| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0191/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/202 |
| Огноо | 2018-06-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2018/ШЦТ/202
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагч А.Оргилбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэг чийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 11, эцэг, эх, ах, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 17 цагийн орчимд Дархан-Уул аймгийн ******* тоот гэртээ төрсөн эгч******* нь алгадсанд уурлаж иргэн ******* нүүрэн тус газарт нь цохиж, хавсарч унагаад нүүр лүү нь 2 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хамар, хацар ясны битүү хугарал, тархи доргилт, баруун зүүн нүдний зовхи, дотор салст, баруун чихний цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун ташааны зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хэрэгт авагдсан
Хохирогч ******* намайг газар унагаад миний нүүр лүү өшиглөсөн. Би архи уугаад согтоод ******* алгадсан учраас ******* эгчийгээ өмөөрөөд намайг зодсон гэх мэдүүлэг /хх-ийн 9, 10/,
Гэрч ******* : ...******* намайг 2 удаа алгадахад манай дүү ******* нүүр лүү нэг удаа цохисон. Тэгээд******* гадагшаа авч гараад хавсарч унагаад өшиглөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 12/,
Гэрч******* : ...манай хүү Чагдар орон дээр толгой өвдөөд байна гээд хэвтэж байсан ба нүүр нь их хавдартай, нуруу, ташаа нь зулгарсан байсан. Мөн өмсөж явсан өмд нь их шороотой, цамц нь цус болсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
Шүүгдэгч******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ..******* манай эгч ******* 2 удаа алгадаад авахаар нь миний уур хүрээд нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэгээд гэрээс чирч гаргаад хавсарч унагаагаад нүүр, нуруу руу нь цохиж өшиглөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 13, 25/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 352 дугаартай ******* биед хамар, хацар ясны битүү хугарал, тархи доргилт, баруун зүүн нүдний зовхи, дотор салст, баруун чихний цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун ташааны зулгаралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18/,
Хохирогч ******* Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасаг хэвтэн эмчлүүлсэн тухай 1545 дугаартай өвчний түүх /хх-ийн 47-54/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч ******* дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа ба ******* гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******* биед хамар, хацар ясны битүү хугарал, тархи доргилт, баруун зүүн нүдний зовхи, дотор салст, баруун чихний цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун ташааны зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нь санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч ******* бичсэн “надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх баталгаа /хх-ийн 60/-аар нотлогдож байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогчтой сайн дураар эвлэрсэн байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байгаа ба хохирогч ******* нь согтуугаар шүүгдэгчийн төрсөн эгч ******* нь алгадсан зүй бус үйлдэл нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Х.Чагдар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ******* 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар ******* оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч******* өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР