 оны 10 сарын 18-ны өдөр 42 сая төгрөгийг тус тус Г.Ө бэлнээр өгсөн тухайгаа мэдүүлжээ.
Тухайн мөнгө өгөх болсон шалтгааны хувьд тухайн цаг хугацаанд буюу ковид-19 цар тахлын нөхцөл байдлын үед Б.Э миний бие Э ХХК-ийн Монгол улс дахь төлөөлөгчөөр ажиллаж байсан ба тус компанийн нэр дээр нүүрс вагоноор тээвэрлүүлэхээр Г.Ө холбогдож, уулзсан.
Уулзалтаар Г.Ө нь нэг компанийн нэр дээр вагон тээвэр явуулах үе шатны талаар хохирогчид танилцуулж, холбогдох үнэ ханшийн мэдээллийг хэлсэн байдаг. Тухайлбал: Ачаа явуулах тухай хүсэлтийг хүлээн авч холбогдох өртөө рүү цохолт хийлгэх, цохол хийсэн өртөөнөөс вагон тээвэр хийх зөвшөөрлийг олгож, вагоны цувааны зөвшөөрөл олгох гэсэн үе дараалалтай гэсэн байдаг ба нэг удаагийн /нэг хуулийн этгээдэд олгох/ цохолт хийлгэхэд 15 сая төгрөг, цуваа явуулах зөвшөөрлийг авахад 90,000,000 төгрөг гэж танилцуулсан.
Миний бие 2021 оны 8 сарын 24-ний өдөр Э В ХХК-д вагон тээвэр явуулах зорилгоор Г.Ө уулзаж, хүсэлтэд цохолт хийлгэнэ гэх шалтгаанаар өөрийн эзэмшлийн Хаан банкны данснаас 10,000,000 төгрөгийг авч өөрт бэлэн байсан 5,000,000 төгрөгийг нэмж, нийт 15,000,000 төгрөгийг бэлнээр Г.Ө өгсөн байдаг.
Г.Ө хэлсэн энэхүү ханш нь тухайн цаг хугацаанд тогтсон үнэлгээ байсан ба хэргийн бусад хохирогч болох Б мөн Т ХХК, С ХХК-уудад зөвшөөрөл хүсэж, цохолт хийлгэх ажлыг хийж өгсний хариуд 30 сая төгрөгийг дансаар авсан байдаг нь хавтаст хэрэгт авагдсан Б мэдүүлэг, дансны хуулга, Т ХХК, С ХХК-ийн хүсэлт, бусад гэрчийн мэдүүлгээр тогтоогддог.
Улмаар 2021 оны 9 сарын 16-ны өдөр хохирогч Б.Э нь Г.Ө холбогдож Ш Л Ю ХХК, Т ХХК-уудын нэр дээр вагон тээвэр явуулах зөвшөөрлийн талаар ярихад үнэлгээ өссөн тул нэг компанийн цохолт хийлгэх зөвшөөрөл 17,000,000 төгрөг болсон гэсэн байдаг ба дээрх хоёр компанийн нэр дээр вагон тээвэр хийх тухай хүсэлтийг холбогдох өртөө рүү цохолт хийлгэж өгөхөд 34,000,000 сая төгрөг болно гэж хэлсэн байдаг. Үүний дагуу тус хоёр компанийн нэр дээр цохолт хийлгэх зорилгоор өөрт байсан бэлэн мөнгийг Г.Өод өгсөн байдаг ба энэ нь хохирогчийн мэдүүлэг, Г.Ө, Б.Э нарын вайбер чат, Г.Ө-ын 2022 оны 10 сарын 31-ний өдрийн гар бичмэл зэргээр нотлогддог.
Г.Ө нь дээрх “Э”“ ХХК, “Ш Л” ХХК, “Т” ХХК-д нүүрс тээвэрлэх вагон явуулах зөвшөөрөл гаргуулахаар цохолт хийлгэх гэх нэрийдлээр 49 сая төгрөгийг бэлнээр авсан. Үүний дараа цохол хийлгэсэн одоо вагоны цуваа тавиулах гэж байна /вагон явуулах шийдвэр гаргуулах гэж байна/ гэж хуурамч баримт, цохолт хийлгэсэн тухай тэмдэглэгээ бүхий Э ХХК, Ш Л ХХК, Т ХХК-уудын нэр бүхий хүсэлтийг вайбер чатаар үзүүлэн “одоо цуваа явуулах зөвшөөрөл гарга, урьдчилгаа төлбөрт 42 сая төгрөг бэлнээр авна” гэж хэлээд 2021 оны 10 сарын 18-ны өдөр мөн бэлнээр авсан. Дээр дурсан хугацаануудад Г.Ө нь утас болон вайбер чатаар холбогдож байсан ба түүний хэлсний дагуу бэлэн мөнгийг аваачиж өгч байсан болно.
Гэтэл анхан шатны шүүх хэргийн бодит байдал зөвхөн хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа мэтээр дүгнэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хохирогч мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болсон.
Өөрөөр хэлбэл:
- Хохирогчийн 5 удаагийн тогтвортойгоор мэдүүлсэн, мэдүүлэг
- Хохирогчийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга,
- Хохирогчийн Г.Ө-той холбогдсон вайбер чатын хуулбар,
- Г.Ө-ын 91,000,000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн утга бүхий гар бичмэл зэрэг нотлох баримтуудаар Г.Ө нь надаас 91,000,000 төгрөгийг бэлнээр авсан болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүх дээрх баримтуудад дүгнэлт хийгээгүй байна.
Мөн миний хувьд удаа дараа өгсөн мэдүүлгээрээ Г.Ө-д бэлнээр мөнгө өгсөн гэж мэдүүлдэг боловч тухай мөнгийг өөрийн эзэмшлийн данснаас болон өөрийн онлайн худалдааны явцад олсон орлого бэлэн мөнгөнөөс өгч байсан талаар мэдүүлсээр байтал зөвхөн данснаасаа мөнгө авч өгсөн мэтээр дүгнэн, дансны хуулгаар нотлогдоогүй гэх агуулга бүхий дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болжээ.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 2025/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогч надад учирсан хохирлын хэмжээг 91,000,000 төгрөг болохыг тогтоож, хохиролгүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогч Б.Э өмгөөлөгч Ц.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй гэдэг үндэслэлээр 91,000,000 төгрөгийн хохирлоос 52,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хохирогч 5 удаагийн тогтвортой мэдүүлэг өгч, анх 91,000,000 төгрөг өгсөн гэж гомдол гаргасан. Хавтаст хэрэгт талуудын харилцсан viber чат, дансны хуулгууд, Г.Ө гар бичмэл авагдсан. Ийм баримтууд авагдсан байхад зөвхөн мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй гэдэг үндэслэлээр мэдүүлэгт дүгнэлт хийж, бусад баримтыг үгүйсгэж, няцаахгүйгээр 52,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Г.Ө хэлснээр Б.Э нь бэлэн мөнгөтэй очдог. Мөнгө авч очихдоо зарим мөнгийг юань сольж, зарим мөнгийг дансанд байсан мөнгөнөөсөө авсан. Юань солиулахдаа Найман шарга дээр очиж авсан учраас дансны хуулга гарч ирэхгүй. “11 дүгээр сарын 15-ны өдөр төлж барагдуулна” гэдэг гар бичмэл дээр Г.Ө үндэслэлгүй тайлбар гаргасан. Эрүүл ухаантай хүн 52,000,000 төгрөг авчхаад 91,000,000 төгрөг төлнө гэдэг бичиг хийж өгөх боломжгүй. 52,000,000 төгрөг авсан юм бол яагаад 90,000,000 төгрөг гэхгүй, 91,000,000 төгрөг гэж байгаа нь үндэслэлгүй, тогтоогдохгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед ковидын гарсан байсан учраас энэ компаниудын төлөөлөгчийг Б.Э хийж, зөвшөөрөл хөөцөлдөж байсан. Үндсэн үйл ажиллагаа нь вагон, тээвэр биш. Хэргийг харах юм бол Б.Б мөн хохирсон. 2 вагон тавиулах зөвшөөрөл хүсэж, цохолт хийлгэсэн. 1 вагон тавих зөвшөөрөл 15,000,000 төгрөг байж байгаад 17,000,000 төгрөг болж өссөн. Б.Б мэдүүлэгт ч энэ талаар байгаа. 3 компанийн зөвшөөрөл хүсэлтэд цохолт хийж, эхнийхийг нь 15,000,000 төгрөгөөр, дараагийнхийг нь 34,000,000 төгрөгөөр хийсэн. Хохирогчийн мэдүүлэг, чат, гар бичмэл байхад мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй гэж дүгнэлт хийсэнд гомдолтой байна. ...” гэв.
Хохирогч Ф Ж -ийн өмгөөлөгч О.А шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй гэв.
Шүүгдэгч Г.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нарынхаа гаргасан гомдлыг дэмжиж байна. Өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Ө-ын өмгөөлөгч Г.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн үйлдсэн дээрэмдэх гэмт хэргийн тухайд, миний үйлчлүүлэгч гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж оролцсон. Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргасан удаа байхгүй. Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Г.Ө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэт мэдүүлж байгаа боловч Фан Жижиангийн биед халдаагүй гэж мэдүүлсэн нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэлбэр. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэдэг дүгнэлтийг хийснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Дээрэмдэх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар, Ф Ж биед гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт 2 тусад нь үйлдэж, зүйлчилсэн. Өөр хэргийн зүйлчлэл дээр маргасныг дээрэмдэх гэмт хэргийн гэм буруу дээр маргасан гэж үзэн эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй нь үндэслэлгүй байна. Г.Ө мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хаана, хэдэн төгрөгийг хэнд өгсөн талаар цаг алдалгүй мэдүүлсэн. Үүнийг үндэслэж мөрдөн шалгах ажиллагаа шуурхай явагдсаны үндсэн дээр дийлэнх мөнгийг хохирогчид хүлээлгэн өгсөн. Мөн завсарлага авсан хугацаандаа хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Анхан шатны шүүх хуралдаанд П.М өмгөөлөгч “Г.Ө мэдүүлэг зөрүүтэй, үндэслэлгүй, бусад шүүгдэгч нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна” гэж тайлбарладаг. Мөрдөн шалгах ажиллагаа дуусгавар болсны дараа өөрийн авсан мэдээллээр П.М эхнэрийн данснаас 2,000,000 төгрөгийг Г.Өл цуг ажилладаг хүний данс руу шилжүүлж, энэ мөнгийг тухайн хүн П.Д данс руу шилжүүлж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг худалдаж авсан гэдэг асуудлыг өмгөөлөгч нар шүүх хуралдаан дээр ярьсан. П.М эхнэрийн оролцоо байгаа эсэхийг шалгах хэрэгтэй гэдэг агуулгаар маргасныг дээрэмдэх гэмт хэргийн гэм буруу дээр маргасан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй ял оногдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах зохицуулалтыг харгалзан үзнэ үү. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн тухайд гэм буруу дээрээ маргаж байгаа. Шүүхийн хэлэлцүүлэг, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр Г.Ө нь Ф Ж биед гэмтэл учруулаагүй болох нь тогтоогддог. Хохирогч нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “хар өнгийн зүйлээр нүүрээ тагласан нүдний шилтэй 170 см орчим өндөртэй том биетэй эрэгтэй хүн шууд миний хоолойг багалзуурдаж шууд гэр рүү түлхэж орж ирэх үед араас нь арай том биетэй эрэгтэй хүн орж ирээд намайг газар дарж унагаахаар нь би орилсон. Намайг дээш харуулах үед тоглоомон буу жинхэнэ буу алийг нь мэдэхгүй хар өнгийн гар буу байсан ба тухайн буугаар миний духан дээр бууны хошуу хэсгээр цохиод юм яриулаагүй” гэх мэдүүлэг, мөн хохирогчийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэгт “...Манай гэрт орж ирсэн гурван хүний 2-д орж ирсэн нөгөө хоёр хүнээ бодвол арай туранхай өндөрдүү залуу надад буу тулгаад бууныхаа хошуугаар миний дух руу цохиж гэмтэл учруулсан. Шал мөргүүлэх үед ямар нэг гэмтэл учраагүй...” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч Б.Б“би шууд мангасдаж түлхэж гэр рүү нь оруулаад газар унагасан энэ үед араас П.Д орж ирсэн” гэж мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, шүүхийн хэлэлцүүлэг, мэдүүлгээр эхлээд Б.Баянмөнх, дараа нь П.Д, гуравт Г.Ө орж ирсэн болох нь тогтоогдож байна. Хохирогчийн духанд буугаар цохиж, гэмтэл учруулах үед Г.Ө байгаагүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Б.Б буугаар духанд нь тулгаж цохисон хүн нь өөрөө гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Буугаар цохисон энэ үйлдлээс хохирогчид хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Тиймээс хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Залилах гэмт хэргийн тухайд, Г.А “том оврын машин оруулж ирнэ” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Г.Ө анхнаасаа вагон тээврийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх зорилгоор мөнгө авсан болохоо мэдүүлсэн. Г.А 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Г.Ө нь манай компанид төлөх ёстой 130,000,000 төгрөгийн төлбөрт “Т” ХХК-тай вагон тээврийн үйлчилгээ авах гэрээг байгуулахад зуучилж өгснөөр төлбөрийг төлөгдсөнд тооцсон. Одоо манай компанид ямар нэгэн өр төлбөрийн асуудал байхгүй, Г.Ө ямар нэгэн гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн. Үүнээс үзэхэд анхнаасаа авто машины асуудал биш вагон тээврийн асуудал байсан болох нь харагдаж байна. Г.Ө нь Г.А залилаагүй гэх гар бичмэл нь 10 дугаар хавтаст хэрэгт авагдсан. Мөн иргэн Б.Б 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн авч, залилсан гэдэг асуудал яригддаг. Г.Ө вагон тээврийн үйлчилгээ үзүүлж, компаниудын нэр дээр хүсэлт тавьж байсан талаар Улаанбаатар төмөр замын албан бичгүүд хэрэгт авагдсан. Энэ хугацаанд Г.Ө дэмжлэг туслалцаа үзүүлж байсан болох нь харагдаж байна. Хохирогч Б.Б 40,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Иргэн Б.Э 52,000,000 төгрөгийг бэлнээр авсан гэх үйлдэлд хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Анхнаасаа залилах санаа, сэдэл байгаагүй. Тиймээс хүний биед хөнгөн хохирол учруулах, залилах гэмт хэрэгт гэм буруугүйд тооцож, дээрэмдэх гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Ө-ын өмгөөлөгч С.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дээрэмдэх гэмт хэргийн гэм буруу дээр маргаагүй. Анхнаасаа дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн. Шүүгдэгч П.Д өмгөөлөгч “дээрэмдэх гэмт хэрэгт шүүгдэгч нарын бүгдийнх нь оролцоо байгаа” гэж, шүүгдэгч П.М өмгөөлөгч “огт оролцоогүй” гэж, шүүгдэгч П.Д, Г.Ө нарын ялыг ялгамжтай өгөхгүй, адилхан ял оногдуулсанд гомдолтой байна гэж тайлбар гаргаж байна. П.М хохирогч Ф Ж орчуулагчаар ажиллаж байсан. Мөнгө орж ирж байгааг Ф Ж, хохирогч Б.Н, П.М л мэдэж байсан. П.М “дээрэмдэх гэмт хэрэг гарах санаа, сэдэл, мэдээллийг өгсөн нь миний буруу” гэж мэдүүлсэн. Гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоог харгалзан үзэж ялыг ялгамжтай оногдуулдаг. Миний үйлчлүүлэгч “энэ хэргийн явц дунд, ятгалгаар орсон “гэдгээ мэдүүлдэг. Төрсөн ах, дүү, бага наснаасаа найзалсан хүмүүс миний үйлчлүүлэгч рүү хэргээ чихэж байна. Анхан шатны шүүх ялыг ялгамжтай оногдуулсан. Миний үйлчлүүлэгч 9 жил, 3 сарын хугацаагаар хорих ял авсан. Дээрэмдэх гэмт хэрэгт яг адилхан 7 жил хорих ял оногдуулсан бөгөөд ял шийтгэл ялгамжтай хэн, ямар оролцоотой байсныг харгалзаж үзээгүйд гомдолтой байна. Энэ хэрэгт миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэх боломжтой байсан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 200,000,000 төгрөгийг 5 хоногийн завсарлагаанаар төлж барагдуулсан. Хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт анхнаасаа бүх шатанд гомдол гаргаж байсан. Хохирогч өөрөө шууд зааж “2 дахь хүн” гэж мэдүүлсэн. Орж ирсэн 2 дахь хүн нь П.Д байсан болох нь хөтөлбөргүй нотлогддог. Б.Н “хаалга хаагдаж, 3 дахь хүн хаалгыг нээж орж ирсэн. Орж ирэхэд хохирогч Ф Ж хүлж, толгой руу цохисон байсан” гэж мэдүүлсэн. Б.Б толгой руу нь цохисон болохоо мэдүүлсэн байхад ямар баримтыг үндэслэж, үйл явдал болоход байгаагүй, орж ирээгүй хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасны дагуу зүйлчилж, ял оногдуулсныг ойлгохгүй байна. Миний үйлчлүүлэгч залилан мэхлэх идэвхтэй үйлдэл хийсэн болох нь нотлогддоггүй. Хохирсон гэдэг хүмүүсийг очиж, ятган, би чадна гэж хэлээгүй. Энэ хүн Улаанбаатар төмөр замд Тээвэр үйлчилгээний Үйлдвэрчний эвлэлийн дарга хийдэг байсан. Энэ хүмүүс ирж, “үүнийг явуулаад өгөөч “гэдэг байдлаар өөрсдөө эхэлж хандсан. Тиймээс гэмт хэрэг гарахад хохирогч нар зохих хэмжээгээр буруутай. Туслаач гэхэд нь тусламж, үйл ажиллагаа явуулж өгснийхөө хөлсөнд Б.Б 40,000,000 төгрөг авсан болох нь Улаанбаатар төмөр замын Үйлчилгээний хэлтсээс ирсэн баримтаар Б.Б 2 компанийн вагонууд явсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон. Хохирогч Б.Э 91,000,000 төгрөг бэлнээр өгсөн гэдэг асуудал яригддаг. Энэ 91,000,000 төгрөгийг авсан баримт хэрэгт байхгүй. “Дандаа бэлнээр, зоогийн газар өгдөг” гэж мэдүүлдэг. “Хятад, Өвөр Монгол хүмүүсээс авсан мөнгөө өгсөн” гэж хэлдэг. Б.Э жинхэнэ хохирогч мөн үү, бусдын мөнгийг авч, хүнд залилуулсан гэж өөртөө мөнгө авдаг гэж ойлгож байна. Анхан шатны шүүх 91,000,000 төгрөг өгсөн баримтгүй, гарын үсэггүй байхад Хятад, Өвөр Монгол хүмүүсээс орж ирсэн 52,000,000 төгрөгийг миний үйлчлүүлэгчийг төлөх үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн. Миний үйлчлүүлэгч 2-3 улсын хэлээр ярьдаг, дээд боловсролтой хүн. Гэмт хэрэгт оролцсон нөхцөл байдал, хохирол төлбөрөө төлж барагдуулсан, айлын ганц хүүхэд гэдгийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Ө-ын өмгөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсэг хууль хэрэглээний хувьд алдаатай байна. Давж заалдах шатны шүүх оролцогчдын гаргасан гомдлоор хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан хэлэлцдэг. Хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн. 1 дүгээр хавтаст хэргийн 232-233, 242-243 дугаар хуудаст хохирогчийн мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 237-238 дугаар хуудаст Б.Б мэдүүлэг, 4 дүгээр хавтаст хэргийн 18-22 дугаар хуудаст авагдсан нотлох баримтад шүүх дүгнэлт хийгээгүй, бодит байдлаас тэс өөр дүгнэлт хийсэн. Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийг тайлбарласан тайлбарт шийтгэх тогтоол нийцээгүй гэж үзэж байна. Залилах гэмт хэргийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 646 дугаар тогтоолыг шүүх өөрөөр хэрэглэсэн. Гэмт хэргийн субьектив, объектив шинж нотлох баримтаар үгүйсгэгдэж, хохирогчийн гэм буруутай үйл ажиллагаа байхад гэмт хэрэг гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Залуу хүүхдүүд алдаж, оносон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүгдэгчид оногдуулсан ялд өөрчлөлт оруулж, хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Прокурор З.Бат-Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлийг хангалттай нотолж, дүгнэсэн. Мөрдөн шалгах ажиллагаа, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтуудаар хуулиар олгосон оролцогчдын эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн тогтоогдоогүй гэж үзэж хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж, шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдсэнд тооцож, ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Иймд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч П.М, П.Д, Б.Б, Г.Ө нарт холбогдох ****** дугаар эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-д заасан “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэснээр хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
1. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч Г.Ө нь “нүүрс тээврийн вагон тавиулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Б.Э 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийт 52,000,000 төгрөгийг бэлнээр авсан, мөн дээрх аргаар Б.Б хуурч, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд 40,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан, мөн 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр “Г” ХХК-ийн захирал Г.А “Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас том оврын машин оруулж ирнэ” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 140,000,000 төгрөгийг бэлнээр авсан буюу “Залилах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь:
- хохирогч М.Э: “...Ө вагон тавиулах асуудлаар дахиж уулзсан чинь надад Э”ХХК-ийн нэр дээр Говьсүмбэр аймгийн Чойр өртөө дээр вагон тавих тушаал гаргаж өгнө, вагон тавихын тулд эхлээд цохолт хийнэ, тийм учраас чи 15.000.000 төгрөг өгөх хэрэгтэй байна, бэлнээр аваад ир гэхээр нь би 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 15.000.000 төгрөгийг Баянгол дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байх Ш нэртэй хятад ресторанд уулзаж бэлнээр өгсөн. Дараа нь 2021 оны 9 дүгээр сарын 16-нд бас манай нэг найз надаар дамжуулж Ө уулзаад 2 вагон тавиулмаар байна гээд бичиг баримтаа өгөөд цохолт хийлгэх төлбөр болох 34 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгээд 2021 оны 10-р сарын эхээр Ө над руу яриад вагон тавигдах гэж байгаа урьдчилгаагаа өгөөрэй гэхээр нь урьдчилгаа 42.000.000 төгрөгийг мөн Ш ресторанд уулзаж бэлнээр өгсөн. Тэгээд хүлээгээд байсан 11,12 сар өнгөрөөд вагон тавигдахгүй болохоор нь би Ө руу яриад “за за больё хөгшөөн чи угаасаа вагон тавиулж чадахгүй юм байна, мөнгөө буцаагаад авъя гэсэн чинь за удахгүй өгье” гээд хүлээгээд байсан чинь мөнгө огт өгөхгүй, утсаа авахгүй холбоо барихаа больчхоод байгаа юм. Г.Ө нь нийт 5000,000 төгрөг над руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг (6-р хх-ийн 17-19, 7-р хх-ийн 19-20,20-21, 229/,
Б.Э АТМ-с гаргуулж авсан мөнгөн дүнг нотолж депозит дансны дэлгэрэнгүй хуулга: “...2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 15,000,000 төгрөгийн орлого орж ирснээс 5000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, мөн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 42,000,000 төгрөгийн орлого орж ирснээс 32,000,000 төгрөг, 5000,000 төгрөг, 5000,000 төгрөг...” (6-р хх-ийн 25, 26)
Улаанбаатар Төмар замын тээвэр зохион байгуулалтын албаны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 03/*** дугаартай албан бичиг: “... 2022 оны 10 сараас эхлэн УБТЗ нь Ачаа тээврийн үйлчилгээний цахим систем программаар бүх экспортын захиалгыг хүлээн авч, цахим программ нүүрс ачуулах компаниудаас сонгон цахимаар зөвшөөрөл өгч байна. Танай бичигт дурдагдсан Ш Л Ю ХХК нь 2022 оны 08 сард 354,355 дугаартай албан тоотууд, Т ХК нь 07/28, С ХХК нь 22/04 дугаартай албан хүсэлтүүд ирүүлж байсан ба дээрх компаниудад ачилт хийх зөвшөөрөл өгөгдөөгүй болно. Танай албан тоотод дурдагдсан “Э” ХХК, “Т ХХК-ийн нэр дээр УБТЗ-д экспортын ачаа ачих тухай захиалга ирүүлж байгаагүй болно. (7-р хх-ийн 33-34) зэрэг нотлох баримтуудаар,
- Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гаргасан иргэн Б.Б гомдол (5-р хх-ийн 221),
хохирогч Б.Б: “...Манай С ХХК нь нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлээд 5-6 жил орчим болж байгаа. Г.Ө вагон тээврийн асуудлыг тавьж өгнө гэсний дагуу 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 10-ны хооронд дансаар 30,000,000 төгрөгийг Г.Ө-ын хэлсэн 562ххххх данс руу шилжүүлж, бэлнээр 10,000,000 төгрөг манай ажилчин Равка хүргэж өгсөн. Ингээд Г.Ө нь УБТЗ-с 1 цуваа буюу 50 вагон олж өгнө гэж хэлж мөнгө авсан байгаа. Төмөр замын төлбөр төлнө гэж авсан. 40,000,000 төгрөгөөс буцааж авсан мөнгө байхгүй...” (5-р хх-ийн 227),
гэрч Г.Г: “...2021 оны үед Б захирал “чи нүүрс вагон тээврийг олж өгөөч, тийм боломж байна уу” гэж надаас асуухаар нь танил талаараа сураглаж байгаад Өлзий-Oршихыг тээврийн ажлыг зохицуулах боломжтой байна гэж хэлээд Б захиралтай холбож өгсөн. Ингээд Батхуяг захирал Ө холбогдоод яваад байсан санагдаж байна, нэг өдөр хүүхдийн 100 орчимд байх АТМ-ээс Раушан мөнгө авч гарч ирээд төмөр замын удирдах газрын орчим очоод Раушан нь хүнтэй утсаар яриад машин сууж байхад Ө ирж мөнгө аваад явсан. ...” (7-р хх-ийн 136),
гэрч Р: “...2021 оны хавар шиг санагдаж байна, ковид тусаад гэртээ байж байхад Батхуяг захирал яриад “чи хүнд 10 сая төгрөг хүргээд өгчих” гэж хэлээд тухайн хүний Viber дугаарыг өгч байсан тул би хүүхдийн 100-д байдаг Хаан банкнаас өөрийнхөө данснаас 10 сая төгрөг аваад өгсөн дугаар луу нь холбогдож байгаад ТЗУГ-н үүдэнд Б захирлын өгөх ёстой мөнгө гэж хэлээд өгчихөөд явсан. Тухайн залуу байсан одоо харвал танихгүй. Мөнгө авсан хүн ганцаараа байсан бөгөөд 175 орчим см нуруутай махлагдуу хүн байсан. ...” (7-р хх-ийн 138) гэх мэдүүлгүүд,
УБТЗ-н тээвэр зохион байгуулалтын албаны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн албан тоот: “...Ковид-19 цар тахлын улмаас 2021 оны 11-р сараас 2022 оны 7-р сар хүртэл Хятадын төмөр зам Монгол Улсаас хагас вагонтой задгай нүүрс хүлээн авахгүй болсноо мэдэгдэж, Замын-Үүдээс хүлээн авах галт тэрэгний тоо ачааны хэмжээнд хязгаарлалт хийсэн. 2022 оны 7-р сард Гадаад харилцааны яамаар дамжуулан уламжилж ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Эрээн хотын цахилгаан станц руу хувийн эзэмшлийн хагас вагонд задгайгаар экспортын нүүрс туршилтаар 5-6 компанид ачуулж эхэлсэн ба Эрээн өртөө хоногт 1 галт тэрэг задгай нүүрс хүлээн авах болсон юм. Өөрөөр хэлбэл хоногт 1 галт тэрэг буюу 50 хагас вагон нүүрс хүлээн авч эхэлсэн. Иймд манай албаны зүгээс нүүрс ачуулахаар цахимаар болон цаасаар захиалгаа ирүүлж байсан 200-гаад компанийг ачуулах боломжгүй тул хурлаар хэлэлцэн 7-р сараас 8-р сарыг дуустал сар бүр хувийн вагонтой 30-аад компанид ачилтын зөвшөөрөл өгч ачуулсан. Харин 2022 оны 9-р сараас эхлэн Эрээн өртөө хоногт 2 галт тэрэг буюу 100 хагас вагонтой задгай нүүрс хүлээн авахаа мэдэгдсэн тул хурлаар хэлэлцэн 60-аад компанид зөвшөөрөл өгч ачуулсан. 2022 оны 10-р сараас эхлэн УБТЗ-нь “Ачаа тээврийн үйлчилгээний цахим систем” программаар бүх экспортын захиалгыг хүлээн авч, цахим программ нүүрс ачуулах компаниудыг сонгон, цахимаар зөвшөөрөл өгч байна. Танай бичигт дурдагдсан С ХХК-нь 22/04 дугаартай албан хүсэлтүүд ирүүлж байсан ба дээрх компанид ачилт хийх зөвшөөрөл өгөгдөөгүй болно.” (7-р хх-ийн 33-34),
“С” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны ********* тоот дансны хуулга: “...2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөгийг 3415ххххх данс руу Ө гэх утгатайгаар, 2021 оны 7 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд 2000.000x10=20.000.000 төгрөгийг 562264041 дугаарын данс руу О гэсэн утгатайгаар шилжүүлсэн. ...” (5-р хх-ийн 223) зэрэг нотлох баримтуудаар,
- 2022 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн А/460 дугаартай “G Т” ХХК-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол (4-р хх-ийн 157-158),
хохирогч Г.А: “...“Т” ХХК нь 2015 онд анх байгуулагдаж, авто тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2021 оны 10 сард Ө нь манай нүүрс тээврийн үйл ажиллагаатай танилцаад танай компанид нүүрс тээврийн автомашин оруулж явуулж болох уу гэхээр нь болно гэж хэлсэн ба хэсэг хугацааны дараа машинаа олчихлоо гэхээр нь хаанаас ямар машин оруулах гэж байгаа талаар тодруулахад хятадаас машин оруулж ирнэ ойролцоогоор 8 машин оруулах байх гэхээр нь би авч болох юм уу гэхэд болно гэж хэлээд нэг машин авахад урьдчилгаа 70.000.000 төгрөг болно гэхээр нь 2 машин авъя гэж хэлээд 140.000.000 төгрөгийг Төмөр замын Ган зам зочид буудлын хажууд машин дотор бэлнээр 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Ө-д өгч Ө машиныг захиалаад удахгүй гэрээ хийнэ гэж хэлсэн. Ингээд хүлээгээд ямар нэгэн үр дүн гарахгүй болохоор нь 12 дугаар сард мөнгө яасан бэ, машин яасан бэ гэхэд “миний мөнгө бүтэхгүй болчихлоо, мөнгийг чинь буцааж өгье” гэж хэлээд 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр 120.000.000 төгрөг өгөөд маргааш нөгөөдрөөс үлдэгдэл мөнгийг өгнө гэж хэлээд явсан юм. Гэтэл цагдаагийн байгууллагаас Ө авсан 120.000.000 төгрөг гэмт хэргийн замаар олдсон мөнгө гээд надаас буцааж авсан. ...Г.Ө нь манай компанид төлөх ёстой 130.000.000 төгрөгийн төлбөрт “Т” ХХК-тай вагон тээврийн үйлчилгээ авах гэрээг байгуулахад зуучилж өгснөөр төлбөрийг төлөгдсөнд тооцсон. Одоо манай компанид ямар нэгэн өр төлбөрийн асуудал байхгүй гэж хэлж болно. ...” (4-р хх-ийн 162, 164-165, 7-р хх-ийн 16-17),
гэрч Д.Б: “...А нь 2021 оны 11 дүгээр сарын эхээр өөрийн тээврийн компани үйл ажиллагааг өргөжүүлж автомашин худалдаж авах талаар надтай уулзаад урьдчилгаа мөнгө хэрэгтэй хүүтэй зээлнэ гэж хэлээд надаас 140.000.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлж авъя гэж хэлэхээр нь одоо бэлэн 120.000.000 төгрөг байна маргааш 20.000.000 төгрөгийг нь өгье гэж хэлсэн чинь зөвшөөрсөн. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 120.000.000 төгрөгийг өөрийн хаан банкны ********, 5176167009 дугаарын данснуудаас гаргаж бэлнээр Төмөр замын удирдах газрын орчим Ган зам зочид буудлын дэргэд хүргэж өгөхөд А нэг залуугийн хамт машинд сууж байсан. Тэгээд мөнгийг хайрцагт хийсэн байсан тул А нөгөө залууд 120.000.000 төгрөгийг тэр чигээр нь хайрцагтай өгч, нөгөө залуу явсан. ...А н нь надад бэлнээр мөнгө өгөөгүй ч 140.000.000 төгрөгтөө өөрийн “Г Т” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 2 ширхэг шланз машиныг надад өгөхөөр тохиролцож төлбөрийг барагдуулсан. Одоо бид хоёрын хооронд ямар нэгэн өр төлбөрийн асуудал байхгүй” (2-р хх-ийн 134-135, 4-р хх-ийн 186),
шүүгдэгч Г.Ө-ын: “...Би А автомашин БНХАУ-аас авчирч өгөхөөр тохирч 140.000.000 төгрөгийг бэлнээр авсан ба төлбөрийг нь бүрэн төлж барагдуулсан...” (7-р хх-ийн 25) гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Ө-ын:
“нүүрс тээврийн вагон тавиулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож
Б.Э-с 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд 52,000,000 төгрөгийг бэлнээр авсан,
дээрх аргаар Б.Б хуурч 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд 40,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан,
“Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас том оврын машин оруулж ирнэ” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр “Э” ХХК-ийн захирал Г.А 140,000,000 төгрөгийг бэлнээр авсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээрээ хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэснийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн “...Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан...” шинжийг 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “...их хэмжээний хохирол учруулж үйлдсэн...” гэсэн хүндрүүлэх шинжтэй байна.
Г.Ө үйлдсэн ”Залилах” гэмт хэргийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж зүйлчилсэн байх тул шүүгдэгч Г.Ө-ын өмгөөлөгч Д.Н, Г.Г, С.О, хохирогч Б.Э нарын гаргасан “Залилах” гэмт хэргийг Г.Ө үйлдээгүй гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар буюу нотлогдсон байдлыг үнэлж тогтоодог.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч нь ...хохирогч, иргэний нэхэмжлэгч..., бусад оролцогчоос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар... мэдүүлэг авч болно” гэж, 3 дахь хэсэгт “...мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан.
Хохирогч Б.Э нь шүүгдэгч Г.Ө-д мөнгө өгөхдөө ямар нэгэн баримт үйлдээгүй, өөрийн данснаас гарган авсан мөнгөө шүүгдэгчид бэлнээр өгч байсан хэмээн өөрийн мэдүүлгийн эх сурвалжаа зааж, дансны хуулгыг баримтаар гаргаж өгчээ (6 дугаар хавтаст хэргийн 25,26 дахь тал). Тус Б.Э Хаан банк дахь 5028ххххх дугаарын дансны хуулгаар 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 15,000,000 төгрөгийн орлого орсноос 5000,000, 5000,000 төгрөгөөр тус тус бэлнээр, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 42,000,000 төгрөгийн орлого орсноос 32,000,000 төгрөг, 5000,000, 5000,000 төгрөгөөр бэлнээр зарлагдаж гарган авсан буюу нийт 52,000,000 төгрөгийг хэрэг болсон гэх өдрүүдэд данснаасаа гаргаж авсан байх тул хохирогч Б.Э мэдүүлсэн хохирлоос 52,000,000 төгрөгийн хохирлыг баримтаар тогтоогдсон гэж дүгнэж шийдвэрлэсэн анхан шатны дүгнэлт хуульд нийцсэн ба үндэслэлтэй бүхий болсон байна.
Анхан шатны шүүх, хохирогч Б.Э шүүгдэгч Г.Ө-оос 5000,000 төгрөгийг (6 дугаар хавтаст хэргийн 17-19, 7 дугаар хавтаст хэргийн 19,228 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) авсан гэснийг үндэслэн үлдэгдэл 47,000,000 төгрөгийг шүүгдэгч Г.Ө-оос гаргуулсан нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч Г.Ө нь хохирол төлөхөөр завсарлага авч, хохирогч Б.Э төлж барагдуулсан (шүүх хуралдаанд гаргаж өгсөн дансны хуулга) тул Б.Э төлөх төлбөргүй гэж шийдвэрлэсэн нь хэргийн үйл баримт, бодит байдалд нийцжээ.
Давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн шийдвэрийг няцаан үгүйсгэх, хохирлын хэмжээг ихэсгэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй гэж дүгнээд, хохирогч Б.Э гаргасан “Г.Ө-д хууртагдан 91,000,000 төгрөгийг залилуулсан” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
2. Шүүгдэгч Г.Ө, Б.Б, П.Д, П.М нар нь урьдчилан тохиролцож, бүлэглэн 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ***** хотхоны 319 дүгээр байрны **** тоотод
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ф Ж-д гар буу духанд нь тулган, цохих зэргээр хүч хэрэглэж, түүнийг хүчээр наалдамхай туузаар хүлж хөдөлгөөнийг нь хязгаарлан гэрээс нь бэлэн 1,052,000,000 төгрөг, 700,000 төгрөгийн үнэ бүхий HUAWEI Р40 загварын гар утас нэг ширхэг, 88,000 төгрөгийн үнэ бүхий куртикийг тус тус,
хохирогч Б.Н мөн хүч хэрэглэхээр заналхийлэн, хүч хэрэглэн довтолж, биеийг хөнжлөөр ороох, скоч хэрэглэх зэргээр баглан түүний хөдөлгөөнийг нь хязгаарлаж, 1,875,000 төгрөгийн үнэ бүхий iPhone 11 загварын гар утсыг нь авсан болох нь:
гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “...7701хххх дугаарын утаснаас 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 13:59:50 минутад 4,5 залуу гаднаас орж ирээд хүлээд, бэлэн мөнгө авч гарсан...” (1-р хх-ийн 11),
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “...Хэрэг гарсан Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ***** хотхоны .... дүгээр байрны **** тоотод дугаартай хаалга онгорхой байх бөгөөд гэрт ороход орчуулагч гэх эмэгтэй, гадаад улсын иргэн болох эрэгтэй хүн хаалганы зүүн талын ширээн дээр сууж байх бөгөөд ...гэрт байх 2 иргэнээс үйл явдлыг тодруулан асууж үзлэг явуулахад ...орчуулагч гэх эмэгтэй нь зочны өрөөний урд талын зүүн талын унтлагын өрөөнд мөнгө байсан гэх бөгөөд гарын мөр болон мөр судлалын шинжээч нарыг үүдний хэсгээс мөнгө алдагдсан гэх өрөөний хооронд голчлон ажиллуулав. ..дэрний уутанд наалдамхай тууз наалдсан байдалтай, ... унтлагын өрөөний хүрэн өнгийн хувцасны өрөөний хаалганы цоож хэл ил гарсан, цоожны нүхний дотор талын хэсгийн мод хугарсан байдалтай шалан дээр бутарсан байсныг гэрэл зургаар бэхжүүлж, мөнгө хаана байсныг заалгахад сейфний баруун талын шалан дээр байсан гэж заах бөгөөд тэр орчмыг №-8 гэж дугаарлан тэмдэглэв...” (1-р хх-ийн 12-14, 54-60),
дээрэмдэж авсан мөнгөний зохих хэсгийг хийж, үлдээсэн дотор **-** ААА улсын дугаартай Toyota Rumian загварын тээврийн хэрэгслээс хураан авсан болохыг нотолж буй үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд (1-р хх-ийн 20-22, 64-79),
2022 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл: “...Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 208 тоот хяналтын камертай өрөөнд оруулж 1-10 дугаарласан цүнх, уутанд үзлэг хийж, мөнгөн дэвсгэртийг боодол, ширхгээр тоолж бүртгэхэд : “...1 дугаартай бор өнгийн цүнх, 2 дугаартай цэнхэр өнгийн цүнх, 3 дугаартай хүрэн өнгийн цүнх, 4 дугаартай хар өнгийн цүнх, 5 дугаартай бор оруулгатай цэнхэр өнгийн цүнхэнд тус мөнгөн дэвсгэртүүд,
- 6 дугаартай ногоон өнгийн цүнхэнд “... Иж-79-8 загварын саl68mm ТК90313601 Маde in Russia үйлдвэрлэсэн хийн буу, магазин сумгүй, хийн буу нь хар арьсан гэртэй ВS-1405-99 гэсэн бичигтэй байв. Мөн банкны 2021 оны 12 дугаар сарын 27-н бүхий дугаартай 20,000 төгрөгийн боодолтой 28 боодол байв. Мөн WJ гэсэн бичигтэй түлхүүр 2 ширхэг, хар өнгийн жижиг цүнх, цүнхэнд Худалдаа хөгжлийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Ө, Г 4,000,000 төгрөгийн баримт 1 хуудас, 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 6 хуудас, баримт бичгүүд П.Д, Г.Ө нартай холбоотой баримт бичгүүд гэрэлт 8082хххх тамга гэсэн бичигтэй цэнхэр өнгийн монгол бичигтэй тэмдэг 1 ширхэг, жижиг гялгар уутанд байсан “И С” ХХК гэсэн бичигтэй цаасан дээр дарсан дардас байсныг,
- 7 дугаартай хар өнгийн гялгар уутыг задалж, цэнхэр өнгийн алчуур, цагаан өнгийн алчуур, цэнхэр жинс өмд, хар өнгийн цамц, хар өнгийн өмд, саарал өнгийн цамц, хар өнгийн цамц зэрэг байсныг,
- 8 дугаартай хар өнгийн гялгар уутанд мөнгөн дэвсгэртүүд,
- 9 дугаартай цагаан өнгийн гялгар уутыг задалж үзэхэд хуванцар ундааны граммын сав 3 ширхэг, мөнгөний гялгар уут 6 ширхэг, 20,000 төгрөгийн дэвсгэрт бичсэн цаас 13 ширхэг байсныг,
- 10 дугаартай бор жижиг цүнх хоосон байсныг тус тус тэмдэглэл хөтөлж, гэрэл зургаар бэхжүүлэн авсан. “ (1-р хх-ийн 29-32),
шүүгдэгч Б.Б мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл: “...Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээс гарч ...улаан тоосгон Марта гэрэл нэртэй дэлгүүрийн урдуур явж Зүүн Баян-Уулын ... гэсэн гудамжаар доош уруудан ... гэсэн тоот дугаартай хашааны үүдэнд сайн шахмал түлш гэсэн гэсэн бичигтэй овоолсон хогууд байв. Уг хогууд дунд яллагдагч Б.Б 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 14 цагийн үед Д, Ө нарын хамтаар өөрсдийн өмсөж явсан хувцсыг шар өнгийн гялгар торонд хийж, нуусан гэх газрыг яллагдагч Б.Б заалгаж, гэрэл зургаар бэхжүүлэв.
а/ шүүгдэгч Б.Б өмсөж явсан гэх хар өнгийн малгайтай цамц, хар өнгийн өмд, хар өнгийн түрийтэй гутал, хар өнгийн саравчтай малгай, хар өнгийн нүдний шил, хар гялгар бээлий, халаасанд ногоон өнгийн Жокер дүрс бүхий амны хаалт байв. б/ шүүгдэгч Г.Ө-ын өмсөж явсан гэх хар өнгийн “Найк” гэсэн бичмэлтэй малгайтай цамц, хар өнгийн өмд, хар өнгийн саравчтай малгай, хар нүдний шил, бор өнгийн оруулгатай, “Найк” гэсэн бичигтэй пүүз 1 хос, халаасанд улаан өнгийн оруулгатай Жокер дүрс бүхий амны хаалт байв.
в/ шүүгдэгч П.Д өмсөж явсан гэх хар өнгийн “Найк” гэсэн бичигтэй малгайтай цамц, хар өнгийн “Жордан гэсэн бичигтэй өмд, “Найк” гэсэн бичигтэй пүүз 1 хос, халаасанд улаан өмгийн амны хаалт, салфетка мэтийн зүйл байв...” (1-р хх-ийн 132-136, 137-141),
**-** ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: (1-р хх-ийн 80-81, 82-90),
хохирогч Ф Ж-ийн: “...2019 онд Улаанбаатар хот Гачууртаас Налайх чиглэлийн 20.9 км урттай хатуу хучилттай хар зам барих ажлыг БНХАУ-ын “Ж С Диан дүгээр товчоо/ компани замын ажлыг авч тус компаниас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1.435.817.170 төгрөгийг “Х” ХХК-ийн 5009ххххх тоот төгрөгийн дансанд шилжүүлж өгсөн “Х” ХХК-нь ажил үүрэг гүйцэтгэхдээ бусад хүн аж ахуй нэгжид өр төлбөр үүсгэсэн тул “М” ХХК-ийн захирал М-д би танай компани данс руу мөнгө шилжүүлье, чи миний өртэй хүмүүст мөнгийг өгөөч гэхэд зөвшөөрсөн тул 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “М Х” ХХК- ны 503ххххх дугаарын данс руу 1.435.520.000 төгрөгийг шилжүүлээд Мөнхболдод илүү шилжүүлсэн байна гэж хэлээд буцаагаад тэр өдрөө 235.520.000 төгрөгийг компанийн данс руу авсан. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1.200.000.000 төгрөгийг авч гэртээ авчирч, банкин дээрээс М салаад явсан. Тэр өдрөө 1.200.000.000 төгрөгөөс өртэй байсан хятад хүнд 134.154.000 төгрөгийг нярав Б.Н-р дамжуулж өгүүлсэн, мөн М бид хоёрын хооронд урьдын тооцоо байсантул 14 сая төгрөгийг өгсөн. Ингээд үлдэгдэл 1.052.000.000 төгрөг гэрт байсан. Ингээд тэр өдрөөс хойш би гэрээс гараагүй, гэрт ч хүн ирээгүй. 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өглөө 10 цагийн үед гэрт ирсэн. Тэгээд надад ажлаа тайлагнаж хамтдаа өдөр 13 цагийн үед явах үед Н ариун цэврийн өрөө оръё гэхээр нь би хувцсаа өмсөөд байж байя гэж хэлчихээд түрүүлээд хаалга онгойлгох үед юүдэнтэй малгайтай хар өнгийн зүйлээр нүүрээ тагласан, нүдний шилтэй, 170 см орчим өндөртэй, том биетэй эрэгтэй хүн шууд миний хоолойг багалзуурдаж гэр лүү түлхэж орж ирэх үед араас нь арай том биетэй эрэгтэй хүн орж ирээд нийлээд намайг газар дарж унагахаар нь би орилсон чинь намайг дээш харуулах үед тоглоом болон жинхэнэ буу алийг нь мэдэхгүй ч хар өнгийн гар буу байсан, тухайн буугаар миний духан дээр бууны хошуу хэсгээр цохиод авсан. Тэд юм яриагүй, мөн миний ам руу гэрт байсан даавууг авч бууны хошуугаар чихэж хийгээд скочоор тойруулж скочдсон, мөн миний хоёр гарыг урд хэсэгт скочоор ороож хоёр хөлийг мөн ороосон. Намайг эргүүлж харуулаад доош тонгойлгох үед аманд хийсэн даавуу хоолой руу чихэгдэж орж амьсгаа авахад хэцүү байсан тул хоёр гараараа амны скочоо дээшлүүлэн аманд хийсэн даавууг авсан. Тэгтэл миний куртикийг дээшлүүлж тайлаад дахин аманд даавуу хийж скочдож, намайг унтлагын өрөө рүү оруулах үед цаад өрөөнд нэг залуу мөнгө хийгээд байх шиг байсан. Миний амьсгаа давчдаад байхаар нь дахин аманд хийсэн зүйлийг авахад дахин скочоор ам скочдоод хөнжилд оруулах үед Н цаад өрөөнд чанга дуугарч ойролцоогоор 10 аад минут хиртээ болж чимээ гарахгүй болохоор нь өөрөө хөнжлөөсөө гарч тагтан дээрээ очиж доош хартал ямар нэгэн хүн харагдаагүй. Жижиг унтлагын өрөөнд чимээ гараад байхаар нь сэмхэн очоод онгойлготол Нямка цонхны орчим ус нь сэгсийсэн, хүзүүнд нь скоч байсан ба намайг хараад уйлаад ирэхээр нь чи яах гэж цонхон дээр очсон юм бэ гэхэд дахиад ирэх юм бол шууд цонхоор үсэрнэ гэж надад хэлсэн. Би Н-г доош буугаад цагдаад мэдэгд гэж хэлээд алдсан зүйлийг бүртгэж үзэхэд унтлагын өрөөнд байсан 1 тэрбум 52 сая төгрөг алга болсон, мөн миний цэнхэр өнгийн куртик, хувай Пи 40 загварын гар утас, миний шинээр авсан гадаад паспорт зэрэг зүйлс алга болсон байсан. Миний дух хэсэг улаан өнгийн зулгаралт, зүүн талын гуя хөндүүр байна, өөр ямар нэгэн гэмтэл байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлнэ. Тухайн залуучууд дух хэсэгт буугаар цохисон, өөдөөс нь жоохон эсэргүүцэх гэхээр миний зүүн гуя руу өшиглөсөн, хэдэн удаа өшиглөснийг одоо санахгүй байна. Намайг дээрэмдсэн гурван хүн байсан, хоорондоо юм яриагүй болохоор дуу хоолойг нь мэдэхгүй, нүүрээ тагласан, нүдний шил зүүсэн тул зүс царайг нь хараагүй. Манай компани нягтлан О, нярав Н, хамтран ажилладаг М бид дөрөв мэдэж байсан. Ер нь бол өр төлбөрөө барагдуулж зарим мөнгийг хувь хүнээрээ БНХАУ-руу шилжүүлэх ёстой байсан мөнгө юм. Би М болон түүний дэргэд байсан хүмүүсийг сэжиглэж байна. М манай гэрт зөндөө олон удаа ирж байсан, орцны кодыг мэднэ, хаалганы код мэдэхгүй Би ер нь мөнгө аваад гэртээ авчирдгийг М, Н, О нар бүгд мэднэ. ...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 232-233, 239-241),
Д хөрөнгийн үнэлгээний тайлан: “...сөдөн куртик 88.000 төг, Huawei р-40 загварын гар утас 700,000 төгрөг, нийт 788.000 төгрөг...” (3-р хх-ийн 65-66),
2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн **** дугаартай шинжээчийн дүгнэлт: “...хэсэг газрын үзлэгт: духны гол хэсэгт 8x6.5см талбайд овойж хавсан хүрэн ягаан өнгийн цус хуралттай, эмзэглэлтэй. 2 нүдний зовхины дотор салстад гол хэсэгт болон нүдний алимны салст 6-н цагийн байрлалд цэгэн цус харвалттай, хүзүүний зүүн хажуу хэсэгт 1x0.5см, 2.5x0.2см 2ш, 2x0.1см 2ш баруун бугалга дотор дээд хэсэгт 2.1х0.1см 2ш, 2x0.2см хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Дүгнэлт: “...Ф Ж-н биед дух, хүзүү, хоёр бугалгад цус хуралт, 2 нүдний зовхины дотор салст болон нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, дарах хүчний үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” (3-р хх-ийн 46-47),
“Х” ХХК-ийн ***** дугаартай дансны хуулга: “...2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1.435.817.170.022 төгрөгийг ***** дугаартай данснаас “асфальт бетон гүйцэтгэсэн төлбөр SINOHYD” гэх утгатай орлого орж ирсэн ба 1.435.520.000 төгрөгийг “гэрээт ажлын хөлс” гэсэн утгатайгаар 503ххххх дугаарын данс руу шилжүүлснээс буцаалт гэсэн утгатайгаар 235.520.000 төгрөг орж ирсэн...” (2-р хх-ийн 15, 4-р хх-ийн 242),
эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “...Хэргийн газраас хурааж авсан 848.000.000 төгрөг, гэрч Д.Баттулгаас хурааж авсан 116.000.000 төгрөг, Ж.Э-с хурааж авсан 4,000,000 төгрөг, шүүгдэгч Б.Б-с хурааж авсан 1.320.000 төгрөг, шүүгдэгч Г.Ө-оос хурааж авсан 1.120.000 төгрөг, нийт 970.440.000 төгрөг, цагаан өнгийн бариултай шанага, зүүн энгэртээ Соlumbia гэсэн бичигтэй, цэнхэр өнгийн куртик 1 ширхэг, бор өнгийн чемодан том, жижиг 2 ширхэг зэргийг хохирогч Ф Ж-д хүлээлгэн өгсөн...” (1-р хх-ийн 244),
хохирогч Б.Н-н: “...Би “Х” ХХК-д 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш орчуулагчаар одоог хүртэл ажиллаж байна. 2022 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 15 цагийн үед гүйцэтгэх захирал Ф Ж ***** гэсэн утаснаас миний 8****0 гэсэн дугаарт залгаад маргааш өглөө хүрээд ир, үсээ засуулна гэж хэлсэн. Би 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 09 цаг өнгөрч байхад гараад Ривер гарден хотхон орж 319 дүгээр байрны граш руу орж машинаа тавиад гүйцэтгэх захирал Ф Ж-ийн гэрт ороход захирал Ф Ж ганцаараа байсан. Тэгээд захирал бид хоёр 13 цаг өнгөрч байхад гарахаар бэлдэж би нойл ороод байж байхад удалгүй чанга чимээ гарсан. Тэгэхээр нь би гараад харсан чинь гэрийн үүдний дотор коридорт захирал Ф Ж-г 2 залуу гарыг өчсөн байдалтай, захирлыг доошоо дарчихсан, скочийн чимээ гарч байсан. Тэгээд би утсаа хайгаад буйдан луу гүйгээд утсаа аваад болкон руу гараад хаалгыг түгжих гэсэн чинь болохгүй байхаар буцаж дотогш ороод жижиг өрөө рүү ороод хаалгыг нь түгжих гэсэн чинь түгжигдэхгүй байсан. Нэг залуу тухайн өрөөний хаалгыг түлхэж орж ирээд миний гарыг өчиж доошоо өвдөглүүлээд дуугүй бай гээд миний толгойн дээр дарсан. Тэгсэн дахин нэг залуу орж ирээд скочоор миний гарыг ар талд хүлсэн. Нэг залуу нь орж гараад байсан, тэгсэн буцаж орж ирээд миний толгойн дээр дараад чимээгүй бай гээд цохисон. Тухайн үед би доошоо харсан байсан болохоор царайг нь хараагүй, мөн нэг даавуун уут толгойд углаад, гадна талаас нь скочоор ороож, дараа нь намайг орон дээр түлхэж унагааж хөнжилд ороосон. Би амьсгалж чадахгүй байна, хамар гаргаад өг гэсэн чинь нэг залуу нь ирээд миний хамрыг гаргаж өгөөд за болсон уу гээд үхмээргүй байгаа бол чимээгүй бай, чиний гэр хаана байгааг мэднэ шүү, Баян монголын тэнд байдаг биз дээ, хүүхдийн чинь зураг надад байгаа шүү, утас чинь надад байгаа шүү гэж хэлж байсан. Тухайн залуу миний гар утсыг гараас аваад утасны кодоо хэл гээд байхаар би мэдэхгүй байна гэсэн чинь тэр залуу миний гар утсыг надад өгөөд гар утасны дэлгэцийн кодыг хийлгүүлж авсан. Дараа нь тухайн өрөөний шүүгээний хаалга дуугаргаад байгаа бололтой чимээ гараад байсан. Тэр хүн надтай юм яриад би чамайг алах гэж ирээгүй, хүн амины хэрэг хийх гэж ирээгүй гэж хэлж байсан. Тухайн залуу их юм яриад байсан. Дараа нь удаагүй өрөөний хаалгыг гаднаас цоожилж байгаа чимээ гарсан. Би хэсэг чимээгүй 10 орчим минут болоход бүр чимээгүй болчихоор нь би гарынхаа боолтыг тайлсан. Дараа нь хөнжпөөс доошоо шургаж гараад толгойны боолтыг авч чимээ чагнаж байгаад чимээ гарахгүй болохоор хаалга түгжих гэсэн чинь болохгүй байхаар нь дүүрч гээд өрөөний цонхыг онгойлгож гадагш гарч үсэрье гэж бодож байсан чинь сараалжин төмөр нь онгойхгүй байсан. Тэгсэн хаалганы цаанаас чимээ гараад хаалга онгойход их айсан, тэгсэн захирал Ф Ж ороод ирсэн. Би шатаар доош буугаад байрнаас гарч хойд талын том хаалганы хажуу талын харуул дээр очиж дээрэмдүүлчихлээ утсаараа цагдаад дуудлага өгөөч гэж хэлсэн. Тухайн хүмүүс захирал Ф Ж -ийн гэрээс захирлын гадаад паспорт, гадуур хувцас, бор өнгийн чемодан, мөн 1.052.000.000 төгрөг, мөн захирал бид хоёрын утсыг аваад явсан. Захирлын гэрийн унтлагын өрөөний хувцасны өрөөнд шалан дээр өрөөстэй байсан мөнгийг аваад явсан гэсэн. Би тухайн мөнгийг хувцасны өрөөнд нь өрж өгсөн юм. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бичил хорооллын Хаан банкнаас нийт 1.200.000.000 төгрөгийг М компанийн данснаас бэлнээр гаргуулан авсан. Тухайн мөнгийг авч очсон чемоданд хийж аваад захирлын **-** ААА улсын дугаартай ланд-200 загварын машинаар захирал бид хоёр гэрт нь ирсэн. Мөнхболд банкнаас салаад өөр тийш явсан. Захирал Ф Ж 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр БНХАУ руу явахаар өөрийгөө гэртээ тусгаарлаж байсан. Захирал Ф Ж, манай компани тоног төхөөрөмж түрээсэлдэг “М” ХХК-ийн захирал М бид гурав мэдэж байсан. Миний харснаар 2 хүн байсан. Тухайн хүмүүс нь бүгдээрээ хар саарал хувцастай, хар өнгийн масктай, хар өнгийн нүдний шилтэй, хар өнгийн малгайтай, нэг залуу нь махлах бүдүүн байсан, нөгөө залуу бага зэрэг туранхай эхний залуугаас бага зэрэг өндөр байсан. 3 дахь залууг би хараагүй. Махлаг залуу нь хар саарал малгайтай цамцтай, хар нүдний шилтэй, хар өнгийн масктай, өтгөн хөмсөгтэй байсан, гартаа даавуун бээлийтэй байсан. Намайг цохиж зодоогүй, миний гарыг ар талд скочоор хүлсэн, нэг юмаар толгой руу цохиод байсан. Одоо надад учирсан гэмтэл байхгүй. гэх мэдүүлэг (2-р хх-ийн 26-30, 32),
2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 1293 дугаартай хүний биед хийсэн шинжээчийн дүгнэлт: “...Б.Н биед духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл шинэ гэмтэл байна...” (3-р хх-ийн 55-56),
Д хөрөнгийн үнэлгээний тайлан: “...хар өнгийн гадартай iphone 11 рго mах загварын гар утсыг 1.875.000 төгрөгөөр үнэлсэн...” (2-р хх-ийн 220-221),
гар утас хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “...хохирогч Б.Н ihpone-11 загварын хар саарал өнгийн бүрэн бүтэн ажиллагаатай гар утсыг хүлээлгэн өгсөн...” (2-р хх-ийн 33),
гэрч Л В -н: “С К” ХХК нь 2019 онд Гачуурт Налайхын авто замын ажлыг хийж гүйцэтгэхэд “Х ХХК нь асфальт хучилтын ажпын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан. 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 26.151.659 сая юань төгрөгийн гэрээ хийснээс 22.268.712 сая юанийн бодит ажил хийгдэж 21.788.600 сая юанийг шилжүүлж өгсөн, үлдэгдэл 480.121 юань байгаа. 2021 оны 12 дугаар сард “Х” ХХК-ийн ажлын гүйцэтгэлтэй холбогдуулан 3.211.687 юань буюу 1.435.817.170 төгрөгийг хаан банкны дансаар шилжүүлэн өгсөн. ...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 40),
гэрч Р.Б-н: “...2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр миний ажиллаж байгаа Хаан Банкны тооцооны төвийн ажлын утас болох 70075067 дугаарт эрэгтэй хүн залгаад манай төвөөс 1 тэрбум 200 сая төгрөг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр авах захиалга өгсөн. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 11 цаг 20 минутад монгол эрэгтэй хүн орж ирээд “М Х” ХХК нэртэй байгууллагын данснаас 1 тэрбум, 200 сая төгрөг авахаар болоод сууж байхад цэнхэр өнгийн куртиктэй, саарал ороолттой 2 чемодан барьсан монгол эмэгтэй хүн орж ирээд 1 тэрбум 200 сая төгрөгийг гарын үсэг зурж авсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 63-65),
гэрч БНХАУ иргэн В Ж-ийн: “...Би 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсад ирсэн. Би “Ш” ХХК-ийг өөрөө үүсгэн байгуулсан бөгөөд одоо инженер ажилтай. Манай компани Налайх явах замд байрлаж байгаа. 2021/12/30-ны өдөр 14-15 цагийн хооронд ажлын хөлсний тооцоо болох 300.000 юань буюу 134.154.000 төгрөгийг тэдний оффис болох Гэгээнтэн цогцолборт байрлах ажлын өрөөнөөс нярав эмэгтэйгээс гарын үсэг зурж бэлнээр хүлээн авсан. Мөнгийг уутанд хийгээд баримт үйлдээд авч явсан. ...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 73-74),
гэрч С.Т: “...Уг ...... ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн машин байгаа юм. Ө 19 цагийн үед манай гэрт ирээд “ахаа машинаа өгчхөөч нэг тийшээ юманд явчхаад ирье” гэж хэлээд миний машины түлхүүрийг аваад гарсан. Тэгээд буцаад 23 цагийн үед гэж бодож байна, миний машиныг буцаагаад гаражид хийчихлээ гэж хэлээд түлхүүр оруулж ирж өгсөн, тэгчихээд Ө би тан руу өглөө ярина шүү, та гараад ирээрэй гэж хэлсэн. 2 цаг орчмын дараа манай гэрт 3-4 танихгүй хүмүүс манай хаалгыг тогшиж “цагдаа байна” гэж хэлээд бичиг баримтаа үзүүлээд 54/в байрны гараж руу орж машиныхаа багажийг онгойлготол баахан цүнх өрчихсөн байсан. Тэгээд жоохон гэрэлтэй хэсэгт зогсож байгаад уг цүнхийг буулга гэж хэлэхээр нь буулгаад уг цүнхнүүдийг нээтэл маш их хэмжээний мөнгө гарч ирсэн. ...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 99),
гэрч Б.С: “...2021 оны 12 дугаар сарын 6-ны өдөр машин янзалдаг Д зарах гэж байсан **** ОРО улсын дугаартай машиныг Д гэх хүнд 1,800,000 төгрөгөөр бэлнээр өгсөн. Д нь авто машиныг авч явах үедээ танихгүй залуутай авч явсан бөгөөд автомашиныг гэрчилгээг автомашинтай цуг өгөөд явуулсан юм. Цуг ирсэн залууг нь өмнө би харж байгаагүй, 20 орчим насны, 170 орчим өндөр дунд зэргийн мах мяраатай, булцгар хацартай шар царайтай, дунд зэргийн махлаг залуу байгаа. Өнөөдөр цагийн мэдэхгүй байна, 14-15 цагийн үед манай гэр болох Чингэлтэй дүүрэг 13 дугаар хороо, Сургуулийн 43 гудамж 929 тоотод хашаанд дээрх машинтай ирээд уг машинаа танай хашаанд үлдээе, түр танай хашаанд байж байя гэсэн юм. Би хэзээ машинаа авах юм бэ гэсэн чинь тэгж байгаад холбогдоод авна гэж хэлсэн. Ирж машинаа янзлуулах үедээ Өлзий гэх найзтайгаа ирдэг байсан юм. Ө гэх найз нь намайг таньдаг юм шиг яриад байдаг ба би бол танихгүй байсан. ...” гэсэн мэдүүлэг (2-р хх-ийн 108-110),
гэрч Л.Б: “...Өнөөдөр 13.30 минутын үед гаднаас эмэгтэй хүн орж ирээд дээрэмдүүлчихлээ, дөнгөж сая 319-403 тоотод хаалга тогшихоор нь онгойлгоход хар нүдний шилтэй 2 залуу намайг болон манай захирал бид хоёрыг барьж скочдоод 1,400,000,000 орчим төгрөг дээрэмдээд явчихлаа, цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (2-р хх-ийн 156-157),
гэрч Э.А: “...Би 9-р ангиас хойш Да найзалж байгаа бөгөөд найз нөхдийн харилцаатай. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн үед над руу Д залгаад “ярих ажил байна, Гранд плаза төвийн хажуу талын зочид буудалд байна” гээд дуудаад байсан. 17 цагийн үед очиход Ө гэх хуурай ах нь цуг байсан. Бас нэг циркчин найз гэх залуутай гурвуулаа байсан. Тэгээд надад Ө гэх ах нь “би хүнээс мөнгөний авлагатай юмаа” гэсэн чинь хажуу талаас Д “хамт яваад ирээч, хэдэн төгрөг өгнө” гэж хэлсэн юм. Тэгээд хамт Хан-Уул дүүргийн Ривер гарден хотхоны байрны ..... гэсэн байр байсан байх, байрны гадаа очоод бид дөрөв орсон юм. Уг байрны 3 билүү 4 давхрын нэг айлын хаалгыг циркчин гэх хочтой Б тогшиж байхад Д, Ө хоёр “ороод хүчээр мөнгө авна авчихаад зугтаагаад явна шүү” гэх зүйл ярихаар нь би “ийм зүйлд оролцохгүй” гээд явсан юм. Би Д, Ө, Б нарт ийм зүйл хийхгүй гэсэн, тэр гурав болиод явсан. Тэгээд маргааш билүү над руу өдөр Д залгаад “өөр ажил байна хүрээд ир” гэхээр нь яваад очсон чинь дахиад тэр гурав архи, пиво уусан байдалтай байж байсан юм. Д намайг очсон чинь “мөн хамт яваад өгөөч, чи хажууд зүгээр бараа болоод яваад байгаач, мөнгө цаасаа авах хэрэгтэй байна” гэж байсан. Би “ийм зүйлд оролцохгүй, нялх хүүхэдтэй, хэрэг төвөгт ормооргүй байна” гэж хэлээд би шууд буудлаас явсан юм. Тэгээд холбоогүй байсан бөгөөд 1 сарын 3-ны өдөр фейсбүүк дээрээс Ривер гарден хотхоноос гадаадын иргэнээс мөнгө авсан гэх мэдээллийг сонсоод Д руу залгаад “та нар чинь юу болоод байгаа юм бэ? фейсбүүк дээр ********* хотхоноос гадаадын хүнээс мөнгө авсан гэх зүйл тавигдсан байна ш дээ гэсэн чинь “хүрээд ирээ” гэхээр нь би “үгүй, ээжтэйгээ цуг явж байна” гэж хэлээд утсаа тасалсан. ...” гэсэн мэдүүлэг (2-р хх-ийн 172-174),
гэрч Ц.Б: “...2021 оны 10 дугаар сарын дундуур Г.Ө-д би 60.000.000 төгрөг бэлнээр зээлсэн. Хэлсэн хугацаа болж мөнгөө нэхсэн чинь 10 хоног хүлээчих гээд дахин залгахад хүлээчих гэж хэлсээр байгаад он гарсан юм. Залилуулчихлаа гэж бодоод байж байсан чинь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Ө ***** дугаар залгаад “найз нь чиний мөнгийг бэлдсэн байгаа шүү, баярлалаа, өдөр ирээд мөнгө авчих” гэж хэлсэн, би “чи шууд данс руу шилжүүлчих” гэж хэлэхэд “завгүй, ажилтай байна хүрч ирээд авчих” гэж хэлсэн. Өлзий ганцаараа хар өнгийн урт машинд байсан бөгөөд бэлнээр тоолоод 60,000,000 төгрөг өгсөн. 10,000,000 төгрөгийг Б өнөөдөр өглөө дансаар шилжүүлж өгсөн. Би гэмт хэрэг үйлдэж олсон талаар огт мэдээгүй, зээлсэн мөнгөө л авсан, хууль бус мөнгө гэдийг цагдаагаас дуудахаар л мэдсэн юм. ...” гэсэн мэдүүлэг (2-р хх-ийн 122-123,128),
гэрч Г.Б: “...2021 оны 7 дугаар сарын үед бид нар шоудаж явж байгаад Ө нь Б танилцаж бие биенийгээ мэддэг болсон бөгөөд Ө нь надаас мөнгө зээлье, сарын 10 хувийн хүүтэй гэж хэлсэн учир би Б луу залгаад Ө мөнгө сарын 10 хувийн хүүтэй зээлнэ гэж байна гэж хэлсэн. Ингээд Б 50.000.000 төгрөгийг аваад, 10.000.000 төгрөг авч нэмээд 25 эмийн сангийн орчим Ө бэлнээр өгсөн. Б энэ хугацаанд над руу байнга залгаж Ө мөнгө авч өг гэж олон удаа хэлсэн ба 2022 оны 1 дугаар сарын 3-ны өдөр Ө над руу залгаад мөнгө өгөхөөр болсон. Энэ үед надад ажил явдал гарсан учир Б луу яриад мөнгөө өгчих гэж хэлсэн. Ингээд Ө нь Б 60.000.000 төгрөг өгсөн байснаас би 10.000. 000 төгрөгөөр авсан. ...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 130-131),
гэрч Г.А: “...Г.Ө нь намайг шоронд хоригдож байхад цуг хоригдож байсан Б ахын хуурай дүү гээд ирж байсан. Түүнээс хойш зүс таних болсон юм. Ө нь 2021 оны 11 сард давхар чиргүүлтэй машин авах гэж байна, мөнгө байвал зээлээч гэхээр 230,000,000 сая төгрөг байна гээд бэлнээр өгсөн юм. Надад мөнгийг минь буцааж өгөх хугацаа заагаагүй байсан юм. Гэтэл өчигдөр буюу 2022 оны 1 сарын 3-ны 18 цагийн үед залгаад хаана байгаа юм бэ? байгаа газар чинь очиж уулзъя гээд Тамир гээд зочид буудалд ганцаараа ирээд орон дээр 120,000,000 төгрөг тоолоод өгсөн юм. ...” гэх мэдүүлэг (2-р 144-146),
гэрч Д.Б: “...Би Ө гэх хүнийг би танихгүй, А надад Ө гэдэг найз байдаг талаар хэлж байсан. ...Цагаан өнгийн даавуун ууттай, 20.000 төгрөгийн дэвсгэртээр боосон нийт 116.000.000 төгрөгийг өгсөн. А, Ө хоёр хамтарч ажиллах гэж байгаа гэж би ойлгосон, хоорондоо мөнгө төгрөг зээлсэн өгсөн талаар би мэдэхгүй байна. Гэмт хэргийн замаар олсон мөнгийг өгсөн байгаа учир би сайн дурын үндсэн дээр бэлнээр гаргаж өгье...” гэсэн мэдүүлэг (2-р хх-ийн 134-135),
2022 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн шинжээчийн 896 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...шинжилгээнд ирүүлсэн замаг ТКР ****” дугаартай гар буу нь 2001 онд бие хамгаалах зориулалттайгаар үйлдвэрлэгдсэн, 8мм-ийн калибртай тусгай хэрэгсэл байна. Уг тусгай хэрэгсэл нь галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлд хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн тусгай хэрэгсэл нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн тусгай хэрэгсэл нь эвдрэлгүй байна. Уг тусгай хэрэгслээр буудлага үйлдэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн тусгай хэрэгсэл нь ШШҮХ-ийн хонгио, хошууны нэгдсэн санд бүртгэлгүй...” (2-р хх-ийн 185-186), тус шинжилгээг хийсэн шинжээч З.М “...ирүүлсэн бууг шинжилгээний тусгай арга аргачлалын дагуу шинжилж үзэхэд 2001 онд ОХУ-д бие хамгаалах зориулалттайгаар үйлдвэрлэгдсэн, 8мм-ийн калибртай тусгай хэрэгсэл байсан. Уг тусгай хэрэгсэл нь манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Галт зэвсгийн тухай хууль болон галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн жагсаалтад зааснаар амьсгал боогдуулах, нулимс асгаруулах, цочоо үзүүлэх, цэнэгтэй сумаар буудлага үйлдэх зориулалттай, гадна хэлбэр хийцийн хувьд галт зэвсэгтэй төстэй тусгай хэрэгсэлд хамаарна. Энэ буу Галт зэвсгийн тухай хуульд зааснаар байлдааны зориулалттай галт зэвсэгт хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг (3-р хх-ийн 98-99),
шүүгдэгч Б.Б өгсөн: “...цагаан өнгийн ниссан үйлдвэрийн суудлын автомашиныг асааж Д өөрөө бариад хамтдаа гранд плаза дэлгүүрийн хажууд байсан зочид буудалд очиход Өлзий ах үл таних охинтой архи уугаад сууж байсан. Д бид хоёр хамтдаа ороод 0.75 грамм архийг аваад бид гурав хамтдаа уугаад буудалдаа хоносон юм. Буудалдаа хоноод өглөө болоход Ө болон Д нар нь “мөнгөтэй хужаа байна мөнгийг нь авъя, энэ мөнгө цэвэр биш, бохир санаа зовох зүйлгүй” гэхээр нь би зөвшөөрч тэр өдөр бичил хорооллын орчим байх хаан банкны салбар дээр цагаан өнгийн машинтайгаа очоод зогсоход банкнаас хужаа, нэг эмэгтэйн хамт чемодантай мөнгийг ланд 200 автомашинд хийгээд хөдлөөд явахад нь араас нь дагаж Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Ривер гардан хотхоны 319 дүгээр байрны доор байх граш руу ороход нь мөн дагаж ороод мөнгө чемодантай мөнгийг буулгах үед хужаа түрүүлж мөнгөө буулгаж дараа нь эмэгтэй машиныг зогсоолд байршуулж чемодантай зүйлийг аваад лифтээр явахад нь би шатаар дагаж гараад гэрийг нь мэдсэн. Тэгээд орой нь би ганцаараа очоод хаалгыг нь тогшиж үзэхэд хүн тайлаагүй тул Д, Ө нарын хамт дахин гранд плазагийн ойролцоо байсан буудалдаа ирж хоноод гурвуулаа дараалан 2 өдөр архи уугаад 31-ний өдөр гэр гэртээ харьж, оноо гаргачихаад буцаад Ө ахын гэрт ирж, Д хамт буудалдаа ирж архи ууж хоносон. 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өглөө 08:00 цагийн үед цагаан өнгийн машинтайгаа Ривер гардан хотхон руу очоод орох гэтэл чиптэй болоод орж чадаагүй тул байрны цаад талаар нь тойрч үзэхэд онгорхой байхаар нь машинтайгаа орж 319 дүгээр байрны зогсоол дээр тавьж Өлзий байрны хаалганы кодыг Д бид хоёрт хэлж өгөөд орсон. Энэ үед эмэгтэй хүн хужаагийн гэр лүү орсон, Д бид хоёр хойноос нь орох гэсэн боловч амжихгүй байсан тул очоогүй, гарч ирэхийг нь хүлээгээд хужаагийн гэрийн хаалганы орчим зогсож байтал нэлээн хугацааны дараа хужаа хаалгаа өөрөө онгойлгоод гараад ирэхээр нь би шууд өөдөөс нь очоод мангастаж түлхэж гэр лүү нь оруулаад газар унагасан. ...Ө, Д бид гурав суугаад энэ ажлыг хийхээс өмнө би энэ ажил хийхэд оролцох юм бол хэдэн төгрөг өгөх юм бэ гэхэд Ө ах ямар ч байсан 100.000.000 төгрөг өгөх магадлалтай гэж хэлснийг бодоход хятад хүнд яг хэдэн төгрөг байгааг өөрсдөө ч сайн мэдэхгүй байх шиг байсан.
Ө надад байрны хаалганы кодыг хэлэхдээ чагт од 1319 чагт гэж хэлсэн...би ч энэ кодыг хийхэд байрны орцны хаалга онгойж байсан. ...” гэсэн мэдүүлэг (3-р хх-ийн 237-239, 7-р хх-ийн 26-29, шүүх хуралдааны тэмдэглэл),
шүүгдэгч Г.Ө-ын: “...2022 оны 1 дүгээр сарын 3-ны өглөө 07 цаг 30 минутын үед бид гурав Ривэр гарден хотхоны 319 дүгээр байрны гадаа очсон. Ингэхдээ тухайн машиныг Д унаж ирсэн учир хэнийхийг мэдээгүй, бид 3 хэсэг машиндаа суусан. Би гадаа машинд үлдсэн ба нөгөө 2 түрүүлээд байр луу орсон. Би араас нь 4 давхарт гарсан. Тэгж байж байтал 403 тоот хятад иргэний амьдардаг гэрийн хаалга онгойж таараад манай нөгөө 2 пижигнэлдээд л явчихсан. ...2 хүнийг дуугүй болгож скочдчхоод бид 3 мөнгө байгаа гэх харанхуй хувцасны өрөөнд орсон. Хаалга нь цоожтой байсан байх, яаж онгойлгосныг мэдэхгүй, хаалганы хавтас нь салсан харагдсан. Тэр өрөөнд мөн бор өнгийн том жижиг 2 ширхэг хоосон чемодан байсан учир тэр чемоданд мөнгийг савлаж хийгээд дүүргэсэн. Дараа нь дахиад мөнгө үлдсэн учир жижиг чемоданд хийгээд мөн дүүргэсэн. ...” гэсэн мэдүүлэг (4-р хх-ийн 18-22, 34-35, 6-р хх-ийн 145-146, 7-р хх-ийн 24-25, шүүх хуралдааны тэмдэглэл),
шүүгдэгч П.М: “...2021 оны 12 дугаар сарын дундуур буюу 12 дугаар сарын 18-ны өдрөөс өмнө Ф Ж надад “жилийн ажил гүйцэтгэлийн мөнгө М ХХК-ийн данс руу орно шүү, түүнийг надад бэлнээр гаргаж өгөөрэй” гэж хэлсэн. 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр манай эцэг, эх манай эхнэр А-г буюу бэр гуйсан юм. Бэр гуйхад миний төрсөн ах Д байсан ба тэндээ бид нар архи ууцгаасан юм. Тухайн үед би Д ахтай ярилцаж байгаад удахгүй манай байгууллагад мөнгө орж ирэх гэж байгаа гэж хэлсэн, тухайн мөнгө нь Фан ЖиЖианг-н мөнгө, намайг байгууллагын дансанд орвол бэлнээр гаргаж өгөөрэй гэж хэлсэн гэж хэлсэн. ...ТБД андуудын орчимд яваад очсон чинь манай ах Д найз Ө хамт байсан. Ө гэх залуу нь надаас нөгөө мөнгөө хэзээ авахын, аль салбараас авах вэ? хэр хэмжээний мөнгө орж ирэхийн гэж асуухаар нь би Бичил хорооллын салбараас 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10 цагт захиалга өгсөн байгаа очиж авна, 1.200.000.000 төгрөг авна гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг (4-р хх-ийн 50-52, шүүх хуралдааны тэмдэглэл),
шүүгдэгч П.Д: “...2022 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Б ирж гурвуулаа хамтдаа хоноод 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өглөө 05 цагийн үед Ө **-** УБТ улсын дугаартай бенз автомашинаар далан давхрын баруун хойд талд очиж тэнд Г.Ө-ын авто машиныг үлдээж **-** ОРО улсын дугаартай машиныг асаагаад гурвуулаа хувцсаа солиод 06 цагийн үед Ривэр гардан хотхоны 319 дугаар байрны 4 давхарт хятад иргэний гэрийн гадаа очиж гарч ирэхийг нь хүлээсэн. 10 цагийн үед орчуулагч эмэгтэй орохоор нь хүн байгаа юм байна гээд хүлээгээд хаалга нээгдэх үед Б шууд хятад иргэнийг түлхэж хойшлуулаад Ө бид хоёр ороход эмэгтэй шкафны дэргэд зогсож байсан. ...Миний төрсөн дүү П овогтой М нь Хятадын компанид ажилладаг байсан өөртөө нь уулзахаар компани нээсэн энэ компаниараа мөнгө гаргаж авдаг талаар хэлж байсан учир хятад хүнд мөнгө байгаа гэж бодож энэ талаар Г.Ө-той зөвлөлдөж, хятад хүнд мөнгө байгаа байх, хоёулаа авъя гэж хэлсэн энэ үед Б хамт сонсож байхад Ө, Б чи оролцох юм уу гэхэд тэгье гэж зөвшөөрсөн. Бид гурав санаа нийлж энэ гэмт хэргийг үйлдсэн юм. ...” гэсэн мэдүүлэг (4-р хх-ийн 32-33, 7-р хх-ийн 30-31, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдаанд талуудыг тэгш эрхтэй оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн зохих дүгнэлт хийн хэргийн бодит байдлыг тогтоож,
шүүгдэгч П.Д, П.М, Б.Б, Г.Ө нарын бүлэглэн П.М-н “М” компанийн дансаар дамжуулан гарган авах Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ф Ж-ийн их хэмжээний мөнгийг дээрэмдэн авахаар урьдчилан тохиролцож, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,200,000,000 төгрөгийг Хаан банкны тооцооны төвөөс бэлнээр гарган авч, түүний Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ***** хотхоны **** дүгээр байрны **** тоотод байх гэртээ авч орсон мөнгийг нь авахаар:
шүүгдэгч П.Д, Б.Б, Г.Ө нарын 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ф Ж-ийг гэрээсээ гарах үед нь хүч хэрэглэн гэрт нь орж, түүнийг буугаар айлган хүчээр наалдамхай туузаар хүлж, мөн Ф Ж-ийг гэрт байсан иргэн Б.Н хүчээр биеийг хөнжлөөр ороох, скоч хэрэглэх зэргээр баглаж тэдний хөдөлгөөний хязгаарлаад, Ф Ж-ийг эд хөрөнгүүд болох бэлэн 1,052,000,000 төгрөг, 700,000 төгрөгийн үнэ бүхий HUAWEI Р40 загварын гар утас, 88,000 төгрөгийн үнэ бүхий куртикийг тус тус, Б.Н-н 1,875,000 төгрөгийн үнэ бүхий iPhone 11 загварын гар утсыг нь тус тус авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэх” гэсэн заалтыг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн...” шинжтэй,
шүүгдэгч П.М-н “...өөрийн “М” ХХК нэртэй компанийн дансанд хохирогч Ф Ж-ийг их хэмжээний мөнгө орж ирнэ, 1,200,000,000 төгрөг орж ирсэн, тус мөнгийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 11 цагт Бичил хорооллын Хаан банкнаас Бичил хорооллын Хаан банкнаас бэлнээр авна гэсэн мэдээллүүдээр П.Д, Б.Б, Г.Ө нарыг хангаж, П.Д, Б.Б, Г.Ө нарыг дээрэмдэх гэмт хэргийг хэрэгжүүлэхэд хамжсан...” үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ. ...” гэсэн заалтыг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан Дээрэмдэх” гэмт хэргийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн...” шинжтэй байна.
Тэдний үйлдсэн” Дээрэмдэх” гэмт хэргийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, зөв зүйлчилсэн байна.
Иймд шүүгдэгч П.М, түүний өмгөөлөгч Ж.Э нарын “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдээгүй гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
3. Шүүгдэгч П.Д, Б.Б, Г.Ө нарын 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ф Ж, иргэн Б.Н нарын эд хөрөнгүүдийг “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдэх явцад Г.Ө, Б.Б нарын иргэн Ф Ж-ийн хөдөлгөөнийг хязгаарлах, эсэргүүцлийг нь дарахаар хүч хэрэглэн хүлэх, доош нь дарах, өшиглөх зэрэг үйлдлээс иргэн Ф Ж эрүүл мэндэд нь “...дух, хүзүү, хоёр бугалгад цус хуралт, 2 нүдний зовхины дотор салст болон нүдний алимны салстад цус харвалт...” гэсэн хөнгөн зэргийн гэмтлийг учирсан болох нь:
- хохирогч Ф Ж: “...Н ариун цэврийн өрөө оръё гэхээр нь би хувцсаа өмсөөд байж байя гэж хэлчихээд түрүүлээд хаалга онгойлгох үед юүдэнтэй малгайтай хар өнгийн зүйлээр нүүрээ тагласан, нүдний шилтэй, 170 см орчим өндөртэй, том биетэй эрэгтэй хүн шууд миний хоолойг багалзуурдаж гэр лүү түлхэж орж ирэх үед араас нь арай том биетэй эрэгтэй хүн орж ирээд нийлээд намайг газар дарж унагахаар нь би орилсон чинь намайг дээш харуулах үед тоглоом болон жинхэнэ буу алийг нь мэдэхгүй ч хар өнгийн гар буу байсан, тухайн буугаар миний духан дээр бууны хошуу хэсгээр цохиод авсан. Тэд юм яриагүй, мөн миний ам руу гэрт байсан даавууг авч бууны хошуугаар чихэж хийгээд скочоор тойруулж скочдсон, мөн миний хоёр гарыг урд хэсэгт скочоор ороож хоёр хөлийг мөн ороосон. Намайг эргүүлж харуулаад доош тонгойлгох үед аманд хийсэн даавуу хоолой руу чихэгдэж орж амьсгаа авахад хэцүү байсан тул миний куртикийг дээшлүүлж тайлаад дахин аманд даавуу хийж скочдож, намайг унтлагын өрөө рүү оруулсан. Миний амьсгаа давчдаад байхаар нь дахин аманд хийсэн зүйлийг авахад дахин скочоор ам скочдоод хөнжилд оруулсан. Миний дух хэсэг улаан өнгийн зулгаралт, зүүн талын гуя хөндүүр байна, өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. Тухайн залуучууд дух хэсэгт буугаар цохисон, өөдөөс нь жоохон эсэргүүцэх гэхээр миний зүүн гуя руу өшиглөсөн, хэдэн удаа өшиглөснийг одоо санахгүй байна. ...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 232-233, 239-241),
2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн **** дугаартай шинжээчийн дүгнэлт: “...хэсэг газрын үзлэгт: духны гол хэсэгт 8x6.5см талбайд овойж хавсан хүрэн ягаан өнгийн цус хуралттай, эмзэглэлтэй. 2 нүдний зовхины дотор салстад гол хэсэгт болон нүдний алимны салст 6-н цагийн байрлалд цэгэн цус харвалттай, хүзүүний зүүн хажуу хэсэгт 1x0.5см, 2.5x0.2см 2ш, 2x0.1см 2ш баруун бугалга дотор дээд хэсэгт 2.1х0.1см 2ш, 2x0.2см хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Дүгнэлт: “...Ф Ж-н биед дух, хүзүү, хоёр бугалгад цус хуралт, 2 нүдний зовхины дотор салст болон нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, дарах хүчний үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” (3-р хх-ийн 46-47),
хохирогч Б.Н: “...би нойл ороод байж байхад удалгүй чанга чимээ гарсан. Тэгэхээр нь би гараад харсан чинь гэрийн үүдний дотор коридорт захирал Ф Ж 2 залуу гарыг өчсөн байдалтай, захирлыг доошоо дарчихсан, скочийн чимээ гарч байсан. ...” (2-р хх-ийн 26-30, 32) гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа шүүгдэгч Г.Ө, Б.Б нарын хохирогч Ф Ж биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийнг 2.11.бүлэглэж;...” гэсэн хүндрүүлэх шинжтэй байна.
Анхан шатны шүүх, шүүгдэгч Г.Ө, Б.Б нарын бүлэглэн үйлдсэн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүгдэгч Г.Ө, түүний өмгөөлөгч Д.Н, Г.Г, С.О нарын “...Г.Ө хөнгөн гэмтэл учруулах үйлдэлд оролцоогүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б хохирогч Ф Ж-н духанд бууны төмрөөр цохиж учруулсан “духны цус хуралт” гэсэн гэмтлээс гадна хохирогчийн биеийн бусад хэсэгт “...хүзүү, хоёр бугалгад цус хуралт, 2 нүдний зовхины дотор салст болон нүдний алимны салстад цус харвалт...” гэсэн гэмтлүүд учирсан байх тул Г.Ө, Б.Б нарыг бүлэглэн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулжээ гэсэн үйл баримтын дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хийсэн болно.
4. Дээрэмдэх гэмт хэргээс хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ф Ж-д 1,052,000,000 төгрөгийн хохирол учирсан, иргэн Б.Н 1,875,000 төгрөгийн хохирол учирсан.
Шүүгдэгч Б.Б, Г.Ө, Д.Д нар нь тус тус хохирогч иргэн Ф Ж иргэн Б.Н нарын хохирлыг төлж, тэдэнд төлөх төлбөргүй болжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 497.3 дахь хэсэгт “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, ...дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ.” гэж зааснаар хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ф Ж-д учирсан 1,052,000,000 төгрөгийн хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 21,580,000 төгрөгийг “Дээрэмдэх” гэмт хэргийн хамтран оролцогч нарт хувь тэнцүүлэн хариуцуулж, тус дээрэмдэх хэрэгт хамтран хамжигчаар оролцсон П.М 5,395,000 төгрөгийг төлөхөөр хариуцуулан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан зохицуулалт нь гэмт үйлдлээ хэрэгжүүлэхэд ашигласан аливаа машин, механизм, зэвсэг, хэрэгслийг хурааж, улсын орлого болгох тухай ойлголт бөгөөд гэмт хэргийг туйлд нь хүргэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ашигласан болон түүнгүйгээр гэмт үйлдлээ төгсгөх боломжтой эсэх байдлыг харгалзан үздэг онцлогтой.
Хэргийн үйл баримт, хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч нар **** ААА улсын дугаартай Nissan stagea загварын тээврийн хэрэгслийг “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан бөайдал нь тогтоогдсон байна.
Иймд “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан **** ААА улсын дугаартай Nissan stagea загварын тээврийн хэрэгслийг улсын орлого болгож анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.
6. Эрүүгийн хуулийн зорилгыг тус хуулийн 1.1 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэж тодорхойлж, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар хуульчилсан тул шүүхээс ял шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг сонгон оногдуулахдаа эдгээр нөхцөл байдлуудыг зайлшгүй харгалзан үзэх учиртай.
Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээнээс сонгон хэрэглэх, мөн хуулийн ерөнхий ангид заасан хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зэрэг шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалтыг хэрэглэх эсэх нь шүүхэд Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх билээ.
Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан.
Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд юм.
Эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилготойгоос гадна гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэгддэг.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Ө, Б.Б, П.Д, П.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан ялыг тэдний үйлдэх “Дээрэмдэх” гэмт хэргээ урьдчилан тохиролцож үйлдэхдээ бэлдсэн байдал, үйлдсэн хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршиг, тэдний хохирлоо төлсөн эсэх, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг тал бүрээс нь харгалзаж, тус зүйл хэсэгт заасан “таван жилээс арван хоёр жилийн хорих ял шийтгэнэ.” гэсэн хорих ялыг тус тус 7 жилийн хугацаагаар оногдуулсан байна.
Хэдийгээр шүүгдэгч Б.Б, П.Д, Г.Ө нар нь “Дээрэмдэх” гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан мөнгөн хохирлоо нөхөн төлсөн байх боловч тэдний үйлдсэн гэмт хэрэг нь хүнд ангиллын гэмт хэрэгт багтдаг бөгөөд “Дээрэмдэх” гэмт хэрэгтээ тэдний бэлдсэн байдал, үйлдэж буй арга, учруулсан хохирол зэрэг нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд, тэдэнд оногдуулсан хорих ялын хэмжээг багасгах, тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс бага хорих ял оногдуулах Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзээд шүүгдэгч П.Д, түүний өмгөөлөгч Б.Ө, Х.Н, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.М, шүүгдэгч Г.Ө, түүний өмгөөлөгч Д.Н, Г.Г, С.О нарын гаргасан “...ял хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Ө хохирлоо төлсөн хувийн байдал, үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэн, учруулсан хохирлын хэр хэмжээ, залилах гэмт хэргийг үйлдсэн арга зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт оногдуулах “...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн ялаас хорих ялын төрлийг сонгож, доод хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар оногдуулсан нь,
шүүгдэгч Б.Б, Г.Ө нарын “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдэхдээ үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт оногдуулахаар заасан “...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэсэн ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож 3 сарын хугцаагаар оногдуулсан нь тэдний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, гэм бурууд бүрэн тохирсон байх ба Эрүүгийн хуулийг зөрчөөгүй байна.
7. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйл/Дээрэмдэх/-ийн 2 дахь хэсэгт дээрэмдэх гэмт хэргийн деспозитив шинжийг хууль тогтоогчоос “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэж хуульчилж өгсөн.
Анхан шатны шүүх шүүгдэгч П.М, П.Д, Б.Б, Г.Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэргийн үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн хууль зүйн хувьд үндэслэлтэй зөв болсон хэдий боловч дээрэмдэх гэмт хэргийн гол шинж болох “довтолсон” гэх шинжийг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтдаа орхигдуулсныг зөвтгөсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй байна.
8. Шүүгдэгч П.М, П.Д, Б.Б, Г.Ө нар нь шийтгэх тогтоол гарсан 2025 оны 3 дугаар сарын 6-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 77 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 2025/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын:
- Г.Ө, П.Д, Б.Б нарт тус тус холбогдох хэсгийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд,...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд, ...” гэж,
- П.М холбогдох хэсгийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон” гэм буруутайд...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт хамжигчаар оролцсон...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгүүдийг хэвээр үлдээж, шүүгдэгч П.М, түүний өмгөөлөгч Ж.Э, шүүгдэгч П.Д, түүний өмгөөлөгч Б.Ө, Х.Н, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.М, шүүгдэгч Г.Ө-ын өмгөөлөгч Д.Н, Г.Г, С.О, хохирогч Б.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М, П.Д, Б.Б, Г.Ө нарын 2025 оны 3 дугаар сарын 6-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 77 /далан долоо/ хоногийг тус тус тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ