| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2306029283048 |
| Дугаар | 2025/ДШМ/664 |
| Огноо | 2025-05-29 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., 26.1.2., |
| Улсын яллагч | ххххх |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2025/ДШМ/664
2025 05 29 2025/ДШМ/664
Э.Б холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Э.Б өмгөөлөгч О.Ц,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 20** оны ** дүгээр сарын **-ний өдрийн 2025/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б өмгөөлөгч О.Ц давж заалдах гомдол гаргасныг үндэслэн Э.Б-т холбогдох эрүүгийн 2306029283048 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Э.Б,
Э.Б нь 20** оны ** дугаар сарын **-ны өдөр Голомт банк мэдээллийн сүлжээгээр дамжуулагдах иргэн С.М арилжааны банкны мэдээлэлд хууль бусаар нэвтэрч, бүртгэлтэй *******.соm мэйл хаягийг нь ********.соm болгож, бүртгэлтэй ******* утасны дугаарыг ******** болгон тус тус өөрчилсөн,
мөн иргэн С.М ****** банкны ******** тоот харилцах данснаас 20** оны 5 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд 7 удаагийн гүйлгээгээр нийт 15,890,000 төгрөгийг Голомт банкны ********* тоот А.Б, Хаан банкны ********* тоот Ч.П дансаар дамжуулан Худалдаа хөгжлийн банк дахь ***** тоот өөрийн дансанд нууцаар, хууль бусаар шилжүүлэн авсан,
20** оны 5 дугаар сарын 13-ны өдөр фейсбүүк цахим орчинд “А А” гэсэн утга бүхий зар байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Х.Х 4,868,000 төгрөгийг юань болгож өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Х.Х Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны хорооны нутаг дэвсгэрт байхад нь иргэн Н.З Хаан банкны ******* дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
мөн шунахай сэдэлтээр, хуурч, бодит байдлыг зориудаар нуун төөрөгдүүлж 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Компьютер ланд худалдааны төвд байсан Э.Э фейсбүүк дэх “Б.Н” гэх хаягаар “Юань зарна” гэж Хаан банкны ********* тоот дансанд Хаан банкны ******* тоот данснаас 4,797,000 төгрөгийг “Юанийн шилжүүлэг ******” гэсэн утгаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Э.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээлэлийг өөрчилсөн, засварласан”, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг “залилах” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Б нийт 25,555,000 төгрөгийг гаргуулж, хохирогч С.М-д 15,890,000 төгрөг, хохирогч Х.Х 4,868,000 төгрөг, хохирогч Э.Э 4,797,000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 4 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Б өмгөөлөгч О.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт оролцож хууль ёсны эрх ашгийг хамгаалж цагаатгах тогтоол гарч байсан боловч дээд шатны шүүх болон дахин хэлэлцэгдсэн анхан шатны шүүх хуралд өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйл болон шүүх хуралдаанд оролцож буй талуудын тэгш байдлыг хангах, мэтгэлзэх зарчмыг зөрчсөн байна.
Дээрх шүүхийн тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн 20**/ДШМ/** дүгээр магадлалаар тодорхой ажиллагааг явуулахаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, тухайн хэрэгт мөрдөх шалгах ажиллагааг явуулсан боловч бичгийн нотлох баримтууд миний үйлчлүүлэгч Э.Б шууд нотлох баримтаар гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож чадаагүй байна. Тухайлбал, хохирогч С.М, Э.Э, Х.Х, насанд хүрээгүй хохирогч О.А, гэрч Б, О.М, Г нарын мэдүүлэг болон бичгийн бусад баримтуудаар бусдын арилжааны банк дахь дансанд хууль бусаар нэвтэрч мөнгө шилжүүлж авсан болох нь тогтоогдоогүй байна.
Мөн шүүхийн 20** оны ** дугаар сарын 7-ны өдрийн 2024/ШЦТ/*** дугаар цагаатгах тогтоол нь хуульд нийцсэн, хэргийн бодит байдалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бөгөөд хэргийг прокурорт буцааж мөрдөх шалгах ажиллагаа явуулсан боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нөхцөл байдалд өөрчлөлт ороогүйгээс гадна миний үйлчлүүлэгч Э.Б гэм буруутай болохыг тогтоож чадаагүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Э.Б-т холбогдох эрүүгийн ******** дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
1. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд;
Шүүгдэгч Э.Б нь 20** оны ** дугаар сарын **-ны өдөр Голомт банк мэдээллийн сүлжээгээр дамжуулагдах иргэн С.М арилжааны банкны мэдээлэлд хууль бусаар нэвтрэнэ бүртгэлтэй **********.соm мэйл хаягийг нь *********.соm болгож, бүртгэлтэй **** утасны дугаарыг ********* болгон тус тус өөрчилж, улмаар иргэн С.М Голомт банкны ********тоот харилцах данснаас 2023 оны 5 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд 7 удаагийн гүйлгээгээр нийт 15,890,000 төгрөгийг Голомт банкны ***** тоот А.Б, Хаан банкны **** тоот Ч.П дансаар дамжуулан Худалдаа хөгжлийн банк дахь **** тоот өөрийн дансанд нууцаар, хууль бусаар шилжүүлэн авсан болох нь,
20** оны 5 дугаар сарын 13-ны өдөр фейсбүүк цахим орчинд “А Ц” гэсэн утга бүхий зар байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Х.Х 4,868,000 төгрөгийг юань болгож өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Х.Х Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны хорооны нутаг дэвсгэрт байхад нь иргэн Н.З Хаан банкны ***** дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан, мөн шунахай сэдэлтээр, хуурч, бодит байдлыг зориудаар нуун төөрөгдүүлж 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Компьютер ланд худалдааны төвд байсан Э.Эрхэмзаяагаас фейсбүүк дэх “Б.Н” гэх хаягаар “Юань зарна” гэж Хаан банкны **** тоот дансанд Хаан банкны ****тоот данснаас 4,797,000 төгрөгийг “Юанийн шилжүүлэг ****” гэсэн утгаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч С.М: “...Би Бүгд Найрамдах Солонгос Улсын Юнин хотод нөхөр, 2 бага хүүхдийн хамтаар ажиллаж, амьдардаг. Миний том охин болох О.А нь 2023 оны 5 дугаар сарын 13-ны өглөө үүрээр 05 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Финикс /Рhoenix/ гэх нэртэй караокены гадаа зогсоол дээр өөрийн найз гэх Ч.Б хамт машинд нь унтаж байгаад гар утсаа алдсаны улмаас гар утсыг ашиглан миний “Голомт” банканд байсан 7 данснаас нийтдээ 15,890,000 төгрөгийн зарлага гаргаж хохирол учруулаад байна. ...” /1-р хх-ийн 35-36/, насанд хүрээгүй хохирогч О.А: “...тээврийн хэрэгсэлд унтаж байхад миний эзэмшлийн Ай фоне 13 загварын, ягаан өнгийн гар утас маань алга болчихсон. Гар утас алга болсныг 7 цагийн дараа буюу 11-12 цагийн үед мэдсэн. Маргааш нь буюу 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 17 цаг 07 минутад миний алдсан гар утсанд байсан интернэт банканд байсан жи мэйл хаяг **********.соm болж, бүртгэлтэй утасны дугаар ******* болж өөрчлөгдөж, данснуудын мөнгийг ***** дугаартай данс руу төвлөрүүлж байгаад тэр данснаас 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 16 цаг 56 минут 13 секундэд Голомт банкны 120хххххххх дугаартай А-н Б гэх нэртэй хүний данс руу N...........23 гэх утгаар 3,000,000 төгрөг, 16 цаг 57 минутад дахин ****** дугаартай данс руу T...........11 гэх утгаар 15.000 төгрөг, 16 цаг 57 минутад 1**** данс руу 2,100,000 төгрөг L.............0624 гэх утгаар, 17 цаг 03 минутад *** данс руу 3,500,000 төгрөг L...................0624 гэх утгаар, 21 цаг 27 минутад Хаан банкны 516хххххххх дугаарын данстай Ч-ын П гэх данс руу 2,500,000 төгрөг N.................123, 21 цаг 28 минутад Хаан банкны ***** дугаарын данс руу L..............624 гэх утгаар 2,400,000 зарлага гарч, нийт 15,224,200 төгрөгийн хохирол учраад байна. ...” /1-р хх-ийн 27-29/ гэх мэдүүлгүүд,
2023 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 15,224,200 төгрөгийн зарлага интернэт банк үйлчилгээгээр Голомт банкны Э.М харилцагчийн ****дугаарын дансаас өөр дансууд руу шилжүүлсэн болохыг нотолж буй тус дансны хуулга /1-р хх-ийн 30-32/,
хохирогч Х.Х: “...би дэлгүүрийнхээ бараа материалыг захих гээд 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр цахим хаягаараа зар харж байгаад цахим группээс захиалга авна гэсэн байсан учраас T ul.....kh гэсэн чатаар холбогдон захиалга өгөх гээд урьдчилгаа 4,868,000 төгрөг Г.З гэх данс руу шилжүүлсэн боловч шилжүүлэг хийгдээд л шууд чатаас гараад алга болсон. ...” /1-р хх-ийн 116-117/,
хохирогч Э.Э: “...Би өөрийн “Э.Э” гэх цахим хаягаасаа 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “Аlipay зөвлөгөө мэдээлэл үнэ төлбөргүй/ гэсэн фейсбүүк группт Алипэй цэнэглүүлье гэсэн утгатай зар байршуулсан. Зарын дагуу Б.Н гэсэн фейсбүүк хаягтай хүн надруу Алипэй цэнэглэнэ гэж чат бичсэн. Тэгээд хэдээр цэнэглэх вэ гэтэл 505-507-ын хооронд цэнэглэнэ гэсэн. 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдөр надруу 11:00 цагийн үед юань авах юм уу гэж чат бичсэн байсан, би за авъя гэж бичээд Хаан банкны ********** тоот дансанд Хаан банкны ****** тоот данснаас 4,797,500 төгрөгийг “юанийн шилжүүлэг *****” гэсэн утгаар хийсэн. Хэсэг хугацааны дараа Алипэй апплейкшнээ шалгахад мөнгө ороогүй байсан. Тэгээд чат бичсэн хүнтэйгээ холбогдох гэхэд намайг фейсбүүкт блок хийж холбогдох, чатлах боломжгүй болсон. ...” /1-р хх-ийн 245-246/ гэх мэдүүлэг,
Э.Э цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 40-42/,
гэрч Г.З: “...14:00 цагт ***** гэсэн цахим хаягаас миний цахим хаяг руу “сайн уу гүйлгээний ажилтан авах гэж байгаа юм аа, орсон гарсан гүйлгээг хянаж тэмдэглэнэ 14:30-18:30 хүртэл ажиллаад 55.000 цалинтай шууд ажлаа дуусаад авч болноо ажлаа заалгах уу гэсэн чат бичсэн. Би зөвшөөрөөд дансны дугаараа өгсөн. Тэгээд 4,868,000 төгрөг миний дансанд орсон чинь олон гүйлгээ хийх гэж байгаад залхуураад нийлүүлээд нэг шилжүүлчихлээ, С гэсэн Хаан банкны данс өгөөд энэ данс руу 4.800.000 хийгээд түр хүлээж байгаарай гэж хэлээд надтай бичиж байсан цахим хаяг устгагдаад алга болсон. Би үлдсэн 68000 төгрөгийг яах ёстойгоо ч ойлгоогүй, надтай цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн замаар алдагдсан мөнгө миний дансанд орсон байна гэж холбогдсон. Би мэдсэн даруйдаа миний дансанд үлдсэн 68.000 төгрөгийг ********** тоот Х.Х гэх данс руу буцаагаад шилжүүлсэн. ...” /1-р хх-ийн 120-121/ гэх мэдүүлэг,
Г.З Хаан банкны ****** тоот харилцах дансны хуулга /1-р хх-ийн 157-158/,
гэрч Б.С: “...2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Дэнжийн мянга худалдааны төвийн Хүчит шонхор захаас 20-25 орчим насны дундаж өндөртэй туранхай бор царайтай залуу суугаад 100 айл орсон. Тэр залуу машин дотор явж байхдаа нэг хүнтэй карт алга байна, таксины жолоочийн карт руу хийгээд өгчих, тэгээд материалаа авъя гээд утсаар яриад байсан. Надаас хямд мод хаагуур байдаг билээ гэж асуугаад би Цайз захаар байгаа байх гэсэн яриа өрнүүлээд миний Хаан банкны ******* тоот данс руу хүнээр 4,800,000 төгрөг шилжүүлүүлж хийгээд 100 айлын Хаан банкны АТМ-аас 4,790,000 төгрөгийг би бэлнээр картаасаа авч өгсөн. Тэр залуу зам гараад яваад өгсөн. Тэр залуу надтай хамт 15 цаг 48 минутад АТМ-рүү хамт ороод хажууд хүлээж байгаад мөнгөө аваад явсан. Дансанд үлдсэн 10.000 төгрөг нь миний таксины мөнгө байсан. Одоо тэр залууг дахин харах юм бол танина. ...” /1-р хх-ийн 135/,
гэрч Б.С “...Би тэр залууг харах юм бол танина. Бараан хар өнгийн хувцаслалттай, хар саравчтай малгайтай туранхай, өндөр залуу байсан. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 142/, гэрч Б.С гэрэл зургаар таньж олуулах ажиллагааг хийхэд:Э.Б заасан таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-ийн 142/,
Б. С ********* тоот харилцах дансны хуулга /1-р хх-ийн 160-166/,
Хаан банкны хяналтын камерын бичлэг, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 162-166, 2-р хх-ийн 120 талд хавсаргасан СД/,
гэрч О.М: “...Би 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр фейсбүүк дэх ажлын зар гэсэн групп-д зар үзэж байхад “В Kh.....n” гэсэн хаягаас “Онлайн ажилд хүн авна цалин өдөр өдөртөө өгнө” гэсэн зарын дагуу өөрийн “М.О” гэсэн фейсбүүк хаягаас холбогдоод хүнээ авсан уу гэж чат бичихэд аваагүй байгаа гэсэн. Тэгээд намайг интернэт банк ашигладаг уу гэж асуусан. Би ашигладаг гэж бичихэд гүйлгээний ажилтан авах гэж байгаа гэж хариу өгч байсан. Тэгээд намайг орой 7 хүртэл ажиллаад цалингаа авч болно гэж байсан. Би зөвшөөртөл за тэгвэл дансаа өг гэсэн хариу өгсөн. Би өөрийн гэсэн дансгүй байсан учир ээжийнхээ 5139хххххххххх тоот дансыг явуулсан. Надад гүйлгээ явуулаад хэлье гэж хариу өгөөд дахиж чат бичилгүй байж байгаад орой 16:00 цагийн үед одоо гүйлгээ хийхэд бэлэн үү гэж асууж байсан. Маргааш нь буюу 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 11:00 цагийн үед надруу чат бичээд дэвтэр дээр он, сар, цаг, минут мөнгөний хэмжээ гэсэн дараалалтай тэмдэглээд зургийг нь явуул гэсэн. Би за гэхэд өнөөдөр 4,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийн гүйлгээ хийнэ гэж байсан. Тэгээд 11 цаг 56 минутад ээжийн Хаан банкны ****** тоот дансанд Хаан банкны ********** тоот данснаас 4,750,000 төгрөг юанийн шилжүүлэг ******** гэсэн утгаар орсон. Тэгээд өөрийн цалин 80.000 төгрөг шүү гээд одоо би данс явуулна 7 хоногийн 6 өдөр ажиллана шүү гэсэн. Тэгээд өөр фейсбүүк хаягаас надруу чат бичнэ гэсэн. Хэсэг хугацааны дараа Б.Н-аа гэсэн цахим хаягаас одоогоос энэ хаягаар бичээрэй гээд надад ******** гэсэн данс өгөөд 2,000,000 төгрөг хий гэсэн. Тэгээд гүйлгээний утга дээр орлого гэж бичээрэй гэсэн. Тэгээд явуулаад зургийг нь явуул гэсэн тухайн дансанд орлого гэх утгаар 2.000.000 төгрөг хийсэн. Тэгээд зургийг нь дараад явуулахад тэмдэглэл хийгээрэй гэсэн. Тэгээд 12 цаг 56 минутад дахиад Хаан банкны 503хххххххх тоот дансаа явуулаад 2,750,000 төгрөг явуул гэсэн мөн орлого гэх утгаар хийсэн. Тэр данс Гантулга гэсэн нэртэй харагдаж байсан. Мөнгө шилжүүлсний дараа тухайн хаягаараа намайг блок хийсэн байсан. ...” /1-р хх-ийн 248/ гэх мэдүүлэг,
Л.М цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 43-47/,
гэрч Д.Г: “...2023 оны 5 дугаар сарын 2-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 4,750,000 төгрөг орлого гэсэн утгаар орсон нь өөрийн **-** УБИ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй такси үйлчилгээнд явж байхад 12:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн Содон хорооллын арын засмал зам дээр саарал өнгийн куртик өмссөн 170 орчим өндөртэй бордуу царайтай жижиг халимаг үстэй, туранхай, 30 гаран насны залуу гар өргөөд зогсож байсныг авахад хотын төв орно гэж хэлээд суусан. Тэгээд утсаар ярьж байгаад Дэнжийн мянга орохоор боллоо танд банкны карт байна уу би картаа орхиод гараад ирсэн байна, мөнгө хийгээд авчих уу гэж хэлсэн. Би тэг тэг гээд Хаан банкны картаа өгөөд ********* тоот дансаа өгсөн. Тэр залуу утсаар ярьж байгаад миний дансанд 2,000,000 төгрөг хийсэн. Бид 2 Дэнжийн мянгын Хүчит шонхор зах дээр ирсэн. Тэгээд дансанд чинь дахиад мөнгө хийе гэсэн. Би тэг гэхэд миний дансанд 2,750,000 төгрөг хийсэн. Би АТМ ороод данснаасаа 2,700,000 төгрөг аваад өөрт байсан 50.000 төгрөгийг нэмээд 2.750.000 төгрөг болгож өгсөн. Тухайн залуу надад таксины мөнгө бэлэн 5000 төгрөг өгсөн. Тэр залууг одоо харах юм бол танина гэж бодож байна. ... /1-р хх-ийн 250/ гэх мэдүүлэг,
гэрч Д.Г гэрэл зургаар таньж олуулах ажиллагааг хийхэд: Э.Б заасан таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургууд /2хх-ийн 48-56/,
Д.Г Хаан банкны 50хххххххххх тоот харилцах дансны хуулга /2-р хх-ийн 10-34/,
Хаан банкны хяналтын камерын бичлэг, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 36-39, 120 талд хавсаргасан СД/, зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
2. Анхан шатны шүүхийн шүүгдэгч Э.Б
- 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр иргэн С.М Голомт банк мэдээллийн сүлжээгээр дамжуулагдах иргэн С.М арилжааны банкны мэдээлэлд хууль бусаар нэвтэрч, бүртгэлтэй **********мэйл хаягийг нь *****.соm болгож, бүртгэлтэй 991хххххх утасны дугаарыг 99178057 болгон тус тус өөрчилсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан “Кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэргийн 2 дахь хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэргийн “...Кибер орчинд хууль бусаар халдах мэдээллийг өөрчилсөн...” гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,
- иргэн С.М Голомт банк мэдээллийн сүлжээгээр дамжуулагдах иргэн С.М арилжааны банкны мэдээллийг хууль бусаар өөрчилснөөр иргэн С.М Голомт банкны рилцах данснаас 2023 оны 5 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд 7 удаагийн гүйлгээгээр нийт 15,890,000 төгрөгийг Голомт банкны ********* тоот А.Б, Хаан банкны ******** тоот Ч.П дансаар дамжуулан Худалдаа хөгжлийн банк дахь ********** тоот өөрийн дансанд нууцаар, хууль бусаар шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,
- 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр фейсбүүк цахим орчинд “Али пэй цэнэглэнэ” гэсэн утга бүхий зар байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Х.Х 4,868,000 төгрөгийг юань болгож өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Н.З Хаан банкны ****** дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан, мөн шунахай сэдэлтээр, хуурч, бодит байдлыг зориудаар нуун төөрөгдүүлж 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Компьютер ланд худалдааны төвд байсан Э.Э фейсбүүк дэх “Б.Н” гэх хаягаар “Юань зарна” гэж Хаан банкны ********* тоот дансанд Хаан банкны ********** тоот данснаас 4,797,000 төгрөгийг “Юанийн шилжүүлэг 96ххххххх” гэсэн утгаар шилжүүлэн авч залилсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийг 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан “Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах” журмыг баримтлан Э.Б үйлдсэн гэмт хэргүүдэд оногдуулсан зорчих эрхийн хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх зорчих эрхийн хязгаарлах ялыг 3 жилийн хугацаагаар тогтоон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Б “Залилах”, “Хулгайлах”, “Кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэргүүдэд нь тухай зүйл, хэсэгт заасан ялын төрлөөс зорчих эрх хязгаарлах ялыг тус тус 1 жилийн хугацаагаар шийтгэж, нэмж нэгтгэн нийт элдэх хугацааг 3 жилээр тогтоож шийдвэрлэснийг буруутгах, өөрчлөх үндэслэлгүй байна.
4. Шүүгдэгч Э.Б холбогдох гэмт хэргүүдийг эцэслэн хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хүрэлцээ хангалттай байсан байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үнэлэн хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан “...хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 20 ** оны ** дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/**** дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б өмгөөлөгч О.Ц гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ