Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2025/ДШМ/683

 

 

 

                                                          

 

 

    2025          06            02                                           2025/ДШМ/683

 

М.С, Г.М, Э.Б, Ш.Х,

Ж.Ц, О.А, Э.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Түмэндэмбэрэл, М.Мөнхтайван,

шүүгдэгч Э.Б өмгөөлөгч Н.Б,

шүүгдэгч М.С өмгөөлөгч Б.А,

шүүгдэгч Ш.Х  өмгөөлөгч Ж.Н, А.Э, Ц.Ц,

шүүгдэгч О.А өмгөөлөгч Г.Г,

шүүгдэгч, хохирогч Г.М өмгөөлөгч Х.Г,

шүүгдэгч Э.Б өмгөөлөгч П.Г,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 20** оны ** дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/**** дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б-н өмгөөлөгч П.Г, шүүгдэгч М.С нар нь давж заалдах гомдол гаргасныг үндэслэн М.С, Г.М, Э.Б, Ш.Х, Ж.Ц, О.А, Э.Б нарт холбогдох эрүүгийн ***** дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.  

1. Г.М,

урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны ** дүгээр сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/**дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

2. М.С,

урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон,

3. О.А,

урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1/** дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял шийтгүүлсэн,

4. Ж.Ц,

5. Ш.Х,

6. Э.Б,

урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 3-ны өдрййн 1/*** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 151 дүгээр зүйлийн 15.1.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 10 сарын хорих ял шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар 3 жилийн хорих ялыг өршөөн хассан,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1/89 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *** дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ял,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн *** дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 2 сар хорих ял,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял тус тус шийтгүүлсэн,

7. Э.Б,

Шүүгдэгч М.С нь Г.М, Ш.Х, Э.Б, О.А нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 3-аас 2020 оны 1 дүгээр сарын 24-ний хугацаанд Төв аймаг, Дундговь аймгийн Сайнцагаан, Дэрэн сум, Өвөрхангай аймгийн Өлзийт сум, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрүүдээс 24 удаагийн үйлдлээр бусдын 47 үхэр, 10 ямаа, 3 хонийг тус тус нийт 60 тооны мал хулгайлж, 66,430,532 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Э.Б нь Ш.Х, О.А, М.С, Г.М, Э.Б нартай бүлэглэн болон ганцаараа 2018 оны 8 дугаар сарын 28-аас 2023 оны 1 дүгээр сарын 12-ны хугацаанд Төв аймаг, Дундговь аймгийн Сайнцагаан сум, Өвөрхангай аймгийн Тарагт, Уянга сум, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрүүдээс 23 удаагийн үйлдлээр бусдын 39 үхэр, 2 адуу, нийт 41 тооны малыг хулгайлж, 55,792,632 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Ш.Х нь М.С, Э.Б, О.А, Г.М нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 3-аас 2020 оны 1 дүгээр сар хүртэл хугацаанд Төв аймаг, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрүүдээс 20 удаагийн үйлдлээр бусдын 39 тооны үхрийг хулгайлж, 53,952,432 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч О.А нь Ш.Х, Э.Б, М.С, Г.М, Ж.Ц, Э.Б нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 3-аас 2023 оны 1 дүгээр сарын 12-ны хугацаанд Төв аймаг, Дундговь аймгийн Сайнцагаан, Дэрэн, Дэлгэрцогт сум, Өвөрхангай аймгийн Өлзийт, Тарагт сум, Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрүүдээс 17 удаагийн үйлдлээр бусдын 23 үхэр, 10 ямаа, 3 хонь, 2 адуу, нийт 38 тооны малыг хулгайлж, 37,984,132 төгрөгийн хохирол учруулсан,

мөн шүүгдэгч О.А нь 2019 оны 9 дүгээр сарын 9-өөс 10-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 00:00 цагийн үед ***** дүүргийн ** дугаар хороо, ******* тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Г.М зодож, эрүүл мэндэд нь “зулайн хуйхны язарсан шарх, доод уруулын зөөлөн эдийн няцрал, салстын язарсан шарх, доод уруул, баруун хацрын зулгаралт, баруун хөхний цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2020 оны 7 дугаар сарын 19-ний шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 23:00 цагийн үед **** аймгийн ******* тоотод иргэн Ч.А хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь “цээжний хөндий битүү гэмтэл, цээжний зүүн 4,5,7,9,11 дүгээр хавирганы хугарал, баруун, зүүн нүдний зовхи, зүүн эгэм, зүүн хөх, цээж, баруун тохойн шуу, баруун зүүн дал зулгаралт цус хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ***** дүүргийн 3 дугаар хороо, Барс худалдааны төвийн хойд зам дээр хохирогч Н.А автомашинаас буухдаа гээгдүүлсэн Самсунг-71 загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж бусдад 900,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Г.М нь О.А, М.С, Ш.Х, Э.Б, Ж.Ц нартай бүлэглэн 2019 оны 2 дугаар сарын 16-аас 2021 оны 11 дүгээр сарын 11-ний хугацаанд Төв аймаг, Дундговь аймгийн Сайнцагаан, Дэлгэрцогт сум, Өвөрхангай аймгийн Уянга, Тарагт сумын нутаг дэвсгэрүүдээс 8 удаагийн үйлдлээр бусдын 14 үхэр, 10 ямаа, 3 хонь, нийт 27 тооны малыг хулгайлж, 20,204,632 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Ж.Ц нь Г.М, О.А нартай бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 9-өөс 10-нд шилжих шөнө Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг дэвсгэрээс хохирогч Н.Д-н 1 тооны, хохирогч Ш.Д-н 2 тооны үхэр буюу  бусдын нийт 3 тооны малыг хулгайлж, 3,600,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Э.Б нь О.А, Э.Б нартай бүлэглэн 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр ***** дүүргийн 42 дугаар хороо, Зүүнсалаа уулын энгэрт бэлчээрт байсан хохирогч Д.Г-н 1 тооны адууг хулгайлж, 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт М.С, Г.М, Э.Б, Ш.Х, Ж.Ц нарыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт О.А-г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Э.Б-г тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх:

Шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 260 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнхжаргалаас нийт 6,339,491.4 төгрөг гаргуулж, хохирогч Б.Б-д 1,265,000 төгрөг, хохирогч Ч.Х 386,666.40 төгрөг, хохирогч И.И 971,675 төгрөг, хохирогч Л.Ц 906,150 төгрөг, хохирогч Ц.С 710,000 төгрөг, хохирогч Д.Д 433,333 төгрөг, хохирогч Ш.Д 766,666 төгрөг, хохирогч Б.А 500,000 төгрөг, хохирогч О.Д 500,000 төгрөгийг олгохоор, Төрийн сан банк дахь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын барьцаа дансанд түүний тушаасан 100,000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг данснаас гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

М.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 5 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 105 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Санчирхүүгээс нийт 23,145,406.66 төгрөг гаргуулж, хохирогч Б.Б 865,000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц 882,000 төгрөг, хохирогч Х.Н 412,566.67 төгрөг, хохирогч Ч.Х 386,666 төгрөг, хохирогч Н.Ш 1,052,000 төгрөг, хохирогч А.Б 666,667.33 төгрөг, хохирогч Э.С 2,023,850 төгрөг, хохирогч Ц.Г 1,123,333.33 төгрөг, хохирогч Л.Ц 1,155,700 төгрөг, хохирогч Ц.Ж 1,067,800 төгрөг, хохирогч Ш.Х 622,333.33 төгрөг, хохирогч Д.С 1,184,000 төгрөг, хохирогч Б.Д 733,333.33 төгрөг, хохирогч Ш.Ч 847,333 төгрөг, хохирогч И.И 971,675 төгрөг, хохирогч Н.Н 1,001,666 төгрөг, хохирогч Л.Ц 906,150 төгрөг, хохирогч Г.Х 1,066,666 төгрөг, хохирогч И.Т 400,000 төгрөг, хохирогч Ц.С 710,000 төгрөг, хууль ёсны төлөөлөгч Т.Б 1,500,000 төгрөг, хохирогч Ө.Т 650,000 төгрөг, хохирогч Ш.Т 1,800,000 төгрөг, хохирогч Х.М 616,666.67 төгрөг, хохирогч Н.Э 500,000 төгрөгийг олгохоор,

Ж.Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.8, 1.9 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 1 жил хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 95 хоногийг нь хасаж, биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 8 сар 25 хоногоор тогтоож, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

                   Ш.Х-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.8, 1.9 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Ш.Хүрэлбаатарыг 1 жил 6 сар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 32 хоногийг нь хасаж, биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 1 жил 4 сар 28 хоногоор тогтоож, Төрийн сан банк дахь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын барьцаа дансанд шүүгдэгч Ш.Х тушаасан 18,156,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.С 1,046,166.67 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц 882,000 төгрөг, хохирогч Х.Н 412,600 төгрөг, хохирогч Ч.Х 386,666 төгрөг, хохирогч Н.Ш 1,052,000 төгрөг, хохирогч А.Б 666,667.33 төгрөг, хохирогч Э.С 2,023,850 төгрөг, хохирогч Ц.Г  1,123,333.33 төгрөг, хохирогч Л.Ц 1,155,700 төгрөг, хохирогч Ц.Ж 1,067,800 төгрөг, хохирогч Ш.Х 622,333 төгрөг, хохирогч Д.С 1,184,000 төгрөг, хохирогч Б.Д 733,333 төгрөг, хохирогч Ш.Ч 847,333 төгрөг, хохирогч И.И 971,675 төгрөг, хохирогч Н.Н 1,001,666.67 төгрөг, хохирогч Р.Н 522,666 төгрөг, хохирогч Г.Х 1,066,666.67 төгрөг, хохирогч И.Т 400,000 төгрөг, хохирогч Х.М 616,666.67 төгрөгийг тус тус олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, түүнийг бусдад төлөх төлбөргүйг нь дурдаж,

Э.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 4 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 18 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нийт 15,743,749.06 төгрөг гаргуулж, хохирогч Д.С 1,046,166.67 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц 882,000 төгрөг, хохирогч Х.Н 412,600 төгрөг, хохирогч Ч.Х 386,666.40 төгрөг, хохирогч Н.Ш 1,052,000 төгрөг, хохирогч А.Б 666,667.33 төгрөг, хохирогч Ц.Г  1,123,333.33 төгрөг, хохирогч Л.Ц 1,155,700 төгрөг, хохирогч Ц.Ж 1,067,800 төгрөг, хохирогч Ш.Х 622,333.33 төгрөг, хохирогч Д.С 1,184,000 төгрөг, хохирогч Б.Д 733,333 төгрөг, хохирогч Ш.Ч 847,333 төгрөг, хохирогч Н.Н 1,001,666 төгрөг, хохирогч Р.Н 522,666 төгрөг, хохирогч Л.Ц 906,150 төгрөг, хохирогч И.Т 400,000 төгрөг, хохирогч Г.Х 1,066,666.67 төгрөг, хохирогч Ө.Г 2,500,000 төгрөг, хохирогч Б.А 500,000 төгрөг, хохирогч О.Д 500,000 төгрөг, хохирогч Н.Э 500,000 төгрөг, хохирогч Д.Г 666,667.33 төгрөгийг олгохоор, Төрийн сан банк дахь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын барьцаа дансанд түүний тушаасан 4,000,000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг данснаас гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

О.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 4 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус өршөөн хэлтрүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулснаас үлдсэн 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 5 жилээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 41 хоногийг нь эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А нийт 14,483,657.67 төгрөг гаргуулж, хохирогч Д.С 1,046,166.67 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц 882,000 төгрөг, хохирогч Х.А 1,325,000 төгрөг, хохирогч Ч.Х 386,666 төгрөг, хохирогч И.И 971,675 төгрөг, хохирогч Р.Н 522,666 төгрөг, хохирогч Л.Ц 906,150 төгрөг, хохирогч Ц.С 710,000 төгрөг, хууль ёсны төлөөлөгч Т.Б 1,500,000 төгрөг, хохирогч Ө.Т 650,000 төгрөг, хохирогч Ш.Т 1,800,000 төгрөг, хохирогч Д.Д 433,333 төгрөг, хохирогч Ш.Д 766,666 төгрөг, хохирогч О.Д 500,000 төгрөг, хохирогч Н.А 900,000 төгрөг, хохирогч Д.Г 666,667.33 төгрөг, хохирогч Х.М 616,666.67 төгрөг тус тус олгохоор,  Төрийн сан банк дахь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын барьцаа дансанд түүний тушаасан 100,000 төгрөгийг нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг данснаас гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 16 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Төрийн сан банк дахь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын барьцаа дансанд шүүгдэгч Э.Б тушаасан 667,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Г, шүүгдэгч Ж.Ц тушаасан нийт 1,201,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Д 434,000 төгрөг, хохирогч Ш.Д 767,000 төгрөгийг тус тус олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хутгыг устгаж, хэрэгт битүүмжилсэн тээврийн хэрэгслүүдийн битүүмжлэлүүдийг хүчингүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 692,300 төгрөг(Ниссан санни загварын **-** ӨВО)-ийг хувь тэнцүүлэн шүүгдэгч М.С, Г.М нараас тус бүр 346,150 төгрөг гаргуулж, 10,139,400 төгрөг(Тоёота приус 30 загварын **-** УНС)-ийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Э.Б, О.А, М.С, Г.М, Ш.Х нараас тус бүр 2,027,880 төгрөг гаргуулж, Ш.Х хохиролд илүү төлсөн 372,876.66 төгрөгийг хасаж, үлдэх 1,655,003.34 төгрөгийг гаргуулж, 3,500,000 төгрөг (Приус-11 загварын **-** ӨВЕ)-ийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Э.Б, Г.М, О.А нараас тус бүр 1,166,666.6 төгрөг гаргуулж, 704,700 төгрөг(Тоёота приус 10 загварын **-** УНӨ)-ийг хувь тэнцүүлэн шүүгдэгч М.С, О.А, Г.М нараас тус бүр 234,900 төгрөг гаргуулж, 638,550 төгрөг(улсын дугааргүй, Лого загварын машин)-ийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Г.М, Э.Б нараас тус бүр 319,275 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.С давж заалдах гомдолдоо: “...Анх хэрэгт холбогдож эхэлсэн цагаас үнэн зөв мэдүүлэг өгч, буруу зүйл хийж байгаагаа хүлээн зөвшөөрч явсан. Гэтэл энэ хэрэгт хамт шийтгүүлсэн Ш.Х энэ хэргээс гаргаад өгөөч надад болон хэрэгт холбогдсон хэд хэдэн хүнд хэлээд мөнгө өгч байсан. Надад ч мэдүүлгээ өөрчлөөд өгөөч, хариуд нь хохирлын мөнгийг бүгдийг нь өгъе гэж хэлсэн. Би тэрэнд нь итгээд түүнийг хохирол төлнө гэж бодтол огт хохирол төлөхгүй, намайг ийм хэцүү байдалд орууллаа. Энэ хүн надад ингэж худал хэлээгүй бол би өөрийн үйлдсэн хэргийн хохирлыг төлөх байсан юм. Мөн миний хүлээн зөвшөөрдөггүй 6 үйлдлийг би үйлдээгүй юм. Одоо буруу л бол баруун хойд хар овоо гэдэг шиг юм болоод миний үгэнд итгэх хүн олдохгүй боллоо. Буруу амьдарч байсан хүнд арга ч үгүй юм. Би хулгай хийхээ болиод зөв амьдрах гээд гэр бүлтэй болоод хэдэн жил болж байна. Би ар гэрээсээ дэмжлэг аваад хохирлоо төлөх зорилготой байна. Иймд хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Э.Б өмгөөлөгч П.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нотолбол зохих байдал. Миний үйлчлүүлэгч Э.Б нь хэрэгт холбогдон шалгагдсан үеэс эхлэн мэдүүлгээ тогтвортой өгч байсан. Бүлэглэн үйлдсэн гэх О.А, Э.Б нарын хувьд хулгайн олон үйлдэлтэй, мэдүүлэг нь тогтворгүй байна. Учир нь: энэ хоёр этгээд өмнө нь хулгайн үйлдэлтэй байсан ба тухайн үед Э.Б хэрэгт татан оруулж ирэхгүй бол хоригдох, хэргийг шүүхэд шилжүүлэх магадлал өндөр байсан учир миний үйлчлүүлэгчийг хамаар татаж хэргийг удаашруулах, сунжруулах гэж санаатай худал мэдүүлэг өгсөн. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлыг бусад байдлаар яаж нотлогдож байгаа юм бэ гэсэн асуулт гарч ирж байгаа юм. Хэргийн газарт хэдэн хүний ул мөр байсан эсэх зэрэг үзлэгээр давхар нотлогдох бүрэн боломжтой байжээ гэж дүгнэж байна. Учир нь, хэрэгт өгсөн холбогдогч нарыг тодорхой гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй явдалтай нь холбогдуулж байцаадгаас, мэдүүлэг нь анхдагч нотлох баримт болдог онцлогтой тул мэдүүлэгт дурдсан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн шалгасан байх ажлыг хийж чадаагүй байна гэж үзэж байна.

Миний үйлчлүүлэгчийн хувьд бичиг, үсэг мэдэхгүй учир гомдол гаргах боломжгүй байгаа юм. Иймд Э.Б холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Б өмгөөлөгч Н.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд ямар нэгэн гомдол гаргаагүй. Надад ямар нэгэн гомдол гаргах хүсэлт гаргаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хэргийн хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хүн бүр дээр нарийвчлан тусгаж өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч Ш.Х өмгөөлөгч Ж.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцсэн. Хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүгдэгч Ш.Х нь тухайн малын махыг шүүгдэгч нараас худалдан авсан үйл баримт тогтоогдсон. Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн, хууль зөрчөөгүй. Миний үйлчлүүлэгчийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан. Түүнд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. 

Шүүгдэгч Ш.Хүрэлбаатарын өмгөөлөгч А.Э: “Хэлэх тайлбаргүй” гэв. 

Шүүгдэгч Ш.Х-н өмгөөлөгч Ц.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч М.С давж заалдах гомдолдоо “хохирол төлбөрийг төлж барагдуулна.” гэж дурдсан. Шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгч Ш.Х нь М.С хохирол төлбөрийг төлж барагдуулна гэж амласан зүйл байхгүй. Харин М.С

 

өөрөө хохирол төлбөр төлөхөд надад туслаач гэсэн хүсэлт өгсөн. Тэр үед нь боломж байвал тусална гэж хэлдэг. Үүнийг гомдолд дурдсан байна. ...” гэв. 

Шүүгдэгч М.С-н өмгөөлөгч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүхийн шатнаас шүүгдэгч М.С хууль зүйн туслалцаа үзүүлэн оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Хэргийн материалтай танилцаж үзэхэд, түүний маргасан 6 хэрэгтээ холбогдуулан тайлбар хэлмээр байна. Шүүгдэгч М.С, Ш.Х  нар нь бүлэглэн Төв аймгийн Баянцагаан сумын Алтат 4 дүгээр багийн нутаг “Хадатын бууц” гэх газарт 2019 оны 3 дугаар сарын 06-07-ны хооронд хохирогч Т.Э-ы өмчлөлийн 2 үхрийг хулгайлж, 4,047,700 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн тухайд 175 дугаар талд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн М.С-н гэрчээр өгсөн мэдүүлэгт энэ үйлдлийн талаар огт мэдүүлээгүй. 4 ширхэг тамхины иш авагдсан. Шинжээчийн дүгнэлтээр ДНХ-ын тогтоцтой тохируулж үзэхэд шүүгдэгч М.С-н цустай нийцэхгүй байна гэж байгаа. Тэгэхээр энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн Ш.Х энэ үйлдлийг хүлээн зөвшөөрдөггүй. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 1.11-т заасан үйлдэл, дөрөвдүгээр хавтаст хэрэгт хэргийн материал авагдсан. Гуравдугаар хавтаст хэргийн 175 дугаар талд авагдсан гэрчийн мэдүүлгийг хавсаргасан. Гэрчийн мэдүүлгийг шинээр авсан уу эсхүл хуучин мэдүүлгийг хийсэн үү гэдэг нь тодорхойгүй. Шүүгдэгч Э.Б-н гэрчээр өгсөн мэдүүлэгт “энэ үед би Өвөрхангай аймагт бие муу эхийгээ асарч байсан. Энэ үйлдэл бид хоёрт хамааралгүй” гэсэн байдаг. Өөр ямар нэгэн нотлох баримт байхгүй. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 1.22-т үйлдэл, шүүгдэгч Э.Б тухайн үед буюу 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн цагдаагийн газар байцаагдаж байсан. Хяналтын камерын бичлэг нь гэрч Э.Б мэдүүлэгтээ таардаггүй. Эдгээр 3 үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдоогүй. Нийт 3,654,550 төгрөгийн шүүгдэгчээс хасаж тооцох боломжтой. М.С гэрийнхэн нь давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирлыг төлөх байр суурьтай байсан. Гэтэл өнгөрсөн 5 дахь өдөр хурал зарлагдах болсоныг мэдсэн. Тэгээд ноолуураа тушааж чадахгүй нөхцөл байдалтай байгаа. Хохирлыг төлж байж хянан магадланд орох боломж үүсдэг байгаа. Эдгээр нөхцөл байдал болон ар гэр, хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.   

Шүүгдэгч О.А өмгөөлөгч Г.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. 

Шүүгдэгч, хохирогч Г.М өмгөөлөгч Х.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.М хүсэл зорилго нь юу байдаг бэ гэхээр түүнд орон байранд нэвтэрсэн гэх хулгайн гэмт хэрэг байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гардуулагдаж байхад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг танилцуулсан байдаг. Тэгэхээр энэ хэргээ малын хулгайн хэрэгтээ хамт шийдвэрлүүлэх хүсэлтэй байдаг. Гэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн авч, гомдол гаргаагүй учраас хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв. 

Прокурор Д.Түмэндэмбэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.С, Г.М, Э.Б, Ш.Х, Ж.Ц, О.А, Э.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн. Шүүгдэгч нарын бүх үйлдэлд гэм бурууг тогтоосон. Анхан шатны шүүхийн 2025 оны ** дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/*** дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай оролцож байна. Өнөөдөр давж заалдах шатны шүүхээс 7 шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг ял хөнгөдсөн үндэслэлээр хүчингүй болгохоос өөрөөр хүчингүй болгох үндэслэл байхгүй. Шүүгдэгч М.С хүлээн зөвшөөрөхгүй байгаа 6 үйлдлийн талаар яригддаг. Эрдэнэ сумын үйлдэл дээр шүүгдэгч Ш.Х өгсөн мэдүүлэгтээ “Э.Б, М.С хоёр үхэр янзалж байхад би өөр газар хүн хараад байж байсан” гэж хэлдэг. Уг үйлдлээ анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хүлээн зөвшөөрсөн. Мөн шүүгдэгч Э.Б өөрийн 23 үйлдлээ бүгдийг нь хүлээн зөвшөөрсөн. “Шүүгдэгч М.С, Ш.Х болон бусад шүүгдэгч нартай хамт би бүх үйлдлээ хийсэн” гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. 

 Прокурор М.Мөнхтайван тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/729 дүгээр шийтгэх тогтоол нь хууль ёсны шаардлага хангасан. Шүүгдэгч Э.Б 1 үйлдэл байгаа. Хохирогч Д.Г өмчлөлийн 1 адууг хулгайлсан үйлдэл байгаа. Зөвхөн шүүгдэгч О.А, Э.Б нарын мэдүүлгээр яллаагүй. Бусад нотлох баримтууд байгаа. Гэрч Э.Э, Д.Ж нарын мэдүүлэг байгаа. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, үнэлгээний дүгнэлт болон хохирогч Д.Г мэдүүлэг зэрэг байдаг. 12 дугаар хавтаст хэргийн 196, 13 дугаар хавтаст хэргийн 12 дугаар талд авагдсан. Дээрх нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Ганцхан мэдүүлгээр яллаагүй байгаа. 2 гэрч болсон үйл явдлын талаар тодорхой мэдүүлсэн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт маш тодорхой мэдүүлж, тухайн нотлох баримтуудыг тухай бүрд шинжлэн судалсан. “Мах үүрсэн 2 хүн явж байсан. Очиж шалгахад найзындаа очих гэж байна гэж хэлсэн. Найзынх чинь хаана бэ гээд заалгасан. Найзынд нь очсон. Найз нь хаалгаа онгойлгосон. Хөргөгчөө онгойлго гэхэд нойтон мах байсан.” гэж мэдүүлсэн. Эдгээр мэдүүлгээр шүүгдэгч Э.Б гэм буруутай эсэхийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж, хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг М.С, Г.М, Э.Б, Ш.Х, Ж.Ц, О.А, Э.Б нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч М.С, Г.М, Э.Б, Ш.Х, Ж.Ц, О.А, Э.Б нарын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцжээ. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд;

1. Шүүгдэгч М.С нь Г.М, Ш.Х, Э.Б, О.А нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 3-аас 4-нд 2020 оны 1 дүгээр сарын 24-ний хугацаанд Төв аймаг, Дундговь аймгийн Сайнцагаан, Дэрэн сум, Өвөрхангай аймгийн Өлзийт сум, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрүүдээс 24 удаагийн үйлдлээр бусдын 47 үхэр, 10 ямаа, 3 хонь, нийт 60 тооны мал хулгайлж, 66,430,532 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Э.Б нь Ш.Х, О.А, М.С, Г.М, Э.Б нартай бүлэглэн болон ганцаараа 2018 оны 8 дугаар сарын 28-аас 2023 оны 1 дүгээр сарын 12-ны хугацаанд Төв аймаг, Дундговь аймгийн Сайнцагаан сум, Өвөрхангай аймгийн Тарагт, Уянга сум, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрүүдээс 23 удаагийн үйлдлээр бусдын 39 үхэр, 2 адуу, нийт 41 тооны малыг хулгайлж, 55,792,632 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Ш.Х нь М.С, Э.Б, О.А, Г.М нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 3-аас 2020 оны 1 дүгээр сарын хооронд Төв аймаг, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрүүдээс 20 удаагийн үйлдлээр бусдын 39 тооны үхрийг хулгайлж, 53,952,432 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч О.А нь Ш.Х, Э.Б, М.С, Г.М, Ж.Ц, Э.Б нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 3-аас 2023 оны 1 дүгээр сарын 12-ны хугацаанд Төв аймаг, Дундговь аймгийн Сайнцагаан, Дэрэн, Дэлгэрцогт сум, Өвөрхангай аймгийн Өлзийт, Тарагт сум, Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрүүдээс 17 удаагийн үйлдлээр бусдын 23 үхэр, 10 ямаа, 3 хонь, 2 адуу, нийт 38 тооны малыг хулгайлж, 37,984,132 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Г.М нь О.А, М.С, Ш.Х, Э.Б, Ж.Ц нартай бүлэглэн 2019 оны 2 дугаар сарын 16-аас 2021 оны 11 дүгээр сарын 11-ний хугацаанд Төв аймаг, Дундговь аймгийн Сайнцагаан, Дэлгэрцогт сум, Өвөрхангай аймгийн Уянга, Тарагт сумын нутаг дэвсгэрүүдээс 8 удаагийн үйлдлээр бусдын 14 үхэр, 10 ямаа, 3 хонь, нийт 27 тооны малыг хулгайлж, 20,204,632 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Ж.Ц нь Г.М, О.А нартай бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 9-өөс 10-нд шилжих шөнө Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг дэвсгэрээс хохирогч Н.Д 1 тооны, хохирогч Ш.Д 2 тооны үхэр буюу  бусдын нийт 3 тооны малыг хулгайлж, 3,600,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Э.Б нь О.А, Э.Б нартай бүлэглэн 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Зүүнсалаа уулын энгэрт бэлчээрт байсан хохирогч Д.Г 1 тооны адууг хулгайлж, 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч нарын малаа хулгайд алдсан талаарх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн хх-3, 54, 243, 2-р хх-ийн 76, 120, 176, 3-р хх-ийн 63, 114, 157, 220, 4-р хх-ийн 27, 80, 136, 191, 247, 5-р хх-ийн 37, 97, 152, 204, 247, 6-р хх-ийн 106, 163, 7-р хх-ийн 4, 192, 8-р хх-ийн 39, 91, 170, 9-р хх-ийн 66, 187, 12-р хх-ийн 196/,  

хохирогч Б.Б /1-р хх-ийн 10-11/, Д.С /1-р хх-ийн 193-194/, Д.Ц /1-р хх-ийн 250-аас 2-р хх-ийн 1/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц /2-р хх-ийн 5/, Х.А /2-р хх-ийн 81-83/, Х.Н /2-р хх-ийн 128/, Ч.Х /2-р хх-ийн 226-228/, Н.Ш /3-р хх-ийн 69-70/, А.Б /3-р хх-ийн 119/, Э.С /3-р хх-ийн 168/, Т.Э /12-р хх-ийн 188/, Ц.Г  /3-р хх-ийн 229/, Л.Ц /4-р хх-ийн 34-35/, Ц.Ж /4-р хх-ийн 86-87/, М.Х /4-р хх-ийн 141-142/, Д.С /4-р хх-ийн 199-200/, Б.Д /4-р хх-ийн 249-250/, Ш.Ч /5-р хх-ийн 44-45/, Б.И /5-р хх-ийн 103-104/, Н.Н /5-р хх-ийн 159/, Р.Н 5-р хх-ийн 207, Л.Ц /6-р хх-ийн 6-7/, Г.Х /6-р хх-ийн 60/, И.Т /6-р хх-ийн 122-123/, Ц.С /6-р хх-ийн 181-183/, Н.Э /7-р хх-ийн 17-18, 22/, Ө.Т /7-р хх-ийн 104-105/, Ш.Т /7-р хх-ийн 107-108/, Н.Д /7-р хх-ийн 178-179/, Ш.Д /7-р хх-ийн 182-183/, Ө.Г /8-р хх-ийн 51-52/, Б.А /8-р хх-ийн 95-96/, Х.М /8-р хх-ийн 185-186/, О.Д /9-р хх-ийн 86/, Н.Э /9-р хх-ийн 197-198/, Д.Г /12-р хх-ийн 211-212/ нарын хэдэн тооны малаа алдаж хохирсон талаарх мэдүүлгүүд,

гэрч Д.Ө /1-р хх-ийн 12, 13/, М.Д /2-р хх-ийн 6-7/, Ш.С /2-р хх-ийн 84-85/, Х.Б /2-р хх-ийн 129-130, 5-р хх-ийн 163/, Я.Т /2-р хх-ийн 131-132/, Г.Ц /2-р хх-ийн 229/, Н.А /2-р хх-ийн 246-247/, С.Ч /2-р хх-ийн 248-249/, Б.Д /2-р хх-ийн 250-аас 3-р хх-ийн 1/, Д.Ц /3-р хх-ийн 2-3/, Ж.У /3-р хх-ийн 171/, Т.Н /3-р хх-ийн 172/, Д.О /3-р хх-ийн 232/, Ц.О /4-р хх-ийн 88/, гэрч С.О /5-р хх-ийн 46-47/, Ч.Э /5-р хх-ийн 50/, Ч.И /5-р хх-ийн 162/, С.С /6-р хх-ийн 62-64/, Д.Г /6-р хх-ийн 64/, Б.Б /6-р хх-ийн 124/, Б.Б /7-р хх-ийн 24/, О.Ө /7-р хх-ийн 31/, Д.Ц /7-р хх-ийн 33/, Б.А /7-р хх-ийн 34/, Ц.О 7-р хх-ийн 109/, Д.Т /7-р хх-ийн 110/, Ц.Б /7-р хх-ийн 113/, Б.Ч /7-р хх-ийн 184/, Б.А /7-р хх-ийн 189/, С.П /8-р хх-ийн 55/, С.С /8-р хх-ийн 56-57/, Э.А /8-р хх-ийн 107/, Д.Н /8-р хх-ийн 110-111/, Д.Б /8-р хх-ийн 112-113/, М.А /8-р хх-ийн 192-193/, Ж.О /9-р хх-ийн 93/, Э.Э /13-р хх-ийн 12/, Д.Ж /12-р хх-ийн 14/ нарын мэдүүлгүүд,

иргэний нэхэмжлэгч Ж.Н-н мэдүүлэг /2-р хх-ийн 224-225/,

шүүгдэгч О.А /1-р хх-ийн 214-216, 2-р хх-ийн 68, 112, 3-р хх-ийн 41, 5-р хх-ийн 137, 205, 6-р хх-ийн 37, 170-171, 7-р хх-ийн 64, 146-147, 219, 9-р хх-ийн 139-140, 10-р хх-ийн 124-126, 13-р хх-ийн 37, 14-р хх-ийн 10-11/, шүүгдэгч М.С /1-р хх-ийн 40, 226, 2-р хх-ийн 53-54, 161, 3-р хх-ийн 37-38, 96, 141, 159-164, 4-р хх-ийн 18-19, 72, 120, 179, 234, 5-р хх-ийн 20, 86, 187-188, 6-р хх-ийн 31, 91, 139, 7-р хх-ийн 72, 153, 8-р хх-ийн 228-229, 9-р хх-ийн 211-212, 14-р хх-ийн 7-9/, шүүгдэгч Г.М /1-р хх-ийн 45, 3-р хх-ийн 50, 5-р хх-ийн 132, 6-р хх-ийн 48, 8-р хх-ийн 82-83, 9-р хх-ийн 150-151, 10-р хх-ийн 115, 121-123/, шүүгдэгч Э.Б /1-р хх-ийн 229-231, 2-р хх-ийн 61, 156, 3-р хх-ийн 47, 106, 146, 4-р хх-ийн 13-14, 66, 124, 173, 240-242, 5-р хх-ийн 25, 73-74, 193, 231, 6-р хх-ийн 43, 101, 8-р хх-ийн 75-76, 127-128, 9-р хх-ийн 128-129, 216-217, 10-р хх-ийн 127-129, 13-р хх-ийн 49/, шүүгдэгч Ш.Х /1-р хх-ийн 221, 2-р хх-ийн 47, 167, 3-р хх-ийн 44, 101, 205, 4-р хх-ийн 9, 59, 115, 167, 5-р хх-ийн 30, 92, 142, 198/, шүүгдэгч Ж.Ц /7-р хх-ийн 215/, шүүгдэгч Э.Б /13-р хх-ийн 27/ нарын тус тус үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, бие биенийгээ гэрчлэн мэдүүлсэн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд,

хохирлын хэмжээг тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 22-31, 93-100, 199-200, 2-р хх-ийн 18-27, 140-148, 3-р хх-ийн 10-21, 23-32, 79-86, 128-135, 187-196, 241-250, 4-р хх-ийн 42-51, 97-106, 150-158, 214-223, 5-р хх-ийн 57-66, 110-120, 214-223, 6-р хх-ийн 14-19, 71-81, 207-210, 7-р хх-ийн 38-39, 52-54, 139-142, 200-203, 8-р хх-ийн 66-69, 118-122, 204-205, 9-р хх-ийн 97-100, 109-110, 203-204, 12-р хх-ийн 159, 172, 226-227/,     

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-ийн 4-8, 51-61, 244-248, 2-р хх-ийн 77-79, 96-105, 121-126, 177-184, 3-р хх-ийн 64-67, 115-116, 221-227, 4-р хх-ийн 28-33, 81-84, 137-139, 192-198, 5-р хх-ийн 38-42, 98-101, 170-178, 153-157, 248-250, 6-р хх-ийн 1, 57, 108-113, 164-167, 7-р хх-ийн 8-11, 93-96, 168-172, 8-р хх-ийн 40-49, 171-178, 9-р хх-ийн 69-74, 12-р хх-ийн 198-202,          

2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр М.С /2-р хх-ийн 192-195, 9-р хх-ийн 192-194/, О.А /2-р хх-ийн 196-199/ гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд,

шүүгдэгч М.С /2-р хх-ийн 203-209/, шүүгдэгч Э.Б /2-р хх-ийн 210-219/ мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд,

хохиролд эд зүйл хураан авсан тэмдэглэл /6-р хх-ийн 114, 1-р хх-ийн 62-65/,

2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “М.С 400,000 төгрөг хураан авсан...” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 67/, хохирогчид “400,000 төгрөг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 146/,

прокурорын 2019.06.26-ны өдрийн 78 дугаар “0000 ААА улсын дугаартай Ниссан санни загварын тээврийн хэрэгсэл”-ийг битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хх-ийн 73-75/,

2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 200-202/,

Төв аймгийн прокурорын газрын прокурорын 2019.11.13-ны өдрийн 44 дүгээр “Эд хөрөнгө битүүмжпэх тухай” тогтоол /2-р хх-ийн 220-222/,

Өвөрхангай аймгийн прокурорын газрын прокурорын 2021.12.8-ны өдрийн 16 дугаар “О.А эзэмшлийн **** ӨВЕ улсын дугаартай приүс 11 загварын тээврийн хэрэгсэл битүүмжилсэн” тогтоол /9-р хх-ийн 76/,

Төв аймгийн прокурорын газрын прокурорын 2021.10.01-ний өдрийн 22 дугаар “Эд мөрийн баримтыг хэрэгт хураан авах тухай” тоггоол, мөрдөгчийн тэмдэглэл /6-р хх-ийн 3-4/,

шүүгдэгч Ш.Х эзэмшлийн /3-р хх-ийн 109, 211, 4-р хх-ийн 20, 73, 180, 5-р хх-ийн 199/, С.Л эзэмшлийн /6-р хх-ийн 242-246, 7-р хх-ийн 78-82/ ХААН банкны ...дугаар дансны хуулга,

2019.05.01-ний өдрийн “хэв загвар дээж авсан тэмдэглэл”-ийн хуулбарууд /7-р хх-ийн 47-49/,

2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр CU-52 дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /6-р хх-ийн 116-120/,

хохирогч Б.Б 2018 оны мал тооллогын маягт, малын А данс /1-р хх-ийн 49/, хохирогч Ч.Х 2018 оны мал тооллогын маягт, малын А данс /3-р хх-ийн 52-53/, хохирогч Ц.Ж 2018 оны мал тооллогын маягт, малын А данс /4-р хх-ийн 127-128/, хохирогч Ш.Х 2019 оны мал тооллогын маягт, малын А данс /4-р хх-ийн 181-185/, хохирогч Б.Д 2018 оны мал тооллогын маягт, малын А данс /5-р хх-ийн 31-32/, хохирогч Б.И 2019 оны мал тооллогын маягт, малын А данс /5-р хх-ийн 143-147/, хохирогч Ш.Д 2018 оны мал тооллогын маягт, малын А данс /7-р хх-ийн 230-231/, хохирогч Н.Ш 2018 оны мал тооллогын маягт /3-р хх-ийн 107-108/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд /2-р хх-ийн 37, 92-93, 3-р хх-ийн 181-182, 6-р хх-ийн 202-203, 212-213, 7-р хх-ийн 40-41, 42-43, 56-57, 122, 196-197/ зэргээр,

2. Шүүгдэгч О.А нь:

- 2019 оны 9 дүгээр сарын 9-өөс 10-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 00:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, Алтан овооны ... дугаар гудамж, .... тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Г.М зодож, эрүүл мэндэд нь “зулайн хуйхны язарсан шарх, доод уруулын зөөлөн эдийн няцрал, салстын язарсан шарх, доод уруул, баруун хацрын зулгаралт, баруун хөхний цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

- 2020 оны 7 дугаар сарын 19-ний шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 23:00 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын .... дүгээр баг, ...... тоотод иргэн Ч.А хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь “цээжний хөндий битүү гэмтэл, цээжний зүүн 4,5,7,9,11 дүгээр хавирганы хугарал, баруун, зүүн нүдний зовхи, зүүн эгэм, зүүн хөх, цээж, баруун тохойн шуу, баруун зүүн дал зулгаралт цус хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:  

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /8-р хх-ийн 241/,

хохирогч Ч.А /8-р хх-ийн 249-250/, Г.М /10-р хх-ийн 50/ нарын мэдүүлгүүд,

гэрч Б.Б /9-р хх-ийн 42-45/, А.Д  /9-р хх-ийн 5/, Э.Өлзий /9-р хх-ийн 14/, Т.Б /9-р хх-ийн 15-16/, Д.Т /10-р хх-ийн 103/, Э.А /10-р хх-ийн 54/ нарын мэдүүлгүүд,

шүүгдэгч О.А яллагдагчаар өгсөн /9-р хх-ийн 56, 8-р хх-ийн 243-246, 10-р хх-ийн 74-75/ мэдүүлгүүд,   

2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 308 дугаар: “1. Ч.А биед цээжний хөндийн битүү гэмтэл, цээжний зүүн 4,5,7,9,11 дүгээр хавирганы хугарал, баруун, зүүн нүдний зовхи, зүүн эгэм, зүүн хөх, цээж, баруун тохойн шуу, баруун, зүүн дал зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна” /9-р хх-ийн 42-43/,

2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 10992 дугаар: “1. Г.М биед зулайн хуйхны язарсан шарх, доод уруулын зөөлөн эдийн няцрал, салстын язарсан шарх, доод уруул, баруун хацрын зулгаралт, баруун хөхний цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” /10-р хх-ийн 62/ гэх шинжээчийн дүгнэлтүүд зэргээр,

3. Шүүгдэгч О.А нь 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Барс худалдааны төвийн хойд зам дээр хохирогч Н.А автомашинаас буухдаа гээгдүүлсэн Самсунг-71 загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж бусдад 900,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /9-р хх-ийн 228/,

хохирогч Н.А мэдүүлэг /9-р хх-ийн 242-243/,

гэрч Э.А мэдүүлэг /9-р хх-ийн 250/,

“А” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2021.01.27-ны өдрийн ТХҮ-621/009 дүгээр тайланд: “Samsung-А71 загварын нэг ширхэг гар утас 900,000 төгрөг...” /10-р хх-ийн 3-5/,

камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Хар өнгийн куртиктэй болон хөх алаг өнгийн куртиктэй, хар өнгийн малгайтай үл таних хоёр хүн ачаа зөөдөг төмөр тэрэг түрчихсэн Барс худалдааны төвийн гаднах төв зам дагуу явж байх бөгөөд хөх алаг өнгийн куртиктэй хар малгайтай маск зүүсэн залуу төв зам дагуу байрлуулсан цагаан өнгийн автомашины зүүн талаар өнгөрөхдөө машины урд талын дугуйн орчмоор тонгойж байгааг харуулав...” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /9-р хх-ийн 230-232/,

шүүгдэгч О.А яллагдагчаар өгсөн /10-р хх-ийн 15-17/ мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ. 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

4. Шүүгдэгч М.С бусадтай 24 удаагийн үйлдлээр бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 3-аас 2020 оны 1 дүгээр сарын 24 хүртэлх хугацаанд бусдын 47 үхэр, 10 ямаа, 3 хонь, нийт 60 тооны мал хулгайлж, 66,430,532 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл, шүүгдэгч Э.Б ганцаараа болон бусадтай 23 удаагийн үйлдлээр бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 28-аас 2023 оны 1 дүгээр сарын 12-ны хугацаанд бусдын 39 үхэр, 2 адуу, нийт 41 тооны малыг хулгайлж, 55,792,632 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Ш.Х бусадтай  20 удаагийн үйлдлээр бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 3-аас 2020 оны 1 дүгээр сарын хооронд бусдын 39 тооны үхрийг хулгайлж, 53,952,432 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч О.А бусадтай 17 удаагийн үйлдлээр бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 3-аас 4 2023 оны 1 дүгээр сарын 12-ны хугацаанд бусдын 23 үхэр, 10 ямаа, 3 хонь, 2 адуу, нийт 38 тооны малыг хулгайлж, 37,984,132 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Г.М бусадтай 8 удаагийн үйлдлээр бүлэглэн 2019 оны 2 дугаар сарын 16-аас 2021 оны 11 дүгээр сарын 11-ний хугацаанд бусдын 14 үхэр, 10 ямаа, 3 хонь, нийт 27 тооны малыг хулгайлж, 20,204,632 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Ж.Ц бусадтай 1 удаагийн үйлдлээр бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 9-өөс 10-нд шилжих шөнө хохирогч Н.Д 1 тооны, хохирогч Ш.Д 2 тооны үхэр буюу бусдын нийт 3 тооны малыг хулгайлж, 3,600,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн “...Бусдын малыг хулгайлсан...” шинжийг 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...олон тооны мал хулгайлж...”, 2.2 дахь заалтад заасан “...бүлэглэж...”, 2.4 дэх заалтад заасан “...машин механизм ашиглаж...” гэсэн хүндрүүлэх шинжийг, 

шүүгдэгч Э.Б бусадтай 1 удаагийн үйлдлээр бүлэглэн 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Д.Г 1 тооны адууг хулгайлж, 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн “...Бусдын малыг хулгайлсан...” шинжийг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “...бүлэглэж...” гэсэн хүндрүүлэх шинжийг,

шүүгдэгч О.А 2019 оны 9 дүгээр сарын 9-өөс 10-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Г.М зодож, эрүүл мэндэд нь “зулайн хуйхны язарсан шарх, доод уруулын зөөлөн эдийн няцрал, салстын язарсан шарх, доод уруул, баруун хацрын зулгаралт, баруун хөхний цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэсэн шинжийг,

шүүгдэгч О.А 2020 оны 7 дугаар сарын 19-ний шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Ч.А хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь “цээжний хөндий битүү гэмтэл, цээжний зүүн 4,5,7,9,11 дүгээр хавирганы хугарал, баруун, зүүн нүдний зовхи, зүүн эгэм, зүүн хөх, цээж, баруун тохойн шуу, баруун зүүн дал зулгаралт цус хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэсэн шинжийг,

шүүгдэгч О.А нь 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Барс худалдааны төвийн хойд зам дээр хохирогч Н.А автомашинаас буухдаа гээгдүүлсэн Самсунг-71 загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж бусдад 900,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгө, ... бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэсэн шинжийг тус тус бүрэн агуулсан байна.   

5. Анхан шатны шүүхээс, шүүгдэгч М.С, Г.М, Э.Б, Ш.Х, Ж.Ц, О.А, Э.Б нарын үйлдлүүдийг тус тус Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн зүйлчилсэн байх ба тэднийг гэм буруутайд тооцож, үйлдсэн гэмт хэрэгт нь сонгон оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгч тус бүрийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээнд нь бүрэн тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

6. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хохирлыг зөв тооцож үндэслэл бүхий шийдвэрлэжээ.

Мөн шүүгдэгч нарын “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг үнэлгээгээр нь хамтран үйлдсэн шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

7. Шүүгдэгч М.С, Г.М, Э.Б, Ш.Х, Ж.Ц, О.А, Э.Б нарын үйлдсэн хэргийн үйл баримтыг үндэслэл бүхий тогтоож, хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх нотлох баримтын хүрэлцээ хангалттай байна.

Иймд дээр дурдсан дүгнэлтүүдээр шүүгдэгч Э.Б өмгөөлөгч П.Г  “хэргийг хэрэгсэхгүй болгох” гэсэн агуулга бүхий, шүүгдэгч М.С  “хорих ялыг хөнгөрүүлэх” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

8. Шүүгдэгч М.С, Г.М, Э.Б, О.А, Э.Б нар нь шийтгэх тогтоол гарсан 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн 2025 оны 6 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл нийт 81 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны ** дугаар сарын **-ны өдрийн 2025/ШЦТ/*** дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б өмгөөлөгч П.Г, шүүгдэгч М.С нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.С, Г.М, Э.Б, О.А, Э.Б нарын тус тус 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 81 /наян нэг/ хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                     Б.АРИУНХИШИГ

            ШҮҮГЧ                                                     Д.ОЧМАНДАХ