| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0119/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/199 |
| Огноо | 2018-06-15 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2018/ШЦТ/199
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Адъяа,
Улсын яллагч Н.Дуламсүрэн,
Хохирогч Б.Баяраа,
Иргэний нэхэмжлэгч Б.Одончимэг,
Хохирогчийн өмгөөлөгч П.Батжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат,
Шүүгдэгч*******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* холбогдох эрүүгийн 1718004240011 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөсөн.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 18 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багт Батлионоос Тэди явах төв замд ******* улсын дугаартай Хьюндай Соната-2 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад ******* жолоодож явсан ******* улсын дугаартай Авенте экс ди маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргажээ.
Уг зам тээврийн ослын улмаас******* улсын дугаартай Хьюндай Соната-2 маркийн тээврийн хэрэгслийн зорчигч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол, ******* улсын дугаартай Авенте экс ди маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, зорчигч ******* амь нас хохирсон болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Хохирогч******* өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12 цагийн үед том талийгаач маань нас барж манай ээж эгчтэй ирээд гандан орж ном уншуулна гээд гарч явсан. Би 18 цагт ээжийн утас руу нь залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд хотоос ирж байгаа эгч маань зам тээврийн осол гарсан талаар хэлээд очиход ээж маань ухаантай юм ярьж чадахгүй байсан. Би гомдолтой байна. Амьд сэрүүн явж байсан ээж маань согтуугаар машин барьж явсан хүнээс болж амь нас нь хохирсон. Оршуулгын зардалд гарсан 6.641.425 төгрөгийг ******* гэм буруутай гэж үзэж нэхэмжилж байна гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч ******* өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байж байтал талийгаач надтай утсаар яриад “ах нь нас барсан байна” гэж хэлсэн тэгээд хамт төв ганданд ирээд алтан хайрцаг нээлгээд судар аваад шинэ захаас машиндаа суугаад явж байгаад “Теди” төвийн урдаас уулзвар гарах гэтэл гэнэт гэрэл манасхийгээд явсан. Надад ямар ч үйлдэл хийх боломж гараагүй, эгчийгээ харахад толгой нь эвгүй болсон харагдсан. Ослын улмаас эрүүл мэндийн байдал хэцүү болсон. Хөл маань хөндүүрлэхээр нь мэдрэлийн эмчид үзүүлтэл 2 кг-аас дээш зүйл өргөж болохгүй гэсэн. Цаашид ажил хөдөлмөр эрхлэх эсэх нь тодорхойгүй байгаа. Эрүүл байсан бол ажил хөдөлмөрөө хийгээд л явна. Эмчилгээний зардал, машины төлбөр болох 1,985,000 төгрөг, имера зурагт харуулсан 766,300 төгрөг, баримтгүй зардал 300,000 төгрөг, нийт 3,135,300 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Яагаад гэвэл зүгээр явж байхад согтуугаар жолоо барьсан хүнээс болж эрүүл мэндээр хохирсон гэх мэдүүлэг,
Хэрэгт авагдсан:
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ******* яллагдагчаар өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ******* нартай машин дотроо шар айраг уусан. Тэгээд ******* буулгахаар явж байхдаа “Номин” худалдааны төв рүү эргэдэг уулзвараар 2 машин өнгөрөөчхөөд уулзвар луу ортол өөдөөс ирсэн машинтай мөргөлдсөн. Эмнэлгийн түргэн тусламж ирэхийг цаг орчим хугацаанд хүлээсэн. Манай ээж, эхнэр талийгаачийг эмнэлэг рүү авч явъя гэсэн боловч тэнд байсан 3 хүн биднийг талийгаачид ойртуулаагүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 181-185/,
******* жолоодож явсан ******* улсын дугаартай Хьюндай Соната-2 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан
Гэрч ******* өгсөн: “Дархан Номин”-гийн уулзвар дээр ирэх үед урдаас ирж байсан 2 машиныг гаргаад уулзвар луу эргэх үед өөдөөс машин ирж мөргөсөн... гэх мэдүүлэг /хх-41-42/,
Гэрч******* өгсөн: ******* машинд би, ******* бид нар сууж явсан. “Номин” худалдааны төвийн уулзвар луу урсгал сөрөөд гэнэт дараад нэвтрэхэд өөдөөс ирж байсан машинтай мөргөлдчихсөн. Мөргөлдсөн цагаан өнгийн машины жолоочийн эсрэг талын суудал дээр нэг эмэгтэй хэвтэж байсан. Миний сууж явсан машины жолоочийн эсрэг талын урд суудал цус болсон, урд шил нь хагарсан байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-59/,
Гэрч ******* өгсөн: ...”Номин” худалдааны төвийн наад талын уулзвар дээр ирэх үед машин зогсох шиг удааширчхаар нь урд цонхоор хартал 2 машин өнгөрч байсан. Тэгээд уулзвар луу эргэх үед цаанаас гэрэл гялбаад нэг машин орж ирээд мөргөсөн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-66/,
Ослын газар дээр очсон
Гэрч ******* өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр манай эхнэр******* дүү Одончимэгийн хамт ахынхаа алтан хайрцгийг нээлгэнэ гээд гандан яваад 18 цагийн үед харьж явна гэж хэлсэн. Тэгээд удалгүй “Номин” худалдааны төвийн ойролцоо зам тээврийн осол гарлаа гэж дуулсан. Тэгээд очиход манай эхнэр ухаангүй байсан ба эмнэлгийн түргэн тусламж ирээд эмнэлэгт хүргэгдээд удаагүй нас барсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60/,
Гэрч ******* өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 103 түргэн тусламжийн эмчийн үүрэг гүйцэтгээд дуудлагад явж байхад “Номин” худалдааны төвийн ойролцоо зам тээврийн осол гарлаа гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход цагаан болон хар өнгийн машин хоорондоо мөргөлдсөн байсан. Цагаан өнгийн машины жолоочийн эсрэг талын урд суудал дээр нэг эмэгтэй хүн ухаангүй байсан ба үзлэг хийж зүрхний цохилтыг үзэхэд мэдэгдэхгүй, нас барсан байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63-64/,
Гэрч ******* өгсөн: ...би яваад очиход цагаан өнгийн Авенте экс ди маркийн машин, хар ногоон өнгийн Соната-2 маркийн машинууд мөргөлдсөн байсан. Цагаан өнгийн машины урд жолоочийн эсрэг талын суудалд нэг эмэгтэй бага зэрэг хойш гэдийсэн, хамгаалах бүсгүй, бага зэрэг яргалсан дуутай байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68/,
Гэрч ******* өгсөн: Би том ахынхаа ажилд явдалд Багахангайгаас Дархан руу явж байх замд ******* над руу утсаар залгаад ******* эгчтэй явж байгаад зам тээврийн осолд орчихлоо. Эгч ухаан орохгүй, хөдлөхгүй байна” гэж хэлсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62/,
Зам тээврийн ослын талаар эмнэлгийн түргэн тусламжид дуудлага өгсөн тухай дуудлагын бүртгэл /1-р хх-ийн 22/,
Цагдаагийн газраас шүүгдэгч ******* жолоодож явсан Соната-2 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл, иргэний нэхэмжлэгч ******* жолоодож явсан Авенте экс ди маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 27-35/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 102 дугаартай “Талийгаачийн биед цээжний болон гавал тархины битүү гэмтэл илэрсэн бөгөөд цээжний битүү гэмтэл нь үхэлд хүргэсэн байна. Талийгаач нь зам тээврийн ослын үед цээжний битүү гэмтэл, үнхэлцэг хальс, зүрхэнд хатуу мохоо зүйлийн шууд бус хүчин үйлчлэлээр /цохилт, доргилт/ зүрх зогсож нас баржээ. Талийгаачид учирсан дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1.12-д зааснаар учрах үед амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин илэрсэнгүй. Талийгаачийн цусанд этилийн спирт илэрсэнгүй. Талийгаачийн цусны бүлэг АII байна” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 72-75/,
Цогцост 2017 оны 12 дугаар сарын 03-ы өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 76/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаартай ******* биед духны шарх, баруун хацрын зулгаралт, баруун шилбэний цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 85/, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 113 дугаартай “******* биед тархи няцрал, гавлын дотоод даралт ихсэлт, нүүрний олон тооны шархны сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу авто машины осолд орох үед доргих, цохигдоход үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 94/, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаартай “******* биед тархи доргилт, 2 хөлийн өвдөгний үе орчмын зөөлөн эдийн цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 112/,
Иргэн ******* , иргэний нэхэмжлэгч ******* нарын Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай ******* дугаартай өвчний түүхүүд /1-р хх-ийн 96-107, 113-121/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч зураг /1-р хх-ийн 3-11/ зэргээр нотлогдож байна.
******* улсын дугаартай Авенте экс ди маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3/Б-д заасан Жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ гэсэн заалтыг зөрчсөн, талийгаач ******* нь хамгаалах бүс хэрэглээгүй явсан болох нь:
Гэрч******* өгсөн “Намайг очих үед талийгаач эмэгтэй ямар нэг хамгаалах бүс хэрэглэсэн гэхээр байгаагүй. Надаас өмнө хүн хүрсэн эсэхийг мэдэхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63-64/,
******* улсын дугаартай Авенте экс ди маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилний баруун хэсэгт дотроос гадагш чиглэлтэй хагарч цуурсан байдалтай байна гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 32/ зэргээр нотлогдож байна.
Дээрх зам тээврийн осол нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалаагүй ба ******* улсын дугаартай Соната-2 маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн болох нь:
Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, авто тээврийн мэргэшсэн инженер ******* “Соната-2 маркийн ******* , Авенте экс ди маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн техникийн байдлыг шалгахад осол гарсан үндсэн шалтгаан нь техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалаагүй байна” гэх дүгнэлтүүд /1-р хх-ийн 125-129, 134-138/,
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, хошууч ******* 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Соната-2 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7/А-д заасан Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2-т заасан Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн. Авенте экс ди маркийн******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3/Б-д заасан Жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ гэсэн заалтыг зөрчсөн. Жолооч О.Ууганбаяр нь замын хөдөлгөөнд оролцож байх үедээ анх эхэлж Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тул уг зам тээврийн осол гарсан” гэх дүгнэлт /1-р хх-ийн 157-158/,
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, ахмад ******* , зохицуулагч дэслэгч******* , зохицуулагч дэслэгч******* нарын 20118 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаартай “Шинжээч ******* 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 114 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 28-29/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөн шүүгдэгч ******* нь осол болох үед согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан болох нь:
Гэрч ******* өгсөн: ...Соната-2 маркийн машины жолооч******* согтолтыг багажаар шалгахад 1.50 хувийг зааж байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70/,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт хорт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад******* нь 1.56 хувийн үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо гэх тэмдэглэл /1-р хх-ийн 13/,
Шүүгдэгч ******* 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр эрүүлжүүлсэн тухай эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /1-р хх-ийн 25-26/,
Осол болохоос өмнө хамт 3 ширхэг 2.5 литрийн пиво уусан ******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас ******* амь нас хохи рч, иргэний нэхэмжлэгч *******нарын эрүүл мэндэд хөн гөн хохирол учирсан ба ******* эд хөрөнгөнд 1.985.000 төгрөгийн хохирол учирсан болох нь ******* ” ХХК-ний 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “*******жолоодож явсан Авенте экс ди маркийн******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн зам тээврийн ослын улмаас үүссэн эвдрэл гэмтлийг арилгахад гарах нийт зардлын дүн 1.985.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 143-146/-ээр нотлогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Иргэний нэхэмжлэгч******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан түүний мэдүүлгээр тогтоогдож байна.
Харин иргэний нэхэмжлэгч ******* эмчилгээний зардал 766.300 төгрөг, эд хөрөнгөнд учирсан хохирлын үнэлгээний төлбөр 84.000 төгрөг, эд хөрөнгөнд учирсан хохирол 1.985.000 төгрөг, бусад зардал 300.000 төгрөг, нийт 3.135.300 төгрөг нэхэмжилсэн ба 300.000 төгрөгийн бусад зардалтай холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй байна.
Харин хохирогч******* нь оршуулгын зардал 6.641.425 төгрөг нэхэмжилж холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгчээ. Үүнээс 1 дүгээр хавтас хэргийн 244 дүгээр талд авагдсан 1.125.000 төгрөгийн зарлагын баримт, 2 дугаар хавтаст хэргийн 4 дүгээр талд авагдсан 231.000 төгрөгийн зарлагын баримт, 163.000 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, өөрөөр хэлбэл тамга тэмдэггүй, гадаад баримт нь монгол орчуулгагүй, 2 дугаар хавтаст хэргийн 6 дугаар талд авагдсан 1.500.000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтгүй, мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээ нь 700.000 төгрөгийн үнэ бүхий үхэр, нэг бүр нь 100.000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны хонь нядалж буяны ажил зарцуулсан гэдгийг нотлохгүй байна.
Иймд шүүгдэгчээс 6.457.625 төгрөг гаргуулж, 3.622.325 төгрөгийг хохирогч******* нэхэмжлэлээс 3.019.100 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч ******* нэхэмжлэлээс 300.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *******нь эрүүги йн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Гэм буруугийн хуралдаанаар шүүгдэгчээс 6.457.625 төгрөг гаргуулж, 3.622.325 төгрөгийг хохирогч Б.Баяраад, 2.835.300 төгрөгийг иргэний нэхэмжлэгч ******* олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч ******* нь хохирол төлөх зорилгоор завсарлага авч хохирогчид 3.622.300 төгрөг, иргэний нэхэмжлэгчид 2.835.300 төгрөгийн хохирол төлж барагдуулсан болох нь ял эрүүгийн хариуцлагын хуралдаанаар гаргаж өгсөн хохирол барагдуулсан баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Улсын яллагч хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасныг хохирогч болон түүний өмгөөлөгч хөнгөдсөн гэж үзэж мэтгэлцэж байгаа ба шүүгдэгчийн өмгөөлөгч нь ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой гэж мэтгэлцэж байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч хүнд хор уршиг учирсан, уг хор уршгийг арилгах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэх боломжгүй гэж дүгнэлээ.
Харин шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг нөхөн төлсөн, талийгаач ******* нь хамгаалах бүс хэрэглээгүй явсан нь түүний амь нас хохирч хүнд хор уршиг учрахад нөлөөлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Мөн шүүгдэгч ******* оногдуулсан эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж, хэргийн хамт ирүүлсэн *******двэр гүйцэтгэх газарт хүргүүлж, ******* дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болгохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар******* оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар ******* оногдуулсан эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
6. Хэргийн хамт ирүүлсэн******* дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, ******* дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгчид буцаан олгосугай.
7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР