2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2026/00620

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 09 191/ШШ2026/00620

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд би,  

Нэхэмжлэгч: .... тоот хаягт оршин суух ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ........... тоот хаягт оршин байрлах ******* ******* ******* ХХК /РД:*******/,

 

Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.******* нь ........ талбай бүхий 1 өрөө орон сууцыг 1мкв 1,901,050 төгрөгөөр бодож нийт 78,000,000 төгрөг болсон. Иймд талууд харилцан тохиролцож 2021 оны 07 сарын 01 өдөр Орон сууц захиалгын гэрээг хийсэн. Тус байрны төлбөрийг 2025 оны 01 сарын 09 өдөр Хаан банк Өлзийбат Одхүү. 5057519977 тоот дансанд 70,000,000 сая төгрөгөөр гүйлгээ хийж мөн 2025 оны 07 сарын 01 өдөр 5,000,000 сая төгрөгөөр гүйлээ хийж мөн 2025 оны 08 сарын 16 өдөр 3,000,000 сая төгрөгөөр гүйлгээ хийж тус тус 3 удаагийн гүйлгээгээр 78,000,000 сая төгрөгийг Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу төлбөрийг 100% төлж дууссан. Иймд:Орон сууц захиалгын гэрээгээр Ц.******* миний нэр дээр шилжсэн. Орон сууц нь 2022 оны 12 сард ашиглалтад орж орон сууцандаа одоог хүртэл амьдарч ашиглаж байна. Гэтэл ******* хийц констракшн ХХК-нь Гүйцэтгэх захирал Б.Мөнхбатаас 2022 оноос одоог хүртэл Үл хөдлөхийн гэрчилгээ гарахгүй байгаа шалтгааныг асуухад хариу тайлбар: Харанга хийц ХХК-д 50,000,000 төгрөгийн өртэй учраас шүүхийн шатанд ******* 88 үйлчилгээтэй орон сууцны 73 дугаар байрыг Шүүгчийн захирамжаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр Гүйцэтгэх газар барилга бүхэлдээ битүүмжлэгдээд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж чадахгүй байна. Гэсэн хариу өгсөн. Иймд манай байрны 20 гаруй айлууд шүүхэд хандан, шүүхийн шийдвэр гаргуулан шүүхийн шийдвэрийн дагуу айлууд үл, хөдлөхийн гэрчилгээ авч байгаа тул Ц.******* миний бие шүүхэд нэхэмжлэл гаргалаа.

Орон сууц захиалгын гэрээний 5.1.4-д гүйцэтгэгч нь барилга байнгын ашиглалтад орж орон сууцны төлбөр төлөгдөж дууссаны дараа үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд тусалж холбогдох бичиг баримтыг саадгүй гаргаж өгөх үүрэг хүлээсэн. Гэтэл ******* хийц констракшн ХХК -нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагийн улмаас оршин суугчид эд хөрөнгө, сэтгэл санаагаар маш их хохирч байна. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж ******* хийц констракшн ХХК-д ......1,03мкв талбай бүхий 1 өрөө орон сууцийг Өрон сууц захиалгын гэрээ-ний дагуу өмчлөх эрхийг Цэдэвдорж овогтой *******ыг өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч Ц.******* нь .........в, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, тус орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг хариуцагч ******* хийц констракшн" ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* хийц констракшн ХХК бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2026.01.09-ний өдөр шүүхэд хариу тайлбар ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-тай 2021 оны 07-р сарын 01-ний өдөр байгуулсан №Б/13 дугаартай Орон сууцны захиалгын гэрээний дагуу ......., 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, тус орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг хариуцагч ******* хийц констракшн" ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хариу тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-тай 2021 оны 07-р сарын 01-ний өдөр байгуулсан №Б/13 дугаартай Орон сууцны захиалгын гэрээний дагуу ............, 1 өрөө, 81 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, тус орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг хариуцагч ******* хийц констракшн" ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ******* ******* ХХК бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /547,950+70,200/ 618,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 309,075 төгрөгийг, төсвөөс 309,075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД