| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/20325/И |
| Дугаар | 197/ШЗ2026/05565 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 197/ШЗ2026/05565
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон би,
Нэхэмжлэгч: ,,, -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,******* **************,**************ад холбогдох,
59,120 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагчаас төлбөр гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн *******,*******,******* ******* хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд тус хаягт бүртгэлгүй гэж буцаж ирсэн тул тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд заасны дагуу шүүхэд дуудан ирүүлэх, мэдэгдэх хуудсыг хүргүүлэх, мэдэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754. дүгээр зүйлийн 754.1.-т заасны дагуу хариуцагчийн албан ёсны хаягийг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулах ажиллагааг явуулахад хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлтэй бөгөөд хариуцагчийн хаяг өөрчлөгдсөн, шилжилт хөдөлгөөн хийгдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх хуульд заасан утсаар дуудах ажиллагааг нэхэмжлэлд дурдсан *******,******* утсаа аваагүй, орох ярианы эрх хаагдсан байна.
Хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй, цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-т заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгов.
Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суух хаягийг тодруулсны эцэст харьяалах шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар -ийн нэхэмжлэлтэй, О.*******ад холбогдох, 59,120 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн данснаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОН