2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2026/00715

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 12 191/ШШ2026/00715

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ....... хаягт оршин байрлах ******* ******* ******* ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ......... оршин байрлах ******* ХХК /РД:*******/-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 270,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Булган оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ******* ХХК-тай ХА/21/19 тоот дижитал рентген аппарат, мэс заслын өрөөний гэрэл худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу БНСУ-ын SG Healthсаге үйлдвэрт үйлдвэрлэгдсэн ) jumong RF загварын рентген аппаратыг ******* ХХК-нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр суурилуулсан Суурилуулснаас хойш 2022 оны 04 дүгээр сард аппаратын колиматорт гэмтэл гарч тухайн оны 05 дугаар сард нийлүүлэгч талд мэдэгдэхэд гэрээнд заасан үүргийн дагуу засварлаж хэвийн ажиллагаанд оруулж байсан. Гэтэл 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр аппаратад дахин доголдол илэрсэн бөгөөд гэрээний ерөнхий нөхцөлийн 13.5- Т /захиалагч нь 13.2-т заасныг үл харгалзан, 13.4-т заасны дагуу гэмтэл согогийг арилгаснаас хойш 12 сарын догор засварласан бараанд нь энэ төрлийн гэмтэл согог дахин гарсан тухай бичгээр мэдэгдэл ирвэл уг гэмтэл согогийг үнэ төлбөргүй шуурхай арилгана/ гэж заасны дагуу ******* ХХК-д баталгаат хугацаа дуусахаас өмнө мэдэгдсэн болно. Тус байгууллага нь инженерийн үзлэгийг удаа дараа хийсэн боловч өнөөг хүртэл үзлэгийн дүгнэлтийг эцсийн байдлаар гаргаагүй, нийлүүлсэн тоног төхөөрөмжийг гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу засварлаж хэвийн ажиллагаанд оруулаагүй байна, Бидэнд 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр албан бичгээр хүсэлт гаргахдаа /. Ивээлггүн" ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан ба тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлтээ өгч хүлээж байгаа тул танай эмнэлэгт нийлүүлсэн рентген аппаратын дагалдах хэрэгслийг нисэх буудлаас хараахан авч амжаагүй байна ./ гэх утга бүхий хүсэлтийг гаргасан. Бид дээрх асуудлаар ******* ХХК-д хугацаа өгч өнөөдрийг хүртэл хүлээсэн боловч бодит үр дүн гараагүй болно. Иймд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэг, худалдах худалдан авах гэрээний ерөнхий нөхцөлийн 18.1 (б)-д заасныг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан ХА/21/19 тоот худалдан авах гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн нийт төлбөрөөс үүргийн доголдолтой хэсэгт ноогдох төлбөр 270,000,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан, талуудын хооронд 2021.09.02-ны өдөр байгуулсан №ХА/21/19 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 270,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь хариуцагчтай эвлэрэн хэлэлцсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлтийг 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ХХК-д холбогдуулан, гэрээний үүрэгт 270,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн

74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД