| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 191/2026/00325/И |
| Дугаар | 191/ШШ2026/00621 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2026/00621
2026 01 09 191/ШШ2026/00621
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд би,
Нэхэмжлэгч: ...........хаягт оршин байрлах ******* ******* ХК /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .......... хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:******* /,
Зээлийн гэрээний үүрэгт 18,147,888.53 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө.******* нь 2024 оны 10 сарын 18-ны өдөр ЗГ3695111435 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 23,000,000 төгрөгийг жилийн 14.4% хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай цалин барьцаалж авсан. Зээлдэгч Ө.******* нь ЗГ36951 11435 тоот зээлийн гэрээний дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 153 хоног хугацаа хэтрүүлэн *******ыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд: Үндсэн зээлийн төлбөрт 17,032,590.6 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,086,675.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 28,622.21 төгрөг буюу 18,147,888.53 төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь 2024.10.18-ны өдрийн №ЗГ3695111435 тоот зээлийн гэрээний үүрэгт 18,147,888.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ө.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2026.01.09-ний өдөр шүүхэд хариу тайлбар ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Ө.*******эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,147,888.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн 2024.10.18-ны өдрийн №ЗГ3695111435 Зээлийн гэрээний үүрэгт 18,147,888.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026.01.09-ний өдөр хариу тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Ө.*******тэй 2024.10.18-ны өдөр байгуулсан №ЗГ3695111435 тоот зээлийн гэрээний үүрэгт 18,147,888.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,689 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагч Ө.*******ээс 124,344.5 төгрөгийг, төсвөөс 124,344.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД